Categories
мэдээ улс-төр

Барилгын салбарт үндэсний мэргэжилтэн хамтран бэлтгэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай барилгын салбарын эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний өрсөлдөх, хөрвөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар байгуулж буй санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийг байгуулснаар барилгын салбарт үндэсний мэргэжилтэй ажилтны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг бууруулах, томоохон бүтээн байгуулалт, барилга, байгууламжийн ажилд шаардлагатай ажилтан, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлж, бэлтгэн, ажлын байраархангах, барилгын салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, үйлдвэрлэл дээр дагалдуулан ажиллуулах хэлбэрээр мэргэшүүлж, байнгын ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах юм. Мөн барилгын салбарт ажиллагчдын цалингийн тарифын хэлэлцээрийг салбарын түвшинд нийгмийн зөвшлийн талуудын оролцоотойгоор байгуулах, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулахад чиглэгдсэн дүрэм, журам, заавар, гарын авлага боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх ажлыг талууд хамтарч гүйцэтгэх юм.

Хоёр яам хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ч хамаатай. Тухайлбал, барилгын салбарын мэргэжилтэй ажилчин бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн шалгалт авах, сургалтын үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо салбарын яам, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий хамтарсан мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллах, нийслэл болон орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагатай уялдсан барилгын салбарын ажилтны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг бодитоор шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгажээ.

Барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежуудыг төрөлжүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, МБСБ-ын төлөөлөн удирдах зөвлөлд салбарын төлөөллийг түлхүү оролцуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих нь хамтарч ажиллах зорилго юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *