Хятадын чөлөөлөх арми Тайванийн эргэн тойронд урьд өмнө байгаагүй өргөн хүрээтэй цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Бээжингийн эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчилсан нь цэргийн сургуулилалт эхлэх гол шалтгаан болсон юм.
Хятадын төв хэвлэлийн мэдээлснээр Тайвань орчмын зургаан бүсэд хийх цэргийн сургуулилалт орон нутгийн цагаар өнөөдөр үд дунд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх болно. Энд “J-20”, “J-11” загварын сөнөөгч онгоцууд, стратегийн бөмбөгдөгч онгоц болох “Н-6К”, “052D” төслийн эскадрын мина зөөгч онгоц, “056А” загварын корветүүд, ойрын тусгалтай “DF-11” баллистик пуужин, дуунаас хурдан зэвсгийн “DF-17” цогцолборыг ашиглах аж.