Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/ өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу 2024 оны есдүгээр сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа. Үүнд:
- Хурд хэтрүүлсэн – 830
- Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй – 825
- Гэрлэн дохио зөрчсөн – 299
- Ачилтын торгууль – 1,542
- E-Police аппликэйшнээр ирүүлсэн зөрчил – 3,004
- Автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон – 51,144
- Түр болон удаан зогсох хориотой газар зогссон – 3,448 зөрчил бүртгэгджээ.
Эдгээр зөрчлийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил нэмэгджээ. Өмнөх долоо хоногт хурд хэтрүүлсэн 481, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2,876 зөрчил бүртгэгдэж байжээ.
Харин автобусны нэгдүгээр эгнээгээр автомашин зорчих зөрчил буурчээ.