Categories
мэдээ нийгэм

Авто кузов засварчны анги нээгдлээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилгаар Монгол-Солонгосын политехник коллежид автомашины кузов засварын анги нээгдлээ. Нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирсэн юм. Авто кузов засварчны анхны ангид суралцахаар бүртгүүлсэн 25 суралцагч байгаа аж. Энэ оны эхний есөн сарын байдлаар 713 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагийн 440 орчим мянга нь нийслэл Улаанбаатар хотод бий, мөн улсын хилээр сард дунджаар 2900 суудлын, 650 ачааны машин орж ирдэг гэсэн судалгаа байдаг аж. Үүнийг дагаад засвар үйлчилгээний салбарт томоохон зах зээлийг бий болгож, тэнд мэргэжилтэй ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлэх тооцоо ч бий. “Монгол-Солонгосын политехник коллежийн хамт олон ажил олгогч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чадвартай, хөдөлмөрийн болон харилцааны өндөр соёлтой, шударга, зөв төлөвшилтэй кузов засварчдыг бэлтгэж, ажлын байртай холбох аж.

Улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг том жижиг аж ахуйн нэгж 700 орчим бий. Тэдгээрийн кузов засвараар дагнасанд нь голдуу гадныхан ажилладаг нь манайх үндэсний мэргэжилтэн бэлтгэдэггүй байсантай холбоотой гэж байна.

Эхний санаачилгыг “Дельта авто сервис”, “Монгол хьюндай” зэрэг компани гаргаж, суралцагчдыг дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлд хамтарч ажиллахаар болсон төдийгүй сургууль болон суралцагч, аж ахуйн нэгж, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй дөрвөлсөн гэрээг байгуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *