Categories
мэдээ спорт

Азийн наадмын тэнгэрт Монголын далбаа мандлаа

18 дахь удаагийн Азийн наадмын тамирчдын тосгонд Монгол Улсын тугийг мандуулах ёслолын ажиллагаа явагдлаа. Наадмын нээлтийн өмнө уламжлал болгон зохиогддог уг арга хэмжээнд Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Монголын багийн дэд ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй баг тамирчид байлцлаа.

Азийн наадмын тэнгэрт Монголын далбаа мандлаа

Энэ удаагийн Азийн наадам цар хүрээний хувьд түүхэнд бичигдэхүйц хэмжээнд явагдаж байгаа. Нийт 40 спортын 69 төрөлд 465 багц медалийн төлөө 45 орны 10 мянга гаруй тамирчид өрсөлдөж байгаагаараа түүхэн дэх хамгийн том наадам болж байгаа юм. Манай улсын хувьд спортын 30 төрөлд 268 тамирчинтай Жакартаг зорьж буй. 4 жилийн өмнө БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн наадамд манай баг 234 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож 5 алтан медаль, 21 медалийг тус тус хүртэж байсан билээ.

Азийн наадам наймдугаар сарын 18 буюу маргааш албан ёсоор нээлтээ хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *