Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвөн түймрийг цурманд оруулжээ

Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын ой, хээрийн гал түймрийг өчигдөр 15:00 цагийн байдлаар цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойн тухай хуульд “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хаврын хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар 20-ноос зургадугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг заасан байдаг.

Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг онцлогтой учраас иргэд, мал

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гашуунсухайт нь явж байхад ганц пэйжээр шуугиан тарьж тэнэгтэх үү

Улс төрийг чи сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно. Бид бол улс төрийн өдөр тутмын бүтээгдэхүүн юм” гэж Грекийн сэтгэгч Перикл хэлжээ. МЭӨ 494-429 онд амьдарч байсан эл хүн Афины улс төрийн зүтгэлтэн, Афины ардчиллын анхдагчдын нэг, алдартай илтгэгч, цэргийн жанжин хүн байжээ. Перикл язгууртан гаралтай ч тухайн үед ардчиллыг дэмждэг, язгууртны бүлгийн удирдагчтай тэмцэж удирдлагаас хөөн зайлуулсан. Түүнийг Афины энгийн ардын ашиг сонирхлын төлөөлөгч гэж үздэг байсан. Перикл оновчтой ашигтай сэтгэлгээг эрхэмлэдэг, мухар сүсэг, зөн совинд итгэдэггүй, тэдгээрийг логикоор тайлбарлахыг хичээдэг нэгэн байжээ.

Өнөөгийн XXI зууны нийгэмд ч яв цав нийцсээр буй энэ алдартай философийн эзэн ийм хүн байж.

Цаг хугацаа өөрчлөгддөг ч хүмүүний мөн чанар нэг л хэвэндээ оршсоор буйгийн нэгэн нотолгоо энэ юм.

Улс төрийнхний шийдвэр бидний амьдралыг хааш нь ч юм эргүүлдэг. Зөв, бас буруу. Аль эсхүл нам гацаана. Бүр хойш нь чангаах нь ч түгээмэл. Бид сонирхохгүй байсан ч улс төр биднийг тэгж оролддог.

Сүүлийн хэдэн сард Монгол Улс яг л галзуу хулгана шиг байна. Өдөр болгон шуугиантай. Үнэн худал нь мэдэгдэхгүй. Түүнийг хэмжих дэнслүүр алга болчихож.

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 17-нд нээсэн. Тэр өдөр Засгийн газраас Гашуунсухайтын гэрээг соёрхон батлах УИХ-ын тогтоолыг төслийг өргөн барьсан. Орой цагдаагийн байгууллагаас “Ноорог.мн”-ийн редакцад нэгжлэг хийж, уран бүтээлчдээс нь мэдүүлэг авчээ.

Маргааш нь шуугиан дэгдэх нь тэр. Ноорогийнхныг өмгөөлсөн улс төр, хэвлэл мэдээллийн салбарынхны хөдөлгөөн өрнөв. Цагдаагийн байгууллага дахин дахин мэдээлэл өгөв. ХҮДХ-ийн сайд ч бас.

Өнөө хэрнээ үнэн мөн нь тодорхой болоогүй байна.

“Ноорог.мн”-ийнхэн эрх чөлөөнд халдлаа гэсээр байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд:

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

14/ Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан.

Хажуугаар нь энэ шуугианыг өөрт ашигтайгаар эргүүлэхээр дэмжиж дөгөөсөн талууд гарч ирж буй юм байна. Тэр зүгээс Ерөнхий сайд “Ноорог.мн”-ийнхнийг нооллоо гэж байгаа. Харин Ерөнхий сайд Засгийн газрын сүүлийн хуралдаан дээр:

-Засгийн газрын фокус бол Гашуунсухайтыг холбох, Ухаахудагийн асуудал хоёрыг УИХ-аар оруулах юм. Түүнээс биш ийм шуугиан биш. Ийм шуугианаар төмөр зам, Тавантолгойн тусгай зөвшөөрлийн асуудлыг сарниулах гэж байна гэж ярьжээ.

Логик талаасаа Гашуунсухайтын асуудал УИХ руу ороод явж байхад Ерөнхий сайд ганц пэйжээр шуугиан тарьж тэнэгтэхгүй нь тодорхой юм.

Гэхдээ одоо энэ бүхэнд ганц л субьект хариу өгнө. Тэр нь шүүх. Шүүх хэрхэн шийдэхийг харъя, бүгдээрээ.

Ө.Билэг

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна

25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 27-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаггүй юм” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ХИС-ийн ОУХНСС-ийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяр “Монгол, Британийн парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндэс суурийг тавьсан айлчлал боллоо” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням Бүгд Facebook, Twitter,
    Apple хэрэглэж, их хэмжээний мөнгө татваргүйгээр гадагшаа өгч байна, эндээс татвар авах хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаггүй юм” хэмээн өгүүллээ

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяатай ярилцлаа

“Алтан-Өд”-ийн эзэн Р.Чүлтэмсүрэн “Донровын Намдаг гуайгаас номын дуу сонсож явсны хувьд “Өөрийгөө билүүдэхийн учир” номоо бичсэн” гэлээ.

  • Гашуунсухайт нь явж байхад ганц пэйжээр шуугиан тарьж
    тэнэгтэх үү?

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Welt am Sonntag: Хятад улс Европын
Холбоотой Украинд энхийг сахиулах цэрэг
илгээх асуудлыг ярилцаж байна

АРЫН НҮҮР: Миний Сара


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сурагчдын бие даалтын долоо хоног маргаашнаас эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. Сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог.

Нийслэлийн сургуулиуд, 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-нийг дуустал бие даалтын долоо хоног буюу танхимаар хичээллэхгүй. Үргэлжлүүлэн 4-р сарын 7-ноос II улирлын амралт эхэлж, 11-нийг дуустал үргэлжилнэ. III улирлын хичээл 4-р сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.

Харин хөдөө орон нутагт, 3-р сарын 24-28-нд бие даалтын долоо хоногт эхэлж, үргэлжлүүлэн 3-р сарын 31-нээс 4-р сарын 11-нийг дуустал II улирлын амралттай. 4-р сарын 11-нээс хичээл эхэлнэ.

III улирлын амралт: 

  • Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс
  • Дунд, ахлах анги 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Шар усны үер буух эрсдэл үүсжээ

Огцом дулаарлын улмаас өчигдөр /2025.03.22/ хоёр байршилд шар усны үер бууж, үерийн эрсдэл үүссэн гэдгийг НЗДТГ-аас мэдээлсэн.

Үүний улмаас Гамшгаас хамгаалах улсын байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс шуурхай арга хэмжээ авч, нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд ажиллаж байгаа аж.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөн, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Шар усны үерийн үед:

  • Гэр, хашаандаа суваг шуудуу татах
  • Хуримтлагдсан усыг зайлуулах
  • Цэвэр, бохир усны шугам, худгийг хамгаалах
  • Замын хөдөлгөөнд анхааралтай оролцох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.
Categories
мэдээ нийгэм

МҮБХ, Цэнгэлдэхийн удирдлагуудтай уулзалт хийнэ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах ажлын хүрээнд нийслэлийн зарим удирдлагууд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ ба бөхчүүд, багш дасгалжуулагч нарын төлөөлөлтэй уулзалт хийхээр товложээ.
Уулзалт 2025 оны гуравдугаар сарын 24-ний Даваа гарагийн 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.
2024 онд хуучин төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд есөн жилийн турш ашиглагдаж ирсэн хиймэл зүлгийг сурын талбай дээр дэвсэж, төв цэнгэлдэх хүрээлэн дотроо шинээр олон улсын стандарт хангасан, ямар нэгэн цагаан зураасгүй хамгийн сайн гэх хиймэл зүлгийг шинээр дэвсэж, гүйлтийн замыг мөн шинэчлэн тавьсан юм. Гэвч шинэчилсэн хиймэл зүлэг бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй байсан талаар шүүмжлэл өрнөсөн. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд дээрх уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Categories
мэдээ нийгэм

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд нийт 338 барилга, байгууламж ашиглалтад оржээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1,320 төсөл, арга хэмжээнд 3.8 их наяд төгрөг батлагдаж, 3.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Энэ санхүүжилтийн хүрээнд тус төсвийн жилд нийт 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 430 төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжиж, үүнээс 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 338 барилга, байгууламж ашиглалтад орсон нь 2021 онтой харьцуулахад 46%-иар өссөн үзүүлэлт юм.

Дэд бүтцийн салбарт нийт 668.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 218 төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссан ба хөрөнгө оруулалтын ангиллаар авч үзвэл 195 км-ийн урт бүхий 24 авто зам, 174 метр бүхий 3 гүүр, 76 цахилгаан, дулаан хангамжийн ажил, 32 инженерийн дэд бүтэц зэрэг ажлууд багтаж байна. Эдгээр бүтээн байгуулалтууд нь орон нутгийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг найдвартай дулаан, цахилгаан, ундны усаар хангах зэрэг чухал ач холбогдолтой ба томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал:

Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ульхан боомтыг авто замаар холбох ажлын хэсэг болох Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай 62.7 км урт бүхий авто зам болон Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км урт хатуу хучилттай авто замууд бүрэн тавигдлаа.

Дорнод аймгийн Хэрлэн сумд улсын хэмжээнд хүчин чадлаараа гуравдугаарт орох 50 МВт-ын дулааны цахилгааны станцын өргөтгөлийн ажил дуусаж, тус аймгийн эрчим хүчний дутагдлын асуудлыг шийдлээ.

Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань сум хүртэлх 56.9 км-ийн авто зам ашиглалтад орж Ховд аймгийн 17 сумаас 14 сум нь хатуу хучилттай авто замаар холбогдлоо.

Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станцын ажил бүрэн хэрэгжиж дууслаа.

Боловсролын салбарт нийт 298 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 сургууль, 33 цэцэрлэг, 11 дотуур байр ашиглалтад орж үүний үр дүнд улсын хэмжээнд боловсролын хүчин чадал 12,820 суудал, 5,745 ороор нэмэгдлээ.

Эрүүл мэндийн салбарт 92.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 эмнэлэг ашиглалтад орж, улсын хэмжээнд эмнэлгийн хүчин чадал 1,913 ороор нэмэгдлээ. Мөн хувь хүний хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн 3 номын сан, 15 спорт заал, 11 соёлын төвүүд ашиглалтад орж, олон жил барилгын ажил удааширсан, Ковид-19 цар тахлаас үүдэн царцсан томоохон ажлуудыг хэрэгжүүлж дуусаад байна. Тухайлбал:

Жилд 8,000 гаруй эхийг амаржуулж, 1,000-2,000 гаруй нярайг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай нийслэлийн 2 дугаар төрөх “Хүрээ амаржих” газрын барилга ашиглалтад орлоо.

2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Дархан-Уул аймгийн 2,200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж бүрэн ашиглалтад орууллаа.

Үндэсний Номын Сан өөрийн анхны Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах барилгыг ашиглалтад хүлээн авч, 16 танхим, 530 хүний хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумд “ARA arena” спорт ордон ашиглалтад орлоо. Энэхүү ордон нь 1,000 хүний суудал бүхий том заал, гадна бэлтгэлийн 6 заал, пара болон хөнгөн атлетикийн зориулалттай 2 заалнаас бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 700 суудлын хүчин чадалтай спорт заал, 4 зам усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Дэлхийн бокс”-ын гишүүн орны тамирчид  олимпын наадамд өрсөлдөнө

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг АНУ-ын Лос-Ан­желес хотод болох зуны олимпын тэмцээний хө­төл­бөрт оруулахыг зөвшөөрөв. 2022 онд батал­сан хөтөлбөрт боксыг багтаагаагүй юм. Дээрх шийдвэрийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар батлах ч тус хол­боо­ны ерөн­хийлөгч Томас Бах эцсийн шийд­вэр эерэг гарах нь тодорхой хэмээн мэдэгджээ. За­саг­лал, санхүү, шүүлт, ёс зүйн асуудлуудаас шалт­­гаалан Олон ул­сын боксын холбооны эр­хийг түдгэлзүүлэх шийд­вэрийг ОУОХ 2019 онд гар­гаж байв.
Харин одоо олон улсын тэмцээний эрхийг “Дэлхийн бокс” байгууллагад шилжүүлээд буй юм. Тус байгууллагыг 2023 оны дөрөвдүгээр сард байгуулж, одоогоор 84 гишүүнтэй болжээ. Өн­гөр­сөн сард ОУОХ тус байгууллагыг түр ху­гацаанд хүлээн зөвшөөрөх гол шаард­ла­гуудыг хангасан гэж үзжээ. “Дэлхийн бокс”-ын ерөн­хийлөгч Борис Ван дер Ворст “Бид Олимпын хартийн үнэт зүйлсийг чанд мөрдөж, найдвартай, хариуцлагатай түнш байх болно” хэ­мээн онцолжээ. ОУОХ-ны зүгээс зөвхөн “Дэл­хийн бокс”-ын гишүүн холбоодын тамирчид 2028 оны олимпын эрхийн тэмцээнүүдэд орол­цох боломжтой гэж мэдэгдээд буй. Гэвч одоо­гоор тэмцээний товыг хараахан зарлаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: Unuudur.mn

Categories
мэдээ цаг-үе

Цэргийн алба хаагчид жолооны сургалтад хамрагджээ

Хугацаат цэргийн албан хаагчдад англи хэл, компьютерийн мэдлэг олгох, жолооны В ангиллын үнэмлэхтэй болгох, хугацаан цэргийн алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд сургахаас гадна өөрсдийн хүсэлтээр эрэлттэй мэргэжлийн сургалтад  хамруулж байгаа.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид жолооны В ангиллын сургалтад хамрагдаж, онол болон дадлагын шалгалтаа өгч бүрэн төгслөө. Удахгүй тэд жолооны үнэмлэхээ гардан авна.