Categories
мэдээ нийгэм

“Барилга экспо 2015”-д гаднын барилгын салбарынхан оролцож байна

“Барилга экспо 2015” үзэсгэлэн яармаг худалдаа өнөөдрөөс эхлэн 3-ны өдрийг хүртэл “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө” гэсэн сэдвийн дор зохиогдож байна.Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын барилгын салбарт нэвтрэх, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол ач холбогдол нь оршиж байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 250 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлснээс Япон, Орос, Солонгос, Хятад, Финлянд, Итали, Герман, Чех, Польш зэрэг орны барилгын салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн танилцуулж байна. Хамгийн сүүлийн үед нэвтрээд байгаа шинэ технологийн сантехникийн болон цахилгааны материалууд, гадна, дотно заслын материал, үнэргүй будаг, шингэн обой, хонины ноосон дулаалга, шинэ орон сууц, амины орон сууц, ланпшафт тохижилт зэрэг 1000 гаруй нэр төрлийн материалыг “Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэнгээс үзэх боломжтой юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *