Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн НИТХ-ын нэг мандатыг МАН-аас нэр дэвшигч С.Эрдэнэбаяр авсан байна

Аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 20:00 цагт дууслаа. Сонгуулийн үр дүнг урьдчилсан байдлаар СЕХ-ны цахим хуудсанд байршуулж байна.

Тус дүүргийн хувьд нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт 1 мандатын төлөө МАН болон АН-ын хоёр нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Тэгвэл СЕХ-ны цахим хуудаст байршуулсан урьдчилсан дүнгээр Багахангай дүүргийн НИТХ-ын нэг мандатыг МАН-аас нэр дэвшигч С.Эрдэнэбаяр авсан байна.

Үр дүн ирүүлсэн хэсгийн хороо: 2 тай 2 100.00%
Нийт уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоо: 2,070
Санал өгсөн сонгогчдын тоо: 2,070
Хүчингүй саналын хуудасны тоо: 0

Сэрдамбын ЭРДЭНЭБАЯР (МАН) 1,205 58.21%
Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ (АН) 782 37.78%

Нийт хүчинтэй саналын тоо: 1,987
Санал огт тэмдэглээгүй сонгогчдын тоо: 83

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *