Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яам Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасгийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нээн ажиллуулж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт байрлах Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон бусад албаны хүмүүс өнөөдөр танилцлаа.

Цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж нээсэн 50 ортой шинэ тасаг өнөөдрийн байдлаа 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 24 цагийн дотор 20 гаруй хүүхэд эмчлүүлэхээр зорьж ирдэг бөгөөд амралтын өдрүүдээр ачаалал их байдаг тухай тус тасгийн хүүхдийн эмч Д.Мөнхжаргал ярьж байна. Тус тасаг нь нийт 50 ор, 11 өрөөтэйгээр сард 250-300 хүүхэд хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай . Эрүүл мэндийн яамнаас амьсгалын аппарат, судасны шахуурга, өвчтөий монитор, соруулгын аппарат, хүчилтөрөгч зэрэг 67,8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бол тус эмнэлгийн ажилчид өөрсдийн санаачилгаар 2 сая гаруй төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл авсан байна. Тус эмнэлэгт хүүхдийн тасаг нээснээр эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг хүүхдийн 9 эмч, 15 сувилагчдыг туршлага, ур чадварыг нь харгалзан сонгон ажилуулж байна. Тус эмнэлэг нь одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 8,13,16,17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10,13 дугаар хорооны иргэдэд үйлчилж байна. Цаашдаа тус тасгийг хэвээр ажиллуулж мөн хүүхдийн сувилал нээх бодлого барьж байгаа юм байна.

2 replies on “Батлан хамгаалахын сайд Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *