Categories
мэдээ нийгэм

Баянхошууны тойргийн уулзвар дээр ноцтой авто осол гарчээ

Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны тойргийн уулзвар дээр 21:35 цагт “Hyundai Ston Truck” маркийн автомашин нь “T.Prius-30”, “T.Rumion”, “Daihatsu terois”, “T.Prius-20”, “T.Prius-20”, “H.Sonota-7” маркийн зургаан автомашиныг мөргөсөн томоохон осол гарчээ. Уг ослын улмаас 41 настай эмэгтэй О гэмтсэн бол дээрх машинд зорчиж явсан бусад хүмүүс хүнд гэмтэл аваагүй байна. Осол гаргасан жолоочийн хувьд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй бөгөөд тухайн жолооч самбаачлах хугацаа гаргаж амжилгүй “шок”-ийн байдалд орсон гэдгийг албаныхан хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *