Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны жолооч үүргээ гүйцэтгэж явахдаа шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг аварчээ

Автобусны жолооч үүргээ гүйцэтгэж явахдаа шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг аварчээ

Өнөө өглөө буюу 2025 оны 3-р сарын 20-ны 08:00 цагийн орчимд “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 3-р хэсгийн жолооч Даваасүрэнгийн Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарчээ. Тэр даруй тээврийн хэрэгслээ зогсоон, гүйж очиход хашааны хаалга цоожтой байсан бөгөөд нэгэн залуу гадаа зогсож, аль хэдийн галын дуудлага өгсөн байв. Д.Азжаргал нөхцөл байдлыг ойлгон, хөрш айлын хаалгыг нүдэн “Хүн байна уу?” гэж асуухад дотроос хүнтэй гэж хариулжээ. Тэр даруй хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ.

Эр зориг, хүнлэг сэтгэл гарган хоёр хүний амь насыг аварсан Даваасүрэнгийн Азжаргалдаа халуун талархал илэрхийлье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *