Categories
мэдээ нийгэм

“Автобусны зогсоол” аян эхэллээ

Нийслэлийн тээврийн газраас “Автобусны зогсоол” аяныг эхлүүллээ. Зөвхөн том оврын автобус, тусгай дуут дохиот машин зорчих ёстой нэгдүгээр эгнээнд удаан хугацаагаар зогсвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ. Замын хөдөлгөөний тухай хууль болон автотээврийн тухай хуулийн 10.2.5-р зүйлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобусны зорчих хэсэгт саад учруулахгүй байхыг тодорхой тусгасан байна. Энэ нь нийтийн тээвэртэй холбоотой осол аваарийн дийлэнхи нь нэгдүгээр эгнээнд суудлын тэрэг урт дараалал үүсгэн зогсдогтой холбоотой аж.

Хэрвээ та зорчигч суулгаж буулгахаас өөр тохиолдолд нэгдүгээр эгнээнд удаан хугацаагаар зогсвол хуулийн дагуу 30-50 мянган төгрөгийн торгууль төлнө. Суудлын автомашинаас гадна нийтийн тээврийн автобусууд ч мөн буруу зогсвол хариуцлага хүлээх юм байна. Замын баруун гар тал буюу автобусны буудлын хашлагад тулж зогсох, зогсоолд ирсэн дарааллаараа хөдлөх ёстойг анхааруулав. Дашрамд дурьдахад, нийслэлийн зорчигч тээвэрт нийтдээ 910 том оврын автобус нийт 50 гаруй чиглэлд нийслэлчүүдэд үйлчилж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *