Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын Ногооннуур боомт найман хоног амрахаар болжээ.
Тодруулбал, маргааш буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болон 31-ний өдөр ажиллахгүй аж.
Мөн ОХУ-д ирэх он /2023 он/-ы нэгдүгээр сарын 1-8-ны өдрүүдэд шинэ оны амралтын өдрүүд тохиож байгаатай холбоотойгоор хилийн боомтууд амрах юм байна.
Тиймээс 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхлэх ажээ.