Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан гэр, орон байрандаа цахилгааны аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг асран хамгаалагчтай байлгаж хараа хяналтаа сайжруулаарай.
–Сүлд модны гэрлэн чимэглэлийг удаан хугацаагаар асаахгүй байх
–Цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаа тул цахилгааны хэрэгслийг хүчдэлээс салгаж, шалгаж байх
–Нэг залгуурт олон төрлийн цахилгааны хэрэгсэл залгахгүй байх
–Бага насны хүүхдийн ойр орчимд ил гал, цахилгаан хэрэгслийг орхихгүй байхыг зөвлөж байна.