Categories
мэдээ нийгэм

​”Тариалангийн сэргэлт- 2023″ үндэсний чуулган үргэлжилж байна DNN.mn

“Тариалангийн сэргэлт- 2023” үндэсний чуулга эхэллээ.Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцож, 800 гаруй зочид төлөөлөгч газар тариалангийн салбарын бодлого, зорилтыг танилцуулав.

Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч энэ жилийг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон албан ёсоор зарлаж, дараах зорилтуудыг дэвшүүлжээ.

1. Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлт
– “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай” хуулийн төсөл;
– “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төсөл
– “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

2. Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлт
Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг байгууллаа.

3. Хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлт

  • Салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах;
  • ЭЕШ-ын 650-с дээш оноо авсан элсэгчид сургалтын эхний жилд тэтгэлэг олгох, сургалтын дараагийн жилүүдэд оюутны сурлагын голч дүнгээс хамааран тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох;
  • Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлгийг салбарын тэргүүлэх чиглэлээр элсэгч, суралцагчид тусгайлан олгох (хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад нийт квотын 50 хүртэлх хувийг олгох);
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах (үйлдвэрлэлд нэвтрэх ноу-хауг авчирна);
  • Салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн тогтмолжуулан зохион байгуулах;
  • Хөдөө аж ахуйн салбарт залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах (инкубац буюу бойжуулалт хийхэд ЖДҮ болон бусад зээлд хамруулах ),
  • Залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдан суралцангаа ажиллах сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх (хөтөлбөрийн төгсгөлд өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх шалгалт зохион байгуулж залууст зохих гэрчилгээ, үнэмлэхийг олгох, төгсөгч цаашид бие даан аж ахуй эрхлэх)
  • Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулга нэмэх зэрэг болно.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Санжийн Баяр: Н.Энхбаярын шинэ төсөлд орсон санаануудын ихэнх нь миний хувьд эргэлзээтэй, хүлээж авах боломжгүй санагдсан DNN.mn

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.


– Үндсэн хуулиа өөрчилнө, өөрчлөхгүй гэж дахиад л талцаж маргаад эхэллээ. Та хуульч хүн. “Парламентын засаглал” гэх сэдвээр дипломоо хамгаалсан, Москвагийн их сургуулийг төгссөн гэсэн. 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад оролцсон Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан хүнтэй Үндсэн хуулийн асуудлаар ярилцах гэсэн юм.

-Үндсэн хуультай холбож яривал миний гуншин ч овоо урт юм байна шүү. Тэгье ярилцъя. Чухам энэ сэдвийн хаанаас нь эхлэх юм.

-Эхлээд танаас нэг зүйл тодруулъя. Сая болсон Үндсэн хуулийн ойн үеэр би нэг сонин юм дууллаа. Таныг Үндсэн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх ажилд идэвхтэй оролцсон. Гэхдээ ёсчлон батлах хуралд нь оролцоогүй хаяад явсан гэж ярих юм. “Ийм бантан болсон Үндсэн хуулийг би батлахгүй” гэж хэлээд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгч П.Очирбат руу шидчихээд, төрийн ордноос тэр чигтээ гараад явсан гэж дуулсан. Энэ үнэн үү. Яг юу болсон юм бэ?

-Залуудаа халуурч явсны минь нэг илрэл. Тиймэрхүү юм болох нь болсон. Гэхдээ арай ч Ерөнхийлөгч рүү өргөдлөө шидээгүй. Шинэ Үндсэн хууль батлахын өмнөх өдөр юм. Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн дарга, Ерөнхийлөгч П.Очирбат гуайн өрөөнд ажлын хэсгийн гишүүд цуглаад нэлээд халуун яриа өрнөсөн. Улсын Бага хурал боловсруулсан төслөө Ардын их хурлын өмнө хамгаалж гарч чадаагүй, маргааш нь эцэслэн батлах гэж байгаа төсөл маань учир дутагдалтай болсон гээд ширүүн маргаан болсон. Би тэр маргаанд нь оролцож байгаад, эцэст нь шатаж бухимдаад өргөдлөө тэр дор нь бичсэн байдаг. Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх тухай өргөдөл. Тэгээд тэр өрөөнд сууж байсан Ардын их хурал болон Улсын бага хурлын удирдлагад нь өргөдлөө хоёр гардан ёслол төгөлдөр гардуулж өгөөд төрийн ордноос гарч явсан. Гэнэт л тэгж шийдмээр санагдсан. Дэндүү залуу, дэндүү халуун байж дээ, тэр үед.

Өргөдлөө гэнэт өгч Улсын Бага хурлаас гарсныхаа дараа та тэгээд хаачсан юм бэ. Танай намынхан юу гэж байв. Улсын Бага хурлын гишүүний суудал бол намын суудал биз дээ?

-Нам төрийн албанд байсан том ах нараас банга сайн хүртсэн. Гэхдээ нэгэнт өгсөн өргөдлөө буцаагаад авалтай биш. Тэгээд л чөлөөт иргэн болсон доо. Тэр хавраас нь Төр, нийгэм судлалын академид судлаач-багшаар ажилд орсон. Одоогийн Удирдлагын академи.

-Та тэнд юу судалж, ямар хичээл ордог байсан юм бэ. Таныг АНУ-д судлаачаар ажиллаж байсан гэдэг. Тэнд юу судалж байв?

-Намайг хуульч мэргэжилтэй, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулахад оролцсон хүнийхээ хувьд Үндсэн хуулийн эрх зүй заана шүү гэж эхлээд хэлсэн. Тэгэхэд нь би учирласан. Миний хувьд энэ сэдвээс одоохондоо хол байхыг хүсч байна. Шинэ Үндсэн хуулийн согог алдааг нь мэдэх хүний хувьд танай сонсогчдод этгээд юм ярьж, зааж магадгүй. Тийм учраас энэ сэдвийн багш болмооргүй байна. Тэрний оронд миний сонирхож буй “Жижиг орны аюулгүй байдал” гэх сэдвээрээ судалгаа хийж, энэ сэдвээрээ хичээл заавал яасан юм бэ гэж гуйсан. Академийн удирдлага зөвшөөрсөн. Жил гаруй багшлаад шинэ сэдвээ гүнзгийрүүлэн судлахаар АНУ-ын Вашингтоны их сургуулийн Хэнри Жэксоны нэрэмжит хүрээлэнг зорьсон. Тэнд гурван жил орчим ажилласан.

-Депутат, гишүүн, Байнгын хорооны дарга байсан хүн, цаашаа өсөж дэвших боломжтой залуу боловсон хүчин яагаад гэнэт өргөдлөө өгөхдөө тулсан юм бэ. Цаад учир шалтгаан нь юу байв. “Ийм бантан болсон Үндсэн хуулийг би батлахгүй” гэж хэлсэн тань үнэн юм уу?

-Товчхондоо бол зүтгэсэн ажил, гарсан үр дүн хоёр маань хол зөрсөн учраас тэр. Хоёр сар гаруй хэлэлцээд, маргааш нь эцэслэн батлах гэж байгаа Үндсэн хуулийн төсөлд ноцтой хэдэн алдаа байна гэж үзээд, энийг засъя гэж ажлын хэсгийн дарга нарт урд нь хэдэн ч удаа хандсан байв даа. Ялангуяа төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэнцвэр ноцтой алдагдсан байхад үүнийг нүд анин өнгөрөөх гэж буй Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг буруутай гэж үзэж байсан. “Одоо л үүнийгээ засч залруулахгүй бол хожим хойно засах гэсээр байтал улс, нийгэм маань их хохирно. Тэгээд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг механизм дийлдэхгүй хүнд байхаар төсөлд тусгасан” гэж олон удаа ярьсан. Хүлээж авах шинжгүй байсан. “Шинэ Үндсэн хуулиа ийм олон хоног хэлэлцэж, арай ядан боож авч байхад олон юм ярилаа” гэхэд нь маш их бухимдсан. Уг нь бидний боловсруулж, Ардын их хуралд өргөн мэдүүлсэн төсөл бол төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэнцвэр зэргийг ягштал баримталж боловсруулсан байсан юм. Ардын их хурлаар хэлэлцүүлэх явцад юм юм өөрчлөгдөж, тэнцвэр нь алдагдаад, зарчим нь гажсан учраас над мэтийн хэсэг депутат эсэргүүцээд байсан хэрэг. Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд Улсын бага хурлын байнгын хороодын дарга нар тодорхой бүлэг, хэсэг хариуцаж оролцсон. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд надад “Монгол Улсын төрийн байгуулал” гэх гуравдугаар бүлгийн “Улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар” гэх хэсгүүдийг хариуцуулсан байсан. Гэтэл шинэ Үндсэн хуулийн яг тэр хэсэгт нь зөрчилтэй хэд хэдэн заалт Ардын их хурлын депутатуудын санал хураалтаар орсон байсан. Байнгын хорооны даргын хувьд миний биечлэн хариуцаж байсан Үндсэн хуулийн хэсэг учраас би бусдаас илүү цамнасан байх. Тэгээд л эцэс сүүлд нь зөрчилтэй тэр заалтууд засагдахгүй юм байна гэдгийг мэдээд өргөдөл өгөхдөө хүрсэн.

-Болохгүй байгаа бүх юм, өнөөдрийн алдаа завхрал, хулгай зэлгий хүртэл Үндсэн хуулиас болсон, болоогүй гэж хүртэл туйлширч маргалдах юм. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

-Ямар ч асуудал дээр туйлшрах хэрэггүй. Болохгүй байгаа бүх юмны суурь Үндсэн хуульд бий гэдэгтэй би санал нийлэхгүй. Гэхдээ амьдралд байгаа буруу зарим зүйлийн эх үүсвэр нь Үндсэн хуулийн зохицуулалт дутуу, бүрхэг, зөрчилтэй байгаагаас болж буй гэдэгтэй санал нийлнэ. Асуудлыг бүхэлд нь, суурь үндсээр нь харж, шаардлагатай бол цогцоор нь засч янзлах ёстой. Үүнийг нас ахисан мань мэт цаг ахих тусам илүү сайн ойлгож явна. Долоо бүү хэл далан долоо хэмжиж байж огтлох ёстой асуудал. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ дангаараа, эсвэл Үндсэн хуулийн Цэцтэй хамжилцан Үндсэн хуульдаа хэдэн ч удаа гар хүрэв, эсвэл хүрэх гэж оролдов доо. Тэглээ гээд асуудлаа бүрэн гүйцэд шийдэж чадаагүй л явна. Дутуу дулимаг бодоод, цогц бус юм хийгээд байгаа учраас Үндсэн хуульдаа гар хүрэх асуудал байн байн гарч ирсээр байна. “Дордохын долоо” гэдгээсээ эхлээд л дутуу бодож хандсаны хар гай.

-“Дордохын долоо” гэснээс хэл ам дагуулсан энэ өөрчлөлтийн талаар таны байр суурь ямар байдаг вэ?

-1999-2000 он хүртэл хоёр он дамжиж өрнөсөн үйл явдал. Би тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хийж байсан. Тэр долоон өөрчлөлт гэж нэлээд сүр дуулиантай юм болсон. Ерөнхийлөгч Н.Багабанди Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёсгүй гэж үзэж байсан учраас мань мэт бол тэр л байр суурийг нь баримтлах үүрэгтэй нь ойлгомжтой. УИХ-ын гишүүдтэй байдгаараа үзэлцээд дийлээгүй. Тэр үеийн УИХ дахь олонх, цөөнх хоёр нийлээд тэр долоон өөрчлөлтийг хүч түрэн зүтгүүлж байсан учраас яаж ч дийлэх вэ дээ.

-Үндсэн хуулиа үнэхээр дордуулсан долоон өөрчлөлт байсан юм уу?

-Тэр долоон өөрчлөлт долуулаа болохгүй, бүтэхгүй зүйл байсан гэж би хэлэхгүй. Сонгож авсан парламентын засаглалаа илүү тогтвортой, баталгаатай болгоход чиглэсэн заалт дотор нь бас байсан. Гэхдээ нэмэлт, өөрчлөлт болгож оруулсан заалтууд нь оочин цоочин байхаас гадна эдгээрийгээ УИХ-аар хэлэлцэх горим журмаа зөрчсөн, илт хүч түрэн зүтгүүлж батлуулсанд асуудал их бий.

-Үндсэн хуулийн яг юуг нь өөрчилсөн долоон өөрчлөлт билээ, та сануулаач. Олон жил өнгөрсний хойно та тэр өөрчлөлтүүдийг өөрөө санаж байна уу?

-Жил тойрч маргасан долоон өөрчлөлт учраас одоо ч гэсэн цээжээр шахам мэднэ. УИХ-ын ажлыг хөнгөвчлөх гэсэн хэдэн өөрчлөлт орсон. Жишээ нь, ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг байсныг 50-иас доошгүй болгож хассан. УИХ-ын ирцийн босгыг буулгаж, нийт гишүүний дийлэнх олонх нь ирснээр чуулганыг хүчинтэйд тооцдог байсныг жирийн олонхоор тооцдог болсон. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг нууцаар биш, илээр санал өгдөг болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, намын сахилга батыг чангатгасан гэсэн үг. За цаашилвал уянгын халилаар “давхар дээл” гэж нэрийдсэн зүйлээ хуульчилсан. УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэдэг байлаа. Тэгвэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж өөрчлөн найруулснаар УИХ-ын гишүүд төрийн сайд болох боломжтой болсон. Ерөнхий сайдыг томилох, Засгийн газар байгуулах Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танасан. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж байсныг санаж байгаа биз дээ. Ийн буцаадаг байсан үндсийг нь үгүй хийж, Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д үг дуугүй оруулах үүрэгтэй болгож өөрчлөн найруулсан. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлдэг байсныг хэвээр үлдээсэн. Гэхдээ Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн хоёр дахь хэсгийг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, сайд нарыг томилох, Засгийн газар байгуулах, бүтэц бүрэлдэхүүнийг нь тогтооход Ерөнхийлөгчийн оролцоо ёс төдий болж хувирсан. Хаа очиж энэ бол зөв өөрчлөлт. Парламентын засаглалтай л юм бол Засгийн газрын бүтэц нь ямар байх, Ерөнхий сайд, сайдаар хэнийгээ томилохоо парламентад олонхийн суудал авсан нам нь шийддэг байх нь зөв. Өөр юу билээ. УИХ-ын дэд даргын тоог нэмж, УИХ-ын нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгодог болсон гэх мэтийн долоон өөрчлөлт оруулж 2000 онд баталсан.

-Гэхдээ энэ долоон өөрчлөлт оруулсны дараа Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шинэ төсөл боловсруулж байна, ийм зорилготой ажлын хэсэг байгуулж байна гэж байнга л дуулддаг байсан биз дээ. Яагаад тэр вэ?

-Шинэ Үндсэн хууль маань эхнээсээ л зөрчилтэй хэдэн заалттай батлагдсан тухай би түрүүн ярьсан. Дараа нь оруулсан долоон өөрчлөлт нь оочин цоочин, дутуу дулимаг болсон. Гэтэл төрийн эрх мэдлийн харилцан уялдаа, тэнцлийг хангах, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх гэх мэт олон чухал зорилтыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулах шаардлага байсаар л ирсэн. 2000 онд долоон өөрчлөлт оруулсны дараах хорин жилд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг бараг арваад удаа байгуулж байсан байх шүү. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэлээд олон төсөл хувилбар боловсруулж ирсэн. Заримыг нь би сонирхон уншиж л байлаа. Авах, гээхийн ухаанаар хандах ёстой олон санаа томъёолсон байсан.

-Гэхдээ эдгээр төслийг албан ёсоор хэлэлцэж байгаагүй биз дээ?

-Үгүй. Заримыг нь УИХ-д өргөн барьсан гэсэн. Гэхдээ албан ёсоор хэлэлцэж байгаагүй. Харин эдгээр болон бусад олон төслийг нийлүүлж нэгтгэж байгаад УИХ-ын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг 2019 оны сүүлээр эцэслэн баталсан.

-Ямар ямар чиглэлээр, хэр олон, хэр зөв өөрчлөлт оруулсан гэж та үздэг вэ?

-Би энэ ажилд биечлэн оролцоогүй учраас сураг ажигаар л мэдэх төдий. Гэхдээ эрхбиш Үндсэн хуулийн асуудал учраас алсаас анхааралтай ажигласан байдалтай л байсан. Үндсэн хууль маань 70 зүйлтэй. Эдгээрийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн гэж мэдэгдэж байсан санагдана. Тэгэхлээр Үндсэн хуулийн гуравны нэг орчмыг өөрчилжээ гэсэн үг. УИХ-ын ажлын хэсэг Ерөнхийлөгч Х.Баттулгатай олон асуудлаар санал зөрчилдөж байна гэж хэвлэл мэдээллээс тэр үед дуулддаг байсан, санаж байгаа биз дээ. Хоорондоо ойлголцох гэж нэлээд маргалдаж байгаад зөвшилцөн байж оруулсан нэмэлт, өөрчлөлт нь бүрэн төгс, тулгамдаад байгаа асуудлаа бүгдийг нь хамарч бас л чадсангүй гэж надад санагдсан. Гэхдээ зөв зүйтэй зохицуулалт ч бас хийгдсэн байсан шүү. Олны санаа оломгүй далай гэгчээр олон хүний оролцоотой хийгдсэн ажлыг ор тас үгүйсгэх ёсгүй. Сайныг сайнаар нь, саарыг саараар нь хэлж байх ёстой.

-Саарын тухай дараа асууя. Сайн ямар зохицуулалт орсон юм бэ. Жишээлбэл?

-Жишээ юу. Жилийн жилд улсын төсвийг батлах цагаар мөнгөний хэрүүл дэгдэн, төрийн ордон бужигнадаг муу жишиг тогтоод удаж байлаа. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө мөнгө татах зорилгоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн төслийг тал талаас нь чангааж, урж тасдан утгагүй болгодог байлаа. Үүний үр дүнд

зарлага их хэмжээгээр нэмэгдэн, төсвийн алдагдал их наядаар тоологдож, улс эдийн засгийн хүндрэлд ордог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэхгүй байх зохицуулалтыг тусгасан нь тун сайн хэрэг. Сайн зохицуулалт хийсний өөр нэг жишээ. Засгийн газар танхимын зарчмаа баримтлан нэгдсэн бодлогоор ажиллах учиртай. Хууль зөрчсөн, хариуцлага алдсан сайдын асуудлыг шуурхай шийдэж байх нь зөв. Гэтэл Засгийн газраас “шүд сугална” гэж айлган УИХ-ын тодорхой гишүүдийн зүгээс дарамт, шантааж хийдэг явдал цөөнгүй гарч байв. Хууль зөрчсөн сайдтай хариуцлага тооцно гэхээсээ ихэнхдээ хувийн зөрчлөөс үүдсэн “тооцоо бодох ажиллагаа” байсан. Ийм зовлон үзээгүй Засгийн газар сүүлийн гучин жилд бараг байхгүй биз. Одоо тэгвэл Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлдөг байх зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан. Одоо Засгийн газрын, түүний гишүүдийн бүхий л хариуцлага Ерөнхий сайд дээр байдаг парламентын засаглалын суурь зарчим зөв амилсан гэж үзэж болно. Өөр нэг жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн улиран сонгогдох боломжтой байв. Үүний улмаас Ерөнхийлөгч дахин сонгогдохоо бодоод улс төрийн намын харьяалалгүй болсноо умартан үе үе улстөрждөг байлаа. Мөн УИХ, Засгийн газрын ажилд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого, хатгалга хийсээр ирсэн тохиолдол цөөнгүй. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Ингэснээр Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд өөрийнхөө болон аль нэг улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажилладаг зохисгүй байдал арилах учиртай юм. Энэ мэтээр 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу орсон эерэг нааштай, зөв зүйтэй заалт бий. Би санаанд орж ирсэн ганц нэг жишээ л татлаа шүү.

-Аль ч намаас сонгогдсон Ерөнхийлөгч эргээд намынхаа удирдлагуудтай, Ерөнхий сайдтайгаа зөрчилддөг, өөр хоорондоо дайсагнадаг байдал ажиглагдсаар ирсэн. Та ч энэ зөрчлийн нэг талд нь явж үзсэн хүн. Юунаас болоод энэ зөрчил давтагдаад байдаг юм бэ?

-Дандаа муухай ааштай, хэрүүлч хүмүүсийг л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа сонгож, томилоод л байсан байхгүй юу (инээв). Худлаа худлаа, тоглосон юм. Алдас болно. Үнэндээ бол дандаа л хачин сайхан ааштай, хайлан болсон хүмүүсийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа сонгож, томилж ирсэн (дахин инээв). За за. Тоглоом шоглоомгүй ярья. Манайд байсаар ирсэн нэг зөрчлийн тухай би сая хэлсэн. Зөрчлийн өөр нэг шалтгаан бол мөнгө, улсын төсөв юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөр өөрийн мөрийн хөтөлбөртэй. Тус тусынхаа сонгуульд орохдоо аль аль нь ард түмэндээ юм амлана, мөрийн хөтөлбөртөө тэр амлалтаа тусгана. Гэтэл нэг улсын нэг төсөв хоёрын хоёр мөрийн хөтөлбөрийн ачааг даахад хэцүү болж ирдэг. Эндээс зөрчил үүссээр ирсэн. Парламентын засаглалтай улсын сонгодог жишгээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол энэ зөрчил арилна л даа.

-Үндсэн хуульд орсон сайн өөрчлөлтийн тухай та сая ярилаа. Одоо өөрчлөлтөөр орсон саарын жишээ юу байна?

-Шүүх эрх мэдлийн хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт дутуу санагдсан. Суурийг нь хөндсөн дорвитой өөрчлөлт хийхгүйгээр өнгөц заслаар бид хол явахгүй л дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг Үндсэн хуульд шинэчлэн тусгасан байна. Хууль зөрчсөн, алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох Шүүхийн сахилгын хороо байгуулах заалтыг нэмсэн байна. Үүнээс гадна шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хүртээмжтэй болгох зорилгоор шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зэрэг шинэ шинэ зохицуулалт тусгаж. Чиглэл нь зөв л дөө. Гэхдээ оруулсан энэ мэтийн оочин цоочин нэмэлт, өөрчлөлт нь асуудлыг сууриар нь нааштай шийдэхэд хангалттай биш. Шүүх бол давын өмнө шударга байх ёстой. Хуулиа чандлан мөрддөг байх ёстой. Шүүхийн ажиллагаа шударга огт болоогүй, хуулиас тэс гадуур явдгийг бидний хэсэг хүн шүүхийн танхим дотроос нь харсан. Тийм “сайхан бололцоо” нам намын төлөөлөл болсон бидний хэсэг нөхдөд олдсон юм. “Лифтэнд оцгонодог” хэмээн нэршсэн нэг этгээдээр дамжуулж ял яаж улайм цайм захиалдаг, урьдчилж зохиосон схемээр шүүхийн ажиллагааг яаж хөтөлж, захиалгат ялаа яаж өгдөг зэргийг бидэнд яруу тод харуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш биднийг шүүж байгаа санаатай юм шүү дээ. Бидэнд захиалгат ял өгч, шоронд хийсэн шүүгчдийн зарим нь одоо ажлаас халагдсан, зарим нь бага сага торгууль төлсөн гэж л дуулдсан. Өс санаж буй юм биш, гэхдээ “тэгээд л тэр үү” гэж асуумаар санагдана. Шүүхийн шударга шийдвэр гаргах чадвар, авлигаас ангид байх явдал гээд нийгэмд өрнөсөөр байгаа бухимдал, дургүйцэл хэвээр байхад шүүхийн хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт хангалттай гэж үзэх аргагүй.

-Оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өөр ямар шүүмжлэл танд байна?

-Шүүмжлэлийн зэрэгцээ эргэлзээ цөөнгүй байгаа юм. Хүний хийснийг гоочлох амархан. Том байгууллага, том албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчил, ойлголт, мэдлэгийн зөрүү зэргээс үүдэж төрийн том, бага зохицуулалтыг шинэчлэх, өөрчлөх амаргүйг би мэднэ. Жишээ нь, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт хийж. Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлага хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй байхаар Үндсэн хуульд тусгасан байна. Зөв. Гэхдээ хангалтгүй. Зөвхөн ингэснээр орон нутгийн эдийн засгийн бие даасан байдал сайжрах уу. Үгүй. Үүнийг орон нутагт амьдарч буй ард иргэд маань, аймаг сумын удирдлагад байсан, байгаа хүмүүс бэлхнээ хэлж байна. Орон нутгийн бие даасан байдал гэдэг маань бас л нийгмийн суурь асуудал мөн. Хөдөөгийн хөгжил, хотын түгжрэл, хүн амын байршил, суурьшил гээд олон асуудлыг араасаа дагуулдаг. Үндсэн хуульд оруулсан, оруулах гэж ярьж буй нэмэлт, өөрчлөлтөө тэр талаас нь сайн тооцож, долоо хэмжмээр байгаа юм даа.

-“Оруулсан, оруулах гэж ярьж буй нэмэлт, өөрчлөлт” гэж та сая хэллээ. Гуравхан жилийн өмнө өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах амьдралын шаардлага бий гэж та үзэж байгаа юм уу. Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрээд байх нь хэр зөв юм бэ?

-Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь буруу. Гэтэл Үндсэн хууль маань амьдралын шаардлагад нийцсэн, нийгмийн амьдралд тус дэм болсон, хүмүүнлэг ардчилсан зарчмыг эрхэмлэж хэвшүүлсэн, жинхэнэ эцэг хууль байх ёстой. Үндсэн хуульд өнөөг хүртэл оруулсаар ирсэн нэмэлт, өөрчлөлтүүд атгаг муу сэдлээр хийгдээгүй нь лавтай. Эцэг хуулиа амьдралын шаардлагад илүү нийцүүлэх, нийгмийн амьдралд илүү тус дэм болгох үүднээс л хийгдсэн. Гэхдээ дутуу дулимаг юм хийгээд байгаа учраас Үндсэн хуулийн реформ маань нэг л өөдтэй болохгүй байна. Яагаад ийм дутуу дулимаг юм хийгээд байгаа юм гэсэн асуулт гарч ирнэ. Үүний учир шалтгаан олон биз. Гол нь том байгууллага, том албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчил, ойлголт төсөөлөл болон мэдлэг, мэдээллийн зөрүү зэргээс үүдээд ийм юм болоод байна гэж би дээр хэлсэн. Үндсэн хуулийн реформ ерөөс хэрэгтэй юу гэх дараагийн асуулт гарч ирнэ. Амьдралын зайлшгүй шаардлага байвал өөрчлөлт реформ заавал хийх ёстой гэж би үздэг. Хийх ёстой реформыг цагтаа хийхгүй орхивол цаг хугацаа ахих тутам нийгэмд илүү хортой тусдагийг бид яс махаараа мэдэрч явна.

-Тэгвэл яг ямар өөрчлөлтийг амьдралын зайлшгүй шаардлагаар Үндсэн хуульдаа тусгах ёстой гэж та үзэж байна?

-Сая би ярьсан. Шүүх засаглалаа цэгцлэх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах гээд амьдралын зайлшгүй шаардлага ар араасаа шахаж байна. Гэхдээ эдгээрээс ч дутахгүй чухал, зайлшгүй засаж янзлах шаардлагатай нэг асуудал бий. Энэ бол сонгуулийн тогтолцоо. Үүнийгээ бушуу өөрчилж, дан мажоритараас пропорциональ систем рүү шилжих, үгүй ядаж 50:50 холимог болгох амьдралын шаардлага гарцаагүй байна. Энэ өөрчлөлтийг хийхгүй бол ардчиллын арга хэрэгсэл, ардчиллын баталгаа байх учиртай ардын сонгууль маань асар их мөнгөний бохир өрсөлдөөн болж хувирлаа. 1990 оноос хойш бид сонгуулиа мажоритар тогтолцоогоор нийт найман удаа, 2012 онд холимог тогтолцоогоор ганц удаа хийж. Мажоритар тогтолцоо манайд хэрэгжиж эхлэхдээ мөнгөний зарцуулалт тал дээрээ арай л учиртай байж. 1990-ээд онд сонгуульд оролцохдоо бид овоо их мөнгө зарлаа гэж боддог байлаа. Тэр нь хоёр гурван сарын цалинтай дүйх буюу хэдэн мянган төгрөг болдог байв. Гэтэл шинэ цагт хэдэн зуун сая, одоо бүр хэдэн тэрбумаар өрсөлддөг болж. Мөнгөний ханшны уналт, инфляц зэргээ тооцсон ч энэ бол галзуу их мөнгө. УИХ-ын гишүүн болохын тулд дор хаяж гурваас таван тэрбум хэрэгтэй гэсэн тооцоо гадуур яригдаж байна. Энэ юу гэсэн үг вэ. УИХ-д зөвхөн тэрбумтан бизнесмэн, эсвэл хэдэн тэрбум төгрөгийг яаж ийж байгаад босгосон хүмүүс л суух болж байгаа юм уу. “Яаж ийж байгаад” босгосон энэ их мөнгө нь юун мөнгө вэ. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэргээс үүсэл гаралтай мөнгө биш биз гэж аргагүйн эрхэнд бодогдоно… Сонгуульд зарцуулсан бүх мөнгийг бохир мөнгө гэж би хэлэх гэсэнгүй. Гэхдээ ихэнх нь “их л учиртай” мөнгө байх даа. Ардчилсан сонгууль нэртэй энэ асар их мөнгөний бохир өрсөлдөөнийг хувь нэр дэвшигч бүү хэл, улс орны эдийн засаг маань хүртэл даахгүй шинжтэй болж ирж байна. Тийм биз дээ. Нөгөөтэйгүүр, мажоритар тогтолцооны өөр нэг муу тал нь илэрсээр илэрсээр замаа алдсан. Улс орны хөгжлийн нэгдсэн бодлого алдагдаж, улсаа 76 ванлиг ханлиг шиг юманд хувааж тараасан мэт болж ирсэн. Жилдээ ганц хоёр ордог соёлын төв, спортын ордон сум болгонд шахам баригдсан. Гэтэл улсын нэгдсэн төсөв, бодлогоор баригдах ёстой цахилгаан станц, эмнэлэг, сургууль хүрэлцэхгүй байна гэж тувт халагласаар суух. Нөгөө олон жил яригдсаар ирсэн бүсчилсэн хөгжлийн бодлого маань мажоритар энэ тогтолцооны үед хэрэгжинэ гэж бодож байна уу.

-Таны хэлснээр мажоритараас пропорциональ систем рүү шилжээд, үгүй ядаж 50:50 холимог болгочихвол бүх юм сайхан болчих хэрэг үү?

-Хөөрхөн ёжилж байх шив дээ (инээв). Бүх юм сайхан хэзээ ч болчихгүй. Үүнтэй адил өндөг шиг өөгүй сонгуулийн тогтолцоо гэж хаана ч үгүй. Мажоритар, холимог, пропорциональ гэх сонгуулийн гурван үндсэн тогтолцоо бий. Тэд бүгд дотроо олон хувилбартай, эдгээр хувилбар нь бүгд л сайн, муу олон талтай. Амьдралын зайлшгүй шаардлагадаа нийцүүлэн арай гайгүйг нь сонгож авах л асуудал байгаа. Пропорциональ тогтолцоо нь сонгуулийг дан мөнгөний өрсөлдөөн болгоод хаячихдаггүй, улсаа нэгдсэн бодлогоор хөгжүүлэх илүү бололцоо олгодог онцлогтой учраас бидэнд өнөөдөр илүү тустай. Тэгээд ч парламентын засаглалыг сонгож авсан орны хувьд энэ тогтолцоо нь илүү тохиромжтой, илүү органик гэж би аль 1992 онд үздэг байсан. Чиний асууж байсан тэр өргөдлөө бичээд өгч байх үед шүү дээ. 30 жил тэгж үзсээр ирсэн, одоо ч тэгж үзсэн хэвээр. Гэвч энэ бол хувь хүний л бодол, итгэл үнэмшил маань. Эцсийн шийдвэрийг нийгэм, нийгмийн гол төлөөлөл болсон УИХ л гаргана.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан. Н.Энхбаяр гуайн боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд “Монгол Улсыг Бүгд найрамдах улс болгоно, УИХ дээд, доод хоёр танхимтай байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс парламентын гишүүнээр шууд томилогддог болгоно” гэсэн утгатай санаанууд орсон байна. Энэ бол Монгол Улс ардчиллаас ухарч, социалист улс болгон системийн өөрчлөлт хийх санаа гэх шүүмжлэл нэлээд хөвөрч харагдана лээ. Үүн дээр та ямар санаа бодолтой байна?

-Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийг нийгмийн сүлжээнээс олж харсан. Тэр захирамжинд нь, улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал дэвшүүлсээр байна. Тэдгээрийг судалж нэгтгээд саналаа танилцуулна гэсэн байсан. Тэрнээс биш шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад ир гэсэн юм алга. Н.Энхбаяр маань нийгмийн өндөр идэвхтэй хүн учраас улс төрийн намуудын санал онолыг судалж нэгтгэхийн оронд шууд л шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулжээ гэж би ойлгосон. Би тэрнийг нь үзээгүй. Харин орсон зарим санааг нь бас л нийгмийн сүлжээнээс олж харсан. Н.Энхбаяр Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулсныг нь гэмт үйлдэл хийсэн мэт, ардчиллаас ухарч, социализмаа санагалзлаа гэж дүгнэх нь юу юм. Тэр арай хэтэрнэ. Гэхдээ тэр шинэ төсөлд нь орсон санаануудын ихэнх нь миний хувьд тун эргэлзээтэй, хүлээж авах боломжгүй санагдсан, шулуухан хэлэхэд.

-Яг юуг нь эргэлзээтэй, хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа талаар танаас арай дэлгэрэнгүй тодруулж асууя. Монгол Улсыг Бүгд найрамдах улс гэж нэрлэх саналын талаар таны бодол юу вэ?

-Республик гэх үгийг монголчлохдоо яагаад ч юм “бүгд найрамдах” гэж буулгасан байдаг. Урд хөршийн хэрэглээнээс дамжиж ирсэн нэршил гэж би дуулсан. Гэвч би хэлний мэргэжилтэн биш учраас баттай хэлж мэдэхгүй. Республик гэдэг нь “рес, публикус” гэх латин хоёр үгийн нийлбэр. Махчилбал “нийтийн үйл хэрэг” гэсэн утгатай. Нийтийн сонгуулиар бүрддэг засгийг хаант засгаас ялгахын тулд гаргаж ирсэн эрт дээр үеийн нэр томъёо. 1924 оноос 1992 он хүртэл улсын маань нэр БНМАУ байлаа. Шинэ Үндсэн хуулиар “бүгд найрамдах, ард” гэх хоёр үг хасагдсан. Хасах гэж бас л бөөн маргаан болж байсан. Тэгээд “Монгол Улс” гэх маш энгийн, элдэв чимэггүй нэр үлдсэн. Миний хувьд бол нэмэх, хасах юм энд юу ч алга. Харин англи руу орчуулахдаа “Монгол Улс” гэдгээ зүгээр “Mongolia” биш “State of Mongolia” гэвэл арай сонсголтой, түүхэн сууриа тодотгож илтгэсэн болох юм шиг надад санагддаг. Гэхдээ энэ бол дахиад л хувь хүний бодол санаа.

-УИХ дээд, доод танхимтай байх нь манайд хэр зөв юм бэ?

-Нэгд, дээд доод танхимтай парламент нь гол төлөв хүн ам ихтэй, холбооны тогтолцоот том улсад байдаг бүтэц. Манайх бол холбооны улс биш. Нэгдмэл, цомхон улс учраас ийм бүтэц илүү санагддаг. Хоёрт, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх аль ч засаглал салаалах тусмаа хариуцлагын тогтолцоо алдагдаж, “чи, би” гэдэгтээ хүрэх гээд байдаг. Нэг ажлыг хоёр хүн хариуцахтай адил юм болдог. “Ямбыг өөртөө, ялыг өрөөлд” гэх хандлага, оролдлого манайд байсаар ирсэн нь нууц биш. Ийм хандлага хамаг ажлын садаа болсоор, хариуцлагын тогтолцоог будилуулж бүрхэгдүүлсээр ирсэн. Гуравт, манайд төрийн популизм газар авсан. Ийм нөхцөлд нэг танхим нь хууль тогтоох бодлогоо хэрэгжүүлж байтал, нөгөө танхимын гишүүд нь тодрох гээд л, “ард түмэндээ илүү хайртай” гэдгээ харуулах гээд л хэрэгжүүлж буй тэр бодлогыг нь хайр найргүй шүүмжлээд, хийсэн шийдсэн бүхнийг нь үгүйсгээд хууль тогтоох ажлыг бүр гацаачих магадлал өндөр.

-Парламентын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Энэ бол зөв санаа. 1992 оноос хойш хүн ам нэмэгдсэн учраас түүнийгээ дагаад парламентын гишүүдийн тоо ч нэмэгдэх ёстой. “Хорь хүрэхгүй хүн хууль батлаад сууж байна” гэдэг нь худлаа биш. Гэхдээ хүн ам өссөн тэр хэрээр нь нэмэгдэх ёстой. Гишүүдийн тоо хэт олон, эсвэл хэт цөөн байх нь ажилд нэмэргүй. Гишүүдийн тоо хэт цөөн байхаар нэг гишүүний эдлэх эрх мэдлийн хэмжээ хэт их болж “76 сайд, дарга” болох гээд байдаг. Нөгөө талаас хэлэлцэж баталж буй энэ олон хуулийнхаа үндэслэл тооцоо, амьдралын шаардлагад нийцэж буй эсэхийг судлах боломж нь хомс болдог. Үүнээс болж парламентын хууль тогтоох ажиллагааны чанар мууддаг гэх мэт зовлон бий.

-Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс парламентын гишүүнээр шууд томилогддог болох санаа байна. Н.Энхбаяр гуай энэ санаагаа тайлбарлахдаа “Би өөрийгөө хэлээгүй. Харин Очирбат гуай яагаад тэнд томилогдож болохгүй гэж. Бямбасүрэн гуай яагаад болохгүй юм. Баяр яагаад болохгүй юм?” гэж нэр заан ярьсаныг та юу гэж үзэж байна вэ?

-ОХУ, Казахстан зэрэг зарим улс оронд парламентын дээд танхим буюу сенатын гишүүдийг шууд томилдог практик бий. Манайд бол дээд танхим хэрэггүй учраас ийм практик ч бас хэрэггүй. Мань мэтийн динозаврууд бол “дуудвал оч, асуувал хариул” гэх ахмад настны алтан зарчмаар явж байхад болно. Тэрнээс биш хууль батлаад л, шийдвэр гаргаад л сууж одоо яах юм бэ. Цагийн юм цагтаа гэдэг. Төр засгийн тэргүүн байсан, парламентад олон удаа сонгогдож хашир суусан хүмүүсийнхээ мэдлэг туршлагыг ашиглая гэж байгаа бол өөр олон практик хэлбэр бэлхнээ байгаа шүү дээ.

-Та Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөлийг хэлж байх шиг байна. Тэр зөвлөл нь ямар давтамжтай хуралдаж, ямар асуудал хэлэлцдэг юм бэ. Та энэ Ерөнхий сайдад хамгийн түрүүнд юу зөвлөмөөр байна вэ?

-Зөвлөлийн хурлын давтамж, хэлэлцэх асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийддэг. Ихэнхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газраас авах гэж байгаа арга хэмжээний талаар бидний саналыг асуудаг, харилцан ярилцдаг. Харин чиний сүүлчийн асуултын хувьд гэвэл Ерөнхий сайдад зөвлөх юм байвал түүнийгээ би сурвалжлагчаар дамжуулж биш, өөрт нь шууд хэлсэн нь дээр байх аа (инээв).

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг та хэрхэн дүгнэж байна. Энэ удаагийн Засгийн газар хулгай зэлгий, авлига хээл хахууль зэрэг өмнөх Засгийн газруудын хийж амжаагүй, чадаагүй зүйлийг гүйцээж, болох бүтэхгүй болгонтой тэмцэж, шийдэж чадаж байна гэж та харж байна уу?

