Categories
мэдээ нийгэм

Автобусанд суухдаа утасны сим картандаа нэмэлт чип суулгаж төлбөрөө төлнө

Авто­бусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэг­жүүлэхээр болж, нэн тэр­гүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрчээ. Тодруулбал, иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгах юм байна. Өөрөөр хэлбэл иргэд автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох аж.

Эхний ээлжид “Юнител” компанитай гэрээ байгуулан чиптэй сим карт оруулж ирээд байгаа ба ирэх сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ.Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солил­цох шатандаа явж байгаа талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ.

Түүнээс гадна банкны картуу­дад чипээ суурилуулах бо­ломжийг бүрдүүлжээ. Эхний ээлжид “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны картад чип суулгахаар болжээ. Ингэснээр иргэд нэг картаараа банкны гүйлгээ болон автобусны төл­бөрөө хийх боломжтой болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *