Categories
мэдээ нийгэм

Авто зогсоолын талбайг ногоон байгууламж болгожээ

АШУҮИС-ийн гаднах авто зогсоол байсан талбайг бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ.

Тохижилтын ажлын хүрээнд хуучирч муудсан бетон зогсоол, буруу тайралт хэлбэржүүлэлтийн улмаас ургалт нь зогссон улиас модыг буулгаж оюутан, залуусыг амарч, суух зориулалт бүхий ногоон орчин бүрдүүлж 50ш том оврын 4-6м өндөртэй нарс, 50ш гацуур, 77.7 урт/метр гоёлын бут сөөг, ургамлан хашлага тарьж 1298м.кв талбайг иж бүрэн зүлэгжүүллээ.

Хотын Ерөнхий менежер тохижилтын ажил дуусаж байгаатай холбогдуулан сандал хогийн савны байршил, орц гарцны чиглэлд хяналт тавьж чиглэл өглөө. Ийнхүү Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 20 дахь эмнэлгийн салбарын гадна талбайг иж бүрэн тохижууллаа. Тус албанаас 2016-2020 онуудад 18 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ жил АШУҮИС болон АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна болон орчны тохижилтыг хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *