Авлигатай Тэмцэх Газарт энэ оны эхний хагас жилд 376 авлигын гэмт хэрэг бүртгэгдсэн талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх үеийн мөн үеэс 61-ээр буюу 19.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Уг өсөлтөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 68-аар буюу 29.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.