Categories
мэдээ эдийн-засаг

Банкуудад 1799.5 төгрөгөөр 20.2 сая ам.доллар худалджээ

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Төв банк саналыг харгалзан 20.2 сая ам.долларыг 1799.50 төгрөгийн хаалтын ханшаар, 26 сая юанийг 287.51 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав. Түүнчлэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 46.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 46.5 сая ам.доллар нийлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *