Categories
мэдээ улс-төр

Битүүнд НИТХ-ын ээлжит хуралдаантай

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 8-нд буюу битүүний өдөр товлогдлоо.

Хуралдаанаар гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг батлах тухай, гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих концесс олгох, гэрээ байгуулах, зөвшөөрөл хүсэх тухай, соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төр хувийн хэвшлийн түншлэл, концессын хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Мөн нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудал болон шашны байгууллагуудад зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн батлах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *