Categories
мэдээ спорт

​Австралийн шигшээ баг Ази тивийн аварга боллоо

Австралчууд Азийн хэсэгт багтаж тоглодог болсноосоо хойш анх удаа манай тивийн хөлбөмбөгийн аваргын цомын тэмцээнд түрүүллээ. Тэд өөрийнхээ нутагт зохиож буй “Asian Cup-2015”-д хожигдолгүй тоглосоор финалд шалгарсан бөгөөд шигшээ тоглолтод Өмнөд Солонгосын багийг 2:1-ийн харьцаагаар буулган авч хоёр өөр тивд аваргалсан анхны баг болов. Тэд өмнө нь Далайн орнуудын цомд тоглодог байхдаа дөрвөнтээ түрүүлж байжээ.

Өмнөд Солонгос – Австрал 1:2 (0:1, 1:0, 0:1)

Нэгдүгээр сарын 31, 17.00 цагаас, «ANZ Stadium» цэнгэлдэх хүрээлэн

Гоол:

0:1 – 45 Луонго, 1:1 – 90 Сон Хын Мин, 1:2 – 105 Тройси.

Б.Хулан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *