Categories
мэдээ соёл-урлаг

​“Авьяаслаг америкчууд” шоунд оролцсон монгол залуу циркийн үзүүлбэр үзүүлжээ

“Авьаяслаг америкчууд” шоунд Монгол залуу оролцож, эр, бяраа гайхуулжээ. Түүнийг Баттогтохын БАТТУЛГА гэдэг бөгөөд АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг аж. Тэрээр тус шоунд циркийн урлагийн хүчний үзүүлбэр үзүүлж, эхний шатандаа түвэггүй тэнцсэн байна. Харин түүний хувьд хоёрдугаарт шатанд үзүүлбэрээ илүү хүндрүүлж, сонирхолтой байдлаар хийжээ. Шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг тайзнаа урьж, үзүүлбэртээ оруулсан товч бичлэг “Авьяаслаг америкчууд” шоуны албан ёсны “YouTube” хуудсанд тавигдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *