Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч хүн мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Энэ сарын 9-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 296 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 4 өртсөн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Тэнгэр бөөний төвийн баруун замд Эмсид ХХК-ны “Aero City-540” маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 17 настай эрэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Ханын материалын Өндөр настны буудлын зүүн замд “Sonata” маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг Бийжийн даваа гэдэг газар шаварт суусан Уаз-2206 маркийн Э жолоочтой авто машиныг түрж байсан 42 настай эрэгтэй С нь дугуйнд нь дайрагдаж амь нас нь хохирсон хэрэг гарчээ.

Б. МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *