Categories
гадаад мэдээ

Аянганд цохиулсан онгоцонд нүх гарчээ

Өнгөрсөн мягмар гаригт Исландын агаарын тээврийн “Icelandair” компанийн “Боинг-757” онгоц хуваарийн дагуу нислэг үйлдэж байгаад аянганд ниргүүлжээ. Уг хэрэг дөрөвдүгээр сарын 7-нд гарсан бөгөөд F1671 дугаараар нислэг үйлдэж байсан онгоц Исландын нийслэл Рейкъявикаас Америкийн Денвер хотыг зорьж байв. Гэрчүүдийн мэдээлснээр “Боинг-757” хөөрөөд удаагүй байхад хүчтэй чимээ гарч, гэрэл гялбасан хэдий ч хөлгийн ахмад нислэгээ үргэлжлүүлсэн байна. Тэд цааш найман цаг нисэн зургаан мянган километр замыг туулж, амжилттай газарджээ. Аянганы улмаас онгоцны урд хэсэгт нүх гарсан байсан тул засвар хийлгэхээр илгээсэн байна. Нисэх багийн гишүүд болон зорчигчид гэмтэж бэртээгүй аж. Харин “Боинг-757” –д яг хичнээн хүн явсан талаар мэдээлсэнгүй. Ямар ч байсан“The Bunny Gang”хамтлагийн хөгжимчин Натен Максвелл явж байжээ. Тэрээр ярихдаа “Гэнэт аймаар чимээ гарсан. Гэрэл асахыг харсан. Үнэхээр аймаар байсан шүү” гэв.Онгоц нисэж байхад аянга буух явдал цөөнгүй.Гэвч цууралт, цоорхой бий болсон тохиолдол ховор аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *