Categories
мэдээ нийгэм

Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээнэ DNN.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй. Хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай тус авто зам ашиглалтад орсноор яармаг чиглэлийн түгжрэлийг 20 хувиар бууруулах боломжтой. 6 эгнээ зорчих хэсэг бүхий дээрх авто замын зорчих хэсгийг энэ сарын 26-ний өдөр ашиглалтад оруулахаар бэлтгэлээ хангаад байна. Замын барилгын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК, гүүрний барилгын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “ Улаанбаатар хотын хамгийн урт гүүр буюу 391 метр гүүрийн ажил дээрх авто замын хүрээнд хийгдсэн. Асфальтбетонг хучилтын ажил дууссан. Гүүрийн 4 ширхэг амрах тавцан, далангийн бэхэлгээний ажлууд хийгдэж байна. 3 гүүрний барилгын ажлын явц 95 хувьтай, холбоос замын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Дээрх авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан эрчим хүчний гудамжийг 4 эгнээ болгон өргөтгөхөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар танилцууллаа DNN.mn

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг эхлүүлээд байна.
1.    Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах
2.    Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах
3.    Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд  татан оролцуулах
4.    Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах
5.    Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
6.    Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглах
Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгааг Боловсролын сайд танилцууллаа.
2024 оны наймдугаар сарын судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн бүлгийн 508 багш, 443 туслах багш дутагдалтай байна.
Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байна.

Товч мэдээ
·      Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Цэрэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
·      Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
·      Ташкент хотноо 2024 оны зургадугаар сарын 24-нд гарын үсэг зурсан “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын холбогдох гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болголоо.

УИХ-аас 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хуулиуд батлагдаж эдгээр хуулиар нийслэл дэх хотууд болон бусад засаг захиргааны нэгж дэх нийслэлийн дагуул хотын эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, тэдгээрийг хэрхэн байгуулах асуудлыг зохицуулсан.
Мөн Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн”, “20 минутын хот Үндэсний хорооны дүрэм”-ийг тус тус баталсан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу дэд төв хөгжүүлэх, метро, тунел, авто зогсоол, гүүрэн байгууламж барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын болон зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг тусган “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг боловсронгуй болгож нэмэлт оруулж боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
2022 онд энэ үзүүлэлтээр 74 дүгээр байрт жагсаж байсан бөгөөд 2024 онд 28 байраар урагшилсан байна.
Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт оржээ. Энэ нь 2022 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 байраар урагшилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрний доор үерийн хамгаалалтын түшиц хана барина DNN.mn

2023 оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас үе шаттай ажлуудыг хийж байгаа билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана барихаар боллоо.

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энхтайваны гүүрний энэ хэсэгт өнгөрсөн жил үерийн улмаас замын хоёр тийшээ ус хальж, хүнд нөхцөл үүсч байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр нийт 3 метр өндөр, 50 метр урт босоо түшиц хана цутгахаар зураг төсөл дуусаж, бэлтгэл ажлыг хийж байна. Энэ ажлыг ирэх долоо хоногт эхлүүлж, 14 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн” гэлээ. Энэ онд Сэлбэ, Дунд гол дагуу нийт 9 байршилд далан хүчитгэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Улиастайн гол, Хайлааст орчимд болон “Шунхлай” шатахуун түгээгүүрийг буулгаж хүчитгэх ажлыг хийсэн. Мөн 25 дугаар эмийн сангийн хойно үерээс сэргийлэх босоо түшиц хана, “Бөмбөгөр” худалдааны төв, “Сүнжингранд” орчимд далан засварлах ажлуудыг үе шаттай хийнэ. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Цахим орчинд тарсантай адил “Акуа гарден”-ыг хамгаалж далан барьсан зүйл байхгүй. Бид зөвхөн зам руу хальсан, нүхэн гарц руу дүүрсэн хэсгүүдийг засварлахаар ажиллаж байна. Тиймээс иргэд ажлыг хариуцсан хүмүүсээс нь үнэн, бодит мэдээллийг авч байгаарай” гэдгийг хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Галт тэргээр давхардсан тоогоор 219.1 мянган зорчигч үйлчлүүлжээ DNN.mn

2024 оны эхний найман сард галт тэргээр 1395,7 мянган зорчигч тээвэрлэсэн бөгөөд 08-р сард орон нутгийн болон олон улсын харилцааны галт тэргээр давхардсан тоогоор 219,1 мянган зорчигч үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх сараас буюу долдугаар сараас 6.9 хувиар өссөн байна.

May be a graphic of map and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна. Авто замын шинэчлэлийн хүрээнд асфальт бетон хучилт, нөхөн эвдрэл засах, борооны ус зайлуулах худгийн тагийг өндөрлөх ажлууд хийгдэж байгаа юм. Тус авто замыг засварлахдаа бродюрыг солихгүйгээр зуурагч төхөөрөмж суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас онцолж байна. 14-21 метрийн өргөнтэй, 1.6 км урт тус авто замыг 21-ний өдөр нээхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

  • Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол боллоо.

Энэ удаагийн тохиролд 2024 оны наймдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 49,493,832 баримтыг оролцуулсан юм.

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 44,583
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,455
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 449
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 49
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 4
  • 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 83930966

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ DNN.mn

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ. Тодруулбал,

  • Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж шинэчилж байна.  Тус авто замыг 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.
  • Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.
  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд” плаза хүртэлх замыг 9 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашингүй өдрөөр 41 чиглэлийн 345 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орно DNN.mn

“Автомашингүй өдөр” дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулах юм.

Үүнд,

М:1Ма 5 шар – Офицеруудын ордон

Ч:2Ма Шархадны эцэс – 3,4 -р хороолол

М:2Ма Зунжин худалдааны төв- Баянбүрд

Ч:23Ма Чингэлтэй /зүрх уул/ – Нарны титэм

Ч:43Ма Баянхошуу – 6-р хороолол

Ч:50ма Улаанхуаран – ТЭЦ3

Ч:63Ма Хан хиллс хотхон – Төв цэнгэлдэх хүрээлэн

Ч:66Ма Зайсан – 120 мянгат

Ч:70Ма ТЭЦ3 – 6-р хороолол

Ч:71Ма 120 мянгат – Баянмонгол хороолол

Ч:29А-Ма Сэлбэ амралт – Сансар ШТС

Ч:57Ма Улаанчулуут – 6-р хороолол

Ч:57Б-Ма Алтан овоо 48-р гудамж – 6-р хороолол

Ч:58Ма ТЭЦ3 – Дүүхээ дэлгүүр

Ч:7Ма Нисэх – 120 мянгат

М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат

Ч:53Ма Яармагийн – Төв цэнгэлдэх хүрээлэн

Ч:37Ма Улаанхуаран – 4 хороолол

Ч:39Ма Сансар – Дүүхээ дэлгүүр

Ч:48Ма Зүүн салааны шинэ эцэс – 6-р хороолол

Ч:48А-Ма Зүүн салааны шинэ эцэс – 6-р хороолол

Ч:9Ма Нисэх – Баянбүрд

Х:19Ма Чингис хаан олон улсын нисэх буудал-120 мянгат

Ч:40Ма Алтан тариа – Улаанхуарангийн эцэс

Ч:18A-Ма ТЭЦ 3 – Гэмтлийн эмнэлэг

Ч:49Ма 34-р байр – Дүнжингарав худалдааны төв

Ч:57Ма Улаанчулуут – 6-р хороолол

Ч:61Ма ТЭЦ3 – Офицеруудын ордон

Ч:72Ма Төв цэнгэлдэх хүрээлэн – Богдхан амралт

Ү:30Ма Жанжин клуб – Шинэ үе дунд сургууль

Ч:34Ма Шархадны эцэс -ТЭЦ3

Ч:51Ма Дүүхээ дэлгүүр – Дүнжингарав худалдааны төв

Ч:52Ма Дүүхээ дэлгүүр – Зайсан

Ч:18Б-Ма ТЭЦ 3 – МҮИС

Ч:28Ма Сэлх – Өдрийн сонин

Ч:55Ма Дэнжийн 1000-ын эцэс – Зайсан

Ч:35Ма Монелийн 43 – Баянбүрд

Ч:69Б-Ма Гэмтлийн эмнэлэг – Англи сургууль

ЗҮ:1Ма Гүнт-Жигжид-Баянбүрд

ЗҮ:2Ма Гоодой-Баянбүрд

ЗҮ:3Ма Баянбулаг-Баянбүрд

Мөн Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг”, Ч:29б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал” чиглэлүүд өглөө 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр зогсоно.

Автомашингүй өдрөөр 41 чиглэлийн нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөнө

Автомашингүй өдрөөр 41 чиглэлийн нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөнө Автомашингүй өдрөөр 41 чиглэлийн нийтийн тээврийн маршрут өөрчлөгдөнө