Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо хуралдах гэж байна

УИХ-ын
ээлжит бус чуулган өнөөдөр 14.00 цагт хаалтаа хийхээр товлосон. Гэвч гишүүдийн
ирц бүрдээгүй учир чуулганы хаалтын хуралдааныг түр хойшлуулав. Харин гишүүдийн
ирц бүрдэх хооронд Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн хуулийн төсөлд
нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн чуулганы хуралдаанд оруулж ирэхийг
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үүрэгдэв. Хэрэв Байнгын хороо хуралдаж амжихгүй
тохиолдолд Өршөөлийн хуулийн асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *