Categories
мэдээ цаг-үе

Уул уурхайн ухаалаг системтэй Австралийн өнөөдөр

Австрали, Монгол хоёр эрдэс баялаг ихтэй, уул уурхайн бүтээгдэхүүн экспортын голлох хэсгийг бүрдүүлдэг, газар нутгийн хэмжээ том, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжсөн гэх мэт эдийн засгийн үндсэн үзүүлэлтээрээ ойролцоо. Уул уурхайн томоохон төслүүдээр улсынхаа эдийн засгийн гол ачааг нуруун дээрээ үүрч явдаг ч хөгжлийн хувьд технологи инноваци, тогтвортой хөгжлөөрөө бол хол зайтай. Австрали 1960, 1970-аад оны үед одоогийн Монголынх шиг уул уурхайн салбарт мэдлэг, туршлага, үйлдвэрлэлээрээ “хөгжлийн гарц”-аа олохоор эрэлхийлж алдаж онож ирсэн бол өдгөө уул уурхайн тогтвортой хөгжил, ухаалаг уул уурхайг нэвтрүүлэгч улс орны тоонд зүй ёсоор тооцогдох болжээ. Австрали улсын уул уурхайн салбараа амжилттай хөгжүүлсэн туршлагыг судлах, тэр тусмаа хүний оролцоог багасгасан техник технологийн хурдтай дэвшлээс суралцах нь манай улсын хувьд ач холбогдолтой гэж үздэг.

“The Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах” хөтөлбөрийг “Оюу толгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон тус байгууллагын ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын сэтгүүлчид Австрали улсыг зорьж орчин үеийн ухаалаг уул уурхайн хөгжлийг тольдсон юм. Тогтвортой уул уурхайн хөгжилд гол анхаарлаа хандуулдаг Квийнсландын их сургууль бол дэлхийн шилдэг 50 сургуулийн нэгд тооцогддог. Уул уурхайн хөгжилтэй холбоод бичихэд тус их сургууль уул уурхай болон тогтвортой уул уурхайн тал дээр чанартай хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал, нийгмийн хариуцлага, нийгмийн асуудлууд болон байгаль орчин, аюулгүй байдал, уул уурхайн төлөвлөгөө боловсруулалтыг хэрхэн хийх зэрэг олон хөтөлбөрийг нэрлэж болно. Квийнсландын их сургууль өмнө нь Оюу толгой төсөлтэй хамтран бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийг судлах судалгааны төслийг хэрэгжүүлж байжээ.

Газрын баялгаа үнэт зүйл болгож хувиргаж чадаж буй улс орнуудыг тогтвортой уул уурхайг бий болгосон гэж үнэлдэг жишиг дэлхийд бий. Манай улсын өмнө уул уурхайгаас хүртэх үр өгөөжийг дээд түвшинд хүргэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр хөгжүүлэх шаардлага тавигдаж байгаа. Австрали ухаалаг уурхайн системээрээ дэлхийд гэж яригддаг улс. “Уурхайг автоматжуулснаар ажлын бүтээмжийг арав дахин нэмэгдүүлж, экспортыг үлэмж өсгөсөн” гэж Австралийн Күйнсландийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтийн Виртуал риализэйшн лабораторийн профессор Мехмет Кизил ярьсан юм. Виртуал риализэйшн ашиглан гүний уурхай дотор яг орсон мэт сэтгэгдлийг төрүүлэхүйцээр уурхайн бодит байдлыг оюутны ширээн дээр авчирсан технологийг тус сургууль ашиглаж байна. Ингэснээр суралцагчид ажлын байртайгаа шууд танилцах, дотор нь орсон мэт мэдрэх боломж бүрджээ. Австралийн Мельбурн хотын захад байрлах Бандура судалгаа, инновацийн лабораторид “Рио Тинто”-гийн хайгуул хийж буй уурхайнууд дахь хүдрийн биетийн маш нарийвчилсан судалгаа явагдаж байгаа аж. “Рио тинто”-ийн Өсөлт, инновацийн группт харьяалагддаг Бандура судалгааны төвийн Техникийн хөгжүүлэлт хариуцсан менежер Жейред Осборн ярихдаа “Эрэл хийж буй хүдрийн биетийн бүтэц, хэлбэр, хэмжээгээр зогсохгүй түүнд нуугдах баялгийг ямар аргаар боловсруулах стратегийг хүртэл энэ төвд боловсруулдаг. Сайтар судалж чадвал тухайн хүдрийн биет хэрхэн олборлуулахаа өөрөө заагаад өгчихдөг” хэмээн ярьсан юм. Тус судалгааны төвийнхөн шинээр хүдрийн биет эрж хайгаад зогсохгүй хаагдаж байгаа уурхайнуудын стратеги боловсруулж, хөрөнгө оруулалт хийхээс өмнө олборлох эрсдэлийг багасгах судалгаа хийдэг. Манай улсын өмнийн говьд хэрэгжиж буй “Оюу толгой” төсөл “Рио Тинто” группийн ирээдүйтэй, өсөлттэй төслүүдийн нэгд бичигдэж байна.

“Ирээдүйн уурхай” төслийг арван жилийн өмнөөс хэрэгжүүлсний үр дүнд “Рио Тинто” групп Австралийн Перт хот дахь Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайгаа бүрэн автоматжуулжээ. Уул уурхайн салбарт автоматжуулалт хүчээ авснаар хүний оролцоо багасна гэсэн хүлээлт, болгоомжлол байсан ч техник технологийн мэргэжлийн ажлын байр улам эрэлттэй болж, энэ төрлийн ажлын байрны үнэ цэнэ өссөөр байгаа аж. Австрали улс жил ирэх бүр инновацид мөнгө хаяж, анхаарч байна. Тус улсын эрчим хүчний хандлага сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөх болсон. Нүүрс шатааж эрчим хүчээ хангаж ирсэн бол одоо нар, салхины эрчим хүчийг түлхүү ашиглаж байгаа гэнэ. Австрали улс эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг нүүрс, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс авч, эрчим хүчний хэрэглээ сэргээгдэх эрчим хүчинд түшиглэх нь тодорхой байна. 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 50 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж, 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаралтыг тэг болгохоор зорьжээ. Сэргээгдэх эрчим хүч 100 хувь ашиглах зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай түүхий эдээ уул уурхай, эрдэс баялгийн салбараасаа ханган нийлүүлэх гэнэ. Квийнслэнд мужийн хувьд байгалийн болон нүүрсэн дундаас гаргаж авдаг метан гэсэн хоёр төрлийн хий олборлож байна. Австрали улс уул уурхайгаас орж ирдэг орлогоо голлох салбар буюу боловсрол, Хөдөө аж ахуйн салбартаа бас шингээж чаддаг. Мөн мэдлэг боловсрол технологи ноу хаугаа экспортолж байна. Уул уурхайн нөөц дуусах үед цаашдаа яах вэ гэдэг асуултын хариултыг эртнээс тооцоолж байгаа аж. Тухайн газрын баялаг шавхагдахад тэрхүү бүс нутагт ажиллаж амьдардаг хүмүүсийн ажил эрхлэлтийн тоо буурч, бизнесийн боломжууд багасах юм байна. Тэр цагт тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж чадах юм бол уул уурхай хаалгаа барих үед бид цаашдаа яах вэ гэдгийг шийдвэрлэж чадна гэж үздэг. Мөн тухайн бүс нутагт уул уурхайгаас хамааралгүй өөр үйлдвэрлэлийн салбарыг нэвтрүүлснээр эдийн засгийн олон тулгуурыг ашиглана гэж тооцдог. Ийнхүү оновчтой бодлогыг цагт нь хэрэгжүүлсэн учир Австралийн эдийн засаг хурдан хөгжиж байна. Жишээ нь, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг амжилттай хөгжүүлэх суурь нь газрын өмчлөлийн асуудал юм. Австрали улс уул уурхайн өгөөжийг улсынхаа эдийн засагт наах төдийгүй иргэн хүн бүртээ хүртээхэд анхаардаг. Нарийн тооцоо судалгаагаа ч гаргаж явдаг. Тухайлбал, Квийнсланд мужийн эдийн засгийн таван доллар, ажлын долоон байр тутмын нэг нь уул уурхайн салбарт оногддог. Уул уурхайгаас хамааралтай ашиг тус хүртдэг 24 мянган бизнес эрхлэгчтэй бөгөөд орон нутгийн байгууллагуудад тусламж дэмжлэг үзүүлдэг 937 байгууллага байна. Энэ бүх ашиг тусыг Квийнсланд мужийн уул уурхай эрхэлж байгаа 0.1 хувийн талбайгаас олж авдаг аж. Австралийн нийт нүүрсний экспортын 57 хувь, харин коксжих нүүрсний экспортын 54 хувийг Квийнсланд муж бүрдүүлдэг аж. Австрали улс металлургийн үйлдвэрлэлээ металлын төрлийн ашигт малтмалынхаа олборлолттой зэрэг хөгжүүлсэн, өнгөт ба хар төмөрлөгийн үйлдвэрүүдтэй. Харин манай улсын хувьд төмрийг хүдрээр нь, зэсийг баяжмалаар нь, алтыг цэвэршүүлэлгүй, нүүрсийг түүхийгээр нь зарсаар л байна. Австрали улс уул уурхайн үйлдвэрлэлээс олсон орлогоо дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулж хот суурин, далайн боомт, задгай ачилтын талбай, нисэх онгоцны буудал, хувийн болон нийтийн төмөр зам барьж байгуулжээ.

Б.Долзодмаа

Categories
мэдээ цаг-үе

Г.Бум-Эрдэнэ: Боловсролын хөгжлийн шинэ гарцыг хэрэгжүүлнэ

Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.


-Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой байдаг. Та багш хэмээх эрхэм сайхан мэргэжлийг эзэмшсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Миний аав Х.Гэндэнжамц, ээж Д.Цэрэндулам хоёр Монгол Улсдаа алдартай нэртэй математикч, геометрийн багш хүмүүс байсан. Аав маань МУИС-д багшаас эхлээд математикийн тэнхимийн эрхлэгчээр 46 жил ажилласан. Ээж маань Улсын Багшийн дээд сургуулийн багш, эмэгтэй цөөн математикчдын нэг. Одоо Монголын математикийн бараг бүх багш аавын, эсвэл ээжийн шавь нар байдаг. 1960- 1980-аад оны ерөнхий боловсролын геометрийн сурах бичгүүд Гэндэнжамц гэсэн автортойгоор хэвлэгддэг байлаа. Би өөрөө МУИС-ийн математикийн ангийг дүүргэсэн математикч хүн. Миний гэргий их сургуулийн нэг ангийг цугтаа төгссөн матетматикч хүн бол манай охин Нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгссөн. Би 1975-1985 оны хооронд Нэгдүгээр сургуулийг төгссөн. Манай ээж энэ сургуулийг эмэгтэйчүүдийн 10 жил байхад нь сурч төгсөөд, багшийн ажлын гараагаа Нэгдүгээр сургуулиасаа эхэлсэн. Мөн 1963 онд Нэгдүгээр сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургууль болох үед манай аав эхлэлийг нь тавилцсан хүмүүсийн нэг. Ийм болохоор багш мэргэжил, Нэгдүгээр сургуультай холбоотой олон сайхан дурсамж надад байдаг. Монгол Улсын гавьяат Багш Д.Гомбосүрэн, З.Цэрэннадмид нарын удирдсан агуу сайхан багш нарынхаа гараар орж, суралцсан азтай хүмүүсийн нэг нь би юм. Энэ сургуульдаа 2002-2007 онд сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан бол өнгөрсөн 2017 оноос эхлэн сургуулийнхаа захирлаар ажиллаж байна. Нэг түүхийг ярихад зах зээлийн нийгэмд шилжихэд геометрийн сурах бичиг хэвлэгдэн гарахгүй болчихлоо гээд аав, ээж маань 1997-2000 онд дөрвөн жил дарааллан 7-10 дугаар ангийн сурах бичиг, сурагчийн дэвтэр, багшийн заах аргын зөвлөмжөөс бүрдсэн сургалтын цогц хэрэглэгдэхүүнийг бичиж гаргасан. Тэтгэвэртээ суусан байсан аав, ээж маань намайг энэ ажилд татан оролцуулж хамдаа бичих болсон нь миний хувьд амьдралын минь маш том сургуулийн нэг болсон. Математик, геометрийн багшийн асар арвин их туршлага, математикийн судлагдахууны бүтэн цогц мэдлэгийг аав, ээжээсээ өвлөн авах завшаан надад таарсан. Бүхий л ажил, амьдралдаа хандах арга барил, монгол ухааныг тэрхүү алтан сургаалиас олж авсан даа.

-Нэгдүгээр сургуулийн түүхтэй холбоотой дурсамжаас хуваалцаач?

-Би сургуулиа мөс зүсэгч хөлөг онгоцтой зүйрлэх дуртай. Гэгээрлийн яам байгуулагдаагүй байхад 1923 онд анхны дунд сургууль болон Нэгдүгээр сургууль маань байгуулагдсан. Үүсэн байгуулагдсан цагаасаа оюуны боловсролыг ямар зүг чигт явуулах гол үндсэн замыг заасан Түүхэн үүргээ ч гүйцэтгэж ирсэн. Сургууль маань байгуулагдсан цагаасаа л хамгийн сайн багш, баг хамт олноор бүрдэж, шилдэг охид хөвгүүд суралцаж ирсэн өнө их түүхтэй. Үндсэндээ 1990 он хүртэл ахмад багш нар маань түүхэн үүргээ маш сайн гүйцэтгэж иржээ. 1990 оноос хойш лаборатори “цол чимэг”-ийг нь улсаас хураан авч, ердийн ерөнхий боловсролын сургуультай адилхан болгосон нь яавч зүйтэй алхам болоогүй гэж харагддаг. Боловсролын салбарт туршиж хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд алдаа оноог урьдчилан харах зайлшгүй шаардлага байдаг. Энэ салбарт нэг сургууль урагшаа мөс зүсч зам жимийг тавьдаг болохоос биш бүгдээрээ зэрэг очоод хана мөргөдөг биш юм байна. Манай улсын боловсролын салбар сүүлийн 20 гаруй жил олон ч туршилтад орж энэ салбар маань элгээрээ үндсэндээ хэвтчихлээ. Бодлогууд ч алдагдчихлаа. Өнөөдөр боловсролд итгэх итгэл ард түмний дунд алдарчихсан байгаа нь үнэн. Ер нь дөрвөн жилийн цикльтэй төрд тогтвортой боловсролын бодлого алдагддаг юм байна. Монгол хүний боловсрол ямар байна вэ гэдгээ эргээд харахаас аргагүй болжээ. Боловсролын салбарт нэгдүгээр сургууль түүхэн үүргээ дахиад гүйцэтгэх үүрэг хариуцлага бидний өмнө одоо ирсэн гэдгийг хатуу ойлгож байгаа. Монгол хүний оюуны дархлаа алдагдахад тусгаар тогтносон бие даасан улс гэгдэхэд хүнд болдог. Бидэнд нэгэнт бодитойгоор ийм аюул нүүрлэж, орших уу эс орших уу гэсэн торгон зааг дээр байгаа үед эх орныхоо дуудлагаар Нэгдүгээр сургууль боловсролын салбарт манлайлах түүхэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна.

-Үүний тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрснөөс ирээдүйг одоо бүтээх гэсэн монгол ухаан бидэнд бий шүү дээ. Манай сургууль энэ жил 96 дахь хичээлийн жилээ эхэлж байна. Нэгэн зууны төгсгөл, ирэх зуунд хөгжих хөгжлийг тодорхойлох сургууль хөгжүүлэх таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргалаа. Үүнд бидний өвөг дээдсийн амьдралынхаа туршид хуримтлуулсан монгол оюуны өв болох ухааныг гол жанжин чиг шугамаа болгох юм. Яагаад вэ гэвэл монгол оюуны өв, оюуны дархлааг сэрээж чадсанаар бид дэлхийн хөгжлийн хурдыг амархан гүйцнэ. Бид өвөг дээдсээсээ хүчирхэг оюуны их өв соёлтой байж өнөөдөр ийм дорой байдалтай байж болохгүй. Өнгөрсөн түүхэнд манжийн дарлалд орох, Оросын заавар чигээр явж байхдаа оюуны гайхамшигт өвийг мартаж холдсон харамсалтай түүх бидэнд бий. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд болгон орж суралцдаг учраас яг энэ үед нь монгол ухааныг хүн байхын мөн чанарыг сууриар тавьж өгөх хэрэгтэй байгаа юм. Энэ суурин дээр академик сургалтаа явуулах нь зүйтэй гэж харж байгаа. Гавьяат багш Д.Гомбосүрэн багш маань 38 жилийн турш Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллахдаа багш, боловсон хүчнээ сонгож шилж авдаг байсан. Боловсон хүчнээ багш болгох, сургах, сайн аав, ээж байх, хүн байх ухааныг Гомбосүрэн, Цэрэннадмид хоёр багш маань тавьж өгч, сургууль гэж ямар байгууллага байх бүтэц, монгол загварыг 1960-1990 оны хугацаанд жинхэнэ бий болгож байсан аж. Тухайн үед ахмад туршлагатай багш нараа сургуулиуд руу явуулж туршлага түгээдэг байсан. Бид таван жилийн зорилгоо дараахь байдлаар тодорхойлж байна.

-Хүүхэд бүр мэдвэл зохихуйн мэдлэгийг ухан ойлгож, мэдэрч, өөртөө шингээн сэрсэн, сав шим ертөнцийн болоод танин мэдэхүй, шинжлэх ухааны суурь мэдлэгээр өөрийгөө хүчжүүлсэн, ирээдүйн зорилгоо бүрэн тодорхойлж түүнд хүрэх эрдэм мэдлэг, зан төлөв, ухамсар, оюуныг өөрийн болгож чадсан Дэлхийн монгол хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэх

-Сургуулиа монгол оюуны өв ухааны сургуулийн хөтөлбөртэй, олон улсын хөтөлбөрийн сургалттай, шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалтын хэв шинжтэй, ухамсарт суурилсан боловсролын суурьтай болгох.

Манай улс нийслэл, дүүрэг, 22 аймаг 330 сумандаа ерөнхий боловсролын сургуультай. Бид монгол ухаан дээр суурилсан академик боловсрол олгох үндсэн технологийг боловсруулахдаа таван жилийн дотор орон нутгийн 19 сургуультай хамтарч ажиллана. Улмаар энэ төсөл амжилттай хэрэгжвэл бусад ерөнхий боловсролын сургуулиуддаа түгээн дэлгэрүүлэх болно.

Энэ зорилгын хүрээнд таван үндсэн зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Зорилт 1: “Монгол ухаан” сургуулийн төсөл-Монгол оюуны өв ухааныг сургах хөтөлбөр боловсруулах.

Зорилт 2: Багшийн хөгжил-Өөрөө үлгэрлэх учраас багшийн хөгжлийн бодлоготой байна.

Зорилт 3: Гадаад гүүр-Сургуулийн гадаад харилцааг хөгжүүлж, сурагчид ахлах ангидаа орохдоо мэргэжлээ сонгосон байна.

Зорилт 4: Шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг хэв шинжтэй болох-Хичээлийн 3 дугаар байр энэ жилээс баригдаж байна. Сургалт явуулах багш, сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.

Зорилт 5: Ухамсарт суурилсан боловсрол-Сурагчид тархиныхаа чадамжийг бүрэн ашиглаж чаддаг болно. Одоо манай сургууль хичээлийн шинэ байраа барьж байна.

Дээрх таван зорилтыг хэрэгжүүлснээр манай улсын боловсролын хөгжлийн нэгэн шинэ гарц нээгдэнэ.


Categories
мэдээ цаг-үе

М.Даваасүрэн: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа гаргаж байж улс хөгжинө

Үндэсний үйлдвэрлэгч “Ган хийц” ХК-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат М.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлого хэр оновтой байна вэ.?

-Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 28 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг тууштай цогцоор нь хэрэгжүүлж ирсэнгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг чинь Монгол Улсын гарал үүслийн гэрчилгээтэй, дэлхийд танигдах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр дотроо нэмүү өртөг бүтээж байгаа компаниудын бүтээгдэхүүнийг худалдан авах, дотоодын нөөц бололцоог дотооддоо шингээхийг хэлээд байгаа юм. Засгийн газрын 2016 оны долдугаар сард гарсан 336 дугаар тогтоолоор Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүний нэрсийг гаргасан. Гэтэл дотоодод үйлдвэрлэж болж байгаа бүтээгдэхүүнийг хямд үнэтэйгээр хил гаалиар татвар бага төлж оруулж ирж байна. Үндэснийхээ эрх ашгийг бодохгүй байна. Ингэж төрийн бодлого хэрэгжүүлэх дунд шатан дээрээ ирэхээрээ замхарч байна. Манай улсад эрчим хүчний тулгуурын хувьд гэхэд урд хөршөөс хамгийн муу материалаар хямд өртөгтэй үйлдвэрлэснийг нь Монголд оруулж ирдэг. Гадаад улс орнууд Монголоос бүтээгдэхүүн авах тухай ярьж, авч байгаа бол манай монголчууд өөрсдөө ажил хийх болохоороо хамгийн түрүүнд гаднаас худалдаж авах бодлогыг барьчихдаг. Засгийн газар, яам, тамгын газрууд нь тендер нэрээр гадаад зах зээл рүү мөнгө урсгадаг. Тендер гэдгийн ард авлигал хээл хахууль байгаа нь тодорхой. Хэрвээ манай улс төр засгийн бодлогоороо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аваас дэлхийн түвшинд өрсөлдөх бүтээгдэхүүнийг бид хийж чадаж байна. Төмөр замын хувьд гэхэд Зүүн бүсийн төмөр замын бетон дэрний хэрэгцээг хангах үйлдвэрийг дотооддоо байгуулчихсан, бетон дэр үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор 10 гаруй тэрбум төгрөгийн валютын гадагшлах урсгалыг дотооддоо шингээх боломж нь байна. “Таван толгой”-гоос Дорнод хүртэл барьж байгуулах 1100 км урттай төмөр замд хоёр сая гаруй бетон дэр шаардлагатай гэсэн тооцоолол байгаа. Хэрвээ үүнийг импортоор худалдаж авбал хэдэн арван тэрбум төгрөг зарцуулна. Хөгжлийн хувьд зүүн бүсийг хангасан бодлого явуулах аваас Дорнод, Сүхбаатар аймгийн дагуух бүх төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэж болж байна. Энэ төрлийн манай компани хөрөнгө оруулалт татаж, техник технологио сайжруулж хамгийн сүүлийн ноу хауг оруулж ирэн олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажиллаж байна. Цаашлаад ч төмөр замаа модоор хийж буй Орос руу төмөр замын дэр мод гаргах бололцоо нь ч байна. ОХУ-ын Чит муж, Иркутск, Алтай чиглэлийн Монголын хилийн залгаа Оросын төмөр зам бүгд модоороо байгаа. Төмөр замын хүнд даацын хурдны галт тэрэг тавиад эхлэх юм бол төмөр замын бетон дэр зайлшгүй шаардлагатай болно. Манай компани энэ тухай оросуудтай, гэрээ хэлэлцээрийг эхлүүлсэн байгаа. “Ган хийц” ХК Дорнодод яагаад үйлдвэр байгуулсан бэ гэвэл эх орондоо хийж бүтээж чадах зүйлээ өөрсдөө хийцгээе, эх оронд минь хэрэгтэй юм шүү гэсэн сэтгэлгээгээр хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ байгуулсан. Гэтэл төр засгийн бодлого нь яавал гаднаас зөөж авчрах тухай бодлого тувт баримтлах гээд байдаг талтай.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэхээр чанарын бөгөөд үнийн хувьд өндөр байдаг гэдэг шалтгааны улмаас дотоодын нийлүүлэлт хийгдэх бололцоо хумигдмал байдаг гэж тайлбарладаг шүү дээ?

-“Ган хийц” ХК эрчим хүчний бүх төрлийн тулгуур баганыг үйлдвэрлэж байна. Лав манай компанийн хийсэн бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх чадвартай, чанартай. Биднээс ав л даа. Бидэнд итгэж үз л дээ. Гэтэл тендерийн хорооноос нэг комисс байгуулагдаж, жинхэнэ үйлдвэрлэл явуулж нэмүү өртөг бүтээж буй аж ахуйн нэгжүүдээ ерөөсөө олж хардаггүй. Сая Засгийн газар зоримог шийдвэр гаргаж нефтийн үйлдвэр байгуулахаар болчихлоо. Нефтийн үйлдвэр байгуулахад тухайн үйлдвэрт шаардлагатай эрчим хүч, барилгын олон ажлууд хийгдэнэ. 27 км төмөр зам барина гэж байна. Энэ бүхэндээ дотоодын нөөц бололцоог ашиглах вэ гэдгээ бодох л хэрэгтэй. Манай улс яг ямар стандартаар явах вэ гэдгээ тодорхой болгоогүйгээс асуудал үүсдэг. Жишээ нь, төмөр замын стандартыг евро стандартаар мөрдөнө гэж заасан байхад урд, хойд хоёр хөршийн стандарттай таарна, таарахгүй тухай яригддаг. Евро стандартыг Монголд нутагшуулах гэж байгаа бол хоёр их гүрний стандартад нийцүүлсэн аль аль талдаа хэрэглэж болохуйц боломжоор хангаж өгөөгүй нь хөгжлийн бас нэгэн чөдөр тушаа болж байна.

-Барилгын салбар царцанги байдалд орчихсон байна. Аж ахуйн нэгжүүд нь ч өртэй, худалдан авах чадвар ч буурчихлаа. Энэ салбарын хөгжлийн бодлогыг хэрхэн явуулах нь зүйтэй байв?

-Аливаа нэг улсын хөгжлийг бүтээн байгуулалтаар нь тодорхойлдог. Бүтээн байгуулна гэдэг өөрөө барилгын материалаа үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ байшин барьж бүтээн байгуулалт хийхийг хэлж байгаа юм. Барилга гэхээр зөвхөн орон сууц барьснаар төсөөлөөд байдаг. Монголын хөгжил, бүтээн байгуулалтын асуудлыг барилгын салбараас салгаж ойлгож болдоггүй. Барилга гэдэг том бүтцийг дотор нь аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, эрчим хүчний, замын барилга гэх мэтээр ангилж үзэж болно. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл барилгын бүтцийг бүх яамдууддаа тараан хуваан авч байршуулдгаа больчих хэрэгтэй. Өнөөдөр Боловсролын яам барилга барьдаг. Боловсролын газар нь боловсролынхоо ажлыг хий л дээ. Сургуулийн барилга барих асуудал ер нь боловсролын яаманд ямар хамаатай юм бэ. Эрүүл мэндийн яам нь эмнэлэг барих асуудлаа хариуцсан барилгын чиглэлийн яамаар хийлгэ. У.Хүрэлсүхийн Засгийн газар алсыг харсан хөгжлийн бодлоготой явъя гэвэл салбар хариуцсан яамдыг үндсэн ажилд нь оруулж, хариуцсан ажлыг нь л хийлгэхээс эхлэх хэрэгтэй. Одоо орон сууцны стандартыг баталж, мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хүн тав тухтай амьдрахын нөхцөлгүй орон сууж барьж, зах зээлийн өртгөөс өндөр үнэтэй, ипотекийн зээлэнд хамруулж ард иргэддээ дарамт үзүүлж болохгүй. Дотооддоо чанартай дээд зэргийн барилгын материал үйлдвэрлэж, хамгийн сүүлийн үеийн ноу хау, технологийг оруулж ирэн, хамгийн хямд өртөгтэй орон сууц барихыг төрөөс дэмжчих хэрэгтэй. Тэгээд урт хугацаатай бага хүүтэй зээл олгочих аваас иргэд өөрсдөө барилгаа барьчихна. 1 м.кв талбайг 1.1 сая төгрөгийн өртгөөр барих бололцоо байхад 2.5 сая төгрөгөөс дээш өндөр үнээр борлуулж байна. Ингэж мөнгө угаах бодлого манайд хэрэгжиж байна. Өнөөдөр Монголд сайд болсон хүн сургуулийн ч юм уу, барилга барих тендер зарлах ажил л хийдэг. Уг нь яамд, сайд нар чинь хөгжлийг цогцоор нь харсан, иргэдээ дэмжсэн бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг хийх хэрэгтэй байхгүй юу. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа гаргаж байж үүний дараа улс хөгжинө. Үндсэн хуульдаа бүсчилэн хөгжүүлнэ гэсэн нэгхэн өгүүлбэрийг оруулчих. Тухайлбал, Хэнтий аймгийг аялал жуучлалын бүс болгочихъё. Сүхбаатар аймгийг хүнд үйлдвэрийн хөгжлийн хот, Дорнодыг хөнгөн, хүнсний үйлдвэрийн төв болгоё. Ингэж бүсчилэн хөгжүүлж, жалга довны яриагаа больчихвол яасан юм бэ.

-Агаарын бохирдлыг бууруулахад их л мөнгө зарцууллаа. Үр дүн гарсангүй. Агаарын бохирдлыг бууруулах гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл хөтөлбөр, арга замыг хэрэгжүүлж үзлээ. Ирэх оны тавдугаар сарын 1-нээс эхлэн түүхий нүүрсийг түлэхгүй байх тухай шийдвэр гарсан. Энэ буруу гэж бодож байна. Энэ шийдвэрээ эргэж харах тухай бас яригдаж байгаа юм билээ. Хятадууд 15 жилийн өмнө агаарын бохирдлоо бууруулах гээд орон даяараа шахмал түлшийг хэрэглэх бодлогыг хэрэгжүүлж үзсэн. хятадын бүх аймаг, хотуудад шахмал түлшний үйлдвэрийг олноор байгуулсан. Тэгтэл хятад өнөөдөр шахмал түлшнээсээ бүрэн татгалзаж, эрчим хүчээр бүх асуудлаа шийдвэрлэхээр болчихлоо. Сүүлийн үеийн технологид найдаж байна. Жишээлбэл, 17 литр цэвэр усаар орон сууцыг халаадаг технологийг хэрэглэх болсон. Сүүлийн хоёр жилд Бээжингийн агаарын бохирдлын хувь тэг хэмжээнд зааж байна. Бусад улс орнуудад ч шахмал түлш хийдэг асуудал зогсонги байна. Яагаад вэ гэвэл аливаа улс оронд шударгаар ажил хийдэг хүмүүс цөөн байдаг юм байна л даа. Яг стандартынх нь дагуу шахмал түлш үйлдвэрлэж байгааг нь бүрэн хянаж чаддаггүй гэсэн үг. Дээд зэргийн утаагүй шахмал түлшийг гаргахын тулд илчлэгтэй коксжих нүүрсийг хэрэглэдэг. Коксжих нүүрсийг багахан хэмжээний муу нүүрстэйгээ хольж, наад зах нь 120 кг даах хүчин чадалтай хатуу бодис болгож түлш гэх мэт хатуу стандарт баримтлах ёстой байдаг.

-Тэгвэл Монголд ямар арга тохиромжтой вэ?

-Өвлийн улиралд цахилгаан эрчим хүчийг тэглэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг төр ялгаварлан гадуурхаж хамгийн утаа ихтэй хэсгийг шөнийн тарифт оруулчихаж байна л даа. Эрчим хүчний даац ачаалал хэтрэх эрсдэл байна гэсэн тайлбарыг хэлдэг ч яг үүнд л төр бодлогоор зохицуулж ажиллах ёстой. Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийд бол эрчим хүч, мөн газ байж болно. Улаанбаатарт нүүрсээ түлдэг 220 мянга айл өрх бий. 220 мянган айл өрхийг жилдээ нэг өрхийн хэрэглээг таван мянган килограммаар тооцоход 1.2 сая тонн шахмал түлш хэрэгтэй болох нь. Шахмал түлш нүүрсний хэрэглээнээс хамаагүй хэмнэлттэй гэж тооцохоор ядаж 600 мянган тонн шахмал түлш жилдээ хэрэгцээтэй байгаа юм. Олон улсын жишигт нийцсэн, стандартын дагуу шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр манайд үнэндээ хэд байгаа билээ. Байхгүй шүү дээ. Шахмал түлш нэрээр л явж байгаа болохоос биш стандарт хэмжээний хувьд нийцэхгүйг үйлдвэрлэн гаргаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зуух, яндан, шахмал түлш гурвыг цогцоор нь шийдвэрлэж байж үр дүнд хүрнэ. Зуух, яндан, хатуу түлш стандарттай байх ёстой. Манайд цогцоор нь шийдээгүйгээс болж өнгөрсөн хугацаанд үр дүн гарсангүй. Мөн хувь хүн хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй байна.

-Та салбартаа 35 жил тасралтгүй ажиллаж, олон ч үйлдвэр байгуулсан. Төр өнөөдөр ажил хийх болохоор зовлон, шалтаг ер мундахгүй гарах юм. Төрд яг юу дутуу байгаагаас хөгжил урагшаа ахихгүй байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн ирээдүйг харах аваас хөгжих боломж нь бүрэн байна. Даанч төр, засагт ажиллаж буй боловсон хүчин нь чадваргүй, төр нь замбараагүй, хариуцлагагүй байна. Засаг солигдох болгонд л өмнөх Засгийн газрын хийж байсан хэрэгтэй бодлогыг тогтвортой үргэлжлүүлэн хийдэггүй, хаягддаг. Сая Дарханд төмөр зам салж галт тэрэг унахад буруутан нь дэр мод ялзарснаас болчихсноос биш хариуцлагын асуудал яригдаагүй. Өнгөрсөн 27 жил Монгол Улсын барилгын салбарт ажиллаж ирсний хувьд барилгын салбарт үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж өгье гэж зорьж ажилласан, үйлдвэрүүдээ байгуулсан. Зорьсондоо ч хүрсэн. Ажлыг хийе, бүтээе гэсэн сэтгэлгээгээр хийхэд ажил урагшаа явдаг. Төр дорвитой ажил хийе гэхээр мөнгө байхгүй гэдэг шалтгааныг хэлдэг л дээ. Үе үеийн УИХ-аас хөгжлийн маш олон сайн хөтөлбөрийг гаргасан байдаг боловч зөвхөн цаасан дээр буучихаад амьдрал дээр хэрэгждэггүй. Ажил хийх гэхээр яам, тамгын газрын боловсон хүчний мэдлэг боловсрол нь хүрдэггүй. Ажил хийсэн болж харагдаад дөрвөн жилийг бардаг. Чадварлаг боловсон хүчинтэй төр тулгамдсан шийдвэрлэх ёстой асуудлыг шийддэг. Дөрвөн жилийн настай, сонгуульд ялсан намын ажиллах хүчнээр бүрдсэн төрд бодлого хэрэгжүүлэх чадвар үнэхээр байхгүй болчихож. Жишээ нь гэхэд АН засаг барьж байх үед Үнэ тогтворжулуах хөтөлбөр хэрэгжүүлж, техник технологийн шинэчлэлийг олон үйлдвэрүүдэд хийсэн гэсэн. Дараачийн Засгийн газар гарч ирэхдээ үр дүнг нь шалгаж, зээлийг богино хугацаанд төлүүлэх гэх мэт тогтвортой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой байсан.

Өнөөдөр арилжааны банкны хүү өндөр байгаа нь баялаг бүтээж байгаа хүмүүст маш хүнд тусдаг. Аж ахуйн нэгжүүд авсан зээлийнхээ хүүг төлөхдөө арилжааны банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн хүүг төлдөг, банкны ажилчдын цалинг төлнө, цаана нь үлдэх ашгийг төлж байна. Банкууд нь хадгаламжаар хүний мөнгийг авчихсан учраас зээл гаргаж ингэхдээ үйл ажиллагаа явуулж буй хэдэн компаниудаа шулаад л амьдарч байна. Ингэж байж бид хөгжихгүй. Уг нь социализмын үед манай улс чинь хөгжлийн 10, 20 жилийн дараах хөгжлийн төлөвлөгөөтэй, яг тэрнийхээ дагуу бодлоготойгоор хэрэгжүүлдэг байлаа. Боловсон хүчнээ бэлддэг байлаа. Энэ хуучин системийг хариуцлагатайгаар хэрэгжүүлж болно. Төр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг бүх иргэддээ үнэгүй авах боломжийг хангах хэрэгтэй. Ингэхэд л ард түмний амьдрал дээшилнэ. Гэтэл ажил хийх ёстой дарга нар нь хувийнхаа оффшор данс руу төрийн мөнгийг хийгээд байхаар чинь Монгол Улс яаж хөгжих юм бэ.

-Хариуцлагын тогтолцоо алдагдсанаас уруудах шалтгаан болж байгаа гэдэгтэй санал нэг байна?

-Монгол Улсад хүн болгон татвар төлдөг байх хэрэгтэй. Хүн болгон хариуцлага хүлээдэг хуулиа дээдэлдэг байх хэрэгтэй. Тэгш эрх үүрэгтэй байх ёстой. Энэ бүхэн хэрэгждэг байхыг төрөөс хангаад өгчих. Гэтэл өнөөдөр манайд бүх зүйл эсрэгээрээ байна. Хуулиа дээдэлдэггүй, хариуцлага хүлээдэггүй. Улс орнууд хариуцлагын системийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Сингапур, Солонгосоос харж жишээ авч болно. Гэхдээ зөвхөн төрд бүх бурууг чихэлтгүй юм. Сүүлийн үеийн залуучууд их, дээд сургуулиа төгсчихөөд яаж бэлэн зүгээр сууж байгаад мөнгө олох вэ гэдэг дээр анхаарлаа их хандуулдаг болчихож. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө оюун санаагаа чилээж, өдөр шөнөгүй ном үзэж, эрдмийн зэрэг хамгаалж, ажил голохгүй хийдэг хүн олон биш болжээ. Манай монголчууд даанч залхуу хүмүүс. Миний аав “Монгол хүнийг залхуугийн өвчнөөс нь салгахгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй шүү” гэж хэлдэг байж билээ.

Б.ДОЛЗОДМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол орон ямар азаар ардчиллын баянбүрд юм бэ?

Монгол Улс бол дарангуйлал, диктатуртай урд, хойд гэсэн хоёр агуу том хөршийн дунд оршин байдаг ардчилсан “жижиг” улс орон. Ардчилсан улс орон гэдгээ саяхан болсон нэгэн үйл явдлаар дэлхий нийтэд батлан харууллаа. Монгол дахь Турк сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчай гэх хүнийг олон улсын хэвлэлийнхний мэдээлж буйгаар Монголын нутаг дэвсгэр дээрээс улс төрийн зорилгоор Туркийн тагнуулынхны оролцоотойгоор хулгайлан баривчлах гэж байсныг таслан зогсоож чадлаа. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон лалын номлогч Фетхулла Гюлен нарын хооронд үүссэн зөрчилтэйгээр холбоотойгоор дэлхийн 150 гаруй оронд салбартай Туркийн сургуулийн хамааралтай зарим нэг хүмүүсийг баривчлан авч яваад буй хэрэг өмнө нь өөр улс оронд гараад байгаа билээ. Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүд, салбар хариуцсан сайд, сөрөг хүчний намаасаа эхлээд хүн “хулгайлах” гэсэн энэ явдалд анхаарлаа хандуулж, оролцож байр сууриа илэрхийлж, хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг дор бүрнээ сануулж ажиллав.

Эрх баригчид, төр засгийн анхаарал сэрэмжтэйдээ гол нь ч биш Монголын ард түмэн хууль бус үйлдлийн эсрэг зогсч, хүний эрхийн төлөө тэмцэж чадна, чаддаг гэдгээ харуулсан юм. Турк сургуулийн багшийг баривчлагдаад явлаа, нутаг руу нь хүчээр буцаах нь гэсэн мэдээлэл анх ирсэн даруйд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр хэсэг иргэд цугларч, самбар лоозон барьчихсан зогсч байв. Энэ тухай ч гадны хэвлэлүүд хэдийнээ онцлон бичээд эхэлж. Тухайлбал, Туркийн хэд хэдэн хэвлэлд Турк улсын иргэн Вейсел Акчайг Монголын тагнуулын байгууллагын тусламжтайгаар хулгайлж эх оронд нь буцаах гэж байсан тухай мэдээлсэн бол “Ройтерс”, “Дэйли мэйл” зэрэг гадны томоохон хэвлэлүүд дээр “Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон үүргээ биелүүлж ийнхүү Турк багшийг эх орондоо үлдээж чадлаа” хэмээн бахархан бичжээ. Туркийн өдөр тутмын томоохон сонин болох Сабах цахим хуудсанаа “Туркийн Үндэсний Тагнуулын газар Фетуллах Гюллений сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа найман мянган километрийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал бөгөөд Монголын тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр баривчлахыг завдлаа” хэмээн мэдээлжээ. Турк багшийг Монголд үлдээсэнд нь талархсан үгсийг гадаадын олон иргэн жиргэжээ. Үүнд “Монгол тусгаар тогтносон, ардчилсан улс гэдгээ жинхэнэ утгаар нь баталлаа” гэсэн агуулга бүхий жиргээ зонхилж байна. Мөн бусад улс оронд байгаа турк багш нар “Монгол Улсад баярлалаа” хэмээн олон нийтийн сүлжээгээр талархлаа илэрхийлсээр байна.

Турк улсад улс төрийн асуудал бол байгаа. Эрдагон өөрийнхээ диктатурыг тогтоохын тулд өөрийн өрсөлдөгч Гюлленийн эрх мэдлийг боомилох, хязгаарлах үйл ажиллагаа явуулах болсон. Европын орнууд Эрдагонын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэрээс хэтэрлээ гэж эсэргүүцэж байгаа. Дэлхий нийт ч тэгж харж байгаа. Энэ удаагийн үйл явдал ч түүнтэй холбоотой гэж үзэж байна. Өмнө нь Косово улсаас зургаан багшийг ийм маягаар хулгайлж, үүндээ тагнуулын байгууллагатай нь хамтарсан гэж мэдээлснээр Косово олон улсын өмнө ихээхэн хэцүү байдалд орж байсан удаатай. Косовогийн Ерөнхий сайд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байснаа хэлж, харин туркууд хамтарсан гэсэн мэдээлэл гаргаж байсан юм. Монголын хувьд салбар, салбарын сайдууд нь сайн ажилласан. Хэрэв нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол өнөөдөр Монгол Улс олон улсын өмнө ихээхэн эвгүй байдалд орох байсан. Харин энэ хэргээр Монгол Улс дэлхийд бүрэн утгаараа ардчилсан, иргэд нь хүний эрхийн мэдрэмжтэй, хүнлэг ард түмэн гэдгээ харууллаа хэмээн судлаачид дүгнэж байна. Ер нь Монгол Улс ямар азаар Ази дахь ардчиллын баян бүрд гэсэн тодорхойлолтыг авах болтлоо ардчилалд элгэмсэж, хоёр их гүрний дунд ардчиллын өлгий нутаг, тусгаар бие даасан улс гэдгээрээ бардамхан оршино вэ. Манай улсын хувьд ардчилал гэдэг нь хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхээс гадна үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт тусгаар улсын чухал сэдэв юм. Манай улсын хилээр Өмнөд Монгол, Буриад, Хойд Солонгос зэрэг улс төрийн нөхцөл байдлаас улбаалж дүрвэж ирдэг хүмүүс цөөнгүй бий. Хэрэв ингэж ирж байгаа тохиолдолд тэднийг эх оронд нь заавал албадан буцааж өгөхгүй байх хэрэгтэй юм. Монгол орон бол үндэстнийхээ хувьд диваажин гэх утгаар “Ар Монгол буюу Төв Монгол нь Өмнөд, Хойд монголчуудынхаа хувьд диваажин нь байх ёстой” гэсэн нийтлэлийг манай “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан билээ. Энэ сэдвийг дахин дахин хөндөж буй нь санууштай юм. Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцид нэгдэн орсон орон. Үүн дотор “Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй” хэмээн тодорхой заасан байгаа. Тиймээс нутагтаа очоод эрүүдэн шүүлтэд орох магадлал өндөр байгааг нь мэдсээр байж зорьж тэмүүлж ирсэн дүрвэгчдийг албадан буцаахгүй байх нь хүн ёсны хувьд ч хүндэг, ардчилсан улсын хүлээх үүргийн нэг болж байна гэдгээ санацгаая. Гадаадад гарсан гэмт хэрэг, улс төрийн үзэл бодлоор гадуурхагдсан бол энэ нь Монгол оронд хууль ёс сахин амьдарч суугаа хүнийг буруутан болгоод байх шаардлагагүйг харуулна. Тэр тусмаа Монгол үндэстнүүд өлгий нутгаадаа зориод ирэхэд хил давуулан оруулах ёстой. Монголчууд бид нутгаадаа гүйсэн морийг замд нь зогсоодоггүй гэж эртнээсээ хэлж ярьж ирсэн ард түмэн. Монгол өөрөө ардчилсан улс байж гэмээнэ бусдын сонирхлыг татаж байдаг. Хэрэв тийм биш байсан бол биднийг өнөөдөр хэн сонирхож, тоох юм бэ? Бие даасан тусгаар улс учраас ардчилсан байгаа юм.

Ардчилсан байгаа учраас олон улсын эдийн засаг, глобал зах зээлтэй ойлголцож чадаж байгаа юм. Бидэнд хоёр хөршөөсөө илүү боломж ардчилал гэх үнэт зүйл бий. Ардчилал дээр суурилж хүнлэг зарчмыг бий болгох найдвар үргэлж төрж байдаг. Хүний нийгэм хүн дээр л, хүн хоорондын хүнлэг зарчим дээр л оршин тогтнодог. Өнөөдрийн дэлхийд тэргүүлэх орнуудын хөгжлийн нууц нь хүний хөгжлийн үзүүлэлтүүд нь давуу байдагт оршдог. Хүний хөгжил нь хүн төвтэй төр улсад, хүнлэг нийгэмд л хамгийн өндөр байдаг. Жишээ дурдахад тэд л дэлхий ертөнцөд хамгийн түрүүнд боловсролыг үнэгүй, бүх нийтийн хамарсан болгож, ардчилсан хууль, төр гэх зэрэг хүнээ дээдэлсэн ёсыг тавьж байна. Ийм үнэт зүйлс бидэнд байна. Цаашид ардчилалыг улам бүр төгөлдөржүүлэн хөхиүлэн дэмжих хэрэгтэй юм. Харин үүний дэргэд нэг хүний хэмжээгүй эрхт засаглал дарангуйлал болон хувирах нь алга урвуулахын төдий зүйл гэдгийг түүхийн хуудас нотолдог. Олон улсын тавцанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх асуудал дээр харин ч сайн үлгэр жишээ болон үлдэж буй Туркийн иргэн Вейсел Акчайгийн явдал Монголын ардчиллыг батлан харуулж байна.

Уг үйл явдалтай холбоотойгоор нийтлэлч Баабар твиттер хуудаснаа “Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ. Түрэг сургуулийн захирлыг баривчилж Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Түүнийг хулгайлаагүй бид хүлээлгэж өгч буй бололтой. Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа л даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар юм хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно. Гэхдээ мөнгийг нь хэн авав. Юу гэж тайлбарлан бүлтрэх бол.

Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдагоны хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцсон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн байсан. Турк сургуулийн багшийг маск зүүсэн гурван хүн гэрийнх нь гаднаас баривчлан авч явахыг завдсан хэрэгт Монголын тагнуулынхан оролцсон байх магадлалтай эсэх тухай ид яригдаж байгаа. Тагнуул хэрэв оролцсон бол төр засгийнхан дээгүүрээ оролцоотой гэсэн үг. Манай төр засгийн тэргүүнүүд Турк улс руу айлчлал ойрмогхон нэлээд хэд хийгээд ирсэн. Сурснаараа бадар барьж зээл, туслалцаа “хайж” явсан нь тодорхой байх. Тэр үеэрээ мөнгөн туслалцаа, дэмжлэг өгье гэсний төлөө аманд нь багтаж манай тагнуулынхан хүн хулгайлах энэхүү хэрэгт арай оролцчихсон юм биш байгаа гэж “хардаж” байна. Ямар турж үхэх гэж байгаа биш дээ. Халтар хэдэн төгрөгөөр ардчиллын амин сүнс хүний эрх, цаашилбал амьд явах эрхийг худалдаж болохгүй ээ. Монголчууд бид бие биенээ муулаад ч болов бий болгосон ардчилал ямар их үнэ цэнэтэй, ямар зөв замаар явсны баталгаа саяны үйл явдал болсон. Иргэдийн сонор сэрэмж, бяцхан тэмцэл бүхэл бүтэн улсын нууц ажиллагааг ил болгож, таслан зогсоож чадаж байна. Гадны нэг нөхрийг аварсандаа ч гол утга нь биш, хүний эрхэнд халдсан хууль зөрчсөн ямар ч үйлдлийн эсрэг жирийн иргэд зогсч, тэмцэж чадна гэдэг нь бидний үнэт зүйл, бахархал. Олны анхааралд орсон Вейсел Акчай гэгч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан монголчуудад баярласнаа илэрхийлсэн харагдсан. Тэрээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна. Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай сургуулийн төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл гаргаж орой болтол хөөцөлдөж, ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” гэсэн юм.

Чин сэтгэл ханхалсан талархлын энэ үг ардчилал ямар их хэрэгтэйг харуулсан, бас ардчилал байгааг баталсан. Монгол Улс ардчилсан том улс орон гэдгээ ч дэлхий тавцанд ахин дахин батлан харууллаа.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба: “Рио тинто” шиг дэлхийн хэмжээний компаниудаа хөөчихвөл урд хөршийхөн л орж ирнэ

Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай уул уурхайн салбарт барьж буй төрийн бодлого гэсэн сэдвийг хөндөж ярилцлаа.


-Улс төр, эдийн засгийн бүлэглэл гэж их ярих болжээ. Нам дамжсан ийм бүлэглэлүүд үүсэх болсон уг шалтгаан нь юу вэ?

-Монголын гол хоёр намын үзэл баримтлал тэгш биш, итгэл үнэмшил болоогүй, итгэл үнэмшлээрээ намд элссэн хүн цөөхөнтэй л холбоотой. Дэлхийн том орнуудын намыг ажиглахад хоёр гол чиглэл байна. Нэг нь нийгмийн буюу зүүний чиглэлтэй, нөгөө нь хөрөнгөтний ба барууны чиглэлтэй. Барууны чиглэлийнхэн чадалтай нь амьдарна гэсэн байгалийн хуулийг гол зарчмаа болгодог. Зүүнийхэн нь нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой гэж үздэг. Гэтэл манайд нам гэдэг үзэл бодол нь төлөвшөөгүй хүмүүсийн нэгдэл болчихсон учраас хоорондоо эвсэж нэгдэх боломж маш их байгаа. Үзэл бодлын асар их зөрөөтэй, түүндээ үнэнч бол нам дамжсан нэгдэл гэсэн ойлголт хэзээ ч гарахгүй. Нэг нь засаг барихад нөгөө нь сөрөг хүчин байж таарна. Сөрөг хүчин байхдаа нөгөөхөө шүүмжлэх ёстой. Элдэв буруу зүйл хийвэл тэр дор нь засуулах арга хэмжээ авах учиртай. Гэтэл намууд нь үйл ажиллагаа, бодлогоороо ялгарахааргүй болсон ийм цагт нам гэж талцахаасаа илүү эдийн засгийн сонирхол нь давамгайлдчихаад байна л даа.

-Улс төрийн нам дамжсан бүлэглэлийн сонирхол уул уурхай дээр их тод байна уу?

-Ганц уул уурхай ч биш бүх салбарт байна.

-Гэхдээ их мөнгө эргэлддэг гэдэг утгаар нь уул уурхай дээр хүчтэй анзаарагдаж байгаа биз дээ?

-Ер нь их мөнгөтэй салбаруудад маш тод анзаарагддаг. Бас нэг асуудал бий. Манай улсын мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс төлөвшөөгүй байна. Социализмын үед бүгдээрээ ядуу байсан. Гэтэл гэнэтхэн ямар нэг арга, овсгоо самбаагаар хөлжсөн учраас хөрөнгөтний үзэл байдаггүй. Идэж уух хүсэл нь хязгаарлагдаагүй. Харин олон зуун жил капитализм хөгжсөн Англи гэх мэт улсад огт өөр. Өв уламжлаад баян амьдарч буй хүмүүс хоёрын хооронд юман дээр эсрэг намынхаа хүнтэй нийлээд явна гэсэн ойлголт байдаггүй. Манай хөрөнгөтнүүд бол шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг байна. Тэр онцлог нь нийлж нэгдэж идэж уухад нь нөлөө үзүүлээд байна л даа.

-Таныг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхад уул уурхайн оргил үе таарсан. Уул уурхайн салбарын тэр тэсрэлт яагаад цааш үргэлжлэх боломжгүй болчихов оо?

-Хоёр үндсэн шалтгаантай. Эхнийх нь дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасантай холбоотой. Хоёр дахь нөлөө нь төр засгийн тогтворгүй байдал. Засгаас явуулж байгаа бодлого нь компаниудыг гацаасан үр дагавар авчирсаар өнөөдрийг хүрсэн. Ийм шалтгаанаар Монголд хөрөнгө оруулах хэцүү гэдгийг гадныхан маш сайн ойлгосон. Дотоодынхон ч халширч байна. Бизнес хийдэг найз нөхөдтэйгээ уулзахаар бүгд л толгой сэгсрэх болсон. Надтай адилхан бизнес хийхээс халширдаг болсон нь олширчээ.

-Уул уурхай ид хөгжиж байхад “Рио тинто” шиг том компаниуд Монголыг зориод ирж байсан байх аа?

-Тэгсэн. BHP Billiton байна. Чилийн төмөр, нүүрсний олборлолтоороо дэлхийн номер нэг шахуу компани сонирхож ирсэн. Олон лицензтэй гээд их ад үзэгдсэн дээ. Баруун Монголоор нэлээд хайгуул хийж их ч мөнгө зарсан. Тэгээд гараад явчихсан. “Пийбоди” байлаа. Ад үзсээр байгаад гаргасан. Фрийдландын “Айванхоу майнз”, Хан ресурс байсан. Гэхдээ тэд багахан компаниуд. Дэлхийд томоохон орд олж илрүүлэх ажлыг голдуу эдэн шиг жуниор компаниуд хийдэг л дээ. Олдсоных нь дараа томчууд нь худалдаад ч юм уу, түрээслээд авчихдаг зарчим ажиглагддаг. Дэлхийн том компаниудын хувьд манайх шиг хууль нь тогтворгүй улсад ажиллах хэцүү байсан байх. Дээр нь эх орончид гэж өөрсдийгөө нэрлээд үймүүлдэг улс ч нөлөөлсөн. Монголоосоо холдож үзээгүй, дэлхий ертөнцийг таньж мэдээгүй улстай харилцахад хэцүү л дээ.

-Компаниудыг шантаачлаад мөнгө аваад сурчихсан хэсэг бүлэг хүмүүс уул уурхайн төслүүдийг урагшлуулахгүй гацаахад том үүрэгтэй ажиллаад байх шиг анзаарагдах юм. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Тийм тал анзаарагддаг. Гэхдээ иргэний хөдөлгөөнийхнөөс гадна улстөрчид гэж хэцүү улс байна. Мэдээлэл багатай ард түмнийг ашиглаж, нэр хүндээ өсгөх гэж мэдсээр байж буруу юм ярьдаг хүмүүс шүү дээ.