-Хулгай зэлгий, авлига хээл хахуультай энэ Засгийн газар, энэ Ерөнхий сайдын хийж байгаа тэмцэл болон өмнөх Засгийн газруудын хийж амжаагүй, чадаагүй зүйлийг гүйцээх тухай асуудал бол тусдаа том сэдэв гэж бодож байна. Жич дэлгэрэнгүй ярилцах ёстой сэдэв. Хоёулаа уг нь Үндсэн хуулийн асуудлаар л ярилцъя гэж эхнээсээ тохирсон. Өөр сэдэв рүү хазайж ороод л, ярилцлагаа уншихын аргагүй болгон томруулаад баймгүй байна. Тиймээс товчхон л хариулъя. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлсэн нэг үг тухайн үед олны анхаарал татсан байх. “Хулгай зэлгий, авлига хээл хахуультай тэмцэнэ гэдэг бол нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг, өөрийн зарим нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Үүнийг би сайн ойлгож байгаа” гэсэн утгатай үг хэлж байсан. Тухайн үед бол их л этгээд эрэмгий сонсогдож байсан үгс. Одоо бол тэр яг хэлснээрээ л тэмцэж байна. Энэ бол амаргүй ч, энэ Ерөнхий сайд, энэ Засгийн газрын хийж байгаа энэ тэмцэл амжилтанд заавал хүрэх ёстой. Гэхдээ дан ганц Засгийн газар тэмцээд барахгүй. Энэ тэмцэлд хууль шүүхийн байгууллага “муур хулгана” болж тоглолгүй жинхнээсээ оролцох ёстой. Энэ тэмцэлд нийгмийн өргөн дэмжлэг, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ энэ тэмцэл амжилтанд хүрнэ.

-Сүүлийн асуулт. Та Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслөөс гадна Таван толгой, ураны төсөл зэрэг асуудал шийдэх гэж нэлээд зүтгүүлсэн. Таны үед эхлээд арван жил гацсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил одоо л дахин хөдөлж эхэлж байх шиг. Төмөр замгүйгээс болж алдагдсан боломж гэж нийгэмд их ярьдаг. Энэ төмөр зам дээр хэн гавьяа байгуулж, хэн гай тарьсан гэж хардаг вэ?

-Төмөр замаа цагтаа амжиж бариагүйгээс болж алдагдсан боломж асар их. Алдагдсан боломжийг яаж тооцож, тоолох ёстойг бүү мэд. Алдагдлын хэмжээг тэрбум, их наядаар тоолоод барахгүй. Хэдэн жилийн улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүнээр л багцаалж хэмжих ёстой байх. Гэхдээ хамгийн гол нь мөнгө биш. Мөнгийг нөхөж олж болдог. Харин алдсан цаг хугацааг нөхөх аргагүй. Энэ зуур мөнгөнөөс гадна хичнээн их өөр олон боломж алдагдсаныг өнөөдөр хэн хэлж мэдэх юм бэ. Хэн гавьяа байгуулж, хэн гай тарьсаныг надаас асууж байна. Би хэлбэл хувийн бодлоо л хэлнэ. Хувийн бодол бол хувийн л бодол. Чиний асуултын эцсийн хариуг манайд одоо байхгүй байгаа ч,

бий болох ёстой шударга шүүх, эргэж нөхөх аргагүй цаг хугацаа хоёр л эцэслэн хэлэх байх даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Олон улсын тавцан дахь манай улсын нэр хүнд мэдэгдэхүйц өссөн DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. Нөгөө талаар олон улсын харилцаанд томоохон өөрчлөлт орж, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй болж, дэлхийн өнцөг булан бүрд тогтворгүй, хурцадмал байдал үргэлжилсээр байна. Энэхүү нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний араас завсаргүй залгасан геополитикийн ээдрээтэй байдал өнөөдөр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Манай гадаад бодлогын амин сүнс нь харилцааны тэнцвэртэй харьцааг хадгалах явдал. Бид 2022 онд өндөр, дээд хэмжээнд урьд өмнө байгаагүй олон айлчлал хэрэгжүүлж, олон баримт бичиг байгуулж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүллээ. Дэлхий дахинд эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, инфляци өсөж, мөнгөний бодлого чангарч, геополитикийн тодорхойгүй байдал даамжирснаас үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширч, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “амаргүй цаг үе” хэмээн тодорхойлоод байгаа энэ хүнд үеийг харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Өнгөрсөн хугацаанд манай гадаад харилцааны практикт хоёр сонирхолтой зүйл ажиглагдлаа. Эхнийх нь, дэлхий дахинд өрнөж байгаа үйл явц манай гадаад харилцааны үндсэн зарчмууд, гадаад бодлогын үзэл баримтлал эхнээсээ зөв байсныг нотлон харууллаа. Тийм болохоор тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогыг бид цаашид ч тууштай баримтлах ёстой. Нөгөөх нь сүүлийн үед улс орнуудын гадаад, дотоод бодлогын зааг ялгаа илэрхий бүдгэрч байгаа явдал.

Манай нөхцөлд ГХЯ зөвхөн гадаад харилцааны салбар гэлтгүй, улс орны өмнө тулгамдсан бүх асуудалд оролцдог болсон нь цар тахлын үеэс эхэлсэн харьцангуй шинэ үзэгдэл юм.Олон улсын улс төр, манай үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд сүүлийн үед гарч байгаа өөрчлөлт, динамикийг төр, засгийн удирдлага цаг тухайд нь мэдэрч, ГХЯ нөөц бололцоогоо маш тодорхой, прагматик зорилтуудад чиглүүлж ажилласны үр дүнд 2022 онд бид томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Сүүлийн 30 гаруй жилд бид жилд дунджаар 2-3 том айлчлал хэрэгжүүлдэг байсан бол энэ жил өндөр, дээд хэмжээнд 10 гаруй айлчлал хийлээ. Хоёр хөрш, гуравдагч хөршүүдийн гадаад харилцааны зургаан сайдыг эх орондоо айлчлууллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчиллаа. Эдгээр айлчлалын үр дүнд харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүллээ. Олон улсын тавцан дахь манай улсын нэр хүнд ч мэдэгдэхүйц өссөн гэдгийг ч дотоод, гадаадын судлаачид, ажиглагчид онцолж байгаа.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсад хийсэн айлчлал олон улсын анхаарлыг татсан. Амаргүй үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад Монгол Улсад айлчлах болов?

-Манай гадаад бодлогын амин сүнс нь тэнцвэртэй харилцаа гэж би сая хэлсэн. Хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэй харилцаа тэнцвэртэй байх ёстой. Хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байх ёстой. Энэ бол манай үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур багана. Нөгөө нэг багана нь олон талт хамтын ажиллагаа. Дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах ёстой, оролцоогоо тогтмол нэмэгдүүлэх ёстой. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жил, энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг эх орондоо урьж НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийсэн явдал олон улсын улс төрийн өнөөгийн нөхцөлд ихээхэн ач холбогдолтой байсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсыг “энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээсэн нь НҮБ-ын үйл ажиллагаа, түүний энхийн үйлсэд бидний оруулсан хувь нэмрийг үнэлсэн хэрэг. Бас манай цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг харуулсан хэрэг. Энэ айлчлалаар Монгол Улсад НҮБ-ын хэрэгжүүлдэг олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар ул суурьтай ярилцсан. Цаашид бид НҮБ-аас хэрэгжүүлж буй олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, түүний дотор “Тогтвортой хөгжил 2030”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллахаар төлөвлөж байна.

-Манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөж байна гэлээ. Энэ тухай дэлгэрүүлээч?

-2022онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна НҮБ-ын ЕНБД-ын энхийн ажиллагаа хариуцсан орлогч, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал, Канадын Парламентын Сенатын танхимын дарга, Шведийн парламентын дэд дарга, ОХУ, БНХАУ, Польш, Япон, БНСУ, Лаосын Гадаад хэргийн сайд нар, Тайландын худалдааны сайд, Японы парламентын гишүүдийн төлөөлөл, Энэтхэгийн Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд болон Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга, Германы Холбооны зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга зэрэг өндөр албан тушаалтнууд манай улсад айлчиллаа. Бүгд манай гадаад бодлогын болон хоёр талын харилцааны маш тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэс дараатай, давтамжтай, төлөвлөгөөтэй айлчлалууд. Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, эдгээр айлчлал манай олон тулгуурт гадаад бодлогыг баталгаажуулахын зэрэгцээ миний “амин сүнс” гэж нэрлээд байгаа харилцааны тэнцвэртэй байдлыг хадгалах чиг шугамдаа манай улс тууштай байгааг дэлхий нийтэд нотолсон хэрэг юм.

Энэ онд манай хоёр хөрш орны Гадаад хэргийн сайд нар дараалан Монгол Улсад айлчилж, манай талаас ч өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлсэн нь анхаарал татсан.Эдгээр айлчлалуудын үр дүнгийн талаар дурдвал?

-Өмнөд хөршид цар тахлын онцгой хатуу дэглэм үргэлжилж гадаад айлчлалыг эрс хязгаарласан хэвээр байсан ч хоёр талын харилцаа 2022 онд эрчимтэй өрнөлөө. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж хамтын ажиллагааг бүх салбарт идэвхжүүлэн худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж ажиллахаар тогтлоо. Цаашид уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсээ урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг ярьж тохирсон. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүх нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор манай Ерөнхийлөгчийн санаачилсан “тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятадын тал дэмжиж хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нийт 16 баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг тусгасан 19 заалт бүхий хамтарсан мэдэгдэл гаргасан нь улс төр болон эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал юм. Хойд хөршийн хувьд В.Лавров сайд намар манайд айлчлахдаа Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэсэн, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцааг хөгжүүлэхдээ бид эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны санаачилгуудыг урагшлуулахыг зорьдог. Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах, манай улсаар дайруулан хийн хоолой татах, зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр зам барих, улс дамнасан автомашины тээврийг хөгжүүлэх зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарч яриа хэлцэл тасралтгүй үргэлжилж байгаа.

-Манай улс гуравдагч хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаанд ямар ахиц гарав?

-Хоёр хөрштэй харилцаа идэвхжихийн хэрээр гуравдагч хөршүүдтэй харилцаа ижил хэмжээнд өргөжих ёстой. Тэнцвэртэй байлгах логикийн үүднээс. Энэ жилийн манай гадаад арга хэмжээг координатын хавтгай дээр 3 тэнхлэгт хуваан зураглаж үзвэл энэ тэнцвэр хадгалагдаж байгаа нь илэрхий харагдах байх. Энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад төрийн айлчлал хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур, Герман улсад айлчилсан. Японы хувьд манай ерөнхийлөгч 12 жилийн дараа төрийн айлчлал хийлээ. Япон улсад хийсэн айлчлал 50 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харилцааг ирэх 50 жил хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо. Энэ хүрээнд хоёр талын харилцааг шат ахиулах зорилгоор “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг зарлаж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Цаашид бүх салбарт хүний нөөцийг чадавхжуулах “хүн төвтэй” хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон. Японы тал мөн манай Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж манай улсад 50 мянган мод тарих, 20 мянган хүүхэд залуусыг танин мэдэхүйн сургалтад хамруулах зэрэг тодорхой асуудлыг ярьсан. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэхээр болж ноот бичиг солилцсон.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Сингапурын хуримтлалын сан, төрийн өмчит компаниудын засаглал, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл зэрэг мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах асуудлыг хэлэлцэж хамтын ажиллагааны гурван баримт бичиг байгуулсан. Ерөнхий сайд мөн ХБНГУ-д айлчилж хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцсон. Айлчлалын үеэр Герман Улстай зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашины гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр судалгааны ажил эхлүүлэхээр тохирч эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг салбарт 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчлах үеэр газрын ховор элементийн Монгол, Солонгосын хамтарсан судалгааны төв байгуулахаар болсон, үйл ажиллагаа нь эхэлчихсэн байгаа. Ярилцлагын эхэнд би “гадаад харилцааны салбарт 2022 онд бид томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ” гэсэн нь эдгээр тодорхой ажлуудыг хэлсэн хэрэг.

-Ирэх 2023 оны олон улсын харилцааны ерөнхий төлөв байдал ямар байх бол?

-Манай улс төр болон чиглэлийн газрууд олон улсын улс төрийн нөхцөл байдлын өрнөлт, харилцааны чиг хандлагыг ажиглаж байгаад Монгол Улсын гадаад улс төрийн орчин нөхцөлийн талаарх таамаг төсөөллийг жилээр, улирлаар гаргаж танилцуулдаг. Ингэхдээ энэ жил, энэ улиралд тэгэх төлөвтэй байна, ингэх төлөвтэй байна гэж таамаглахаасаа илүү өрнөлтийг нь дор хаяж 2-3 сценари хувилбараар төсөөлж гаргахыг хичээдэг. Олон улсын тавцанд өнөөдрийн хямрал, сөргөлдөөн урт хугацаанд үргэлжилбэл мэдээж манай гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл гарна. Гэсэн хэдий ч ямар ч тохиолдолд манай гадаад бодлогын тэнцвэртэй харьцаа хэвээр хадгалагдах ёстой. Дипломат ажил тасралтгүй, тогтмол, байнгын шинж чанараараа улам үнэ цэнэтэй болдог. Бид хилийн чанад дахь дипломат төлөөлөгчдийн газрууд болон төвийн ажилтнуудын уулзалтын тэмдэглэл, мэдээ, илтгэх хуудас, танилцуулгад тогтмол дүн шинжилгээ хийж байж үйл ажиллагаагаа төлөвлөж, цаашдын чиг баримжаагаа тодорхойлох ёстой. Ялангуяа гадаад улс төрийн орчин тогтворгүй, олон улсын сөргөлдөөн, хориг арга хэмжээ даамжирсан нөхцөлд эдгээрээс үүдсэн зайлшгүй хязгаарлалтуудыг дүн шинжилгээний чадавхаар нөхөх оролдлого хийх нь хамгийн утга учиртай ажил болно. Иймд бид ирэх жил ГХЯ-ны дүн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлд түлхүү анхаарах болно. Дүн шинжилгээнд суурилсан чанар болон агуулга сайтай цөөн хэдэн айлчлал төлөвлөх болно. Дипломат ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, төр засгийн удирдлагад танилцуулдаг мэдээ, дүгнэлтээ сайжруулах чиглэлээр дорвитой ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлнэ. Ирэх жилийн ерөнхий төлөвийн хувьд гэвэл томоохон улс орнуудын сөргөлдөөн тэмцэл, хориг хязгаарлалтууд хэвээр үргэлжилж Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт инститүцүүдийн тогтоосон хэм хэмжээ, дүрэм журмыг тойрч гарах гэсэн хандлага газар авч магадгүй гэсэн таамаг байгаа. Ийм нөхцөлд ихэнх улс орнууд эдийн засгийн протекционист бодлого явуулж таарна. Украины дайн сунжирч дахиад 2-3 жил үргэлжилж магадгүй гэсэн таамаг байна. Тэгсэн тохиолдолд дэлхийн эрчим хүчний хомсдол хүрээгээ тэлж, байгалийн хий, газрын тосны үнэ улам нэмэгдэхийн хэрээр олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй. Дээр нь цар тахлын аюул бүрэн арилаагүй, шинэ төрлийн халдварууд хэзээ гэнэт дэлгэрч, хэрхэн тархаж түгэхийг хэлж мэдэх аргагүй байна. Тийм болохоор цаашид манай улс гадаад бодлогын үндсэн зарчмуудаа тууштай баримталж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлж, хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөллийг жигд өргөжүүлж, хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай болж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гайхамшигт Япон орон DNN.mn

Наран улсыг үзэх юмсан гэсэн бодол надад анх бүр хүүхэд байхад төрж билээ. Би тэр үед бага сургуулийн жаахан хүүхэд байсан. Тэртээх 1990-ээд онд Японы алдарт “Ошин” олон ангит уран сайхны киног үзэж байсан юм. Энэ бол миний үзсэн анхны япон кино байв. Ээж минь миний талаар ярихдаа “Ошиныг үзээд л уйлаад байдаг хүүхэд байж билээ” гэдэг юм. “Ошин” киногоор би Япон орныг хэдэн жил төсөөлж билээ. Япон улсын хөгжил дэвшил нүд ирмэхийн зуурт хувьсан өөрчлөгдөж байсан. Ахлах сургууль, их сургуулиа төгсөж, ажилд орсны дараа ч Япон улс руу явах хүсэл тэмүүлэл хэвээрээ л байв. Харин энэ боломж тохиож 2019 онд арлын Японыг зорих болсон ч ковидын улмаас хойшлогдсон юм. Харин энэ сарын 6-13 ны өдрүүдэд Монголын 40 залуучууд Япон улсын шинжлэх ухаан, технологи, уламжлалт соёлоос суралцаж, япон айлд зочлох боломж нээгдэв. Тодруулбал, Зүүн Азийн XXI зууны хүүхэд залуучуудын харилцааг өргөжүүлэх зорилгоор Япон улсын засгийн газраас “JE­NESYS” (Japan-East Asia Net­work of Exchange for Students and Youths) хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг Японд урьж Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Японы гадаад харилцаа болон түүхэн дурсгалт газар зэргийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй таниулан сурталчлах зорилготой хөтөлбөр юм.

Ингээд бид долоо хоногийн турш Япон улсын үндэсний уламжлал, соёл, ёс заншилтай танилцах аялалдаа гарсан нь энэ. Монгол орны хатуу ширүүн хүйтэн уур амьсгалаас гэнэт л зөөлөн бороо шивэрсэн намуухан Токиод хөл тавив. Зөөлөн шиврэх бороо, шаргал, ногоон навчсын өнгө тунамал байх аж. Зам зуур ногоон мод, барилга байгууламж үргэлжилсээр. Нэг цаг орчим автобус давхисаар Токио хотын төвд орж ирлээ. Автобусны цонхоор Токио хот гайхалтай харагдана. Тэнгэр баганадсан өндөр барилгууд, өргөн гудамж, ногоон цэцэрлэг, толь шиг дардан зам, өдөр шиг гэрэл гэгээтэй их хотын гудмууд. Хамгийн эхэнд төрсөн сэтгэгдэл маань ахмад настай хүмүүс энд ямар их ажилладаг юм бэ гэх бодол. Энэ бодол маань ч буруу байсангүй. Японд ахмад хүмүүс нийгмийн амьдралд ихээхэн идэвхтэй байх юм билээ. Учир нь бидний аялал Япон айлд гэр бүлийн гишүүн нь болж нэг өдрийг өнгөрөөх байв. Бид Отавара мужид амьдрах айл өрхүүдэд нэг өдрийг өнгөрөөсөн юм. Отавара муж тэр чигтээ тариалангийн бүс. Айл өрх бүрт хүнсний ногоо, жимс гэх мэт хүлэмжийн талбай бий. Япон хүмүүсийн дайчин, шургуу хөдөлмөрийг гайхахгүй байхын аргагүй. Бидний 40 залуу 3,4-өөрөө баг болж хөтөлбөрийн дагуу ирсэн япон ээж, аавуудаа даган машинд суух нь тэр. Ингээд М.Ичинхорлоо, О.Энэрэл бид гурав нэг баг болж Рейто эмээгийн машинд суув. Эмээ бидэнд бүсээ зүүхийг сануулан, салхи татуулан давхих нь тэр. 73 настай гэхэд машиныг тийм сурцтай барьж байгаа нь биднийг гайхшируулсан юм. Бид гурав харих замдаа үзсэн хэдэн япон киноныхоо дууг дуулж эмээ ч даган дуулсаар явлаа. М.Ичинхорлоо маань Японоор сайхан дуулна. Рейко эмээ Ичког дахиад дуулаарай гэсээр гэрт хүрэв. Биднийг тунчиг тансаг амттай кофе, цай барьж, өөрийн алдартай гарын хоол карригаараа дайлав. Рейко эмээ 73 настай, нөхөр нь 72 настай. Тэд гурван охинтой. Охид нь тусдаа гарч Рейко эмээ гэр бүлийн хүний хамт ногоо тарьж амьдрахаас гадна цай, кофены мухлагаа ажиллуулна. Япон хүмүүс монголчуудыг Асашёорюү Д.Дагвадоржоор мэдэх аж. Монголчууд их хүчтэй хүмүүс гэх нь тэр. Бидний яриа өргөн дэлгэр өрнөж, дуутай хууртай нэг өдөр өнгөрсөн. Биднийг үдэж зогсоход Рейко эмээ “Бид нэг л тэнгэртэй, хэзээ нэг өдөр дахин уулзана гэж найдаж байна, эрүүл байж биеэ бодоорой” гэж хэлэхэд нь нулимс цийлэгнээд ирж билээ. Эмээ бидэнд оригами ээмэг бэлэглэж, гараа даллан хоцорсонсон.

Оригами гэдэг үгний утга нь ори буюу нугалах, гами буюу цаас гэсэн хоёр үгийг нийлүүлснээр цаас нугалах гэсэн үгийг үүсгэдэг аж. Эдогийн үе буюу 1603-1867 оны үед бие даасан соёл болтлоо энэ урлаг хөгжиж иржээ. Олон улсын Оригами холбооны дарга, ноён Казуо Кобаяши 78 настай бөгөөд, тэрээр Японы уламжлалт цаас, оригами урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа нэгэн гэнэлээ. Казуо Кобаяши ярихдаа оригами урлагийг дөрвөн үеэрээ таниулж ирснээ дуулгасан юм. Тэрээр оригами нь нэг үгээр бол математикийн ухаан гэдгийг онцолсон. Оригами хийх нь эрүүл мэндэд, тэр тусмаа ой тогтоолтод тун сайнаар нөлөөлдөг төдийгүй хурууны үзүүрийг байнга хөдөлгөснөөр зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг ч дуулгав.

Бидний аялал ЖАЙКА-ийн төвөөр зочилсноор үргэлжлэв. Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ихэнх хүмүүсийн мэдэж байгаачлан Япон бол Монголын хувьд хамгийн том донор орон. Орчин үед Япон улс Монголд их хэмжээний зээл тусламж өгсөн байдаг. Өрнөдийн хандивлагч орнуудаас Монголд хамгийн их тусалсан нь Япон улс. ”Говь” ноолуурын үйлдвэрээс эхлээд Нарны зам, Нарны гүүр, Хөшигтийн шинэ нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, Жайка байгууллага, өвсний үндэс гээд яривал тоолж баршгүй. Гэхдээ хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн нэг талт биш юм. Хоёр улсад “Харилцан туслалцах үзэл санаа” баттай оршдог. Монгол Улс болоод Монголын ард түмэн Японд болсон 1995 оны Ханшин-Аважи, 2011 оны Зүүн Хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд түргэн шуурхай тусламжийн гараа сунгасан. Урьд өмнө тохиож байгаагүй зовлон бэрхшээлд гэнэт нэрвэгдсэн япончуудад хэчнээн их дэм болсныг Жайка-ийнхан онцолж байв.

Эдүгээ Наран улс нэг жилд 6.1 триллион ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 39 243 ам.долларт хүрчээ. Япон улс 1956 оноос эрс хурдтай хөгжиж эдийн засаг нь жил бүр 10 гаруй хувиар өсөж байж. Япончуудын 80 хувь нь Шинто шашин, 67 хувь нь Буддын шашин шүтдэг аж. Бидний баг хамт олон Шинто шашны сүм, Бурхны шашны сүм болох Цүкижи Хонгванжи сүмээр зочилж, хүслээ шивнэсэн юм. Сүмийн гаднах болоод дотоод орчин маш цэвэр цэмцгэр. Эдгээр сүмийн тухай түүх сөхөхөд, Мэйжи Жингу бол Японы Токио хотын Шибуяа хотод байрладаг Шинто шашны сүм юм. Сүнсэн бурхад нь эзэн хаан Мэйжи, хатан хаан Шокен нар бөгөөд 1920 оны арваннэгдүгээр сарын 1-нд эзэн хаан Мэйжи нас барсны дараа байгуулагджээ. Их ой модоор хүрээлэгдсэн энэ сүмийн ой модыг эх орны өнцөг булан бүрээс хандивласан гэнэлээ. Энэ сүмд Япон болон гадаадаас жуулчид жил бүр ирдэг бөгөөд шинэ жилээр зочлох мөргөлчдийн тоо Японд хамгийн өндөр байдаг аж. Мэйжи жингу гэр бүлийн аз жаргалын төлөө залбирах, хайр дурлалд амжилт гаргах, сайныг олох, мууг хөөх, шалгалт өгөх зэрэг олон төрлийн адислалуудыг өргөдөг аж. Харин Буддын шашны сүм болох Цүкижи Хонгванжи бол Канто мужийн Жодо Шиншу Хунгванжи сургуулийн суурь аж. Одоогийн гол танхимыг 1934 онд Кантогийн их газар хөдлөлтийн дараа сэргээн босгосон бөгөөд Токиогийн эзэн хааны их сургуулийн гавьяат профессор, архитектурын түүхч Чута Ито дизайныг нь гаргажээ. Төмөр бетоноор хийгдсэн хэдий ч өрлөгийн гадна тал нь Энэтхэгийн эртний буддын шашны архитектураас санаа авсан аж. Төв хэсгийн хоёрдугаар давхрын гол танхим нь Шиншү шашны уламжлалт хэв маягийг хадгалсан. Цүкижи Хонгванжи сүмийн үндсэн барилгын гадна тал нь эртний Энэтхэгийн буддын шашны архитектурыг үндэслэж гаргасан бол дотоод засал нь Японы уламжлалт дизайны элементүүдийг тусгасан байх аж.

Үүний дараа Япон улсад заавал үзэх газруудын нэг бол Асакуса. Асакуса нь эртний Токиогийн уур амьсгалыг хадгалж үлдсэн, түүхэн Сенсожи сүмийн ойролцоох Накамисе гудамжинд байрлана. Сенсожи сүм нь Асакусагийн жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг хэсэг нь. Хэайны үед баригдсан энэ сүм нь 1400 орчим жилийн түүхтэй бөгөөд Токиогийн хамгийн эртний сүм. Сэнсожи сүм дэх Омикүжи аз авчирдаг гэсэн яриа хөвөрдөг юм билээ.

Түүнчлэн бидний баг хамт олон Токиогийн нэрийн хуудас болсон 798 метр үргэлжлэх Солонгон гүүрээр дамжин Одайба хиймэл аралтай танилцсан. Анх 1850 онд Токио хотыг гадны дайралтаас хамгаалах гэж өөрсдийн гараар хог ашиглан Одайба хиймэл арлыг барьсан түүхтэй. Тухайн үед тус арлыг усан онгоцны үйлдвэр болон боомт хэлбэрээр нээсэн бөгөөд энд АНУ болон Японы хамтарсан усан боомт байсан гэдэг. Тиймээс ч тус арал дээр хоёр улсын эв нэгдлийг бэлгэдэж, эрх чөлөөний хөшөөний хувилбарыг босгосон аж. Хүний гараар бүтээгдсэн энэхүү арал өдгөө жуулчдын хамгийн ихээр сонирхож очдог газруудын нэг болсон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид эх орныхоо төлөө крантны усаа ч хэмнэж амьдарч байна, тэгэхэд та нар яаж ингэж тонож чадав аа DNN.mn

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нэлээд хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбайд үргэлжилж буй жагсаалд оролцогчид болон УИХ, Засгийн газрын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн дараа “Жагсагчид гол юмаа асуусангүй”, “УИХ, Засгийн газрын төлөөлөл ч гол юмаа ярьсангүй, аргацаагаад өнгөрлөө” гэсэн шүүмжлэл өрнөсөн. Мөн хэлэлцүүлэгт олон нийтийг төлөөлж оролцсон хүмүүсийг ч шүүмжлэл тойроогүй. Тэр дундаас хамгийн их шүүмжлэл хүлээсэн нь Дархан-Уул аймгаас ирж жагсаалд оролцож буй ногоон дээлтэй эмэгтэй. Түүнийг “Нүүрсний хулгай, хариуцлагын тогтолцооны талаар ярих гэж хэлэлцүүлэгт орсон биз дээ. Гэтэл ард түмэн хэцүү байна. Та нар бид нарыг хайрлаач. 30 жил зовлоо гээд уйлахыг завдсан” гээд л шүүмжилж сууна. Гэвч яг үнэндээ тэр буруу зүйл яриагүй юм шүү дээ. Түүний ярьсан бүгд үнэн. Амьдрал үнэхээр уйлах ч багадахаар байна. Тэр бүсгүй мөн “Бид эх орныхоо төлөө усаа хэмнээд гараа савандаж дууссаныхаа дараа крантаа нээж гараа угаадаг. Тэгэхэд та нарын идсэн уусан, зарсан, үрсэн арай дэндүү байна” гэсэн юм. Энэ бол Монголын ард түмний үнэн төрх, Ерөнхийлөгчөөсөө авахуулаад уих-ын гишүүд уих-ын дарга, Ерөнхий сайдуудын эх орноо тоносон увайгүй үйлдэл ард иргэдийх нь байгаа байдал мөн. Монголчууд бид ядуу хоосон, мөнгө муутай улс орон минь гэж яаж хэмнэж байгаа билээ дээ. Авсан цалингаа амьдралдаа хүргэх гэж ядаж байгаа. Цалин, тэтгэврээ нэмүүлье гэхэд төрийн зүгээс “Мөнгө байхгүй, бүсээ чангалахаас өөр арга алга” гэдэг л байсан. Ядаж багш, эмч нарынхаа цалинг нэмээч гэхэд мөн л мөнгөгүй гээд хөдөлдөггүй. УИХ-ын дарга нь зэвсэглэж очоод уурхай дээрэмдэж нэг удаа тэтгэврийн зээлийг тэглэснээс өөрөөр том дэмжлэг үзүүлээгүй. Бид ч ядуу орны иргэд гэдэг хувь заяандаа эвлэрээд уруу дорой дутуу гуцуу амьдарсаар ирсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар нэг удаа чуулганы хуралдаан дээр “Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. Бидний олж байгаа орлого хязгаартай. Тиймээс нийт ард иргэд хэмнэлтийн горимд шилжиж, дэлхий даяар болж буй үйл явдлын Монголд туссан сүүдрийг ойлгож, улс төрийн хүчнүүд ч улстөржихгүй, асуудалд бодитой хандах хэрэгтэй” гэж хэлсэн удаатай. Бид үүнд нь үнэмшээд л МАН-ыг сонгуульд ялуулаад л дарга сайд гишүүдийхээ үгнээс гаралгүй өдий хүрсэн. Байгаагаа л хүргэх гэж мэрийхээс төр засгаас юм нэхэлгүй өдий хүрсэн. Иргэдийн ихэнх нь өнөө маргаашийг арай ядан аргацааж байна. Ард түмэнд одоо хэмнэе гээд ч хэмнэх юм үлдсэнгүй. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ” гэж хэлж ч байсан. Үнэн хэрэгтээ ард түмэн амьдрах биш, амь зогоож байгаа юм шүү дээ. Ард түмэн чадлаараа хэмнэсэн. Улстөрчдөд ард түмэн өртэй юм шиг амьдарч яваа. Гэтэл юу вэ, та бүгдийн хулгайлсан энэ их эд таваар, мөнгө төгрөг гээд ард түмний ухаан санаанд ч орохооргүй их юм гарч ирлээ.

Ард иргэд ч төр засаг минь үнэхээр мөнгөгүй юм байна гэдэгт итгэж амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл манай улсад ямар их нөөц боломж байсныг, байгааг нүүрсний хулгай хэлээд өглөө. Монгол Улсыг удирдаж байсан нам удирдлагууд нь хулгайч биш байсан бол бид ингэж амьдрахгүй л байж. Эрх баригчдын хулгайлсан 40 их наядаар хэдэн хүний тэтгэврийг хэдээр нэмэх вэ, хэдэн хүүхдийн мөнгийг өгөх вэ, цалинг хэчнээн удаа нэмэх вэ. Бодоод байх шаардлагагүй ойлгомжтой.

Ийм л их тоо. Иргэд цалингаа нэмүүлье гэж огт жагсдаггүй. Өгснөөр нь хүргээд л байдаг. Иргэд юуны төлөө ингэж амьдарч байв. Улстөрчдөө баян тансаг амьдруулах гэж л лав биш. “Эдийн засаг хүндхэн байна, мөнгө алга, бүсээ чангалъя” гэж гуйдаг улстөрчдөдөө итгэж бас эвлэрч амьдарсан нь энэ. Харин манай улстөрчид “Иргэд ядуу байж л бид баян тансаг байх ёстой” гэж боддог бололтой. Угтаа бид бүгдээрээ баян тансаг амьдрах ёстой. Нэг хэсэг нь хулгай хийгээд баян тансаг амьдраад байхаар яаж шударга ёс тогтож нийтээрээ хүн шиг амьдрах юм бэ.

Монголчуудыг ядуу амьдруулсных нь төлөө, хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлэх хэмжээнд хүргэснийх нь төлөө, аманд ч үгүй, хамарт ч үгүй цалин өгч амь зуулгасных нь төлөө хулгай хийсэн улстөрчдийг хатуу шийтгэх цаг болсон. Ингэж байж алдагдсан бүх боломж, мөнгөө олж авдаггүй юм аа гэхэд үнэн шударга байж байгаа юмаа тэнцүүхэн хувааж амьдарна.

Нүүрсний хулгайн хэрэг илрээгүй бол ус, цахилгаан гээд хэмнэж болох бүхнээ хэмнэж буй монголчуудыг хулгай хийж гаршсан улстөрчид энэ байдлаараа дарласаар байх байв. Хулгай нь сүүлдээ гаараад огт мөнгө орж ирэхгүй болсон тулдаа л илэрч байна. Мэдээж улс юм болохоороо цалин төлбөр төлөх гэтэл бүх гадаад валют нь орж ирэхээ байсан. Тэгээд яав ийв гэтэл тийм ч оффтейк гэрээ, ийм ч оффтейк гэрээнд өгч байгаа гээд хэдэн хулгайчууд нь хуваагаад авчихсан найрлаж байв. Ингээд ард түмнээ салхиар хооллож болохгүй болохоор л хүчээр хулгай илэрч байна. Иргэд нь улс орон ядуу, мөнгөгүй гэдэгт итгээд, эвлэрээд амьдарч байхад үүний цаана хэдэн хүн хулгай хийгээд, худлаа хэлээд амьдарч байж. Манай улсад мөнгө ч байна, боломж ч байсан л юм байна. Хэрэв ман-ын эрх баригчид хулгай хийж улс орноо тоноогүй бол бид дэлхийн хүмүүс шиг л амьдрах боломж байжээ. Бүгд эрх тэгш сайхан амьдрах боломж байсан л байж. Одоо энэ хулгайг зогсоож, хулгайчдыг шийтгэж, цалин, тэтгэврээ нэмье, хүүхдийнхээ мөнгийг нэмье. Цэцэрлэг, сургууль, эмнэлгээ нэмж барья. Яриад л өнгөрдөг, мартдаг, дахиад л итгэдэг, хүлээдэг улс үндэстэн баймааргүй байна. Бид жаахан хэрсүү болмоор байна. Бурууд нүд хурц байж, бүтэхгүй хулгайчид бууны сумнаас ч хурдан шийтгэлийг нь өгдөг баймаар байна. Энэ хулгайчуудаас алдсан боломж, алдсан мөнгөө гаргуулж авмаар байна. Хавар гэхэд долларын ханш хоёр мянга руу уруудаж үнийн галзууралт хазаарлагдаж, дэлхийн дэвшилтэд хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхмаар байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хулгайч хамгийн түрүүнд хулгайчийг бариарай гэж хашгирдаг DNN.mn


Нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх гэсэн тодотголтой жагсаал Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш боллоо. Гэвч энэ жагсаал олон нийт хүсэл сонирхлоороо нэгдсэн органик жагсаал биш байв. Хэн нэгэн улстөрчид зохион байгуулалттайгаар жагсаал зохион байгуулж олон нийтийн санаа бодолд нөлөөлдөг, иргэдийн эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан жагсаалд нөлөөлж зорилгыг нь өөрчилдөг технологи бий болоод удаж буй. Яг л энэ технологийн дагуу нүүрсний хулгайчидтай тэмцэнэ, эсэргүүцнэ гэж эхлүүлсэн жагсаалыг нүүрсний хулгайчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчих шиг боллоо. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж дайн зарласан нөхдийнхөө эсрэг жагсагчдыг турхирав. Жагсагчид нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх ёстой байтал тэдэнтэй тэмцэж буй улстөрчдийг огцрохыг шаардах нь тэр. Үүнээс “Нүүрсний хулгайчид жагсаалын зорилгыг өөрчиллөө. Нүүрсний хулгайчидтай тэмцэж буй дүр эсгэсэн жагсаалын ард нүүрсний хулгайчид өөрсдөө байна” гэсэн хардлага олон нийтийн дунд бий боллоо. Хулгайч л хамгийн түрүүнд хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэдэг дээ. Сүхбаатарын талбайд үргэлжилж буй нүүрсний хулгайчдыг эсэргүүцэх жагсаал яг ийм л жагсаал болж байна. Тэгэхээр энэ жагсаал өмнөх бүх жагсаалын адил олон нийтэд үр ашгаа өгөхгүй. Жагсагчид нь өөрсдөө худалч, хуурамч, хулгайч улстөрчдийн гар хөл болоод л дуусах нь. Иргэдэд ашигтай бус харин ч бүр эсрэгээрээ хорлонтой жагсаал болж байна. Энэ жагсаалд оролцсон залуусын хэд нь Төрийн ордон руу дайрч орсон, хашааг нь нураахыг завдсан, гал тавьж олон нийтийн амь насанд аюул занал учруулсан хэрэгт холбогдож сэтгэл санаа, эдийн засгаараа хохирч үлдэхийг хэн ч мэдэхгүй. Ямартаа жагсаалын дараа жагсагчид өөрсдөө хохирч, хулгайч нар нь завшиж үлдэхээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Катар, Монгол хоёр баялгаа тоносон нь адилхан ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай аж DNN.mn

Катарын Доха хотод хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дэлхий нийт анхаарлаа Катарт хандуулж байна. Зөвхөн хөлбөмбөг үзэхээс гадна энэ улсын баян тансаг, гоё сайхныг нь шагшин магтах хүн олон. Монголчууд ч энэ улсыг харж өөрсдийнхөө байгаа байдлыг харьцуулж, басхүү атаархаж сууна. Хэдэн дарга нар л биднийг ядуу зүдүү байлгалаа гээд зүхэж байна. Бас жагсаж байна.

Катар манай улсаас хэд дахин бага газар нутагтай, 2.8 сая хүн амтай. Мөн дэлхий дээрх ой модгүй дөрөвхөн улсын нэг гээд энэ улсын тухай сонирхолтой баримт олон. Цөөхөн хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ манайхаас 150 дахин бага, 1971 онд тусгаар тогтнолоо зарласан улс яаж өнөөгийн хөгжилд хүрч, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах эрх авав. Угтаа Катар 2000 оныг хүртэл манайх шиг ядуу улс байлаа. 2000 оноос өмнө АНУ, Иран, Ирак зэрэг том гүрнүүдтэй нефть ярьж байх түвэгтэй байдаг учраас Катар шиг жижиг улс олныг байгуулсан.Тэдний л нэг юм энэ улс. Тухайн үед Катарт очоод уулзъя гэхээр уулзах хүн нь олддоггүй тийм л улс байсан гэдэг. Тэмээн дээрээ майхнаа ачаад хаана ч хамаагүй нүүж явдаг хүмүүс байсан юм гэсэн.

Улс шиг улс болохын эхлэл дээр Эзэн хааных нь хэлсэн үг байдаг. “Надад нэг сайн, нэг муу мэдээ байна. Сайн нь бид нефтийн нөөцтэй. Муу нь гэвэл нөөц нь бага юм байна” гэсэн гэдэг. Катар хаант засаглалтай. Гэхдээ энэ улс хулгай хийлгүй цэврээр явж хөгжилд хүрсэн үү гэвэл үгүй. Хааны үр удам хамаатан садан гээд 1000 гаруй хүн баялгаасаа хулгай хийж хагартлаа баяжсан байдаг. Харин тэднийг хулгай хийсэн гэж баривчлах хүн нэг ч байхгүй. Яагаад гэвэл тэр улсын баялаг тэр хэдийн л өмч болохоор тэр. Тиймээс тэд хагартлаа баяживч мөнгөө оффшорт нуусангүй, улсаа ядуу хүнгүй дэлхийн хамгийн баян улсын нэг болгосон. Харин ч хэн нь улсдаа хэрэгтэй юм хийнэ үү тэр нэр хүндтэй хүн болдог учир уралдан улсдаа хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тус улсын сарын цалин дунджаар 3600 ам.доллар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 130 мянган ам.доллар. Ингэж л капиталист улс болж бүрэн хөгжсөн.

Тэгвэл атаархаад үхчих гээд байгаа Монгол маань ямар билээ. Угтаа Монгол Улс Катарыг баялгаараа хэд дахин нугална. Бид нутгийнхаа 20-иодхон хувьд хайгуул хийсэн боловч баялгаараа дэлхийд эхний аравт орно гэцгээдэг. Энэ их баялгаас цөөхөн хэдэн хүн хулгайлж мөнгөө хав дарсан. Ямаршуухан юм хулгайлсныг нь багцаалдахын арга үгүй. Зөвхөн нүүрснээс 40 их наяд төгрөг хулгай хийсэн гээд бод доо. Энэ хэдэн жил зөвхөн нүүрс л гаргасан, өөр юм гаргаагүй гэж бодож байна уу. Үгүй, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, нефть гээд бодохоос ч гол харламаар. Энэ бүгдээс хулгайлсан. Хэрвээ манай хулгайч нар Катарын язгууртнууд шиг олсон мөнгөө Монголдоо оруулж ирдэг байсан бол Монгол хөгжиж, ард түмэн ч баяжих байсан. Катар шиг хөгжүүлэх нь юу юм гэхэд ядаж л өнөөгийн байгаагаасаа дээр байх байлаа. Байгалийн баялгаасаа хумсалж хулгайлсан мөнгөө оффшорт нууж, гадаадад үл хөдлөх хөрөнгө болгохгүй улсдаа зарцуулсан бол ядаж ам.долларын ханш одоогийнх шиг байхгүй нь лавтай. Бараа бүтээгдэхүүний үнэ ч ялгаагүй.

Катарын хааны удмынхан байгалийн баялгаасаа хумсалдаг ч улсаа хөгжүүлэхээ мартсангүй. Харин манай улстөрчид байгалийн баялгаасаа адилхан л хулгай хийдэг ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Тэнд хулгайн мөнгөөрөө нутагтаа юм хийж болдог, манайд болдоггүй. Яагаад гэвэл улстөрчид хулгайлсан мөнгөө ил тод гаргавал тэр нөхрийг монголчууд ёстой нөгөө “Нууц товчоонд” гардаг шиг далан тогоонд амьдаар нь чанана. Тэд хулгайн мөнгөө өөрөөсөө ч болтугай нуухыг л бодно. Бид авлига гэдэг юм байхгүй байхад Авлигатай тэмцэх байгууллага байгуулсан. Хэн нэгэн улс төрд сонгогдох болоход л урьдчлаад энэ иднэ ууна, хулгайчийг тэгвэл удам судраар нь хөнөөнө гээд л орилолдоод эхэлдэг. Тэгээд улс төрд байх хугацаанд нь яаж улсаа тонож байна, яг одоо идэж ууж, тонож луйвардаж байна уу гээд л хардаад

өдөр өнжихгүй шуугиад байдаг. Гэхдээ нөхөр идсэн уусан тоносон луйвардсан л байдаг. Ийм байхад ямар тэнэг нь “Би ийм их мөнгө “шаачихсан” шдээ, Монголдоо метро барьж болох юм, та нар харин мөнгөө төлөөд явна шдээ” гэж ярих билээ дээ.Шууд л алуулна, өөрийг нь алаад зогсохгүй үр удмаар нь ална гээд араа шүдээ хавираад дайрчихна. Дээрээс нь юм хийвэл шууд хураагаад авчихна. Эрдэнэт хураагдлаа, Хөтөл хураагдлаа, Төмөрлөг ч хураагдлаа. Ийм байхад тэр их мөнгө буцаж ирэхгүй, уул нь хулгайн ч гэсэн тэр их баялаг Монголдоо эргэлдэж байвал, Монголдоо баялаг бүтээж байвал нэмүү өртөг олж байвал Катарын дайтай болоход юүхэн байхав дээ. Даанч бүгдийг нь гадагш нь гаргаад өөртөө, үр хүүхдүүддээ ч эдлүүлэхээс айн хав дарсаар байгаа.

Манай улс аргаа барахдаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж оффшороос мөнгөө оруулж ирсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхгүй байх шийдвэр гаргаж байлаа. Гэвч 100 хүрэхгүй сая ам.доллар л оруулж ирсэн тухай мэдээлэл гараад сураг тасарсан. Одоо авлигын тухай мэдээлэл өгсөн хүмүүсийг урамшуулах Шүгэл үлээгчийн тухай хууль батална гээд яриад сууж байгаа. Аргаа барсан хүмүүсийн л санаа. Гэхдээ тэр мөнгийг ямар нэгэн аргаар Монголд эргэлтэд оруулах л хэрэгтэй байна. Яаж гэдгийг нь мэдэх юм алга.

Авлигатай тэмцэх газрыг байгуулаад 20 жил болж байна. Албан мэдээг нь харвал ажилдаа дарагдсан л улс тэнд ажилладаг гэх. Гэвч авлигын гэмт хэрэг буурч, аль нэг албан тушаалтныг хашраасан баримт ховор. Харин эсрэгээрээ авлигачид нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамталсан, авлига авсан баримтууд зузаарсаар. Шорон гяндангаар заналхийлсэн гав гинж хангинуулсан, хүн хашааных нь өмнүүр явахаасаа ч аймаар л газар гэж дуулддаг. Ийм байхад тэр их мөнгө буцаж ирэх үү. Хэзээ ч ирэхгүй.

Уг нь өөрсдөө улсаа хөгжүүлж чадахгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бодлого хэрэгжүүлж, тэднийг дэмжих нь чухал. Катар улс ийм бодлого хэрэгжүүлсэн нь мөн өнөөгийн хөгжилд хүрэхэд нь том тус болсон. Монголчуудын Арабын ертөнц дэх түншийн тоонд тус улс багтана. Учир нь, хоёр орны хооронд 1998 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Түүнчлэн эдийн засаг, худалдаа техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааны суурь тавигдсан байдаг. Катар байгалийн нөөц баялгаа түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад либерал бодлого явуулдаг нь тус улсын хөгжлийн маш том гарц гэдгийг мэргэжилтнүүд тодотгодог.

Үлгэрээс сурах юм их бий гэдэг шиг яг одоо хөгжил дэвшил нь дэлхий нийтэд үлгэр мэт яригдаж буй Катар улсаас манай улс суралцах зүйл их байна. Хамгийн гол нь байгалийн баялгаасаа хумсалсан мөнгөө гадагшаа гаргаж оффшорт нуудаг бус дотооддоо зарцуулдаг болох хэрэгтэй. Уг нь ямарч эрх мэдэлтэн байгалийн баялгаас хувьдаа завших ёсгүй л дээ. Гэвч энэ байдалтай монголчууд бараг эвлэрч, байдаг л үзэгдэл мэт болсон учраас аргаа барахдаа ядаж хулгайлсан мөнгөө дотооддоо зарцуулаач гэж гуйж байгаа нь энэ. Хумсалдаг, хулгайлдаг улстөрчидтэйгөө хам хэрэгтнүүд болоод ч хамаагүй улсаа хөгжүүлмээр байна шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Дугар: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй, дийлэхгүй DNN.mn

Улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.


-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо. Энэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Таван толгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ гэж байгаа.Энэ тухайд таны байр суурийг сонсъё?

-Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам бол эдийн засаг, стратегийн хувьд тун хэрэгтэй зам. Гэхдээ терминалын асуудал гарч ирнэ. Таван толгойгоос нүүрсээ ачих терминал нь алга. Терминалаа бариагүй учраас нэг хоёр жилдээ хэцүү.

Хүрздэж, эсковатороор ачих юм уу. Цаана нь холболтын цэг гэж асуудал бас байна. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. Ганц урсгалтай төмөр зам учраас жилд 70 сая тонн нүүрс зөөж чадахгүй. Энэ төмөр замыг тавих асуудал 2000 оны эхээр яригдаж байсан. Одоо бараг 20 жил болж байна. Хэрвээ 2005, 2006 онд энэ төмөр замыг тавьчихсан бол түүнээс хойш 15 жилийн турш үр шимийг нь Монголын ард түмэн хүртэх байсан юм. Түүх сөхье л дөө. 2006 онд М.Энхболд Ерөнхий сайд боллоо. Үүний дараахан надтай уулзъя гэхээр нь би орсон. Бид хоёр Таван толгойн асуудал ярьсан. Та олон юм хийх гэж юм, юм руу самгардах хэрэггүй. Оюу толгой, Таван толгой хоёр мега төсөл хөдлөх нь тодорхой болчихлоо. Бугатад маш том хүчин чадалтай гангийн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Коксжих нүүрсний хэрэгцээ асар их байна. Тиймээс та Таван толгойгоос Зүүнбаян хүртэл төмөр зам тавь. Үүгээрээ коксжих нүүрсээ зар гэсэн. Та энэ коксжих нүүрсийг зарахын тулд дээр байгаа эрчим хүчний нүүрсийг хуулах болно. Энэ нүүрсийг овоолж хаяхгүйн тулд Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай цахилгаан станц барь. Тэгээд Оюу толгой, Таван толгойг эрчим хүчээр ханга. Хятадад эрчим хүчний хомсдол байна, тийш нь экспорт хий. Илүү гарвал төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлээд дотоодынхоо хэрэгцээнд ард түмэндээ үнэгүй ч хамаагүй түгээчих. Ингэж чадвал Улаанбаатар утаанаас сална. Ийм хоёр ажлыг бариад авчих юм бол та хоёрхон тоолуур хараад мөнгөө тоолоод сууж байна гэж хэлж байсан. Энэ ажлыг хийж чадвал та түүхэнд үлдэх Ерөнхий сайд байна гэхэд мань эр хөдөлж өгөөгүй. Сүүлд 2017 онд М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээс нь өмнө би уулзаад “11 жилийн өмнө Таван толгой Зүүнбаян Ханги мандалын чиглэлийн төмөр замыг барь, цахилгаан станц барь гэж танд хэлж байсан. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Монголын төр 11 жилийн дотор 400 км төмөр зам, нэг станц барихгүй байна гэж хаашаа харсан юм байх вэ дээ” гэж хэлж байсан. Угтаа энэ хоёр бүтээн байгуулалтыг хийчихсэн бол М.Энхболд Ерөнхийлөгчөөс сонгогдох оноогоо кармалчих байсан юм. Тэгээд ч удаагүй Засгийн газар нь огцорч, С.Баяр Ерөнхий сайд болсон. М.Энхболд тодорхой юм хэлээгүй учраас энэ төслийг 2007 онд Х.Баттулгыг хэрэгжүүл гэж хэлж байсан юм. Мань эр тэр үед сайд ч байгаагүй байсан. Төмөр замын төслийг нь л хийсэн. Гэхдээ тэр нь ТЭЗҮ, геодизийн зураглал байхгүй зүгээр л төсөөлөл байсан. Төсөөлөл дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн гэсэндээ нэг макет хийсэн байсан шүү. Тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан хүн. Ингээд 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Энэ үед миний бие тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Сү.Батболд нартай ярилцаж байж энэ бодлогыг дэмжүүлсэн. Төрөөс баримтлах төмөр замын бодлогоор өргөн цариг батлагдсан. Батлагдсаны дараа Д.Дэмбэрэл гуай надад хэлэхдээ хамгийн түрүүнд 267 км төмөр замаа эхлүүлээрэй гэсэн. Би Х.Баттулгад “Эхлээд энэ замаа өргөн царигаар тавьчих. Тэрнээс олсон ашгаараа дараа нь Таван толгой- Хангимандал, Таван толгой-Зүүн баянгийнхаа төмөр замаа барь. Юманд ээлж дараалал байх ёстой гэж хэлсэн”. Мань эр Гашуунсухайт-Таван толгойн төмөр замыг хэзээ ч бариулахгүй гэж хэлсэн.

-Яагаад?

-Нарийн царигаар нь барихгүй, өргөн цариг гээд байгаа юм бол эхлээд өргөн царигаа тавь гэж би хэлсэн. Ингээд ерөнхийдөө төмөр замын асуудал гацчихсан. Би төмөр зам гацсан учраас авто зам барья гэсэн.

-Автозамынхаа төслийн талаар тодруулаач?

-Энэ зам маань таван толгойгоос-Ханбогд-Хатанбулаг-Хангимандал гэсэн маршрут байсан юм. Үүнийг Бээжингийн авто замын зураг төслийн институт боловсруулсан. 430 орчим км-ийн урттай, 120 тн-ын хүнд даацын бүхий 1.2 метр зузаантай дөрвөн эгнээ зам барих төсөл байсан. Монголын талаас геодизи, газрын шинжилгээ, ан амьтад, малчдын нүүдэл, бэлчээр гээд бүгдийг судалж, тооцоолол гаргаж хийж байсан. Энэ зам дагуу хайгуулын болон ашиглалтын нийт 60 гаруй лиценз байдаг. Үүнээс 40 гаруй нөөц нь тогтоогдсон томоохон ордууд. Мал амьтдын нүүдлийн замыг тооцоод дандаа нүхэн гарцуудтай барихаар зураг төслөө боловсруулсан. Уг төслийг би Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад нь оруулж танилцуулаад хэрэгжүүлье гэсэн. Бараг жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй байсаар концессын хууль батлагдангуут тийш нь шидчихсэн байсан. Энэ төсөлд Бугатын металлургийн үйлдвэр, Хөх хот, Бээжингийн гээд долоо, найман томоохон компани консерциум болж хэрэгжүүлэхээр байсан. Үүгээр жилд 40 орчим сая тонн нүүрс зөөнө гэсэн тооцоололтой байсан. Ингээд концессын шалгаруулалтад ороод манай төсөл эхнийхэд шалгарсан. Гэтэл арваад хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар намайг дуудаад “Чиний энэ тендерийн шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэсэн. Үүний дагуу гурван шатны шүүхээр явлаа. Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс хүртэл манай компанийн талд шийдвэр гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад концесс ч зарлаагүй. Тэрийг тэр чигээр нь орхисон.

-Тодруулбал?

-Цаад зорилго нь тэр замыг барихгүй байсан юм билээ. Нэгдүгээр сонирхол нь надад өгүүлэхгүй байх, хоёрдугаар сонирхол нь Дорноговийн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогддог Ж.Батсуурь,“Монлаа”-гийн Энхсайхан нар хятадуудад тэр замыг авч өгөх гэж гацаасан байсан. Ж.Батсуурь, Энхсайхан нар хятадуудаас олон сая юанийн авлига авсан баримт нь надад байна. Би Хятадын компанид авч өгөх гэж гацаалаа гэж ойлгосон. Одоо ингээд харахаар өөрсдөө нүүрс хулгайлах гэж гацаасан юм биш байгаа гэж бодож байна.

-Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Дорвитой шийдэл гарч байна уу?

-Миний бие иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Таван толгойг төрд өгүүлсэн. Харин энэ дээр Х.Баттулга, З.Энхболд хоёр “Бид хоёр Таван толгойг авч үлдсэн” гэж улс төрийн шоу их хийсэн шүү. Энержи ресурс гэсэн арваад гэр бүл тэр том ордын лизенцийг 350 сая ам.доллараар Хятадад зарах гэж байсан. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой аюултай гэдэг. Дүр эсгэсэн эх оронч улстөрчид тэрнээс илүү аюултай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа. Үнэндээ тэмцэж чадахгүй, дийлэхгүй. Дийлвэл нар баруунаасаа гарна л гэж хэлье. Ганцхан үүнийг асуудал болгож тавьж байгаа нь Бээжингийн шахаанд байгаа хэрэг. Бээжингийн өмнө авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн дүр эсгэж байгаа юм. Бээжин Монголын нүүрсний хулгайтай нийлсэн өөрсдийн хүмүүсдээ хуулийн хариуцлага тооцсон. Одоо манайхыг хэрхэхийг харж байгаа. Бээжингээс нүүрсний хулгайчдын нэрс, угаасан мөнгөө хааш нь яаж гаргасан баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн байналээ. Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Хуурай мэдэгдэл хийхээс цаашгүй л байна. Ил гаргаж ирсэн нь хаана байгаа юм. Нүүрсний хулгайчид бүгд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн хүрээллийн хүмүүс. Тийм болохоор нүүрсний хулгайчид илэрнэ гэдэг итгэл найдвар тун бүрхэг.

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1970-аад он хүртэл Монголын нефтийн хэрэгцээг хангаж байсан. Ингээд Х.Баттулгыг сайд байх үед Германууд Зүүнбаянгийн нефтийн хуучин үйлдвэрийн ашиглаж ирсэн талбайгаас нефтийн дээжийг нь аваад Германд хэд хэдэн удаа шинжлээд маш сайн чанарын газрын тос байна гэж байсан. Түүнийг түшиглэж жижиг хүчин чадалтай нефтийн үйлдвэр барих төсөл боловсруулсан байдаг. Энэ хүчин чадал нь говийн гурван аймгийн нефтийг хангах байсан. Үүнийг бас л гацаасан. Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүд улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм уу. Өөрсдөө хөрөнгөжих гээд байгаа юм уу. Ойлгоход хэцүү. Одоо Зүүнбаянгийн нефтийн хуучин ашиглаж байсан үйлдвэрийн цооногийг ашиглах бүрэн боломжтой. Улстөрчид, эрх баригчид тэр үйлдвэрийг ашиглалтад оруулахыг хүсэхгүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Түвдэндорж: ДНБ-ийг 20 хувьд хүргэж, аялал жуулчлалын салбараас хоёр тэрбум ам.доллар олно гэж тооцоолж байна DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.


-Аялал жуулчлалын хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн гол концепц юу вэ?

-Аялал жуулчлалын хуулийн төслийн голлох концепц нь жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгох, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авах юм. Мөн аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, харьяалах нутаг дэвсгэртээ жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох, отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг тухайн аймгийн ЗДТГ-т олгож аюулгүйн байдалд нь анхаарах хяналтыг давхар хийх юм. Түүнчлэн аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох, жуулчны хөтчийг бүртгэх, үнэмлэх олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тусгасан. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд одоогийн байдлаар аялал жуулчлалын салбараас ДНБ-ий зургаан хувийг бүрдүүлж байна, үүнийг гурав дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.

-Хуулийн хэрэгжилт хэзээнээс эхлэх вэ?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилнэ.

-Ерөнхий сайд 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Хэрхэн хамгийн их жуулчдыг татан төвлөрүүлдэг салбар болгох вэ?

-Монгол Улс цар тахлын дараа олон улсад хилээ нээснээ 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр зарласан бол энэ удаа Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хууль эрх зүйн орчныг шинэчлэн өөрчилж байна. Энэ хүрээнд гадаад улс орноос Монгол Улс руу аялал жуулчлалаар ирэх иргэдийг визийн нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах, зарим нэр бүхий орнуудын иргэдийг визийн шаардлагаас бүрэн чөлөөлж, гадаадын иргэдийн Монгол Улсад аялах боломжийг бүрдүүлж байна. Одоогоор цахим виз мэдүүлдэг орны тоо 35, визийн шаардлагаас чөлөөлөгдсөн орны тоо 27, дипломат пасспортоор зорчдог орны тоо 38 байна. Агаарын тээврийн либералчлал буюу Монгол орныг зорин нисэн ирэх онгоц бүрийг хязгаарлахгүй, жилийн дөрвөн улиралд хүссэн улиралдаа чөлөөтэй нисэн ирэх боломжийг бүх талаас нь бүрдүүлэн агаарын тээврийн нислэгийг нээлттэй болгож байна. Зорилтот зах зээлийн орнууд буюу Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн гадаад сурталчилгаа, дотоодын дэд бүтцийг бий болгох чиглэлийг ойрын гурван жилийн стратегийн зорилт болгон ажиллаж байна. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад зориулан бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, онцлог эвент арга хэмжээг сар бүр зохион байгуулах, эвентийн хугацааг олон улсад зарлах ажлууд хийгдэж байна. Одоогийн байдлаар бүтэн жилийн туршид эх орноо сурталчлах, жуулчид татах 67 эвент арга хэмжээ хийгдэхээр төлөвлөсөн байна. Уг арга хэмжээнүүдийг Соёлын яам, ГХЯ, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хийх юм.

-Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Манай улсын аялал жуулчлалын ажиллах хүчний нөөцөд 1600 гаруй ААН, 88000 гаруй ажлын байр шууд болон шууд бусаар хамаардаг. Үүнээс 520 зочид буудал, 570 гаруй Тур оператор, 526 жуулчны бааз байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний хувьд байгаль, нийгэм, соёлын гэх ерөнхий гурван бүлгийг хамарсан томоохон хэмжээний нөөцтэй тул зөв менежмэнт, зохион байгуулалттайгаар аялал жуулчлалын улирлаа уртасган ажиллахад нэг сая ба түүнээс дээш жуулчин хүлээн авах бүрэн нөөцтэй хэмээн харж байна. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаа дээр дурдсанчлан бодлогоор дэмжих, мөн тус яам гадаад улс оронд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарсан форум зохион байгуулах зэрэг стратеги хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж байгууллагууд гадаад харилцаагаа сэргээн идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 240000 орчим жуулчин хүлээн авч, эдийн засагт 290 сая ам.долларын орлого оруулаад байна. Энэ оны хувьд улсын хэмжээнд 250000 жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөв орчим хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. 2023-2025 онд нэг сая, түүнээс дээш жуулчин хүлээж авахаар тооцоолж байна. ДНБ-ийг 20 хувьд хүргэж, аялал жуулчлалын салбараас хоёр тэрбум ам.доллар олж, салбарын эдийн засгийн үр өгөөж нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Мөн Ховд аймгийн Ховд хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг 4С, Өмнөговь аймгийн Даланзадгад хотыг 4D, Хэнтий аймгийн Чингис хотыг-3C ангиллын нисэх буудал болгон шинэчилж зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт болгосноор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том түлхэц болно гэж харж байна.

-Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр энэ хуулийн төсөлд тусгаж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан.

-Цэнгээнт аялал жуулчлал болох морин бооцоот уралдаан, тэмээн поло, төлбөрт тааварт уралдаан зэрэг асуудлыг багц хууль болгож оруулж ирж байгаа юм билээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Монгол орны онцлог бол нүүдэлчин ахуй соёлтой, таван хошуу малаа дээдэлдэг тэр дундаа морио шүтдэг ард түмэн. Ийм учраас Улсын Их Хурал, Засгийн газраас аялал жуулчлалыг бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалаа болон казинотой хослуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалын зорилгоор хувийн жижиг онгоц, агаарын хөлөг болон бусад тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

-Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байгаа зүйлс юу байна вэ?

-Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, дэд бүтцийн асуудал, жуулчны визийн асуудал, агаарын тээврийн салбар нислэгийн тийзийн үнэ хэт өндөр байгаа зэрэг нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байна гэж үзэж байна.

-Манай улс эрс тэс уур амьсгалтай. Жуулчдыг хүйтний улиралд татна гэж тооцоолж байгаа юу?

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас бодлогын түвшинд ажиллаж байна. Өвлийн аялал жуулчлалын томоохон эвент болох Бүргэдийн баяр, Мөсний баяр, Нохой чарганы аялал, Цаатны амьдрал ахуйтай танилцах, өвлийн байгалийн үзэсгэлэнт газруудад аялах, монгол гэр ахуй соёл, зан заншилтай танилцуулах зэргээр манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Мөн арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд Сүхбаатарын талбайд “Green Fest” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн баярыг угтаад орон орны гацуур мод, соёлын арга хэмжээг Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.

Түүнчлэн бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-тай улстай хиллэдэг аймаг, сумдын нутагт жуулчдыг олноор татан авчрах ажлуудыг хийж эхлээд байна. Манай улсын өвлийн улирал эрс тэс ширүүн уур амьсгалтай хэдий ч Канад, Швед, Норвеги улс шиг өвлийн аялал жуулчлал, түүнийг дагасан спортыг энэ орнуудын жишгээр хөгжүүлэх боломжтой гэж харж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Утааг У.Хүрэлсүх, түгжрэлийг Л.Оюун-Эрдэнэ… DNN.mn

Нийгэмд тулгамдсан асуудлуудыг улстөрчид нэг нэгээр нь барьж аваад шийдвэрлэхэд л болохоор гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр тийм үү гэвэл тийм. Жижиг гэлтгүй асуудлуудыг барьж аваад шийдвэрлэх боломж, эрх мэдэл тэдэнд бий. Гэвч дундаа хийж орхисоор он жилүүдийг үддэг. Бүр нийтийг хамарсан томоохон асуудлуудыг л шийдэх гэж хичээдэг, зүтгэдэг, тамираа бардаг.

Уг нь асуудлыг жижгээс эхлүүлж, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэж ярьдаг даа. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэж байгаа нь энэ гээд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө олон жил зарцуулсан. Энэ ажлын дундаас хувьдаа завшсан нь ч олон. Ингэж явсаар сайжруулсан түлш үйлдвэрлээд л Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Ийм түлшийг аль эрт хийж болох л байсан. Бүх түүхий эд нь байсан шүү дээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар үүнийг зорилт болгон дэвшүүлж, үр дүнд хүргэсэн. Яг үүн шиг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шийдвэрлэхээр амлаж аваад байгаа тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ.

Тэрээр “Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайдтай түгжрэлийн асуудлаар ярилцсан. Засгийн газар энэ асуудалд гол анхаарлаа хандуулна гэсэн. Ерөнхий сайд маань өөрөө ахалж ажиллана гэсэн. Энэ ажилд түгжрэл хариуцсан сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд баруун, зүүн талаас нь хүч нэмж ажиллана. У.Хүрэлсүхийн Засгийн газар утааг бууруулсан шиг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахад бүх хүчээ дайчилна. Гэхдээ гэнэт өргөс авсан юм шиг асуудлыг шийднэ гэж худлаа ярьж болохгүй. Жилд 35-40 мянган иргэн Улаанбаатар хотод шилжин ирж хотын төсвөөс авч байгаа. Цахилгаан, дулаан татах, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны барилгаас эхлээд бөөн зардал болдог. Тийм учраас Улаанбаатар хотод жилд ирж буй 35 мянган иргэнийг түр зогсоох асуудлыг УИХ дээр ярихаас өөр арга байхгүй. Бас жилд 80 мянгаар нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоогоо импортоор нь хязгаарлахаас өөр аргагүй” гэв. Ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийн асуудалд хамаг анхаарлаа хандуулахаар төлөвлөж.