Categories
мэдээ нийгэм

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвтэй болно

К-поп ертөнц дахь хүчирхийлэл | News.MN

Дэлхийн зөн олон улсын байгууллагын техникийн дэмжлэгээр хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төв байгуулахаар дотоод засвар, тохижилтыг хийж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах юм. Байрыг ирэх тавдугаар сараас ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байна.

ХНХ-ын болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ыг баталж, хүүхэд хамгааллын ажлын үр дүн, дүгнэлтэд үндэслэн тухайн байгууллагад санхүүжилт олгох зохицуулалт бий болгосныг ХНХЯ мэдээллээ.

Өнгөрсөн онд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэн, 317-д нь хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 253-д нь эрх зүйн туслалцаа үзүүлж, 304 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 26 долоо хоног, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх дундаж хугацаа 7 долоо хоног, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 2 долоо хоног байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *