Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Авьяаслаг монголчуудаа тодруулчихлаа, одоо гавьяаслаг монголчуудаа тодруулъя

Бүтэн жилийн турш үргэлжилж, өнгөрсөн намраас хойш үзэгчдийг дэлгэцийн өмнө ням гариг болгон уяж чадсан ” Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг өнд өрл өл өө. Сошиал аар хэлэлцүүлэг, хэрүүл тэмцэл хүртэл өрнүүлж, утасны төлбөр их гарсан маргааны шалтгаан болж байсан энэхүү олон улсын төсөл дараа жил хүртэл түр завсарлалаа. Бид авьяаслаг монголчуудаа тодруулж дууслаа. Харин одоо гавьяаслаг монголчуудаа тодруулах үлдэв.

Саяхандаа, аймгуудыг хар замаар холбосон гавьяа хэнийх вэ, төрийн түц машиныг нэвтрүүлж хүнд суртлын түгжрэлээс гаргасан гавьяа хэнийх вэ гэсэн самбарууд тавигдаж, удалгүй Иргэн таны гавьяа гэсэн тайлал нь явсан. Гэхдээ энэ тайлал гарахаас өмнө АН-ынхныг үүгээр нь ороож, буруутгаад эхэлсэн билээ. Уг нь ч гуйвуулж болохоор хэлбэрээр өгсөн болохоос биш үнэнийг л хэлсэн байна лээ. Жижиг гэлтгүй төрийн үйлчилгээг хялбар болгож өгсөн ТҮЦ машиныг нэвтрүүлсэн шийдвэрт талархахаас өөр яах юм бэ. Иргэний үнэмлэхээ машинаар захиалж, Бүртгэлийн газар бүтэж үхэлгүйгээр амархан гэгч нь лавлагаа авдагтаа баярладаг хүмүүс олон. Жилийн найман хувийн зээлээр хэчнээн айл өөрийн гэсэн гал голомттой болов. Долоон аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэйгээ холбогдсоноор нь өчнөөн аймгийн хүмүүс дамнан явж байна. Бас нэгдүгээр хорооллын уулзвараар машинтай сүнгэнүүлж, Нисэхийн шил толь мэт замаар явж байхдаа АН-д баярлалаа гэж амандаа хэлдэг хүмүүс цөөнгүй байх. “МАН-ынхныг бодохоор гомдоод байх юм. Замыг ингэж янзалж болдог л байсан юм байна ш дээ” гэх хүнтэй таарч л байлаа. Мэдээж, төр энэ бүгдийг хийх ёстой. Гэхдээ хийхгүй байж болдгийг ч бид үзсэн харсан. АН-ыг бонд гаргаж, мөнгө үрлээ гэж буруутгаж байна.

Үнэндээ бондын мөнгө эргээд аж ахуйн нэгжүүдээс хүүтэйгээ юүтэйгээ ороод ирэх мөнгө. Түүнээс ор сураггүй тараагаад алга болгочихсон мөнгө биш билээ. Төрийн мөнгө алга болохдоо хүрвэл 14 тэрбумаар нь казинод тоглоод дуусгачихдаг л юм байна лээ. Гэтэл мөнгийг үрэхээ хүрвэл яаж үрдгийг, амаар оруулаад хошногоор гаргачихдаг баас болгож болдгийг бид мэдэх л улс хойно доо. МАН-ынхан 2008- 2012 онд эрх барьж байхдаа иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөгийг намынхаа даргын гарын үсэгтэй дэвтрээр өгдөг байлаа. Шинээр төрсөн хүүхэд бүрт 100 мянга, гэр бүл болж байгаад нь 500 мянган төгрөгийг өгч байв. Тэгэхэд хүмүүс хэдийгээр зүгээр мөнгө авч байгаа нь сайхан ч хэдэн хүнийх нийлээд нэг цэцэрлэг болдог бол, дүүргээрээ нийлээд зам гүүр тавьж болдог бол тийшээ өгчихмөөр байна гэдэг байсан. Гэвч МАН ийм зохицуулалт, ийм бодлого гаргаагүй. Зүгээр л залхуурсан. Тараагаад өгчих нь тэдэнд амар байлаа. “Би ч идсэн, чи ч идсэн” гэдэг шиг. Гэхдээ т а р а а с а н мөнгө нь дансандаа б а й с а н х ө р ө н г ө б и ш юм шүү дээ. Оюутолгойн урьдчилгааны мөнгө, ирээдүйд ухаж авах нүүрсээ зарж Чалко- гоос зээлсэн мөнгийг л тарааж байсан юм. Тэр нь харин дараагийн Засгийн газартаа өр болоод үлдэж байлаа. Компаниас зээлсэн мөнгө нь ад үзээд байгаа бондоос нь ялгаагүй. Гэтэл АН-ын бүтээн байгуулсан аймгуудыг холбосон замууд май гээд гар дээр ирээгүй ч бодитоор өв болж үлдэж чаджээ. Өнгөрсөн зун Хөвсгөлд амрахаар цугларсан ард олны цуваа үүнийг гэрчилнэ. Там болсон дэржигнүүртэй замаар явж алжаахгүй, цаг нар, бензин тосонд арвитай, эргэж ирээд тэнхлэг тохиргоо, засвар гэж нэмэлт зардал гарахгүй энэ бүхнийг мөнгөөр тооцвол юун 21 мянган төгрөг. Ард олны ой санамж тун богинохон байдаг гэж улстөрчид боддог. Гэхдээ ухаж санах, эргэцүүлж ойлгохдоо хүрвэл хамгийн мэргэн сонголтыг тэд хийдэг. Хэн ямар гавьяа байгуулсан, хэний гавьяагаар юу босч, юуг байгуулсныг бас хийхгүй байвал болдог гэдгийг ялгаж салгаад л орхино.

Авьяаслаг монголчуудаа сонгоод дөнгөж амсхийж байгаа монголчууд бид одоо гавьяаслаг монголчуудаа сонгох цаг ирлээ дээ.

Э.ЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *