Categories
гадаад мэдээ

Австрали Улс газрын ховор элементийн гарцаа нэмэгдүүлнэ || DNN.mn

Австрали Улс газрын ховор элементийн гарцаа нэмэгдүүлэхэд 360 сая ам.доллар зарцуулна

Австрали улс газрын ховор элементийн гарцаа нэмэгдүүлэхээр 360 сая ам.долларын санхүүжилт хийхээ зарлалаа.

Үүгээр дамжуулан холбоотон улсууддаа нийлүүлэлтээ төрөлжүүлж, газрын ховор элементийн зах зээлд хятадын давамгай байдлыг тэнцвэржүүлэхээр зорьж байгаа юм байна. БНХАУ дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа хангадаг.

Өнгөрсөн оны есдүгээр сард болсон QUAD-ийн уулзалтаар Австрали, АНУ, Япон, БНЭУ-ын Төрийн тэргүүн нар газрын ховор элементийн нийлүүлэлт сүлжээг сайжруулах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *