Categories
мэдээ нийгэм

Барилгаас үсэрч амиа хорлохыг завдсан иргэнийг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 2019 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 12.31 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19.5 км замыг туулан 12.47 цагт очиж иргэн Б /46 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилгоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

One reply on “Барилгаас үсэрч амиа хорлохыг завдсан иргэнийг аварчээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *