Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын дарга нарыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 11:30 цагт товлогдоод байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй удтал хүлээлгэж 12:30 цагт хуралдаан эхэлсэн юм. Үдээс өмнөх хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Дараах УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлж, баталлаа.

1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.ЭНХБАЯР

2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны даргаар Л.ЭНХ-АМГАЛАН

3.Өргөдлийн байнгын хорооны даргаар Д.САРАНГЭРЭЛ

4.Төсвийн байнгын хорооны даргаар Ч.ХҮРЭЛБААТАР

5. Хуульзүйн байнгын хорооны даргаар Ш.РАДНААСЭД

6.Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.ТЭРБИШДАГВА

7.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.ЭНХБОЛД

8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.ГАРАМЖАВ

Чуулганы үеэр байнгын хороодын дарга нарт хандан О.Баасанхүү, Ж.Батзандан нарын гишүүд нэлээд хурц үгийг захиж байв. Тухайлбал,

УИХ-гишүүн О.Баасанхүү:“Төрийг хуулиар удирдаж байна уу? Эсвэл МАН олонхиороо удирдаад байна уу?Та нар хуулиа дагахгүй бол нэг л өдөр Цэц дээр очно шүү” хэмээн хуулиа дагаж ажиллахыг сануулж байлаа.

УИХ-гишүүн Ж.Батзандан: УИХ суудлаа олж байж доорх хүмүүс гүйдлээ олно. МАН өмнөх УИХ-ын алдааг битгий давтаарай. Байнгы хороо УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Зарим нэг хороогоо цөөнхдөө өгөөрэй. Энэ удаагийн байнгын хороодын дарга нарын томилгоог харж байхад боломжийн нэрс орж ирсэн байна. Олонхи болсон нөхдүүд улайрч, галзуу бух шиг орж ирдэг. Энэ бүгдээ засаарай. Өмнөх Засгийн газрын сайн бодлогыг дэмжээрэй” хэмээсэн юм.

Энэ асуудлыг хэлэлцэн баталж, чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *