Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ирэх долоо хоногт болно.
Баярын өдрүүдэд хүнсний хэрэглээндээ хэрхэн анхаарах зөвлөмжийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас өгч байна.
- Хэвийн боовыг 75 хувиас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, +20 хэмээс доошгүй орчинд 15 хоног хадгалж, хэрэглэх
- Салат, түргэн муудах бүтээгдэхүүнийг хэрэглэх хэмжээгээр тухай бүрд нь бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон бууз, баншийг хонуулж хэрэглэхгүй байх
- Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, чанарын баталгаажилттай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хаяг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалж буй эсэхийг шалгаж худалдан авахыг тус тус зөвлөлөө.