Categories
мэдээ нийгэм

Б.Чимидийн нэрэмжит шагналыг И.Дашнямд олголоо

Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдөр Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай. Уламжлал ёсоор нэр хүндтэй шагналыг хуульч И. Дашням хүртжээ. УИХ-ын дарга З.Энхболд шагналыг гардуулсан юм. Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр “Та бүхэнд Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

нгөрсөн онд Улсын Их Хурлын даргын захирамжаар Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий болгож анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хүртсэн билээ. Энэхүү шагнал нь судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлүүдийг хөхиүлэн шагнах зорилготой юм.

Бид өнөөдөр Бяраагийн Чимидийн нэрэмжит хоёр дахь шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч Ишийн Дашнямын “Монгол улсын төр, эрх зүйн түүх” хэмээх хоёр боть төр, эрх зүйн түүхийн цогц бүтээлд олгож байна” гэж хэлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *