Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд мотоциклоос унаж, амиа алджээ DNN.mn

Хүүхэд мотоциклоос унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 13 настай хүүхэд Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад унаж, нас барсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд бага насны хүүхэд болон жолоодох эрхгүй хүнээр энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодуулахгүй байх, хүүхдийг зорчигчоор тээвэрлэх тохиолдолд зориулалтын хамгаалалтын малгай өмсүүлж хэвшүүлэх, мотоциклын бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Эх сурвалж: ЦЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *