Categories
редакцийн-нийтлэл

Хотод хүний түгжрэл үүсэхээр аймаар юм байна лээ

Хөдөө орон нутгаас оюутнууд
ирээд нийс­лэ­лийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдээд буй. Энэ жил их, дээд сургуульд элсэн
орохоор хотод анх  ирсэн оюут­нууд­тай ярилцлаа.
Улаан­баатарын их сур­гуу­лийн нэгдүгээр курст элсэн орох  Ц.Баярцэн­гэл ийн ярьсан юм.  

-Улаанбаатар хотод анх удаа ирж
байна уу?

-Тийм ээ. Энэ сарын 16-нд ирлээ. Анх
удаа хот үзэж байна. Их гоё са­нагд­лаа. Өндөр хөг­жил­тэй улс шиг. Техник, тех­нологи,
интернэт хөгж­сөн. Ер нь их гоё юм бай­на.

-Хаана очиж үзсэн бэ?

-Барсын гүүр орсон. Өчигдөр “Нисэх”
орлоо. Маш хол юм байна лээ. Зах орсон. Зах дээр хоёр, гурван удаа очсон.

-Сүхбаатарын тал­бай орсон уу?

-Талбай их гоё санагд­сан. Цэцгээр
гэр хийсэн байна лээ. Зургаа татуул­сан.

-Ганцаараа хотоор явбал төөрөхөөр
байгаа биз дээ?

-Ээжтэйгээ гадуур их явлаа. Одоохондоо
хот­той сайн танилцаагүй учраас төөрнө. Хаашаа л харна өндөр байшин тулаад байх
юм. Манай суманд хамгийн өндөр нь гурван давхар байшин байдаг. Хотод өндөр бай­шин
их учраас хаана юу байгаа нь мэдэгдэхгүй юм.

Мэдэхгүй газраа хү­мүү­­­сээс асуухаар
зааж өгдөг л дөө.  Тэгээд заас­ных нь дагуу
явахаар л өндөр байшингийн цаа­гуур ороод төөрчихдөг. Ээжийгээ буцахаас нь өмнө
хоттой танилцаад л байна. Одоо хүртэл тол­гой эргээд  байгаа. 

-Аль сургуульд орсон бэ?

-Улаанбаатарын их сур­гуульд орсон. МУИС-ийн харьяа сургууль
юм бай­на лээ. Төрийн ме­неж­­мент, нутгийн удирд­ла­­гын анги.

-Яагаад
энэ мэр­гэж­лийг сонгосон юм бол. Онц сурна биз дээ?

-Миний сонгосон мэр­гэ­жил хот хөдөөгийн
хөг­жилд чухал үүрэгтэй. Тий­мээс хотын гэр хороол­лоор явж үзэх бодолтой байна.
Зохион байгуу­лалт нь ямар байна гэд­гийг судалж үзнэ. Хогтой байна уу, хоггүй цэвэрхэн
байна уу гэдгийг судална. Сургуулиа төгсөөд нутаг­таа очиж ажиллана. Сумын­хаа дарга
болж, хөгжүүлнэ. Багаасаа том дарга хүн болно гэж бодож байсан. Тиймээс энэ мэргэжлийг
сонгосон юм. Одоо нэг үеэ бодвол манай сум хөгжиж байгаа шүү. Мэдээж онц сурна.
Их, дээд сургуульд сурал­цана гэдэг бол амьдралд хөл тави­хад чухал үүрэг­тэй. Насанд
хүрч амьдра­лын гараагаа эхэлж байна гэсэн үг шүү дээ.

-Сургууль
дээрээ очсон уу. Ангийнхан­тайгаа уулзав уу?

-Сургууль дээрээ очиж үзээгүй. Багцаагаар
л хаана байдгийг нь мэд­нэ. Зах руу явж байхдаа автобусны цонхоор барааг нь харсан.
Ангийн­хан­тайгаа уулзаж ам­жаа­гүй байна. Маргааш уулзана гэсэн. 

-Кино
театр орсон уу. Ямар санагдав?

-“Тэнгис” кино теат­рын хажуугаар
нь өнгөр­сөн. Орж үзээгүй. Нэлээд олон газрыг үзсэн. Газ­рын­хаа нэрийг нь сайн
цээжлэхгүй мартчихаад байх юм.  

-Хэцүү
зүйл байна уу?

-Түгжрэл хэцүү санагд­­сан. Дуу чимээ
ихтэй. Бачимдмаар. Маши­ны түгжрэл ихтэй­гээс гадна хүний түгжрэл их. “Нарантуул”
зах дээр хүмүүс түгжрээд явахгүй. Дотор бачуурдаг юм бай­на. Хөдөө чинь дураараа
гүйж байдаг болохоор олон хүний дунд орж түгж­рэ­хээр хэцүү санагдаж байсан. Гэхдээ
машиныг сондгой тэгш тоогоор явуулж эхэлснээс хойш түгжрэл багассан юм шиг санагдсан
шүү. Хэд хоно­гийн өмнө автобусанд суугаад явтал аймар удаан явж байсан. Буу­гаад
алхчихмаар санаг­даж байсан ч газар сайн мэдэхгүй учраас гүрий­гээд л байлаа.          

Бас юмны үнэ нэмэг­дэж  байна. Аймагт кон­курс өгөхөд манай сургуу­лийн
сургалтын төлбөр 1.4 сая төгрөг гэж байсан чинь хотод иртэл 1.6 сая төгрөг болж
нэмэгдсэн байна.

-Ер
нь хот том санаг­­даж байна уу?

-Анх хотод буучихаад Зургаан буудал
руу явсан юм. Тэр үед би Улаан­баа­тар жижигхэн л юм байна ш дээ. Ингээд л болоо
юу гэж ээжид хэлж байсан юм. Тэгсэн чинь аймаар том юм байна. Нисэх явлаа, нэлээд
хол. Бас хотын төвөөр явсан чинь үнэхээр том санагд­сан. Ирснээсээ хойш хотод байдаг
хамаатнуу­дынхаараа хэслээ. Сайн сураарай гээд олон хүн мөнгө өгсөн. Итгэлийг нь
дааж сайн сурна гэж бодож байна.

-Сургууль
руугаа хэдэн автобус дам­жиж явахаа мэдэж байгаа юу?

-Манайх одоо 13 дугаар хороололд байр
авах гэж байгаа. Тэгэхээр автобусанд суухгүй явган гүйгээд л сургууль руугаа орчихно
гэсэн. Ээж маань нутаг руугаа явна. Энд би эмээтэйгээ хамаатныхаа дүүтэй цуг амьдарна.

-Гэрээ
санаж байна уу?

-Гайгүй байна. Хот их сонирхолтой
учраас гэрээ санахгүй гэж бодож байна. Сургуульдаа ороод олон шинэ хүүхэд­тэй танилцахаар
уйдах­гүй.

-Очиж
үзэх юм­сан гэж бодсон газар байна уу?

-Зөндөө байна. Гэх­дээ газрынхаа нэрийг
сайн мэдэхгүй учраас хаана гэж хэлэхэд хэцүү юм.  Гэр хорооллоор явж үзсэн. Өндөр уулын орой дээр
айлууд байхыг хараад гайхлаа. Манай нутагт айлууд нь талаар нэг тарсан учраас уулан
дээр байгаа айлд орж үзэхэд сонин юм байна лээ. Цонхоор нь харахад доошоо нурж унах
гээд байгаа юм шиг.

-Орон
сууцны айлд орсон хэрэг үү?

-Есөн давхар орон сууцанд амьдардаг
айлд орсон. Цонхоор нь хара­хад сүртэй байсан.

-Ээж
нь юу захисан бэ?

-Хотын хүүхдүүд чамаас өөр. Буруу
зүйлд битгий уруу татагдаарай. Гэмт хэрэг их гардаг. Хот газар чиний бодож бай­гаа­гаас
өөр. Болгоомж­той явж байгаарай. Хул­гай дээрэм их гардаг гээд олон зүйл захисан.

-Хотын
залуучууд шоуддаг. Энэ тухай ямар бодолтой явдаг вэ?

-Баасан гариг тэмдэг­лэдэг талаар
зөндөө сонс­сон. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Цааш­даа ч хэрэглэхгүй гэж бодож
байна. Мөнгөө дэмий зүйлд үрэхгүй. Сайн сураад ээжийнхээ ачийг хариулахгүй бол болох­гүй.
Дөрвөн жилд зургаан сая төгрөг сургал­тын төлбөрт өгөх юм бай­на лээ. Сургалтын
төлбө­рөөс гадна олон зүйлд мөнгө хэрэгтэй болно шүү дээ.  Ээж маань ганцаа­раа ажиллаж дүү бид хоёрыг тэжээдэг
боло­хоор буруу зүйлд уруу татагдахгүй.

-Сумынхан
нь гар­гаж өгч байна уу?

-Ах, эгч нар маань гаргаж өгсөн. Би
багаа­саа морь унаж өссөн. Нэг ахындаа хурдан морь унадаг бай­сан юм. Тэр ах маань
намайг хот руу оюутан болоод явна гэсэн чинь уйлсан. Ахыгаа уйлж бай­гааг харсан
чинь сэтгэл их сонин болсон. Сайн яваа­рай гээд нулимс нь цийлэгнээд л байна лээ.
Удаан уулзахгүй шүү дээ гээд уйлж байсан.

-Мөнгө өгч байна уу?

-Зөндөө мөнгө өгсөн. Хамгийн их мөнгийг тэр ах маань өгсөн.
250.000 төг­рөг өгсөн. Бусад айлууд 20.000, 50.000 төгрөг өг­сөн. Хол явна гэж бодо­хоор
сэтгэл хоргодоод байсан гэв.

Улаанбаатарт
төөрөхөөрөө аав руугаа залгаад ямар автобусанд суухаа заалгадаг

 

Хөвсгөлийн Рашаант сумаас ирсэн
Т.Удвалтай ярилцлаа.

Хотод өмнө нь ирж байсан уу?

-Ирж байсан. Гэхдээ ээж, аавтайгаа
ирээд ганц нэг хоноод буцаж байсан учраас хотын тухай сайн мэдэж чадаагүй. Одоо
ч гэсэн хоттой сайн танил­цаж амжаагүй л байна. Гэхдээ гэрээсээ сургууль руу ганцаараа
явж чадна.

-Аль
сургуулийн оюутан болсон бэ?

-ШУТИС-ийн биотех­но­логийн ангид
орсон. Яагаад энэ мэргэжлийн сонгосон гэхээр, эрэлттэй 20 мэргэжлийн жагсаал­тад
орсон учраас. Ирээ­дүйд сургуулиа төгсөөд ажлын байр их олдоно гэсэн үг. Бас өөрийнхөө
хүсэл зорилгынхоо дагуу сонгосон. Ээж, ааваасаа зөвлөгөө авсан. Элсэл­тийн ерөнхий
шалгалт өгөхдөө их сандарч бай­лаа. Шалгалтаа өгчөөд  дүнгээ сонсохдоо бүр их сандарч, догдолж бай­сан.
Манай Хөвсгөл аймаг том. Энэ жил маш олон хүүхэд оюутан болж бай­гаа юм байна лээ.
Тий­мээс өрсөлдөгч их бай­сан.

-Оюутан
болох ямар санагдаж байна?

Биеэ дааж хариуцла­гатай болох ёстой. Сурагч байхад ээж,
аав хичээлээ давтаарай гэж сануулдаг байсан бол оюутан болоод өөрөө биеэ дааж, зорилготой
байж, мэрийлт­тэй байхгүй бол болохгүй. Сургууль нь шинэ, хүүхдүүд нь шинэ гээд
шал өөр орчинд орж байгаа учраас их сонир­хол­той санагдаж байгаа.

Сургуулиа
төгсөөд ямар чиглэлээр ажил­лах вэ?

-Хүнсний томоохон аж ахуйн нэгжүүдийн
бүтээг­дэхүүнийг лабораторид шинжилнэ. Бас эрдэм шинжилгээний ажилтан болж болно.

-Оюутны
ангийн хүүх­дүүдтэйгээ уулзсан уу?

-Уулзсан. Танилцах уулзалт хийсэн.
Ангийн хүүхдүүддээ өөрийгөө танилцуулж, Хөвсгөл аймгийн Рашаант сумаас ирсэн гэсэн
чинь “Энэ нөхөр чинь танк хүлдэг хүн байна” гэж шоолж байна лээ. Манай ангийн хүүхдүүдийн
ихэнх нь орон нутгаас ирсэн. Бид хотын тухай их ярьсан. Замын түгжрэл, машины дуу
чимээ гээд олон зүй­лийн талаар ярьсан. Шинэ орчин учраас мэдээж сурах зүйл маш
олон байна.

-Улаанбаатар
хотын залуучуудын сонсдог дуу хөгжим, өмсдөг хув­цас хэрэглэл нь өөр байна уу?

-Нэлээд ялгаатай юм. Ангийнхантайгаа
уулзах гээд хамгийн гоё хувц­саа өмсөөд очсон ч гэсэн ялгардаг юм байна лээ. Гэхдээ
удахгүй ялгарах­гүй болчихдог гэсэн.

-Энд
хаана амьдрах вэ. Ганцаараа хотоор явбал төөрөх үү?

-Манайх хотод нүүж ирсэн. Ээж маань
хөдөө сумандаа ажиллана. Хотод би аавтайгаа амь­дар­на. Аав маань хотод ажил хийгээд
намайг сур­гууль төгсөх хүртэл бид хоёр цуг амьдарна. Анх хотод орж ирээд ганцаа­раа
явж чаддаггүй. Заримдаа төөрчи­хөө­рөө аав руугаа утсаар ярьж заалгадаг. Ямар автобусанд
суух вэ гээд л. Манайх Чулуун-Овоонд байдаг байхад 32 номерын автобусанд суугаад
Багшийн дээд ордог байсан юм. Нэг өдөр 32 номерын автобу­санд суусан чинь дотроо
“Шархад” гээд өөр хаягтай байхаар нэг буудал яваад сандраад буусан. Буу­гаад хартал
32 номерын автобус мөн байсан. Тэгээд аав руугаа утсаар залгаад одоо яах вэ гэж
асуусан. Би автобусаар явахдаа байнга цонхоор хотыг ажигладаг. Манай сургууль автобусны
бууд­лаасаа жаахан зайтай. Тэгээд автобусны цон­хоор харахаар саарал­жин төмөр хашаа
харагд­даг юм. Тэр хашааг хараад манай сургууль дөхөж байна гээд хаалга руу ойртож
зогсдог. Зарим­даа кондуктороос асуудаг байсан. Одоо бол ганцаараа сургууль руугаа
яваад сурчихсан учраас төөрөхгүй. Уг нь автобусны цонхоор харж явснаас алхаад явахаар
хотын хаана нь юу байд­гийг  сайн тогтоодог
юм байна лээ. Тэгээд хоёулаа явж байвал автобусанд суухгүй алхаад явъя гэж гуйдаг
юм.

-Гэрээ
санаж байна уу?

-Анх хотод орж ирчи­хээд гэрээ их
санасан. Нутагтаа хурдан очих юм­сан гэж бодсон. Хотод яаж дөрвөн жил амьдар­на
даа гээд л. Гэхдээ том зорилготой байсан учраас шантраагүй. Хэцүү зүйл нь дуу чимээ
ихтэй юм. Хөдөө нам гүм шүү дээ. Ээжийгээ буца­хад уйлсан. Тэгсэн чинь манай эгч
“Анх оюутан болохоор гэртээ хари­маар санагдаад нулимс бөмбөрөөд байдаг юм. Хотод
удаан байгаад ирэ­хээр  хот руугаа яараад
байдаг болчих­дог” гэсэн.

-Хотын
хүмүүс ямар санагдав?

-Танихгүй хүмүүстэй байхад зарим талаараа
амар юм шиг. Эвгүй бай­далд орвол намайг таних­гүй юм чинь гэж бодохоор ичиж сандрахгүй
өөрий­гөө тайвшруулдаг.

Эвгүй
байдалд орж байсан юм уу?

-Хотын залуучуудын мэддэг энгийн зүйлийг
хөдөө, орон нутгаас ирсэн бид сайн мэдэхгүй байх нь бий. Иймхэн юм мэдэхгүй гээд
шоолбол намайг сайн танихгүй юм чинь гээд өөрийгөө тайвш­руулдаг.

-Айж,
болгоомжлох зүйл байна уу?

-Автобусанд явахдаа цүнхээ сайн харж
яваа­рай, танихгүй хүмүүс худ­лаа хэлж хуурдаг шүү гээд ээж, аав захисан. Ялангуяа
том зүйл амлаж хуурдаг хүмүүс байдаг гэсэн. Ангийнхантайгаа өчигдөр Сүхбаатарын
тал­бай дээр уулзсан юм. Тэгсэн чинь гэрийнхэн бүгдээрээ залгаад “Хүүеэ оройтчихлоо.
17.00 цаг өнгөрч байна. Замаа олох­гүй төөрнө шүү” гээд санаа зовж байсан. Манай
ангийнхан талбай дээр зургаа авахуулаад дугуй унаж тоглосон. Тэгээд гэрээс утасдаад
байсан болохоор бүгдээ­рээ удаагүй тарцгаасан. Ер нь төөрчихнө гээд айгаад хамаагүй
явж чадах­гүй байгаа. Нэг удаа өөр газар очиж үз­мээр санагдаад мэдэхгүй автобусанд
сууж үзлээ. Нэлээд хол явахаар нь хотоос гарчих юм шиг санагдаад буугаад нөгөө талаас
нь микро автобу­санд суугаад гэртээ ир­сэн. Уг нь намайг оюутны дотуур байранд байл­га­на
гэж байсан юм. Тэгээд  байр олдохгүй учраас
аавтайгаа хотод амьдра­хаар болсон. Айлд байс­наас байранд байвал дээр гэсэн. 

-Очиж
үзэхээр төлөв­­лөсөн газар байна уу?

-Эхлээд сургууль­тайгаа сайн танилцана.
Дараа нь ангийнхантай­гаа Зайсан толгой гара­хаар төлөвлөсөн байгаа. Зайсан дээр
би ээж, аав­тай­гаа гарч байсан л даа. Хот үнэхээр гоё харагд­сан. Хотын хүмүүс
их орой унтдаг юм байна лээ. Намайг ээж, аавтайгаа орой харанхуй болсон хойно Зайсан
дээр гара­хад манай хотынхон 12.00 цаг өнгөрч байхад байж л байсан. Хамгийн их очихыг
хүсч байгаа газар бол кино театр, үндэсний соёл амралтын газар, хүүхдийн парк дээр
очиж үзмээр байна.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

“Нарантуул” захын галыг бүрэн унтраасан учир өнөөдөр ажиллах гэнэ

Өчигдөр “Наран­туул” худалдааны
тө­вийн хүнс­ний зах шат­лаа. Тус за­хын эргэн тойронд болсон үйл явд­лыг газар
дээрээс нь сурвалжиллаа.

07.00 цаг

Манай сурвалжлах хэсэг 07.00 цагт
“Наран­туул” захын гадаа очлоо. Захын уулзварыг цагдаа нар хамгаалалтад авч, бүх
хаалгыг нь хааж ма­шин оруулсангүй. Хүнс­ний зах бүхэлдээ шатсан, гадаа нь олон
хүн цуг­ларсан байлаа. Цагдаа­гийн­хан иргэдийг гал гар­сан хэсэгт ойртуулахгүй
хамгаалж байсан юм. “Хол бай. Үнэртэй ус, шилтэй зүйлүүд дэлбэрч үсэрч байгаа учраас
аюул­­тай” гэж хөөж бай­лаа. Тус зах дээр гал гарахаас өмнө зарим тү­рээс­лэгчид
ирсэн байжээ. Тэдний ярьснаар хүнс­ний зах 05.50 цагийн үед шатсан гэнэ. Ногоо,
мах­ны бөөний худалдаачдыг ажлын байран дээрээ дөнгөж орж ирэх үед хүнс­ний захын
баруун урд талд хүчтэй дэлбэрэлт болжээ. Захын харуул хүнсний захын үүдийг нээх
үед гэнэт дэлбэрсэн гэх яриа ч байлаа. Захын ойролцоо байсан орон сууцны айлуудад
ч дэлбэ­рэлтийн дуу маш чанга сонсогдсон аж. Дэлбэ­рэл­тийг харсан түрээслэгчид
ийн ярьсан юм. “Биднийг орж ирээд удаагүй бай­хад аймаар хүчтэй дуу чимээ гарч,
захын баруун урд талын дээвэр нурж, утаа гарч эхэлсэн. Эхлээд бага хэмжээний утаа
гарч байсан. Тэгээд таван ми­нут болохгүй бүх хэсэгт гал гарч шатсан. Галын машиныг
ирэхэд захын дээвэр бүхэлдээ нурж, захын дотор тал шатаад юу ч үгүй болсон. Маш
хурдан тархсан. Гал гар­сан шалт­гаа­ныг хэн нэг­ний санаатай хийсэн хо­рон үйл
ажиллагаа гэж бодож байна. Учир нь хүнсний зах дотор шатах зүйл байхгүй. Хоолны
газ­рууд гааз хэрэглэхээ бо­лиод удаж байгаа. Шөнө зүгээр хоночихоод өглөө түрээслэгчдийг
ирэнгүүт шатсан нь учиртай шүү дээ. “Дүн­жингарав” худал­дааны төвийн удирдла­гууд
ямар ч байсан “На­ран­туул” захыг хаалгах болно гэж ярьж байсан гэсэн. Тэд л ийм
муухай юм хийлээ” гэж бухимдаж байсан юм. Зарим түрээс­лэгчид захын гадаа уйлж
“Бүх мөнгөөрөө ба­раа авсан. Өндөр хүүтэй мөнгө зээлээд Хятадаас бараагаа татсан
юм. Одоо ингээд дампуурч, өрөнд баригд­лаа” хэмээн бухимдаж байсан бол нэг хэсэг
нь “Бүгдээрээ жаг­сана шүү. Захын өмнөх замын уулз­варыг хааж эсэргүүцлээ илэр­хийлц­гээе.
“Дүнжингарав” руу хүн оруулахгүй шүү. Одоо бүгдээрээ нэгдэж, нэг зо­рилготой байж,
тэм­цэх хэрэгтэй” гэж бусдыгаа уриалж байлаа. Ерөн­хий­дөө тэнд байсан бүх хүмүүс
захыг санаатай шатаа­сан гэж ярьцгааж байсан юм.

09.00 цаг

Энэ үед галын маши­нууд нэмэг­дэж ирж бай­сан ч утаа улам ихэсч
байлаа. Ойролцоогоор зуу орчим хүн гал унтраа­хаар ажиллаж байна гэ­сэн ч утаа нэмэгдсээр
байгаа нь түрээслэгчдийг түг­шээж байлаа. Тэд чин­гэлэгтэй бараа маань шатлаа хэмээн
бу­хим­даж, цагдаа нарын өөдөөс эсэргүүцэж эхлэв. “Биднийг оруул. Хамаг амьд­рал
маань нүдэн дээр устаж бай­хад яагаад бид үгэнд чинь орох ёс­той юм” хэмээн дайрч
байсан бол зарим нь “Дол­дугаар сарын 1-нд болсон үймээ­нээр МАН-ын байр шатсан
ч улсын мөнгөөр илүү сайхан барилгатай боллоо.

 

 

Мон­голын ядуу иргэдийн дийлэнх нь
энэ захаас хоолоо олж иддэг. Хөлтэй нь уралдаж, хөлгүй нь мөлхөж амьдарч байна.
Ард түмний ажлын байрыг шатаа­чихлаа. Хэзээ бидний ажлын бай­рыг гаргаж өгөх вэ
гэж төр засгаас асуумаар байна. Хамгийн бага түрээсийн төлбөртэй “Нарантуул” зах
хаагдвал Монголын олон мян­ган хүн дампуурч амьдрал нь сүй­рэх болно. “Дүнжингарав”
захыг түрээслэх хүн олдохгүй байгаа. Яагаад гэвэл, сарын 800 мянган төгрөгийн түрээсийн
төлбөртэй учраас энд байгаа иргэдийн хэн нь ч өндөр үнэтэй түрээс төлж  дийлэх­гүй. “Нарантуул”-ын түрээслэгчид өөрсдийгөө
тэжээх гэж байгаа болохоос хүнийг тэжээх гэж 
зүтгээ­гүй шүү дээ” хэмээж байв. Энэ үед түрээслэгчид нэмэгдэж ирсээр гадаа
талбайд багталцахгүй бол­лоо. Бужигнасан олон хүн хэсэг хэсгээрээ өөрөө өөрсдийнхөөрөө
галын шалтгааныг тайлах гэж орол­дож байлаа. Энэ үед “Наран­туул” захын дарга, УИХ-ын
гишүүн Ш.Сайхансамбуу мэдэгдэл хийсэн нь түрээслэгчдийн бухимдлыг бага боловч намжаасан
юм. Тэрбээр “Хүнсний захыг гурван сарын дотор хуучин хэвэнд нь оруулж, ямар нэг
хохиролгүй болгоно” гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч бараа бү­тээг­­дэхүүн нь шатсан иргэд
бухимд­сан хэвээр байв. Захын эзэд түрээс­лэгч нартаа гэрээ бай­гуу­лахдаа, байгалийн
давагдашгүй хүчин зүйлээс болж ямар нэг зүйл тохиолдоход захын удирдлагууд хариуцлага
хүлээхгүй гэсэн гэрээ байгуулсан аж. Энэ гэрээ түрээс­лэгчдийг бухимдуулж байв.
Нэгэнт ийм гэрээ хийсэн учраас бид хохирлоо барагдуулж чадахгүй хэмээн уйлж байсан.
Харин бараа нь шатаагүй худалдаачид  хохир­сон
хүмүүст туслахаар мөнгө цуг­луулж өгөхөөр боллоо.

11.00 цаг

Энэ үед гал бараг унтарсан юм. Гал
унтарсан даруйд хүний цогцос олдлоо гэсэн мэдээлэл тархлаа. Энэ үед Цагдаагийн ерөнхий
газ­рын дарга нар бүрэлдэхүүн хэс­гийн хамтаар ирж шалгалт хийлээ. Тэд иргэдийг
тайван хүлээцтэй байхыг сануулаад галын шалтгаан нөхцөлийг шинжилж юунаас болс­ныг
тогтоох болно. Тиймээс иргэд, түрээслэгчид ээ, тайван байж, хүлээц­тэй байгаарай”
гэж байв.

12.00 цаг

Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдлаа.
Хуралдаа­наар “Нарантуул” худалдааны төвд гарсан галыг унтраахаар газар дээр нь
ажилласан албан ту­шаалт­нууд мэдээлэл хийв. Нийс­лэлийн онцгой байдлын газрын дэд
дарга Ч.Намсрайжав “Онцгой байдлын газарт өглөөний 06:20 цагт ирсэн дуудлагын дагуу
онцгой байдлын албан хаагчид 06:30 цагт газар дээр нь очиход “Нарантуул” худал­дааны
төвийн баруун хэсэгт байр­лах хүнсний захад гал гарсан, тархалт маш ихтэй байсан.
Онцгой байдлын албан хаагчид хүч нэмэг­дүүлэн галын тархалтыг зог­соож, 11.00 цагт
галыг бүрэн унт­раа­сан. Гал унтраах ажиллагаанд онцгой байдлын зургаан ангийн
144 албан хаагч, 24 автомашин ажил­лалаа. Аврагчид галын голомтоос бүрэн шатсан
байдалтай нэг хүний цогц­сыг гаргасан. Одоо Онцгой байд­лын газар, нийслэлийн Цаг­даа­гийн
газартай хамтран галын шалтгаа­ныг тогтоох үзлэг шалгалт хийхээр ажиллаж байгаа
ч цог ихтэй байгаа тул шинжээчид орж ажиллах боломжгүй байна” гэсэн юм.

Өглөөний 08.00 цагаас эхлэн “Нарантуул”
худалдааны төвийн орчмын замын хөдөлгөөний ачаа­лал эрс нэмэгдсэн учир гал унтраах
ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс тэр орчмын замын хөдөлгөөнийг бүрэн хаасан
бөгөөд одоо замын хөдөлгөөнийг хэвийн байдалд шилжүүлэхээр Замын цагдаагийн албан
хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна гэв.

Мөн Улаанбаатар хотын Захи­раг­чийн
ажлын албаны дарга Б.Бадрал “2013 оны зургадугаар сард Захирагчийн ажлын алба­наас
“Нарантуул” худалдаа­ны төвд хэд хэдэн удаа­гийн үзлэг шалгалт хийж, шаард­лага
хүргүүлсэн бо­ловч хүлээж аваагүй. Ер нь “Наран­туул” худал­дааны төвийн шатсан
объектыг улсын комисс ч хүлээж аваагүй юм билээ. Галаас урьдчи­лан сэргий­лэх дохиолол
байхгүй байсан” гэлээ. Нийслэлийн Онцгой байд­лын газрын дэд дарга Ч.Намс­рай­жавын
мэдээлж байгаагаар гал шөнө дунд гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг гарчээ.

Нийслэлийн Онцгой байдлын комиссын
дарга Э.Бат-Үүл “Хам­гийн түрүүнд их хэмжээний галын улмаас эрдэнэт хүний амь нас
эрсэдсэн харамсалтай явдал бол­лоо. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст
их хэм­жээний хохирол учирсан хэрэг гарсан тул онцгой комиссын хурал­даанаас байгуулагдсан
ажлын хэсэг авч болох бүхий л арга хэм­жээг шуурхай зохион байгуулж ажиллах хэрэгтэй”
гэж үүрэг болго­лоо. Мөн хотын замын хөдөлгөө­нийг хэвийн горимд оруулах, галын
шинжээчид болон гал гарсан шалт­гааныг тогтоох нөхцөл боломжийг шуур­хай хангаж,
ажиллахыг нийс­лэ­лийн Замын цагдаагийн газар болон Онцгой байдлын газарт даалгалаа.
Галын голомтод ажил­лах хүн хүч, шаардагдах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц
хөрөнгөөс гаргах юм. Галын шин­жээч­дийн дүгнэлт гарах хүртэл иргэд олон нийтийг
элдэв цуурхал ярианд автахгүй, тайван байхыг уриаллаа. Мөн холбогдох газруу­даас
удаа дараа шаардлага хүр­гүү­лээд байхад арга хэмжээ аваа­гүй өдийг хүрсэн “Нарантуул”
худал­дааны төвийн удирдлагуудад хуулийн дагуу хариуцлага тооцох болно” гэж хэллээ. 

13.00 цаг

Өглөөнөөс хойш бужигнасан олон хүн
эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах тухайгаа ярьж байлаа. Хэдэн сараар ч хамаагүй
жагсана гэдгээ тэд мэдэгдлээ. Нэг хэсэг нь захын гадаа, үлдсэн нь Сүхбаатарын талбайд
суулт хий­хээр нэгдэцгээв.

Энэ үед тус захын түрээс­лэгч
Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Замын ажилтай холбоотой­гоор захыг
хоёр хоног хаах шийд­вэр гарсныг та бүхэн эсэргүү­цэж суулт хийж, гадаа хоносон
гэсэн үү?

-Түрээслэгчид бид нэгдэж захын гадаа
хонож эрх ашгаа хамгаа­лахаар суулт хийсэн нь үнэн. Гэхдээ зарим хэвлэлээр буруу
тайлбарлаад байна. Олон зуун түрээслэгч энэ захаас хоолоо олж идэж байна. Зуны турш
гүйлгээтэй байгаагүй. Найм, есдүгээр сард хамгийн их гүйлгээ хийж, өрөө төлж, хэдэн
төгрөгтэй болдог юм. Энэ үеэр гэнэт зам тавьж, зах хаана гэсэн. Хамгийн гол нь захыг
хоёр хоног хаана гэж худлаа хэлж бай­сан юм. Хоёр хоног биш 20 хоног хаахаар төлөвлөсөн
байсан. Хэзээ ч шинээр зам тавих ажил хоёр хоногт багтаж дуусахгүй. Тиймээс бид
эсэргүүцэж зам засах ажлаа хойшлуулахыг хүссэн юм. 20 хоногийн турш зах хаавал олон
зуун түрээслэгч алдагдалд орж дампуурна. Тиймээс иргэдийнхээ эрх ашгийг хүндлээд
зам хаах ажлаа хойшлуулахыг хүссэн юм. Тэрнээс биш улсын ажилд бид саад хийхийг
хүсээгүй.

-Галыг санаатай тавьсан гэж түрээслэгчид
үзэж байна. Яагаад тэр вэ?

-Хүнсний зах дотор шатахаар зүйл байхгүй.
Бүх цайны газар гааз хэрэглэхээ болиод удаж байна. Шөнө гал гараагүй байж, өглөө
зах нээх үед гал гарсан нь учиртай. Нөгөө талаар “Дүнжингарав” ху­дал­дааны төв
нээлтээ хийснээс хойш ихэнх лангуу нь хоосон байсан. “Дүнжингарав”-ын удирд­ла­гууд
түрээслэгчдэдээ ингэж ярьсан байна лээ. Найм, есдүгээр сард олон үйлчлүүлэгчтэй
болох болно. Бид “Нарантуул”-ын замыг нь хаалгаж байгаа учраас санаа зоволтгүй гэж
хэлсэн гэсэн. Гэтэл зам хаахаа болингуут “Нарантуул”-д гал гарлаа. Үүнийг ямар нэг
санаатай үйлдэл гэж бодож байна. Тэгээд зогсохгүй “Дүнжингарав” худалдааны төвийнхөн
өнөөдөр биднийг дуудаж уулзаад “Манай зах шатахгүй. Маш сайн хийгдсэн учраас манай
зах дээр ирж ажил­ла. Бид ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн” гэж сурталчилж байна.
Өчигдөрхөн ихэнх лангуу нь хоо­сон байсан “Дүнжингарав” өнөөдөр бүх лангуу нь зарагдсан
байна.  Хоёр лангуу авах гээд очтол өөдөөс
зургаан сая 500 мянган төгрөг нэхэж байна. Барьцаа хоёр сая төгрөг, гурван сарын
төлбөр­тэйгээ нийлээд тийм өндөр үнэтэй болж байна. Энэ мөнгийг бид өгч чадах­гүй
шүү дээ. Ийм өндөр түрээстэй зах дээр бараа худал­дахад мэдээж бүх юмны үнэ өснө.
“Нарантуул” нэг, хоёр өдөр хааг­дахад л манай захын ойролцоо байгаа бүх дэл­гүүр,
худалдааны төв, бараа, бүтээг­дэхүүнийхээ үнийг нэмдэг. Хичээлийн хэрэг­лэлийн үнэ
дийл­дэх­гүй үнэтэй болох байх шүү, одоо. Захын бүх түрээслэгч зээлтэй байгаа. Зээл
тавьж, бараа авсан. Энэ үед ажил­лахгүй бол бүгд дампуурна. Олон айл идэх хоолгүй
болж, өрийн барьцаанд орно гэв.

14.00 цаг

Энэ үед захын чанга яригчаар мэдэгдэл
хийв. “Нарантуул” худал­даа­ны төв маргааш хэвийн ажил­лах тул цугларсан хүмүүс
тарна уу” гэж зарлалаа. Тэгэхэд түрээслэг­чид 
тайвширч ам амандаа “Ашгүй дээ, тэгмээрсэн дээ. Ш.Сайхан­сам­буу даргын ажлыг
дэмжээд шатсан захыг барих ажилд тусалж болол­цооныхоо хэрээр хандив өгцгөөе” хэмээн
ярьж байгаад тарцгаалаа. Тэд өнөө өглөө эрт ирж, хэрвээ зах ажиллахгүй бол суултаа
хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үед Шадар сайд Д.Тэрбиш­дагва “На­рантуул” захад
ажил­лалаа. Шадар сайд түрээслэгчдэд “Хуулийн бай­гуул­лагынхан болон галын
шин­жээч­дийн нэгдсэн дүгнэлт гарс­ны дараа гал юунаас гарсан нь тодор­хой болно.
Тийм учраас аль болох богино хуга­цаанд асуудлыг яарал­тай шийд­вэр­лэх болно” гэж
хэллээ. Тус худалдааны төвд нийт 300 гаруй түрээслэгч, 98 павильон, 28 цайны газар
ажилла­даг байжээ. Шалгал­тын явцад урьд илрүүлсэн зөрч­лүүдийн биелэлт 80 хувьтай,
заа­вал биелүүлэх албан шаард­лагын биелэлт хан­галт­гүй, зөрчил дутагд­лыг арилгаа­гүй,
өгсөн үүр­гийг биелүүлээгүй гэсэн дүгнэлт гарсан байна хэмээн мэдээл­сэн. Тэрбээр
захаас 14.30 цагт явсан юм. Харин энэ үед 15.00 цагт ОБЕГ-дээр хэвлэлийн хурал хийж
хэрхэн ажил­ласан тухайгаа тай­лаг­налаа. Тэд “Онцгой байдлын албан хааг­чид бүх
хүчээрээ ажил­ла­сан. За­рим аврагчдын утаа­наас хамгаа­лах баггүй ажилласан. Гэтэл
зарим хэвлэлээр онцгой байдал муу ажил­­ласан. Галынхан ирэхгүй удаж байна. Цөөхөн
галын машин ажиллалаа гэж худлаа мэдээ­­лэл цацаж байна. Энэ бол ташаа мэдээлэл.
Зургаан дүүргийн аврах анги, 141 хүн ажиллалаа. Одоо ч манай галынхан ажиллаж байна.
Шатсан захын төмөр шон, бага­нууд унах аюултай учир бид хяналт тавьж аюулгүй байдлыг
хангахаар ажиллаж байгаа. Галын шалтгаа­ныг тогтоох ажиллагаа явуулж байгаагаас
гадна, хохирлыг хэм­жээг тогтоох болно” гэж мэдээл­лээ.

Х.ЦЭНД-АЮУШ

 

Categories
редакцийн-нийтлэл

Алдагдалтай ажилласан төрийн өмчит компанийн захирлуудыг халъя

Төрийн өмчийн хорооноос саяхан алдагдалтай
ажилласан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэрсийг жагсаагаад олон нийтэд зарлачихлаа.
Нэгэнт зарлачихсан юм чинь одоо ажлаас нь халъя, Д.Цогтбаатар дарга аа.

Өмнө нь төр өмчлөлдөө байгаа компаниудынхаа
захирлуудын нүүрийг  улалзтал ингэж  зарлаж байсангүй. Компаниуд нь  л төр биднийг дарамтлаад нүүрсний үнэ нэмүүлэхгүй
байна гэдэг ч юм уу, төрийн өмчид байгаа компани огтоосоо ч ашигтай ажилладаггүй
юм байна гэж өндөр дуугарцгаадаг байсан. Нүүрс нь ч үнэн байх, бусдынх нь хувьд
үнэхээр асуудал­тай, зовлонтой гэж өрөвдөхөд хэцүү.  Төрийн өмчийн захирлууд компаниудаа дампууруулаад
байна гэсэн мэдээллийг хөнгөхөн нотолчих 
нэг зүйл бий. Төр нь өмчийнхөө компаниудыг шүүм­жилж эхэлсэн энэ үед төрийн
гэсэн тодотголтой компаниудын захир­лууд шил дараалан баривчлагдаад эхлэв. Хамгийн
сүүлийн жишээ гэхэд л “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн дарга А.Шоовдор байна. Хамгийн
сонгодог жишээ гэвэл МИАТ-ийн дарга нарын идсэн уусан өчнөөн  тэрбумууд. 

Төрийн өмчийн компаниудын үе үеийн
дарга нарын халаас зузаарч олдог хэд нь нэмэгдэж байж суудлаасаа буудаг жишиг нэгэнт
тогтчихсон.  Адаглаад л компанидаа илүү мөнгөөр
бүтээг­дэхүүн авч, дундаас нь мөнгө унагадгийг дээр дооргүй л хүлээн зөвшөөрчихсөн.
Угаасаа иддэг гээд олонх нь тоодоггүй. Зүй нь эрхэм даргын хувьдаа халааслаад байгаа
мөнгө бидний авдаг хэдээс татвар гэж авсан мөнгө шүү дээ гэж ирээд шүүмжлэл өрнүүлэх
учир­тай. Энгийн жишээ гэхэд дэлгүүрт 500-1000 төгрөгөөр зарагддаг ОО-ын цаасыг
гэхэд л 2000-3000 төгрө­гөөр компанидаа авч, илүү мөнгийг нь цаас нийлүүлсэн нөхөртэйгөө
хуваагаад туучихдаг. Компанидаа эзний биш хүний сэтгэлээр ханд­сан ийм жишээ дурдъя
гэвэл захаас аваад л байгаа. Гэтэл хувийн компанийн захирал ингэх үү. Тэгэхээр өнөөдрөөс
төрийн өмчит компанид бүтээгдэхүүн ний­лүүлж байгаа хүмүүсийг ил тод зарлаж байя.
Тэгээд хэдэн төгрө­гөөр хичнээн бүтээгдэхүүн яаж зарж байгааг нь нээлттэй мэдээлдэг
жишиг тогтоочихъё. Тэгвэл төрийн халааснаас тодруулж хэлбэл тат­вар төлөгчдийн мөнгөнөөс
хум­салж, компаниа албаар алдагдалд оруулдаг захирлуудын тоо илт багасаад ирнэ.

 ТӨХ төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүдийн сүүлийн
гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шал­галт хийж, юунаас болж жил дараа­лан
алдагдал хүлээгээд байгаа­гийн шалтгааныг тогтоожээ. Алдаг­дал­тай ажилласан 37
төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэрсийг жагсааж байгаад хэвлэлийнхэнд дуулгасан. Хэр
алдагдалтай ажил­лав гээд сонирхоодохсон чинь алдагдал нь тэрбумаар яригдсан компани
хэдэн арваараа жагсч байх юм.

 Нэг тэрбум төгрөгөөс дээш алдагдалтай ажилласан
компани гэхэд  14 байна. Өнгөрсөн оны байдлаар
энэ 14 компани нийтдээ 50 гаруй тэрбум төгрөгийн алдаг­дал хүлээсэн гэсэн дүн гарсан
байх юм. Төсөв нимгэн байгаа энэ үед асар их тоо. Өчнөөн асуудлыг шийдчихээр хөрөн­гө.
Жагсаалт ингээд дуусах­гүй.  Зуун саяас нэг
тэрбум төгрөг хүртэлх алдагдалтай ажилласан 13 компанийн нэрийг ТӨХ нь дурайтал
гаргаад ирчих­лээ. 100 сая төгрөг хүртэлх алдаг­дал­тай ажилласан 10 компанийн нэрийг
олон нийт мэдчихлээ. Энэ олон тэрбум төгрөг улсын төсөвт орсон бол маш олон сургууль,
цэцэрлэг, эмнэлэг барих байлаа гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ярина
лээ. Цагийг нь олоод хэлчихсэн үнэн үг. Цэцэр­лэгүүд үүдээ нээх гэж байгаа энэ үед
цэцэрлэгийн насны хүүхдийн бараг 40 хувь нь гэртээ байж, аав, ээжийнх нь аль нэг
ажлаасаа гарахаас аргагүй болж байгаа. Төрөх 
эмнэлгийн ачааллыг хэд дахин нэмж сандаргасан алтан гахай жилд  төрсөн балчрууд энэ жил сургуульд орох гэж байдаг.
Сургуулийн захирлууд алтан гахай жилтнүүдэд ямар ангиа суллаж өгөхөө мэдэхгүй толгойгоо
сэгсэрц­гээж байхад манай дарга нар хэдэн тэрбумаар нь идчихээд хүүхдээ гадаадын
мундаг сургуулиуд руу явуулчихсан сууцгааж байна.

 Энэ компаниудын алдагдалтай ажилласан шалтгааныг
нь компа­нийн дотоод ажлын төлөвлөлт, хөрөнгийн менежмент, санхүүгийн удирдлагын
тал дээр зөв бодлого бариагүйтэй холбоотой гэж онцол­жээ. Төрийн өмчтэй компаниудын
захирлууд өмнө нь “Бид чадахаа­раа л ажиллаж байна. Төрийнх болохоор л явж  өгөхгүй 
байна. Уг нь би аймаар сайн ажилласан” 
гэж бардам дуугардаг байсан бол өнөөдөр төр нь компаниудынхаа “но”-г дэлгээд,
нөгөө мундаг захир­лууд нь эхнээсээ дээлээ нөмрөх нь тодорхой болчихлоо. Товчхондоо
төрийн өмчит компаниуд өөрсдөө санхүүгийн замбараагүй зарцуу­лалт хийж байснаас
болж алдаг­далтай ажилласан нь ил болж байна.

Төрийн өмчийн хорооны мэдээлс­­нээр
алдагдалтай ажил­лаж байгаа компаниудын үйл ажиллагаанд шинэчлэл хийхээ мэдэгдээд
буй. Шинэ арга бари­лаар ажиллана гэдгээ ТӨХ-ны дарга нь амлачихсан.

 Гэхдээ компаниа алдагдалтай ажиллуулж улсыг хохироосон
дарга нарт хариуцлага тооцох асуудал яригдахгүй өнгөрч магад­гүй нь байна. Хувийн
хэвшилд ажиллаж байгаа хүн муу ажилла­вал ажлаасаа халагдаж, хариуц­лага хүлээдэг.
Тэгвэл, төр нь муу ажилласан албан тушаалтандаа бас хариуцлага тооцох ёстой. Учир
нь төрийн өмчит компанийн алдаг­дал татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа. Татвар
төлөгчдийн мөнгөөр төрийн компани санхүү­жиж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тэрбум
тэрбумаар нь алдагдал хүлээлгэсэн төрийн өмчийн компанийн дарга нарыг ажлаас нь
халъя. Алдагдлаараа жагсаалтыг тэргүүлсэн МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан,
“ДЦС-3”-ын гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн, “ДЦС-4” гүйцэтгэх захирал Б.Цэвээн,
Багануурын уурхайн захирал Ш.Баянмөнх, Налайхын дулааны цахилгаан станц ХК-ийн гүйцэтгэх
захирал Т.Энхтөр, Шарын голын уурхайн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх­цэцэг, Даланзадгадын
дулаа­ны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ж.Дорж, “Эрдэнэт”-ийн дулааны цахилгаан
станцын гүй­цэт­гэх захирал О.Ганбаатар, Дар­ха­ны дулааны цахилгаан стан­цын захирал
Б.Алтанцэцэг, гээд нийт­дээ 37 төрийн өмчийн компа­нийн захирлууд бий. Энэ хүмүүсийг
муу ажиллаж, алдагдал хүлээлгэ­сэнд нь хариуцлага тооцож ажлаас нь халбал ТӨХ-ны
даргын шүүмж­лэл жинхэнэ ажил болно гэж бодож байна.

Дахиад хэлэхэд  тогтолцоогоо өөрчилж, аргаа шинэчлэхээс  өмнө компаниа өрөнд унагасан энэ хэдэн дарга нарыг
ямар ч байсан ажлаас нь чөлөөлж, төр өмчдөө яаж ханддагаа харуулъя.

 Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Орон сууцны метр квадратын үнэ дунджаар 2.3 сая төгрөг байв

-АШИГЛАЛТАД ОРСОН ОРОН СУУЦ БАЙСАНГҮЙ-

“Шинэ орон сууц экс­по-2013” үзэсгэлэн худал­даа өнгөрсөн баасан
га­ригт Мон­го­лын үйлдвэрч­ний соёлын төвд нээлтээ хийв. Засгийн газраас хэрэгжүүлж
буй ипо­те­кийн найман хувийн хүү­тэй зээ­лийг бүх банкуу­даар ол­гож эхэлснээс
хойш орон сууцны эрэлт эрс нэмэгд­сэн билээ. Тий­мээс шинэ орон сууцны үзэсгэлэн
хөл хөдөлгөөн их­тэй бай­лаа. Гурван өдөр зо­хион байгуулж буй энэ удаа­гийн нам­рын
төрөлжсөн үзэс­гэ­лэнд үл хөдлөх хө­рөнгө зуучлалын компа­ни, банк санхүүгийн бай­гууллага,
орон сууц барьж худал­дан бор­луулж буй нийт 50 орчим компани оролц­лоо. Зас­гийн
газ­раас хэ­рэг­жүүлж буй жи­лийн найман хувийн хүү­тэй зээлэнд зөвхөн ашиг­лал­тад
орсон бэлэн болсон орон сууц хамрагдах бо­ломжтой гэж заасан бай­гаа юм.

Тиймээс үзэсгэлэнд ирсэн иргэдийн
ихэнх нь ашиглалтад орсон байр хайж байв. Гэвч тус үзэсгэлэнгийн үеэр  ашиглалтад орсон нэг ч орон сууц байхгүй байлаа.
Хамгийн эхнийх нь энэ оны аравдугаар сард ашиглалтад орно хэмээж байсан бол цааш­лаад
ирэх оны хоёр, гурав, дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох орон сууц захиалга авч
байгаа аж. Нөгөө талаар орон сууцны метр квадрат тутмын үнэ дунд­жаар 1.9-.25 сая
төгрө­гийн үнэтэй байлаа. Хоёр өрөө байр дунджаар 90-160 сая төгрөгт хүрсэн бол
нэг өрөө байрны сонголт бараг байсангүй. Харин хотын төвөөс алслагдсан дүүргүү­дэд
бариг­даж буй орон сууц­ны үнэ  1.2-1.6 сая
төгрөгийн үнэтэй тавь­жээ. Тодруулбал, Налайх дүүрэгт баригдаж байгаа орон сууцны
үнэ арай хямд байсан тул зарим иргэд захиалга өгч байраа сонгож байгаа нь харагдсан.

Үзэсгэлэнгийн үеэр зарим иргэдийн
сэтгэгдлийг сонслоо.

Г.ДУЛАМСҮРЭН: СҮРЖИН НЭРТЭЙ ҮЗЭСГЭЛЭНГЭЭС
ҮЗЭХ ЮМ ЮУ Ч АЛГА

-Та байраа сонгосон уу?

-Үгүй ээ. Нэг л сүржин нэртэй үзэсгэлэн
юм. Үзэх юм юу ч алга. Орон сууцны үнэ дэндүү үнэтэй байна. Хоёр сарын өмнө метр
квадрат нь 1.8 сая гэж байсан орон сууц уг үзэсгэлэн дээр 2.5 сая төгрөг болж нэмэгдсэн
байна. Арай дэндүү байна. Ашиглал­тад орсон байр алга. Аравдугаар сард ашиг­лал­­тад
орох цөөн тооны байр бай­гаа ч хуга­цаан­даа орохгүй нь то­дор­хой. Оноос өмнө орвол
их юм.

-Та зээлээр байр авах гэж байна
уу, бэлэн мөн­гөөр авах уу?

-Найман хувийн хүүтэй зээлэнд хамрагдахаар
хөө­цөл­дөж байна. Сар гаруй хугацаанд боломжийн үнэтэй цэвэрхэн байр хайгаад олсон­гүй.
Засгийн газраас компа­ниудад тусалж, дэмжлэг үзүүлж байгаа гэсэн. Тэр компаниудын
нэрийг зарлах хэрэгтэй байна. Орон сууцны үнэ буурч нэг сая төгрөг болно гэсэн.
Харин ч улам өслөө. Умгар хоёр өрөө байр 120 сая төгрөг гэх юм даа. Найман хувийн
зээл иргэдийг дэмжиж орон сууцтай болгох ажил нэртэй боловч үнэн хэрэгтээ байрны
үнийг өсгөж, иргэдийг чөдөрлөсөн ажил болж байна.

А.ЭНХТАЙВАН: ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ 1.9 САЯ
ГЭЖ БАЙСАН БАЙР 2.3 САЯ ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЛЭЭ

-Үзэсгэлэн ямар санаг­дав?

-Монголчууд орон сууцны үнийг дийлж
авч чадахгүй юм бай­на. Эхнэр бид хоёр Солон­гост 3 жил ажиллаад 30 сая төгрөгтэй
ирсэн юм. Ээжийнхээ хашаа бай­шинг 30 сая төгрөгөөр зараад 60 сая төгрөгтэй болсон.
Бэлэн мөн­гөөр байр авах гэтэл 60 сая төг­рөгийн байр хайгаад олсонгүй. Хэдхэн хоногийн
өмнө 1.9 сая төгрөг гэж бай­сан орон сууц одоо 2.3 сая болж нэмэгдсэн байна. Цааш­даа
ч нэмэгдэх хандлагатай байна.

-Тэгвэл найман хувийн зээлэнд хамрагдах
уу?

-Бид одоогоор тогтсон ажил хийж эхлээгүй
болохоор банкнаас зээл өгөхгүй байна. Уг нь хөөцөл­дөж үзсэн. Одоо айлын хашаанд
гэр бариад сууж байгаа. Хурдан байр олохгүй бол хөөгдөнө шүү дээ. Залуучуудаа дэмжээд
хямд орон сууцаар хангах хэрэгтэй байна. Хүний нутагт идэх хоол, өмсөх хувцсаа хасч
цуглуулж ирсэн хэдэн төгрөгөөр орох оронтой болж чадахгүй байна.

-Таны бодлоор байрны үнэ хэдэн
төгрөг байвал болох вэ?

-Засгийн газраас метр квад­ратыг нь
нэг сая төгрөг болгоно гэсэн. Тэр нь ч юу юм. Ядаж 1.5 сая төгрөг байхад өнөөгийн
Монголын нөхцөлд болох гээд байна. Одоо байр­ны үнэ буурна гэж байхгүй байх. Тэгэхээр
газар олддог бол байшин л барьж амьдар­даг юм бил үү гэж бодож байна.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Ажиа гэгээн: Бурхны шашны ном, сургааль, ерөөлийг монгол хэл рүү орчуулан уншдаг болох хэрэгтэй

Хөх
нуураас то­дор­сон Ажиа Гэ­гээн Мон­голд цусны хорт хав­дартай хүүх­дийн эмнэ­лэг
барьж бай­гаа юм. Долоон давхар энэ эмнэлгийг барихад нэлээд их мөн­гө орж байгаа
аж. Ажиа гэгээн эмнэлгийн аж­лаа хүлээж авахаар Мон­голд зочлоод бай­хад нь түүнтэй
ярилц­лаа. Тэрбээр АНУ-ын Индиана мужийн Блүү­мингтонд “Монгол-Түв­дийн соёлын төвийн
тэргүүнээр морилон суугаа билээ.

 

-Монголчууд таны хийж байгаа том бү­тээн байгуулалтыг талархан
хүлээж авч байна. Юуны учир ийм буянтай ажлыг эхлүүлэх болов?

-Би бол Хөх нуурын Дээд монголчуудаас га­ралтaй монгол хүн байна.
1998 онд АНУ-д очсон. Улс төрийн асуудлаас болж гарсан юм. Түвдэд улс төрийн асуудал
хэцүү байгааг мэдэж байгаа байх. Одоо АНУ-д амь­дарч байна. 2006 оноос эхлээд Монголдоо
айл­чилж байгаа. Монгол их сайхан шүү. Би бага­даа жирийн монгол мал­чин айлд төрсөн.

Хоёр настай байхдаа Гүмбум хийдэд очиж суусан юм. Монгол­чууд Утай,
Гүмбум гэж сонсож бай­сан байх. Утай, Гүмбум хоёр хийд тусдаа газар байдаг юм. Утай
бол Бээжингийн хажууд байдаг. Гүмбум хийд Түвдийн нутагт байгаа. Мон­голд ирэхэд
мэдээж надад сайхан санагддаг. Эртнээс би Монголд ямар нэг юм хийж өгөх юмсан гэж
бодож байсан юм. Шавь нартайгаа өнчин хүүхдүүдийн асрамжийн газар айлчилж байсан.  Тэгээд надаас 
эмнэлэг барьж өгөхийг хүссэн. Эхлээд эмнэлгээ Яармагт барихаар болсон ч тэнд
эмнэлэг барихад дэд бүтэц, халуун ус байхгүй гээд олон асуудал гарсан юм. Тэгээд
тэр үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаа надад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний
төвийн хашаанд эмнэлэг барих санал тавьсан. Тэнд хүүхдийн хавдар, цусны өвчлөл их
байдаг ч эмчилгээ оношлогоо бүрэн хийг­дэх­гүй, тулгамдсан асуудлынх нь нэг болоод
байгаа гэж тайлбар­ласан. Тэгээд тэнд эмнэлэг бари­хаар болсон юм. Өнгөрсөн жил
ирж эмнэлгийнхээ шавийг тавьсан. Энэ жил барилгын карказыг нь бариад дууссан байна.
Нийтдээ долоон давхар эмнэлэг баригдах юм. Эм­нэлэг маань хавдартай хүүхдэд зориулсан
50 ор,  нярай хүүхдийг эмчлэх 25 ортой. Нэг,
хоёр давхарт мэс заслын тасагтай гээд нэлээд том эмнэлэг болно. Ер нь ажил сайхан
бүтэж байна даа.

-Эмнэлэг барихад нэлээд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэсэн.
Эмнэлэг барих зардлыг хаанаас яаж гаргаж байгаа юм бол?

-Цэвэр хандиваар барьж бай­гаа. Ямар ч байсан Монголынхоо ард түмэнд
буян хийе гэж бодож байсан. Би АНУ-д арваад жил ажиллаж амьдарлаа. АНУ-д байгаа
монголчууд намайг сайн мэддэг, ном, ерөөл уншаад өг гээд ирдэг байлаа. Ирсэн олон
түмний номын өргөлийг хадгалж хурааж байсан юм. Энэ мөнгө 300 мянган ам.дол­лар
болсон байсан. Тэгээд эмнэлэг барихад хөрөнгө орууллаа. Дээр нь олон сайхан сэтгэлтэй
хүмүүс хандив өгсөн. Нийтдээ дөрвөн сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт
хийгдэх эмнэлэг юм. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн захирал миний шавь
байгаа юм. Энэ хүн надад их тус хүргэж байгаа. Дээр нь Монгол Улсын Засгийн газраас
мөнгө гаргасан. Гэхдээ улсаас мөнгө гаргаж байгаа учраас заавал тен­дер зарлах ёстой
байдаг юм бай­на. Тендер зарлахаар миний хийж байгаа ажилтай нийцэхгүй хэцүү асуудал
гарч байна. Би барилгын компанийн захиралд бүх ажлаа даатгаж эхлүүлчихээд байхад
одоо дахин тендер зарлаж барилгын компани сонгох болсон. Тэгж таа­рах­гүй л дээ.
Тиймээс улсаас өгсөн мөнгийг тоног төхөөрөмж авахад зарцуулахаар болоод байна. То­ног
төхөөрөмжийн нэг хэсгийг нь аваад тавьчихсан. Миний хувьд эмнэлэгтээ өөрийнхөө хөрөнгө
болон хандиваар эмнэлгийн тоног төхөөрөмж авч байгаа. Эмнэлэг барихад АНУ-д байгаа
монголчууд бүгдээрээ л сэтгэлээрээ хандив өгсөн. Бага гэлтгүй 10, 20 ам.дол­лар
сэтгэлээрээ өгч байсан ч хү­мүүс бий.  Үнэхээр
сайхан санагд­сан. Монголын ирээдүй хүүхдүүд шүү дээ. Ирээдүйнхээ төлөө мон­гол­чууд
анхаарал тавьж, тэдний­хээ төлөө ихийг хийж бүтээвэл бүх юм сайхан болно. Мөн миний
гаргасан “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” ном худалдаанд гарсан. Энэ номын орлогыг
мөн сайн үйлсэд зориулж эмнэлэг барихад хөрөнгө оруулж байна.

-Таны намтрыг асуумаар байна. Хятадад олон жил хүнд ажил хийж
хэлмэгдэж байсан тухай мэдээлэл байдаг. Энэ талаараа эргэн дурсвал?

-Миний намтрыг гурван хэсэгт хувааж болох юм. Намайг хоёр настай
байхад Гүмбум хийдийн эзэн лам ирээд Ажиа гэгээний наймдугаар дүр байна гээд Гүмбум
хийд рүү авч явсан юм. Ажиа гэдэг үгийг тайлбарлахад Монголын зарим нутгийнхан аавыгаа
Ажиа гэж авгайлан дууддаг шүү дээ. Ажиа гэдэг чинь аав гэсэн утгатай. Би 1950 онд
төрөөд 1952 онд Гүмбум хий­дэд суусан. Хоёр настай хүүхэд хийдэд суухад хэцүү шүү
дээ. Тиймээс ээж, аав маань хамт явсан даа. Би ах, дүү арван нэгүүлээ. Хийдэд суугаад
ном сурч, олон багштай болсон. Багш нар маань Түвд хэлтэй. Аав, ээж минь мон­голоор
ярьдаг бай­сан. 1958 онд юм байна, намайг найман настай байхад Хятадын Засгийн газраас улс төрийн хө­дөлгөөн хийсэн
юм. Манай Монголд 1937, 1938 онд гарсан хөдөлгөөнтэй адил тэнд сүм, хийдүүдийг хааж,
лам хуврагуу­дыг барьж, шоронд хорьж бай­лаа. Манай Гүмбумд хоёроос гурван мянган
хүн байсан. Тэр дотроос Монгол лам гэхэд л 
600 байсан юм. Их эрдэм мэдлэгтэй гэвш, маарамба гэх мэт мундаг цолтой хүмүүс
олон байсан. Тэд­ний барихыг нь бариад, нутаг руу буцаахыг нь буцаасан даа. Ер нь
цаг үе тун хэцүү байсан. Багш нарыг маань ч бүгдийг нь шоронд хорилоо. Очих газаргүй ганцаараа үлдсэн намайг нэгэн
настай лам хажуудаа авч  Хятадын сургуульд явуулсан. Хувцсыг маань
хайчилж форм болгож өмсүүлээд сургуульд явуулсан даа. Ээж, аавыг минь ч их зовоосон.
Тэр цагаас хойш ээж, аавыгаа хараагүй их удлаа. Аав минь шоронд хоригдож, тэндээ
өөд болсон. Зовлон жаргал яривал их урт түүх бий.

1966 онд Хятадын соёлын хувьс­гал эхэлсэн. Тэр үед байдал бүр ч хэцүү
болж бүх хийд сүмийг нурааж, бурхан, номыг шатааж, сүйтгэсэн. Лам хуварга хүнийг
хүний тооноос хасч, чөтгөр гэж дууддаг байлаа. Би тэр үед арай шоронд яваагүй. Ажил
хийж бай­сан. Эрх чөлөөгөө хасуулаад 16 жил тариа тарьж суусан даа. Тэ­гээд
1986 онд Хятадын улс төрийн асуудал өөрчлөгдөж, тайвширч сайхан болсон. Сүм хийдийг
дахин сэргээж, намайг дуудан Хөх нуурын мужийн Бурхны шашны тэргүү­нээр томилсон
юм. Хөх нуурын Бурхны шашны үйл ажиллагаа нь Хятадын Засгийн газраас хамаарч, тэднээс хараат байсан. Тэгээд 1990 онд
Гүмбум хийдийг дахин сэргээж, хуучнаасаа илүү сайхан болгосон.

-Тэгвэл ямар шалтгаанаар АНУ руу гарсан юм бэ?

-Гүмбум хийдэд сууж чадахаа байсан шалтгаан их учиртай. Ма­най Түвд,
Монголд гурван том Богд гэгээнтэн байдаг. Нэг нь Дээрхийн гэгээнтэн
Далай богд,
хоёрдугаар богд Ванчин богд, гуравдугаар Богд
нь Монголын нутгаас төрсөн Өндөр гэгээн байна даа. Энэ гурван богд Түвд,
Монголд
адилхан нэр хүнд­тэй байдаг. Түвдэд Далай богд, Ванчин богд байна. Далай
богд таалал
болоход Ванчин богдод бүх юмаа даатгах ёстой. Ванчин богд таалал болбол
Далай богдод
бүг­дийг хариуцан даатгах ёстой бай­сан. 1989 онд Ванчин богд гэнэтхэн
таалал болсон
юм. Хятадын Зас­гийн газраас  Ванчин богдын хойд дүрийг тодруулахаар
хөдөлсөн.
Уг нь бол Далай богд тодруулах ёстой юм л даа. Тэгэхэд Далай богд хэлж
байсан юм,
“Энэ бол шашны асуу­дал болохоос улс төрийн асуудал биш” гэж. Тэгээд ч
нэмэр болоогүй.
Хятадын Засгийн газраас Ванчин богдыг
өөрсдийнхөөрөө тодруул­сан. Өөрөөр хэлбэл, Ванчин богд хоёр төрсөн.
Хятадын Засгийн газраас нэг богд, Далай богдын тэмдэглэсэн
бас нэг богд байгаа юм. Тэгсэн Хятадын Засгийн
газ­раас Далай богдын тэмдэглэсэн
богдыг зургаан настай байхад нь ээж, аавтай нь хөөж, алга болгосон. Одоо
хүртэл  ямар нэг сураг гараа­гүй байгаа. Хятадын Засгийн газ­раас
тэмдэглэсэн богдыг ард
тү­мэн, олон нийт хүлээж авахгүй шүү дээ. Тэгээд энэ үед надад хүнд
даалгавар өгсөн
юм.  Намайг Зас­гийн газраас тэмдэглэсэн Ванчин богдын багш нь бол
гэсэн.
Энэ ачаа надад хүнд байсан. Тиймээс 1998 онд Бээжингээс жирийн хувцас
өмсөөд хар
нүдний шил зүүж, сахал ургуулаад, дөрвөн шавьтайгаа онгоцонд суугаад
явсан. Хил
дээр баригдах аюул байсан ч азаар гайгүй өнгөрсөн. Тэгээд Далай богдын
төлөөлөгчид
Вашинг­тоноос холбоо барьж, би АНУ-д цагаачилсан юм. Багадаа Далай
богдтой уулзаж
байсан л даа. Тэр үеэс хойш 40 жилийн дараа Далай богдтой уулзсан маань
энэ. Далай
богд Хятадын Засгийн газарт их нэртэй
шүү дээ. Их хурлын дарга байсан. Би ч бас их нэртэй байсан л даа.
Хятадуудтай муу
харьцаатай байхыг хүсээгүй. Тэдэнтэй холбоо барьж, ярилцан, найрамдах
арга байгаа
эсэхийг эрэлхийлсэн. Тэ­гээд тэнд байхдаа Хятадын Засгийн газарт захиа
бичсэн юм. Тэр үед Хятадын Ерөнхийлөгчид  захиа явуулахад хариу ирсэн.
Ерөн­хийлөгч “Та
яагаад мэдэгдэлгүй явсан юм бэ” гэж асуусан. Би ч хариу захиандаа
“Хятадын бурхны
шашин чөлөөгүй байсан учраас гарсан. Далай багш буцаад өөрийн нутагтаа
буувал би
очиж болно” гэж бичсэн юм. Үүнд маань хариу ирүүлээгүй. Харин “Та юунд
хэлэх­гүй
гараад явсан юм бэ. Бид танд их итгэж байсан шүү. Таныг нуу­цаар гарч
явсанд сэтгэл
дундуур байна. Дахин чимээгүй  хүрээд ирвэл
хуучин шигээ тэргүүнээрээ байж болно” гэсэн. 
Би тэнд дахиж очихгүй. Далай богдын асуудал, Түвдийн асуудал, Монголын
асуу­дал  хурцаар 
тавигдаж, хэцүү байгаа. Тиймээс би буцаж очихгүй гэдгээ хэлсэн. Энэ
цагаас
хойш одоо хүртэл холбоо бариагүй. Одоо АНУ-д суухдаа ийшээ тийшээ их явж
багшилдаг.
Энэ жил би Англи явсан. Тэнд их сургуульд багшилсан юм. АНУ-ын Индианад
багшилсан.
Хятадаас гарсанаас хойш Монголдоо ирэх боломжтой болсон учраас бас ирж
очиж байна.
Монгол орноос гадна төрсөн нутаг­таа
очих санаатай байгаа ч улс төрийн асуудлаас болоод боломж гарахгүй
байна. Далай
богдыг дагаад Энэтхэгт  гарч байсан учраас
Энэтхэгт боломжийнхоо хэрээр буян хийж байна даа. Тэнд эмнэлэг,
сургууль, сүм барьсан.

-Монголд бурхны шашнаас гадна маш олон шашин дэлгэрч, сүм хийдүүд
бий болж байна. Ялангуяа залуучууд Есүсийн шашинг их шүтдэг болсон. Энэ талаар та
ямар бодолтой явдаг вэ?

-Би 2006 онд Монголд ирэх­дээ сүм хийд хэд байгааг асууж байсан юм.
Төв Гандангаас гадна 130-140 хийд байна гэж байсан. Харин Христийн сүм 200  байдаг гэж байсан. Өнгөрсөн жил Монголд хуралд
суухаар ирэхдээ бас асуу­хад, Христийн сүм 600, бурхны шашны хийдийн тоо 100 болсон
байсан. Энэ асуудалд зарим наст­нууд санаа зовниж байна лээ. Янз бүрээр тайлбарлаж
байсан л даа. Хүн ямар шашин шүтэхээ өөрсдөө л шийднэ. Тулган шаардаж болох­гүй.
Монголд Христийн шашны сүм олон болж өргөжиж байгаа нь шалтгаантай. Тэд ядарсан
хүмүүст тусалж, хоол хувцас өгч, хичээл зааж байсан учраас хүмүүс сонир­хож байна.
Монголд бурхны шаш­ныг лам нар дэлгэрүүлж байдаг. Монгол лам нар түвдэд сурч, түвд
хэлээр ном уншдаг. Энэ нь асуудал болж байна уу даа гэж бодож байна. Түвд номыг
орчуулахгүй уншиж байгаагаас номын утга учир, мөн чанарыг монголчууд ойлгохгүй учраас
бурхны шашин, монголчуудын холбоо холдоод байна. Гэтэл Христийн шашинд Библийг пастерууд
нь монгол хэ­лээр хүнд ойлгомжтой тайлбарлаж байдаг шүү дээ. Нөгөө талаар пастерууд
нь хүмүүстэйгээ цуг дуулж, бүжиглэн нээлттэй харьцдаг. Харин хүмүүс лам нартай жирийн
хүнтэй харьцаж байгаа шигээ ярилцдаггүй, дээшээ морил хэмээн хүндэтгэн харьцдаг.
Уг нь  бурхны номыг зөвхөн лам нар уншдаггүй,
жирийн иргэд ч гэсэн эх хэлээрээ уншиж, тэр гүн ухаанд суралцан, сэтгэлдээ бясалгал
хийдэг болбол сайн байна. Сайн үйлийг тэр чи­нээ­гээр үйлдэж, хүн хүнээ хайрлах,
байгалиа хайрлаж хүндлэх сэт­гэлээр хандвал бүр сайхан болно. Одоо ч гэсэн Монголын
сүм хийд их сайхан цэвэр байна. Ганц бурх­ны номыг түвдээс монгол хэл рүү орчуулдаг
болбол олон нийт өөрс­дөө бясалгал хийж, бурхны номыг ойлгож уншдаг болох тэр цагт
илүү сайхан болно доо гэж бодож бай­на.

 

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

“УБЦТС” компанийн хүнд суртал дийлдэхээ байжээ

Хаана ч байхгүй хүнд суртал “Улаанбаатар ца­хилгаан түгээх сүлжээ”
ХК-д  байдаг гэж  иргэд шүүмжилдэг. Энэ бай­гуул­лагаар үйлчлүүлэх
гэсэн иргэд үгээ хэлж, аргаа бардаг гэнэ. Уг нь бүх албан байгууллага, аж ахуйн
нэгжүүд аль болох нээлттэй, түргэн шуурхай 
үйлчлэх зорил­го тавин “Нээлттэй хаал­ганы өдөрлөг”, “Нэг цонх­ны үйлчилгээ”
явуулах зэргээр олон арга хэмжээ зохион байгуулж шинэч­лэгдэж байгаа юм. Гэтэл өнөөдөр
социализмын сэтгэлгээнээсээ  салаа­гүй, даргаасаа
эх­лээд засварчид нь хүртэл хүнд суртал гаргаж, аж­лаа хийхгүй олон хүнийг бухимдуулж,
хохироож байгаа газар бол “Улаан­баатар цахилгаан түгээх сүлжээ компани” гэж байгаа.

Тус байгууллага иргэдэд хэрхэн үйлчилж, ажлаа
яаж хийдэг тухай сурвалжилсан юм. 

