Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс авч буй санал асуулга гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Есдүгээр сарын 2-ноос эхэлсэн уг санал асуулгад өнөөдөр өглөөний байдлаар 3,219 иргэн оролцсоноос 59% нь дэмжихгүй гэжээ. Санал асуулгад 35-44 насныхан идэвхтэй оролцсон байна.
Иргэдийн саналыг үндэслэж автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх шийдвэрийг холбогдох албаныхан гаргах гэж буй. Иймд иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.
Санал асуулга есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хаягаар авч байгаа юм.
One reply on “Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах санал асуулга энэ сарын 8-нд хаагдана DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru