Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баярын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Энэ долоо хоногийн сүүлчээр буюу баярын өдрүүдэд
Хангай, Хөвсгөлийн уулсаар эрс хүйтрэх ба бусад нутгаар цаг агаар тогтуун
байна. Нийслэл хотод 12 дугаар сарын 30, 31, болон 2016 оны нэгдүгээр
сарын 1-ний өдрүүдэд өдөртөө 10-13 градус, шөнөдөө 19-21 градус байна гэж Ус
цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Салхи нутгийн баруун хагаст
баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Баруун болон төвийн бүсийн уулархаг нутгаар
шөнөдөө 18-23 хэм өдөртөө 14-21 хэмийн хүйтэн байх аж. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн
бэлчир, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм бол говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13
хэм хүйтэн байх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *