Categories
гадаад мэдээ

Автомашины үйлдвэрлэлийг тушсан чипний хомсдол ирэх жилүүдэд ч үргэлжилнэ

Дэлхийн автомашины үйлдвэрлэл чипний хомсдлоос шалтгаалаад удаашралтай явагдаж байгаа юм байна. Тэгвэл энэ байдал 2022, 2023 онд ч үргэлжлэх магадлалтай гэсэн санааг үйлдвэрлэгчид илэрхийлж байна. Германы “Даймлер” корпорацийн тэргүүн Ола Каллениус энэ таамаглалыг батлаад цар тахал автомашины үйлдвэрлэлд маш том сорилт учруулж байгааг хэлжээ.

“Гэхдээ бид энэхүү шалгуураас суралцаж, тогтолцоог илүү бат бөх болгохын тулд нийлүүлэлтийн сүлжээний бүх үе шатыг нарийвчлан судлах болно” гэж тэрээр хэлсэн байна. Салбарт ийнхүү хүндрэл бэрхшээл тохиолдож байгаа ч сайн талууд бас байгааг “Bosch” компанийн ТУЗ-ын гишүүн Харалд Кругер ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тодруулбал, тэрээр зах зээлд нийлүүүлж буй автомашины нийлүүлэлт багасч байгаа нь эрэлт нэмэгдсэнтэй холбоотой, энэ бол салбарын ирээдүйд сайн мэдээ гэжээ. “Bosch” нь эд анги нийлүүлэлтээр автомашин үйлдвэрлэлийн салбартаа томд тооцогддог компани юм байна. “Ердөө жилийн өмнө цар тахлын тархалт ид нэмэгдэж, эрэлт бууран салбар маш хэцүү байдалтай байсан. Харин одоо эрэлт нэмэгдэж, хангалт талдаа хүндрэл үүсч байна. Энэ бол сайн мэдээ. Салбарын зах зээл ийм хурдан сэргэнэ гэж бид төсөөлж ч байгаагүй” гэж Х.Кругер онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *