Categories
мэдээ нийгэм

Б.Булганыг яллагдагчаар татсан байна

17 жилийн өмнө бусдын гарт амиа алдсан С.Зориг агсаны хэргийг мөрдөж байгаа ажлын хэсэг сар гаруйн өмнө Б.Булганыг баривчилсан билээ. Тэгвэл Б.Булганыг яллагдагчаар татсан тухай эх сурвалж мэдээллээ. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг илрүүлэх баримт шинээр олдсон байна. Гэвч энэ талаар хууль хяналтын байгууллагууд тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа хэдий ч ерөнхийдөө илрэх шатандаа оржээ. Түүнчлэн Б.Булганыг өмгөөлүүлэхээр ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч авсан ч тэд татгалзжээ. Иймд түүний ар гэрийнхэн өмгөөлөх үйлчилгээ үзүүлэх хуульч олохоор хөөцөлдөж байгаа гэнэ. Одоогоор Б.Булганыг хэнтэй ч уулзуулахгүй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *