Categories
мэдээ нийгэм

Аварга Ч.Санжаадамбад хүндэтгэл үзүүлэх наадам болно

Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр наадамд арав даван түрүүлж, Монгол Услын аварга цол хүртсэн Чимэдрэгзэнгийн Санжаадамбад хүндэтгэл үзүүлэх наадмыг наймдугаар сарын 14-ний өдөр хийхээр болжээ.

Уг наадмыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын санаачилга, дэмжлэгийн хүрээнд, “Ажнай” корпораци ивээн тэтгэж, Архангай аймгийн Хашаат сумнаа зохион байгуулах аж.

Наадамд үндэсний бөхийн барилдаан, их нас, соёолон, шүдлэн насны хурдан морьдын уралдаан болно. Хүчит бөхийн барилдааны шагнал 21 сая, морины уралдаан нас бүрт 13 сая төгрөг өгөхөөр мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *