Categories
мэдээ нийгэм

Автобусны чиглэлийг гар утсаараа мэдэж болно

Ардчилсан намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийжээ.

Тухайлбал, нийтийн тээврийн чиглэлд ихээхэн ажил хийсэн. Үүний нэг нь угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн явдал юм. Мөн монголдоо үйлдвэрлэсэн эко автобусыг нийтийн тээвэрт ашиглахаас гадна иргэд UB смарт карт ашиглан зорчдог болсон. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүнд сурталыг халж иргэдэд ихээхэн тааламжтай нөхцөл байдал бий болсон юм.

Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотод тусгай замын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү зам ашиглалтад орсноор хотын нийтийн тээврийн хөдөлгөөний зохион байгуулалт 90 хувиар өсч, тасалбарын орлого 25-30 хувиар нэмэгдэх юм байна.

Мөн иргэд автобусны зогсоолоос интернэт, гар утсаараа ямар чиглэлийн автобус хэзээ ирэхийг мэдэж боломжтой аж. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад ч тустай гэнэ. Судалгаагаар автобусны дундаж хурд нэг цагт 3-5 километр байгаа нь тогтоогдсон байна. Энэхүү систем нэвтэрвэл нэг цагт 15 километр явах боломжтой.Мөн Нийслэл хотын баруун урд талаар өнгөрөн гарах “Богдхан” төмөр замын төсөл хэрэгжүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *