Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд боллоо.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд Ухаалаг боловсрол төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын “Экзим” банкны ерөнхийлөгч Ли Док Хүн нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх 2 дахь шатны төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын “Экзим” банкны ерөнхийлөгч Ли Док Хүн нар гарын үсэг зурав.

2016-2019 оны соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөтөлбөрт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар гарын үсэг зурав.

Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Соёлын өвийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чон Гван Жү нар гарын үсэг зурав.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чон Гван Жү нар гарын үсэг зурав.

Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын БОНХАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа Солонгосын Ойн агентлаг хоорондын ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БНСУ-ын Ойн агентлагийн дарга Шин Вон Соб нар гарын үсэг зурав.

Мэдээлэл, технологид сурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ЭМСЯ болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын тохиролцоонд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бан Мүн Гюү нар гарын үсэг зурав.

Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ХАХНХЯ, БНСУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бан Мүн Гюү нар гарын үсэг зурав.

Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хён Хван нар гарын үсэг зурав.

Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах туршилтын төсөл дээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хён Хван нар гарын үсэг зурав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *