Categories
мэдээ спорт

Б.Мөнхзаяа дээд амжилтыг дахин тогтоолоо

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа марафон гүйлтийн төрлөөр Монгол Улсын дээд амжилтыг дахин шинэчлэн тогтоов.

БНХАУ-ын Чүнчон хотод болсон Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлагад гурван тамирчин оролцож хурд, хүч ур чадвараа сорьсон байна.

Энэ тамирчдаас “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 42 км, 195 метрийн зайг 2.33.36 цагийн хугацаанд туулж, тус тэмцээний шилдэг 10-т багтжээ.

Энэхүү амжилтаараа Монгол Улсын рекордыг дахин шинэчлэн тогтоож Монголын төдийгүй дэлхийн шилдэг тамирчин гэдгээ батлан харуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *