Categories
мэдээ нийгэм

Баянхошуунд 110 айлын орон сууцыг XII сард ашиглалтад оруулна DNN.mn

Буцалтгүй тусламж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн Баянхошуунд 462 айлын ногоон орон сууцны хороолол барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Дээрх байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох хүмүүс ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороонд Ханын материал орчимд орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барих газрыг чөлөөлөхөөр иргэдээс зөвшөөрөл авч байгаа аж. 232 нэгж талбарын айлуудын 70 хувь нь зөвшөөрвөл газрыг чөлөөлнө.

1800 айлын орон сууц барьж, нийт газрын 60 хувийг барилгажуулж, 40 хувьд худалдаа, үйлчилгээний төв, ногоон байгууламж, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хэрэгцээт бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн Нийслэлийн орон сууцны корпорацын мэдэлд буй 5 га газарт 512 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэгийн зураг төслийг гаргажээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуу орчимд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барихаас эхний ээлжийн110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах аж.

Улмаар тус дүүргийн 8, 9, 10, 28 дугаар хороодод нийт 20 га газрыг чөлөөлж, газраа чөлөөлсөн өрхүүдийг ногоон орон сууцанд оруулж, хашаа, байшинг шинэ ашиглалтад орсон ногоон орон сууцаар солино.

Гэр хорооллыг орон сууцжуулахаар газар чөлөөлөхдөө иргэдийг хохироохгүйн тулд ажлуудыг шинээр төлөвлөж, Улаанбаатарыг орон сууцжуулах мастер төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ хүрээнд Баянхошуу, Ханын материал орчимд нийт 8300 орчим айлыг орон сууцжуулна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *