Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга Батын Хурцад өнөөдөр хошууч генерал цол олголоо.
Тэрбээр 2014 оны 11-р сарын 26-ны өдрөөс Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаа юм. Б.Хурц ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.