Иргэд “Улаанбаатар цахил­­гаан түгээх сүлжээ”
ХК-ийн Зүүн түгээх төв рүү зал­гаж дуудлага өгөх гээд чадах­гүй өдрийг бардаг гэнэ.
353580, 353570  дугаартай диспетчирийн утас
руу зал­гаж, цахилгаан тасарсан тухай дуудлага өгөхөөр хэлэ­хэд 70047004 гэсэн дугаа­рын
утсанд залга гэдэг. Хэл­сэн  дугаар руу нь
залгахаар утсаа авдаггүй. Нэг бол завгүй гэсэн дохио өгдөг. Хэрэглэгч цаг гаруй
залгаж,  хичнээн өөр утас дам­нуу­лан залгаж
байж холбогд­дог байна. Арай гэж холбог­доод дуудлага өгөхөд бүтэн өдөржин, долоо
найман цаг ямар нэг хариу өгөхгүй яасан нь мэдэгдэхгүй таг болдог аж. Ойрын жишээ
хэлэхэд, өглөө 10.00 цагт дуудлага өгөхөд оройн 19.00 цагт монтёр нь ирсэн. Энэ
хооронд байгууллагын ажил сүйд болж,  арав
хорин удаа дуудлагын утас руу  залгаж уураа
барна. Утсаар дуудла­га өгөөд нэмэргүй гэдгийг мэ­дээд өөрсдийн биеэр хүртэл очиж
уулздаг. Завсарчин, монтёрууд нь гадаа тамхи татаад нарлаад сууж байдаг гэнэ. “Манай
байгууллага энэ хажууханд байдаг юм. Очоод гялс гал хамгаалагч солиод өгөөч” гэж
тэднээс гуйхад “Гадуур ажил­ладаг групп гар­сан. Бид ажил­лахгүй” гээд халгаадаггүй.
Дарга нар нь ч хүлээж авахгүй учраас иргэд дэмий л хоосон хаалга мөр­гөөд буцдаг
бай­на. Бас дээр нь ажилчид нь соёлгүй, дээрэн­гүй. Ямар ч баримт өгөхгүйгээр мөнгө
нэхдэг. “Цахилгааныг чинь засчих­лаа. Төлбөрөө өг”  гэж нэхдэг. Албан байгууллага бүхэн баримтаар
л тооцоо хийдэг шүү дээ. Гэтэл баримт нэхсэн ажилтныг өнөөх засварчид нь “Бүх л
газар төлбө­рөө бэлэн мөнгөөр өгдөг. Та нар яагаад өгөхгүй гээд бай­гаа юм. Луй­вар
хийх гээд мөнгө төлөхгүй гэж байна уу. Ингэж хэлж байгаа нөхдүүд зугтаад алга болдог
юм. Одоо мөнгөө төл. Дараа нь өөрсдөө байгуул­лага дээр очоод ба­рим­таа ав” гэж
уурлаж, дайрна гээч. Энэ мэтээр тус байгуул­лагын үйл ажиллагаа иргэ­дийг маш их
чирэгдүүлсээр байгаа аж.    

Манай сурвалжлах хэсэг өчигдөр “Улаанбаатар ца­хил­гаан
түгээх сүлжээ” ХК-ийн Зүүн түгээх төвд ирсэн юм.  Компанийн үүдэнд  эрхэм зорилго гэсэн самбар дээр “Цахилгаан эрчим
хүчийг найдвартай түгээн борлуулж, хэрэглэгчийг дээдэлсэн соёл­той үйлчилгээ үзүүлнэ”
хэ­мээн бичжээ. Гадаа нь бай­гуул­лагын ажилтнууд бужиг­наж, сандал ширээ зөөж  байв. Тэднийх шинэ байр руугаа нүүж байгаа нь
энэ аж. Дээшээ дөрвөн давхарт гарч даргатай нь уулзлаа. Гэтэл тус төвийн дарга нь
“Ямар нэг мэдээлэл, ярилцлага өгөхгүй” гэв. Тэрбээр “Манай төв бай­ранд очиж хэвлэл
мэдээл­лийн ажилтнаас зөв­шөө­рөл ав. Дарга нар зөв­шөө­рөл­гүй­гээр ямар нэг мэ­дээ­лэл
өгө­хийг хориглосон” гэв. Түүний амнаас хоёр өгүүлбэр унагах гэж Хан-Уул дүүргийн
Цагаан хаалга руу яваад буцаж ирэх болж таарлаа.  “Та утсаар зөвшөөрлөө авчих. Тэгээд ярилцаж болохгүй
юу” гэж асуухад “мэдэхгүй” гээд цааш яваад өглөө. “Улаанбаатар цахилгаан түгээх
сүлжээ” ХК-ийн төв байр руу залгаад Хэвлэл мэдээллийн ажилтан­тай нь холбогдож ярилцлага
авах зөвшөөрөл хүсэхэд “Заавал ирж уулз” гэсэн юм. Зүүн түгээх төвийн даргатай нь
уулзах гээд хэдэн ч хүнээс зөвшөөрөл авах нь тодор­хой­гүй болов. Түгжрэлд явсаар
өдрийг барах нь тодор­хой юм.  Хэвлэл мэдээл­лийн
байгуул­ла­гад хаалттай хандаж бай­хад иргэд, бай­гуул­лагад яаж хандаж, хүнд суртал
гаргадаг нь тодорхой мэт санагдав. Манай сур­валж­лах хэсгийг тус байгуул­лагаас
гарах үед Зүүн түгээх төвийнхөн шинэ байрандаа нүүсээр л байв. Таван давхар шинэ
байран­даа нүүж орохоор ажилчид нь нааш, 
цааш юм зөөж гүйлдэж бай­сан. Уг нь энэ байгууллагын гол ажил  шинэ байрандаа нүүж орох биш, хаана цахил­гааны
саатал гарч, тоггүй байгаа газар шуур­хай очиж засч үйлчлэх ёстой баймаар.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргажээ

Авлигатай тэмцэх газ­раас өчигдөр мэдээлэл хийлээ. Шүүхээс
2,6 жилийн хорих ялаар шийтгүүлэн өд­гөө Нэгдсэн хорих 401 дүгээр хорих ангийн эмнэ­лэгт
хэвтэн эмчлүүлж бай­гаа МАХН-ын дарга Н.Энх­баярын хууль бус хувьчлалын хэрэгт хам­саатнаар
сэжиглэгдэж байгаа гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжилж байгаа. Тод­руулбал,
Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн
сурвалжилж байгаа би­лээ. Энэ талаар Авлига­тай тэмцэх газраас мэ­дээлэхдээ “Хэрэгт
зайлш­гүй холбоотойгоор шалгах шаардлагатай этгээдүүдийг  олон улсын хэмжээнд интерполын шугамаар эрэн сурвалж­лах
ажиллагаа явуулж байна. Эрэн сурвалжлаг­даж байгаа зарим хүний асуудлаар Интерполын
үндэсний товчооноос  манай Авлигатай тэмцэх
газарт хүсэлт тавьсан нь эрэн сурвалжлах ажилла­гааг тодорхой хэмжээгээр хойшлуулж
байна. Тод­руулбал, Интерполын үн­дэсний товчооноос Мон­гол Улсын иргэн Т.Билэгт
нь Интерполын зарын дагуу эрэн сурвалжлаг­даж байгаа ч уг хүн нь АНУ-д цагаачлах
хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлт гаргасантай нь холбоотойгоор нэмэлт тодорхой
мэдээллийг ирүү­лэхийг Интерполын үндэсний товчооноос та­виад байна. Тиймээс тус
хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удаашрал­тай байна” хэмээн мэдээллээ. Мөн Н.Энхбаярт
холбог­дох хэргээс УИХ-ын ги­шүүн асан Ц.Батбаярын хэргийг тусгаарласан билээ. Энэ
хэрэг дээр тодорхой байцаан шийт­гэх ажиллагаа үргэлж­лүү­лэн явуулж байна хэмээв.

Ч.ГАНСҮХ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ  ШАЛГАЖ ДУУСААД  ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дар­гаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тас­гийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Ч.Ган­сүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг  өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн юм.  Тэгвэл Ч.Гансүх нарт холбогдох хэргийг  шалгаж дуусаад  яллах дүгнэлт  үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын хяналтад шил­жүүл­жээ.  Харин Ч.Гансүхийн хүү Г.Ган­зулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан  гэх хэргийг  тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж  байгаа хэмээн мэдээллээ. Ч.Гансүх нарыг хууль бусаар  хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль ава­хыг завдсан,  эрх мэдэл, албан тушаалаа  хэтрүүлсэн  болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Энэ хэргийг шалгаж эхлэх үед  19 тэрбум  төгрөгийн асуудал яригдаж байсны дотор Ч.Ган­сүхийн бага хүү Г.Ганзулын дансан дахь 16 тэрбум, нууц амраг гэгдэх байцаагч О.Бямбасүрэнгийн дан­санд шижүүлсэн таван тэрбум,   Төсвийн орлогын хяналтын хэлт­сийн Эрсдлийн удирдлага судал­гаа үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбатын эхнэр н.Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар,  Ч.Гансүхийн төрсөн эгчийнх нь дансанд төвлөрүүлсэн мөнгө зэрэг нь багтаж байгаа.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙНЗАХИРАЛ АСАН Б.ЭНЭБИШИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

“Эрдэнэс
Тавантолгой” ком­­панийн гүй­цэтгэх захир­лаар ажил­лаж байсан Б.Энэ­биш нарын ал­бан тушаалт­нуу­дыг Авлигатай тэм­цэх газарт шалгаж эхэлжээ.  Тодруулбал, Б.Энэбиш нарыг 1,6 тэрбум төг­рөгийн үнэ бүхий 10 ширхэг са­мос­мал машин, чанарын шаард­лага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эр­дэнэс Та­ван­тол­гой” компанид ху­­далдан авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

С.БАТМӨНХӨД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

Иргэний ни­сэхийн ерөн­хий газрын дар­­га асан С.Бат­­мөнхийн төсвийн хө­рөн­гийг хууль бу­саар захиран зарцуулсан гэх хэргийг өн­гөр­сөн оноос эх­лэн Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан. Тэгвэл С.Батмөнхийн хэргийг Нийс­лэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй бол­гожээ.  Түүнийг ИНЕГ-ын дар­гаар ажиллаж байх хугацаан­даа тухайн үеийн Зам, тээ­вэр, барилга, хот байгуулалтын яам­ны зарим ал­бан хаагчдад орон сууцны дэмж­­лэг үзүүлсэн хөрөн­гийг зориу­лалтын бусаар зар­цуулсан, ха­мааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэх хэргээр шалгаж бай­сан. Харин про­ку­ророос учирсан хохирол байхгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзээд хэрэг­сэхгүй болгосон аж.

Э.ЭРДЭНЭЖАМЬЯНГМӨРДӨН БАЙЦААЛТАД СААД УЧРУУЛСАНГЭДЭГ ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Интерполоор эрэн сурвалж­лагдаж байсан  Б.Хуяг, Н.Энх­туяа на­рыг хайх шаард­лагагүй гэсэн утгатай за­хидлыг Ин­тер­полд бич­сэн Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэ­жамьянг “Мөрдөн бай­цаалтад саад учруулсан” гэдэг үндэслэлээр АТГ-т шалгаж бай­на. Тэрбээр Хууль зүйн дэд сайдын албан тушаалаа ашиг­лан ашиг со­нирх­лын зөрчил гар­гаж, на­мын­хаа даргын хэ­рэгт холбогдол­той дээрх нэр дурд­сан хүмүүсийг Интер­полоор эрэн сурвалжлахыг зог­соосон билээ. Түүнийг АТГ-аас албан тушаалаа хэтрүүлэн ашиг­ласан хэрэгт сэжигтнээр татаж, шалгаж байсан юм. Тэгвэл мөрдөн бай­цаалт саяхан дуусчээ. Хэргийг удахгүй прокурорт шилжүүлэхээр болсон байна. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол  хөдөл­мөрийн хөлсийг тавь дахин нэ­мэг­дүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эс бөгөөс гурван сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэх хуультай. Хэрвээ эл хэргийг давтан үйлдсэн, эсхүл хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг ажээ. Хэрвээ Э.Эрдэнэжамьянгийн хэргийг онц их хохирол учруулсан гэж үзэх юм бол тэрбээр таван жил ч хоригдож магадгүй нь. Эс бөгөөс торгуулаад ч салах боломжтой ажээ.

С.ГАНБААТАРЫГ ШАЛГАЖ БАЙГАА ЮУ?

Авлигатай тэм­цэх газраас өг­сөн мэ­дээл­лээр Монголын үйлд­вэрчний эв­лэлийн хол­бооны сал­бар үйлдвэрчний эв­лэлийн хол­бооны удирд­лагуудаас Ав­лига­­тай тэмцэх газарт гомдол ирсэн байна. МҮЭХ-ны Тээвэр үйлчилгээний төв зөвлөлийн авто­баазын газар дээр орон сууц барьж, уг баригдсан орон сууцнаас ажиллагсдад то­дорхой хөнгө­лөлт­тэй нөхцөлөөр орон сууц олгох энэ ажлыг зохион байгуулахдаа дэд ерөнхийлөгч н.Амгаланбаатар, С.Ганбаатар нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн гомдол ирүүлсэн аж. Одоо­гоор ирсэн материалын хэмжээнд хэргийг хянаж үзэж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээн тэд мэдээлсэн юм.
 
Ш.АМГАЛАНБААТАР 421 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСНЫГ ШАЛГАЖ БАЙНА

Сүүлийн үед хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр яригдаж байгаа Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга Ш.Амгаланбаатар  нь тус аймгаас сонгогдсон Ж.Энх­баяр, Ц.Дашдорж гишүүний багц хөрөнгөөс тодорхой хөрөнгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан  ашиглаж  хохирол уч­руул­сан байж болзошгүй хэмээн Говь-Алтай аймгийн Аудитын газ­раас шалгалт хийж  тогтоогоод байгаа юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар гишүү­д тойрогтоо зарцуулахаар төсөв­лөгдсөн төсвийн хөрөнгөөс  жижиг, дунд үйлдвэрлэл, тариалан эрхлэлтийн дэмжих сан, аж ахуйн нэгжүүдэд олгосон зарим хөрөнгө гээд нийтдээ 421 сая төгрөгийн зээлийг дур мэдэх олгож, хохирол учруулсан хэмээн дүгнэж, энэ хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Авлигатай тэмцэх газраас энэ хэрэгт Ш.Ам­галанбаатарт эрүүгийн хэрэг үүс­гээд  шалгаж эхэлжээ. Одоогоор төсвийн хөрөнгийг хэдий хэм­жээгээр ямар байдлаар  хууль бусаар захиран зарцуулж, хохирол учруулсан бэ гэдэг асуудлаар бодитой тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм. Төс­вийн хөрөнгийг захиран зарцуулах эрх үүрэг нь аймаг орон нутгийн удирдлагад байдаг учраас цаашид шалгалтын ажлыг явуулж дуус­саны дараа тодорхой мэдээлэл өгнө хэмээв.

Ц.НЯМДОРЖ ГИШҮҮНИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАН ШАЛГАЖ БАЙНА

УИХ-ын ги­шүүн Ц.Ням­доржийг О.Баасан­хүү ги­шүү­ний гомдлыг үндэслэн шалгаж байгаа гэсэн мэ­дээлэл цацаг­даад байсан. Ха­рин авлигатай тэм­­цэх газраас энэ хэргээр Ц.Ням­дорж ги­шүү­нийг шал­гаа­гүй аж. Ц.Ням­дорж гишүү­нийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хэрэг­жилтийн асуудлаар шалгаж байгаа юм байна. Уг хэрэгжилт дээр Үндэсний аудитын газраас шал­галт хийж,  дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтийг үндэслэн  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай гэж АТГ үзжээ.

