Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж Сангийн сайд болон Монголбанкны төлөөлөл хариулт өглөө. Тухайлбал: УИХ-ын гишүүн Б.Батзориг:
Ипотекийн зээл зогсчихсон байгаа шүү дээ, үнэнээ хэлээч ээ. Өнөөдөр 35 мянган орон сууц борлогдоогүй байна. Эд нар эргэлтэнд орохгүйгээр эдийн засаг цааш явахгүй. Энэ эх үүсвэрээ яаж шийдэх юм бэ. Энийгээ яаралтай хөдөлгөөчээ, хөдөлж байгаа гэж худлаа ярилгүйгээр хөдөлгөөч ээ, Хятадын банкийг оруулж ирээч ээ, юуг нь бодоод байгаа юм бэ хэмээн нэлээдгүй бухимдалтай байв.
О.ӨНӨР