Авто тээврээр өнгөрсөн онд 18 сая тн ачаа, давхардсан тоогоор 106.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос тээсэн ачаа 12.5 (41 хувь) сая тн, зорчигч 17.6 (14.2 хувь) сая хүнээр багаслаа.
Ачаа тээвэр багасахад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 12.1 сая тонн буюу 45.2 хувь, зорчигч тээвэр цөөрөхөд нийслэлийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 15.5 (13.8 хувь) сая хүнээр багассан нь нөлөөлжээ.
Харин авто замын тээврээр тээсэн ачаа 2021 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 274.2 (8.4 хувь) мянган тонноор багасаж, зорчигч 18.4 (60 хувь) сая хүнээр нэмэгдсэн аж.
Авто тээврийн салбарын орлого 2021 онд 413.9 тэрбум төгрөгт болж, өмнөх оныхоос 150.5 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн орлого багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Мөн авто тээврийн орлого 2021 оны 4 дүгээр улиралд 101.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 677.4 (0.7 хувь) сая төгрөгөөр багассан аж.