Түүнийг одоогоор сэжигтнээр тооцон, шалгаж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулгаас “Ц.Ням­дорж нь  “Энержи ресурс” компанийн Зайсан дахь орон сууц­ны хотхонд түрээс төлж үнэ төлбөргүйгээр амьдардаг асууд­лыг шалгаж өгөөч гэсэн гомдлыг АТГ-т ирүүлж байсан. Энэ асууд­лын хүрээнд АТГ шалгаад “Энер­жи ресурс” компанийн ашигт малт­малын үйл ажиллагаатай холбоо­той эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагатай байна гэж үзсэн.

Гэвч Нийслэлийн  прокурор энэ асуудлыг хүчингүй болгосон.  Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасан­­­­хүүгээс ирсэн гомдлыг хүлээн авч, хэргийг сэргээх бо­ломж­гүй юм гэлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.СҮХБААТАРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ
 
Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатаар айм­гийнхаа Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хандиваар өг­сөн 25 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, ашигласан байж болзошгүй хэмээн  Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн Монголын үндэсний олимпийн хороо­ны дарга Загдсүрэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажил­лагаа үргэлжилж байна хэмээв. Ойрын хугацаанд мөрдөн бай­цаалтын ажиллагаа дуусна. Хэр­гийг шалгаж дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн юм.

Х.НАРАНХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ НЭМЭЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

УИХ-ын ги­шүүн асан Х.Наран­хүүд хол­богдох Мон­гол Израйлийн хам­­тар­сан “Шинэ техноло­гич” компанитай холбоотой нийт­дээ  зургаан тэр­бум төгрөгийн хо­хирол бүхий эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлж байсан. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа аж. Хэргийн талаар зарим нэмэлт шалгалт хийх даалгаврыг про­куророос Ав­лигатай тэмцэх газар өгчээ. Энэ даалгаврыг хан­гаад хэргийг прокурор руу шил­жүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Дорнодын хуулийн байгууллагын зарим ажилтан өөрсдөө хууль зөрчдөг гэнэ

“Дорнод
аймгийн хууль хяналтын байгууллагын за­рим ажилтнууд шударга ажилладаггүй. Эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэнд үйлчилдэг” гэж орон нутгийн иргэд  нь шүүмжилдэг байна. Учир нь  хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд холбогдсон  хэрэг  зам­харч, иргэдийг намаар нь, хөрөнгөөр нь ялгаварладаг жишээ олон гэнэ.

Тухайлбал, аймгийн про­ку­рор нь иргэдийг дарамталж, “Хэргийг чинь хүндрүүлнэ” гэж сүрдүүлж мөнгө нэхдэг гэнэ. Жишээлбэл, иргэн Д.Бат­жаргалаас Дорнод аймгийн нэг прокурор торгох нэрээр хахууль авсан хэрэг шал­гагдаж байжээ. Д.Батжаргал нь  эхнэр, дөрвөн хүүхдийн хамт аймгийн төвд амьдардаг нэгэн. Нэг өдөр Д.Бат­жаргал нутгийн ахтайгаа мар­галдаж улмаар түүнийг  цо­хисон аж. Цохиулсан эр ту­хайн үедээ цагдаад хандсан ч удалгүй “Миний буруу, зү­гээр явж байсан хүнийг дуу­даж өдөн цохиулсан, гомдол­гүй” гэсэн байна. Харин энэ хэргийг шалгаж байсан  про­ку­рор  иргэн Д.Батжаргалыг дуудаж уулзан 25 мянган төгрөгөөр торгоод, хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо гэсэн байна. Дараа нь дахиад мөнгө нэхсэн аж.

Юу болсон талаар Д.Батжаргалын эхнэр Г.Гантуяа ийн ярилаа.

 Нөхрөөс тань мөнгө авсан  хэргээр нэг прокурор шалгагдсан юм уу?

-“Торгуулийн 25 мянган төгрөг авчирч өг. Тэгвэл хэр­гийг чинь хаалаа” гэсэн бо­лохоор  хүнээс мөнгө зээлээд  өгсөн. Гэтэл нөгөө прокурор “Хөгшөөн надад мөнгө хэрэг болоод байна. Хүнээс мөнгө авах гэсэн чинь тэр мөнгөө авч чаддаггүй. Банкинд мөнгө төлөх ёстой юм. Хэрвээ чи надад энэ мөнгийг олж өгнө гэвэл би хэргийг  чинь хаагаад хэрэгсэхгүй болгоод  өгье. Хүнээс мөнгөө авчихаад чамд буцаагаад өгнө. Тэгэхгүй гэ­вэл хэрэг чинь хүндэрнэ” гэх утгатай зүйл манай нөхөрт хэлсэн байсан. Нөхөр маань гэртээ ирээд прокурор ингэж хэллээ. “Мөнгө хэрэгтэй бай­на, яах  вэ” гээд нэг хэсэг мөнгөний эрэлд гар­сан. Тэгэ­хээр нь би “Мөнгө байхгүй юм чинь байхгүй гэдгээ хэлэхгүй юу даа. Юунд  хүний өмнөөс шаналдаг юм” гэж  хэлсэн.   

Хэдэн төгрөг нэхсэн юм бэ?

-Торгуулийнх нь мөнгийг өгчихөөд байхад дахиад 200 мянган төгрөг нэхсэн. Нөхөр бид хоёрт 200 мянган төгрөг байгаагүй. Торгуулийн 25 мянган төгрөгийг нь хүнээс зээлж авч өгсөн. Дансаа цаа­сан дээр бичиж өгсөн байна лээ. Энэ дансанд хий­чихээ­рэй гэсэн байгаа юм. Манай нөхөр хэд хоног дансных нь дугаарыг халаасандаа хийж явсан. Мөнгө хайсан ч олдоо­гүй.

Нөхрийг чинь торгосон прокурорыг УЕПын дэргэ­дэх мөрдөн байцаах газ­раас шалгасан гэсэн. Та нар гомдол гаргасан юм уу?

-Бид
хоёр хууль мэдэхгүй. Тиймээс гомдол гаргаагүй. Нөхөр маань “Прокурор  ч гэсэн ардаа амьдралтай” гээд  хууль хяналтын байгууллагад хандаагүй.  Өнгөрсөн намар Улаанбаатараас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны нэг залуу ирээд нө­хөр бид хоёрыг дуудаж уулз­сан. Та нарыг торгосон проку­рорыг шалгахаар хотоос ир­сэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр юу болсныг хэлэхэд “Энэ хүн буруу хэрэг хийсэн байна. Та нарыг хууль мэдэх­гүйг чинь далимдуулж мөнгө авчээ. Прокурор хүн бусдыг торгох нь бүү хэл хахууль авах ёсгүй. Энэ хэргийг шалгана. Шалгах явцдаа та нарын хохирлын 25 мянган төг­рөгийг буцааж өгнө. Мөнгөө буцааж авмаар байна уу” гэж асуухад манай нөхөр “Яах юм. Өнгөр­сөн хэрэг шүү дээ” гэхэд нь би юу гэсэн үг вэ. Хоёулаа ажил­гүй. Дөрвөн хүүхэдтэй байж, шуудай гурил ч гэсэн авъя” гэсэн. Тэр мөнгийг буцааж олгоно гэсэн мөртлөө одоо болтол өгөөгүй л байна. Сүүлд би Ганбат прокурор руу утасдаад “Нөгөө 25 мянган төгрөг юу болсон бэ” гээд асуух гэж байтал утас нь цэ­нэг­гүй болсон уу, яасан хол­боо тасарсан. “Аан за, нө­гөө Дорнодын хүн үү” гэж хэлж байтал утас нь тасар­сан.

Та нарыг торгосон про­ку­рор одоо ажлаа хийж байгаа юу?

-Тэр
прокурор ажлаа хий­хээ болиод хот руу шилжсэн сурагтай байсан. Манай нөх­рөөс гадна олон хүнээс мөнгө авсан юм шиг байна лээ хэмээв.

Хуулийнхан өөрсдөө хуу­лиа зөрчиж байсан энэ үйлд­лийг хэрхсэн нь одоогоор дор­но­дынхонд мэдэгдээгүй бай­гаа.

Тус хэргээс гадна Дорнод аймагт шийдэгддэггүй хэд хэдэн хэрэг байдгийн нэг нь Сэргэлэн сумын ХААН банк­ны гэх хэрэг юм. Тус банкны нярав, нягтлан, эдийн засагч­тайгаа нийлж 100 гаруй сая төгрөг хувааж аваад, банкинд хулгай орсон болгож худлаа мэдүүлсэн нь ил болсон. Энэ хэрэг 2008 онд гарч байж. Шийдэгдэхгүй явсаар энэ оны гуравдугаар сарын 14-нд  шүүх хурал нь болж, хэрэгт холбогдогч нарт албадангийн 200 цагийн ажил хийх ял оноосон нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Учир нь  энэ хэрэгт хуулийн байгууллагын нөлөө орсон учраас  банкныханд ийм  шийтгэл оноолоо, тэднийг яллах байсан юм гэж иргэд шүүмжилж байна. Арван мян­ган төгрөг хулгайлсан хүн ял авч байхад  100 гаруй сая төг­рөг завшсан  хүмүүст ал­ба­дан ажил хийлгүүлэх бол­лоо. Ялын бодлогыг алдаг­дуул­сан, шударга бус ханд­лаа гэж шүүмжилж байсан гэв.

 Нутгийн иргэдтэй уулзаад явж байхад Дорнод аймгийн хуулийн байгууллагынхан чадалтай, танил талтай  хэрэг хийсэн хүний  ялыг хөнгөлж,  мөнгөгүй, хууль мэдэхгүй нэгнийг шийтгэдэг тухай олж сонссон юм. Иргэд нь энэ талаар ба­римт­тай ярих ч юм билээ. Саяхан Дорнодын Булган суманд мотоцикльтой явж байсан гурван хүнийг жийп машинаар дайрч, хүнд бэр­тээсэн хэрэг гарсан аж. Хохи­рогч 25 настай Д.Мижид­дорж эхнэр хүүхдийн хамт Чулуун­хороот суманд хээр явж бай­хад нь “Ланд-100” маркийн машинтай этгээд дайрсан нь тэр аж. Д.Мижиддоржийн гуя нь бяцарч, хоёр хөл нь шил­бээрээ хугарчээ. Хүүхдийнх нь хоёр хөл бас шилбээрээ хугарч, эхнэрийнх нь гуя бяцар­­сан байна. Гэр бүлээ­рээ бэртэж, хэвтэрт орсон тус айлд эмчилгээний зардал гээд гурван сая төгрөг өгсөн аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан энэ хүмүүст энэ мөнгө эмчилгээний зардалд  нь хү­рээ­гүй. Харин осол гаргасан жийп машинтай эрд  2.6 жи­лийн тэнсэн  ял шүүхээс оноо­жээ. Осол гаргасан Ч.Баатар­сайхан Чулуунхороот сумын мянгат малчин. Тэрбээр осол гаргах үедээ согтуугаар тээв­рийн хэрэгсэл жолоодож бай­сан аж. Согтуугаар жолоо барьж байсныг нь нотлох баримт болгон түүний цус­наас нь дээж авсан ч цусных нь дээж цагдаагийнхны га­раар ороод алга болжээ. Чулуунхороот сумын цагдаа нь цусны дээжийг мөрдөн байцаагч Батцэрэнд өгсөн гэх боловч шинжилгээний дүн шүүх дээр очилгүй алга бол­сон аж. Хөлөө хугалуулж хэв­тэрт орсон ээж, аав, хүү гурав гомдолтой байгаа нь мэдээж. Тэгээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж  давж заалдах гэсэн боловч шүүгч Одгэрэл “Та нар хоорондоо зохиц. Давж заалдах өргөдөл авах­гүй” гэсэн аж. Хохирогчид “Монгол Улсын хууль хэнд үйлчилдэг юм бэ. Яагаад давж заалдах эрх бидэнд байдаггүй юм” гэсэн ч үл тоо­жээ. Давж заалдах өргөдөл хүлээн авах хугацаа өнгөрсний дараа  хохи­рогч­дын хамаатан садан, ах, дүү нар нь шүүгчтэй уулзаж, нэ­лээд хэл ам хийсний хүчинд давж заалдах шүүх хурлын товыг гаргасан байна. Энэ бол Дорнод аймагт хууль хэр­хэн үйлчилдгийн нэг жишээ. Танил тал, ах дүү найз нөх­дийнхөө сүлбээгээр хуулийг гууль болгож яваа олон ба­римт энэ аймгаас гарах аж. Хамгийн гол нь энд бүхэл бүтэн гэр бүл, хүний амьдрал хохирч байгааг Дорнод айм­гийн хуулийн байгууллага  мэд­сэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байгаа нь харамсал­тай. 

Үүнээс гадна хууль хянал­тынхны нөлөө орсон гэх бас нэг хэрэг бий. Дорнод айм­гийн Монгол ардын на­мын байранд 2012 оны нэг­дүгээр сарын 17-нд нэг хэрэг манд­жээ. МАН-аас аймгийн Засаг даргын орлогч Л.Хи­шиг­тог­тох, ИТХ-ын төлөөлөгч Д.Энх­болд нар нийлж иргэн Р.Зо­ригт­баатарыг зодсон аж. Тэд  Р.Зоригтбаатарыг зод­сон учир нь Л.Хишигтогтохыг ИТХ-ын төлөөлөгч Д.Энх­болдынхоо банкнаас авсан зээлээс хувь тооцож авдаг гэсэн цуу яриаг  тараасан гэж үзсэнээр энэ зодоон болж. Тэдэнд зодуулсан Р.Зоригт­баатарын нүднийх нь алиман салст гэмтсэн учир аймгийн цагдаа, прокурорт гомдол гаргажээ. Харин гомдлыг Дор­­нод аймгийн прокурор удаа дараа хэрэгсэхгүй бол­госон байна. Мөн л энэ хэрэг эрх мэдэлтэй нэгэнд үйлчилж, мөрдөн байцаалтын шатанд  хэрэгсэхгүй болжээ гэх шүүмж­­­лэл дагуулж буй. Айм­гийн прокурор нь хэргийг шалгаад “P.Зоригтбаатарын баруун нүдний алиман салст, аюул­хай орчимд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шин­жээчийн дүгнэлт зэрэг ба­римтыг үндэслэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэсэн шийдвэрийг гаргажээ. Харин хохирогч Р.Зоригт­баатар прокуроруудын гарга­сан энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй аж.  “Миний гомдлыг хэрэгсэхгүй бол­гох­доо та зодуулсан байна, гэмт­­сэн байна. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш байна” гэсэн утгатай шийдвэрүүд гарга­лаа. Энэ нь “Та арай илүү зодуулж, арай илүү гэмтэх ёстой” гэж хэлж байгаатай адил байна. Намайг зодсон аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, ИТХ-ын тө­лөөлөгч Д.Энхболд нар ал­бан тушаалаа ашиглан про­ку­роруудад нөлөөлж иргэн намайг хохироосон хариуц­лагаас зугтааж байгаа нь тодорхой байна. Тиймээс хуулийн дагуу хэргийг үнэн шударгаар шийдвэрлэх тал дээр анхаарч зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгөхийг хүсч байна” хэмээн Р.Зоригт­баатар Ерөнхий прокурор Д.Дорлигжавд гомдол гаргаад байгаа юм байна. Иймэрхүү байдлаар өнөөдөр Дорнод аймгийн прокурорын бай­гуул­лагынхан иргэдэд ёс бус байдлаар хандаж ирсэн ту­хай  сэтгүүлчдийг очиход “Амьдрал ийм байна” гэж зовлон тоочихоос илүү хуу­лийнхны шударга бус байд­лыг шүүмжилж, санаа зовниж байсан юм.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Хүчингийн хэрэг ихэсчээ

Энэ долоо хоногт гарсан хэргийг
тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногт хүчингийн
гурван хэрэг гарсан байна. Баянгол дүүргийн 6-р хорооны иргэн У-г гэртээ орохоор цахилгаан
шатанд ороход үл таних хүн хүчирхийлэхийг завдан зодсон хэрэг гарсан. Эмэгтэйг цахилгаан шатанд
ороход тодорхой ажилгүй Н нь согтуурсан үедээ түүнийг үсдэж унаган хоолойг нь боож
шатны хонгил руу чирэн хүчиндэхийг завдсан хэрэг гарсан. Энэ үед цагдаагийн алба хаагчид
газар дээр нь хэргийг таслан зогсоосон байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт орцны жижүүрийн таван
настай охиныг хүчиндсэн хэрэг гарсан юм. Хохирогч охин аав, ээж, ах дүү нарынхаа хамт орцонд амьдардаг бөгөөд ээж, аав дээр нь ирж архи уудаг
хүмүүс бяцхан охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан. Мөн таксины жолооч эмэгтэйг
зодож, хүчиндэж, дээрэмдсэн хэргийн талаар мэдээлсэн
билээ. Таксины жолооч эмэгтэйн машинд 120 мянгатаас Баруун салаа хүргүүлнэ хэмээн 30-32 орчим насны залуу гар өргөн суужээ. Улмаар Бумбатын рашааны орчим
хүргүүлэхдээ эмэгтэйг араас нь боож унаган, хүчиндэн автомашиныг нь авч зугтаасан хэргийг тус
дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

СОГТУУ ЖОЛООЧ АЙЛЫН ГЭР ДАЙРЧ, ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүр-гийн эцэст согтуу жолооч айлын
гэр хашаагдайрч хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. УБЧ 72-77 улсын дугаартай “Nissan Теапа” маркийн автомашин жолооч айлын гэрийн
араас дайрч гараад цаана нь байсан айлын байшинг цөмлөн орж зогсчээ. Осол гарах үед гэрт 50 орчим насны эмэгтэй гэртээ ганцаараа байсан
бөгөөд тэрбээр газар дээрээ нас баржээ. Осол гаргасан жолооч согтуу явж байсан байна. Угхэргийгдүүргийн цагдаагийн
хэлтэс шалгаж байна.

ГАЗ ҮНЭРТЭЖ, АМИА АЛДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн XII хороонд тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн
авахад газанд хордсон хүүхэд иржээ. Хүү 15 настай бөгөөд гэртээ ганцаараа байхдаа толгойдоо
гялгар уут углаж байгаад ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуурсанаж. Тэрбээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгэсэн ч
хордлогоос гарч чадалгүй нас барсан байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс
шалгаж байгаа аж.

ТӨРСӨН эцэг нь ХҮҮГИЙНХЭЭ
ХУРУУГ ЗААЗУУРААР ЗҮСЧЭЭ

Чингэлтэй дүүргийн XIII хороонд оршин суух иргэн Б нь согтуу байхдаа
гэртээ агсам тавьж эхнэрээ зоджээ. Энэүедтүүний төрсөн хүү аавынхаа гарт байсан
хутгыг булааж авч тайван суухыг гуйсан аж. Харин согтуу эр “ээжийгээ өмөөрлөө” гэдэг шалтгаанаар хүүгийнхээ хурууг хутгаар зүсч
гэмтээсэн байна. Нийслэлийн цагдаагийн газраас
ахуйн хүрээнд архидан согтуурснаас гэр бүл, үр хүүхдийнхээ хүний аминд хүрэх, гэмтээж шархдуулах хэргүүд
ихэсч байгааг сэрэмжлүүлж байв.

ЗОЛГҮЙ БАЙДЛААР НАС БАРСАН
ХЭРЭГ

Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Жи Юу” ХХК-ийн барилга дээр ажиллажбайсан
иргэн О-г гурван давхрын шатан дээр явж
байхад нь таван давхраас панер унаж хүзүү нь хугарч хүнд гэмтсэн байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Зэл” амралтын харалдаа Туул голын усанд хэн болох нь
тодорхойгүй 50 гаруй насны эрэгтэй хүн живсэн байдалтай
нас барсан байна. Налайх дүүргийн III хороонд “Ардагельдийн уурхайн аманд уурхайд манаач ажилтай
А уурхайн агааргүй орчинд орж нас барсан байна.

ТАНХАЙН ХЭРЭГ

Баянгол дүүргийн X хорооны иргэн П гэртээ согтуурсан үедээ хардалтын
улмаас нөхрийнхөө бөөрөн тус газар хүйтэн мэсээр гэмтээжээ. Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Д-г охинтойгоо уулзуулсангүй гэх шалтгаанаар хэсэг
залуучууд бүлэглэн зодож гэмтээсэн байна. Тэдгээр залуучууд согтуу байсан гэнэ. Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэн С нь гэртээ
согтуурч үл ялих зүйлээр шалтаглан эхнэр Д-гийн хэвлий тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн
байна.

ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХООР ҮСЭРЧЭЭ

Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах “Марс” зочид буудлын өрөөнд байрлаж
байсан Э нь найз залуу О-той маргалдан өрөөний цонхоор
үсэрсэн байна. Охин хүнд гэмтэл авч Гэмтэл
согог судлалын эмнэлэгт хүргэгджээ. Мөн СУИС-ийн 4 давхарт
тус сургуулийн жүжигчний “2в” ангийн оюутан Д нь шатны хаалт төмрөөс боож нас
барсан хэрэг гарсан. Охиныг амиа хорлоход сургуулийн
жижүүр согтуу байсан гэх мэдээлэл байгаа. Түүнийг юунаас болж ийнхүү амиа хорлох болсныг
дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

АРХИНЫ ХОРДЛОГООР ХОЁР ХҮН НАС
БАРЖЭЭ

  Баянгол дүүргийн 19-р хороо-ны Эрүүл мэндийн 6-р төвийн хүлээн авахад иргэн П
нь долоо хоног үргэлжлүүлэн архи ууснаас архины гүн хордлогод орж, эмнэлгийн тусламж авч байгаад
нас барсан хэрэг гарчээ. Мөн Баянзүрх дүүргийн II хороонд байрлах “Сити амбат” сэтгэц наркологийн эмнэлэгт ОХУ-ын харьяат У нь архины
хордлогод орсон гэж хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

ДЭЭРМИЙН ХЭРЭГ

Баянзүрхдүүргийн 11-р хороо-ны Бага тэнгэрийн амны Туул голын
эрэг дээр иргэн А, М нарыг автомашиндаа унтаж
байхад нь хар бараан өнгийн хувцастай 20-25 орчим
насны үл таних гурван этгээд ирж, машиных нь цонхыг хагалж айлган, зодож хүлж орхиод Талакси-s-2″ маркийн цагаан өнгийн гар утас , “Самсунг мар-кийн хүрэн өнгийн зөөврийн компьютер, 650.000 төгрөг дээ-рэмдсэн хэрэг гарчээ.

X. ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Хүчингийн хэрэг ихэсчээ

Энэ долоо хоногт гарсан хэр­гийг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногт хүчингийн гурван хэрэг гарсан байна. Баянгол дүүр­гийн 6-р хорооны иргэн У-г гэртээ орохоор цахилгаан шатанд ороход үл таних хүн хүчирхийлэхийг зав­дан зодсон хэрэг гарсан. Эмэгтэйг  цахилгаан шатанд ороход тодор­хой ажилгүй Н нь согтуурсан үедээ түүнийг үсдэж унаган хоолойг нь боож шатны хонгил руу чирэн хүчиндэхийг завдсан хэрэг гарсан.  Энэ үед цагдаагийн алба хаагчид газар дээр нь хэргийг таслан зог­соо­сон байна. Мөн  Сонгинохайр­хан дүүрэгт  орцны жижүүрийн  таван настай охиныг  хүчиндсэн хэрэг гарсан юм. Хохирогч охин аав, ээж, ах дүү нарынхаа хамт орцонд амьдардаг бөгөөд ээж, аав дээр нь ирж архи уудаг хүмүүс бяцхан охиныг хүчирхийлсэн жиг­шүүрт хэрэг гарсан. Мөн таксины жолооч эмэгтэйг зодож, хүчиндэж, дээрэмдсэн хэргийн талаар  мэ­дээл­сэн билээ.  Таксины жолооч эмэгтэйн машинд 120 мянгатаас Баруун салаа хүргүүлнэ хэмээн 30-32 орчим насны залуу гар өргөн суужээ.  Улмаар Бумбатын рашаа­ны орчим хүргүү­лэх­дээ эмэгтэйг араас нь боож унаган, хүчиндэн автомашиныг нь авч зугтаасан хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

СОГТУУ ЖОЛООЧ АЙЛЫН ГЭР ДАЙРЧ, ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүр­гийн эцэст согтуу жолооч айлын гэр хашааг дайрч хүний аминд  хүрсэн ноцтой хэрэг гарлаа.  УБЧ 72-77 улсын дугаартай “Nissan Teana” маркийн автомашин жолооч айлын гэрийн араас дайрч  гараад цаана нь байсан айлын байшинг цөмлөн орж зогсчээ. Осол гарах үед гэрт 50 орчим насны эмэгтэй гэртээ ганцаараа байсан бөгөөд тэрбээр газар дээрээ нас баржээ. Осол гаргасан жолооч согтуу явж байсан байна. Уг хэргийг дүүргийн цагдаа­гийн хэлтэс шалгаж байна. 

ГАЗ ҮНЭРТЭЖ, АМИА АЛДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн XII хороонд тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад газанд хордсон хүүхэд иржээ. Хүү 15 настай бөгөөд гэртээ ганцаараа байхдаа толгой­доо гялгар уут углаж байгаад ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуур­сан аж.  Тэрбээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгэ­сэн ч  хордлогоос гарч чадалгүй нас барсан байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

 ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ХҮҮГИЙНХЭЭ ХУРУУГ ЗААЗУУРААР ЗҮСЧЭЭ

 Чингэлтэй дүүргийн XIII хо­роонд оршин суух иргэн Б нь согтуу байхдаа гэртээ агсам тавьж эхнэ­рээ зоджээ. Энэ үед түүний  төрсөн хүү аавынхаа гарт байсан хутгыг булааж авч тайван суухыг гуйсан аж. Харин согтуу эр  “ээжийгээ өмөөрлөө” гэдэг шалтгаанаар хүү­гийн­хээ  хурууг хутгаар зүсч гэмтээ­сэн байна. Нийслэлийн цагдаагийн газраас  ахуйн хүрээнд архидан согтуурснаас гэр бүл, үр хүүхдийн­хээ хүний аминд хүрэх, гэмтээж шархдуулах хэргүүд ихэсч байгааг сэрэмжлүүлж байв.

ЗОЛГҮЙ БАЙДЛААР НАС БАРСАН ХЭРЭГ

Баянзүрх дүүргийн II  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Эн Жи Юу” ХХК-ийн ба­рил­га дээр  ажиллаж байсан  иргэн О-г  гурван давхрын шатан дээр явж байхад нь таван давхраас панер унаж хүзүү нь хугарч хүнд гэмтсэн байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Зэл” амралтын харалдаа Туул голын усанд хэн болох нь тодорхойгүй 50 гаруй насны эрэг­тэй хүн живсэн байдалтай нас барсан байна.  Налайх дүүргийн III хороонд  “Ардагельдийн уурхайн аманд уурхайд манаач ажилтай А уурхайн агааргүй орчинд орж нас барсан байна.

ТАНХАЙН ХЭРЭГ

Баянгол дүүргийн X  хорооны иргэн П гэртээ согтуурсан үедээ хардалтын улмаас нөхрийнхөө бөөрөн тус газар хүйтэн мэсээр гэмтээжээ. Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Д-г  охинтойгоо уулзуулсангүй гэх шалтгаанаар хэсэг залуучууд бүлэглэн зодож гэмтээсэн байна. Тэдгээр залуу­чууд согтуу байсан гэнэ. Сонгино­хайрхан дүүргийн 31-р хорооны иргэн С нь гэртээ согтуурч үл ялих зүйлээр шалтаглан  эхнэр Д-гийн хэвлий тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн байна.

ЗОЧИД БУУДЛЫН ЦОНХООР ҮСЭРЧЭЭ

Баянгол дүүргийн 17-р хо­роонд байрлах “Марс” зочид буудлын өрөөнд байрлаж байсан Э нь найз залуу О-той маргалдан өрөөний цонхоор үсэрсэн байна. Охин хүнд гэмтэл авч Гэм­тэл согог судлалын эмнэлэгт хүр­гэгд­жээ. Мөн СУИС-ийн 4 давхарт тус сургуулийн жүжигчний “2в” ангийн оюутан Д нь шатны хаалт төмрөөс боож нас барсан хэрэг гарсан. Охиныг амиа хорлоход сургуулийн жижүүр согтуу байсан гэх мэдээлэл байгаа. Түүнийг юунаас болж ийнхүү амиа хорлох болсныг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

АРХИНЫ ХОРДЛОГООР ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ

Баянгол дүүргийн 19-р хороо­ны Эрүүл мэндийн 6-р төвийн хүлээн авахад иргэн П нь долоо хоног үргэлжлүүлэн архи ууснаас архины гүн хордлогод орж, эм­нэл­гийн тусламж авч байгаад нас барсан хэрэг гарчээ. Мөн Баянзүрх дүүргийн  II хороонд байрлах “Сити амбат” сэтгэц наркологийн эмнэлэгт ОХУ-ын харьяат У нь архины хордлогод орсон гэж хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

ДЭЭРМИЙН ХЭРЭГ

Баянзүрх дүүргийн 11-р хороо­ны Бага тэнгэрийн амны Туул голын эрэг дээр иргэн А, М нарыг автомашиндаа унтаж байхад нь  хар бараан өнгийн хувцастай 20-25 орчим насны үл таних гурван этгээд ирж, машиных нь цонхыг хагалж айлган, зодож хүлж орхиод “Галакси-S-2” маркийн цагаан өнгийн гар утас , “Самсунг” мар­кийн хүрэн өнгийн зөөврийн компьютер, 650.000 төгрөг дээ­рэмд­сэн хэрэг гарчээ.

Х.ЦЭНДАЮУШ