-Өөрсдөө уул уурхайтай гишүүд Оюу толгойг шүүмжилдэг, гэсэн хэр нь тэр хүмүүсийн нэр дээр байдаг уул уурхайн компанийг шүүмжлэх хүн байдаггүй гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Шууд хариулахад төвөгтэй асуулт байна. Гэхдээ нэг зүйл их тод ажиглагддаг. Манай хойд, урд хөрш гурав дахь орныг Монголд ирж үйл ажиллагаа явуулахад нь дуртай биш ханддаг тал анзаарагддаг. Бодит жишээ нь ураны салбар байна. Францын “Арева” гэж том компани ороод ирэнгүүт хойд, урд хөрш шууд эсэргүүцсэн бодлого явуулах жишээний. Хэвлэл мэдээллээр хэн нэг эрх мэдэлтэн нь яриад байхгүй ч манай улстөрчдийг түлхэж яриулаад байдаг. Заримыг нь бүр гайхдаг. Дорноговьд худаг хордсоноос болж мал янз бүр боллоо гэсэн мэдээлэл тарсан даа. Хэн тэр худаг руу хор хийв гэдгийг мөрдөх хэрэгтэй байсан. Хажууханд нь байгаа худаг зүгээр байхад яагаад заавал тэр худаг хортой бодистой гардаг билээ гэдэг өнцгөөс асуудалд хандах ёстой байсан. Худагнаас илэрсэн селен хажууханд нь хайгуул хийж буй “Арева”-д ямар ч хамаагүй байсан нь үнэн. Тэд тийм юм ашигладаггүй байсан. Селенийг хэн хаанаас яаж авчраад тэр худагт хийсэн юм бол гэдэг том асуулт шүү. Малчдын хувьд тугал мал нь үхэж хорогдохоор бухимдаж таарна. Уг нь шар нунтаг хийгээд гаргах нь тийм айхавтар зүйл биш. Аюултай, бараг л цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна шахуу зүйл ярьсаар гацаачихлаа л даа. “Арева” ийм шалтгаанаар бизнесээ царцаагаад байна.

-“Хан ресурс”-ийн асуудлыг харахад уран дээр хоёр хөршийн том сонирхол байгаа нь анзаарагддаг шүү?

-Улайм цайм булааж оросуудад өгөх гэсэн бодлогыг төр засгаас явуулсан. Түүнээс болж Монгол Улс ямар их өрөнд орсон билээ. Эцэст нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж төлсөн. Хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээ гэж бий. Тэр хэм хэмжээг хамаагүй зөрчөөд байж болдоггүй. Тод жишээ нь “Хан ресурс”.

-Оюу толгойн гэрээн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Өөрчилж янзалмаар юм анзаарагддаг. Нөөц ашигласны төлбөр гэхэд “Эрдэнэт”-ээс багыг төлдөг. Манайхны буруу бодлого, буруу менежменттэй л холбоотой. Анх 100 хувь гадны хөрөнгө оруулалттай байхад манайхан 51 хувийг нь авна гээд дайрчихсан. 51 хувиа алдахгүйн тулд буулт хийсээр байгаад 34 хувийг зөвшөөрсөн. Ингээд Монголын Засгийн газартай хамтарсан компани болсон. 34 хувийнхаа хөрөнгө оруулалтыг гаргаж чадахгүй байсан учраас нөгөө талаасаа зээлсэн. Тогтвортой байдлын гэрээ хийсэн шалтгаан нь энэ шүү дээ. Эхнээсээ хувь эзэмшихгүйгээр татвараа өндөр тавьчих байсан юм. Борлуулалтын орлогоос нь 20 хувийн татвар авахад л маш их мөнгө. Зүгээр хүнээс мөнгө авчих юман дээр өөрсдийгөө аваачаад барьцаанд хийчихсэн. Энэ мэт асуудал Оюу толгойн гэрээнд бий. Засч залруулж болох асуудал. Түүнээс биш хөөж явуулах бодлого явуулж огт болохгүй. Монголын Засгийн газар 34 хувийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан асуудал дээр надад нэг хар байдаг. Надад хардах эрх байгаа шүү дээ. Оюу толгойд тодорхой хэмжээний юм шахахын тулд төрийн мэдлийн хувь байх ёстой гэж харсан байх.

-Оюу толгойг шалгах ажлын хэсэг УИХ-д ажиллаж байна. Оюу толгойг улстөржүүлдэг хэсэг бүлэг улстөрч бий. Ийм шалтгаанаар “Рио Тинто” арга нь барагдаад Монголоос гарахдаа тулбал яах вэ?

-Гадны хөрөнгө оруулалт бараг алга болно. Урд хөршийн хөрөнгө оруулалт л нэлээд өргөжих байх. Урд хөршийнхөн баргийн эсэргүүцэл, баргийн хэл амыг тоохгүй. Бид байнга л урд хөршөө доромжилж байдаг. Тэглээ гээд эсэргүүцдэггүй. Том гүрний том бодлого. Тэд зугуухан наашлахаа л бодно.

-Монголчуудад дэлхийн хэмжээний уул уурхайн үйлчилгээ үзүүлэх чадварыг суулгаж байгаа нь“Рио тинто”, “Оюу толгой”-н нэг өгөөж нь гэж ярьдаг. Наад захын ашиг нь монголчууд дэлхийн хаана ч очоод өрөмдлөг хийгээд эхэллээ. Хэрвээ та бид хоёрын төсөөлж ярьсан шиг хятадууд давамгайлбал ингэж найдахад хэцүү болох байх?

-Хятадын тухайд юун стандарт. Саяхнаас л Си Жинпинь Байгаль орчныхоо сайд дарга нарыг чангалж эхэллээ. Бидэнтэй адилхан явж ирсэн замналтай улс олон улсын стандартыг тийм амархан Монголд нэвтрүүлэхгүй. Морио илжгээр сольж байгаатай ялгаагүй.

-Таван толгой дээр Засгийн газар IPO хийх хувилбар гаргачихаад байна. Таны хувьд Таван толгойг хөдөлгөхийн тулд яах ёстой гэж харж байна вэ?

-Нэг бол гадны хөрөнгө оруулалт оруулж ирж хөрөнгө босгох, эсвэл хувьцаагаа арилжаалж мөнгөтэй болох гэсэн хоёр арга бий. Монголчуудад тийм мөнгө байхгүй. Таван толгойн хувьд нэг нэгэндээ дэгээ саад хийсээр яваад дараагийн сонгууль хүргэх болов уу гэж бодож байна.

-“Дисковер Монголиа”-гаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хэмжчихэж болохоор санагддаг. Эхлээд гадныхан ямар их оролцдог байлаа. Одоо бүр байхгүй шахуу болчихсон. Гол шалтгаанууд нь юу байв?

-Их мундаг болдог байсан. Одоо хүнгүй шахуу болсон гэдэг нь үнэн. Төр засгаас удаа дараа айхавтар цохилтууд хийсэн л дээ. Хамгийн эхний айхавтар цохилт бол 68 хувийн татвар.

-“Фортуна” Батбаярын санаачилсан хууль байх аа?

-Тийм. Энэ хууль нам цохихоор нөлөө үзүүлсэн шүү.

-Дараагийнх нь ямар хууль вэ?

-Урт нэртэй хууль. Гадныханд үзүүлсэн нөлөө нь харьцангуй бага байсан. Монголынхоо хэдэн уурхайг байхгүй болгосон. Тэр хууль гараагүй бол тухайн цагийн хэдэн алтны уурхай өдийд том компани болчихсон байх байлаа.

-Ер нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн ийм шийдвэрүүдийг санаачилсан хүнтэй нь хамт ярьж баймаар санагддаг юм. Урт нэртэй хуулийг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга байх аа?

-Голлох үүрэг гүйцэтгэсэн хүн. Урт нэртэй хууль гарсан нь буруу биш. Тийм хууль байж болно. Гол нь усны эх ой модоо хамгаалах ёстой. Гэхдээ судалгаа тооцоотой хандах ёстой байсан. Өмнө нь төрөөс ном дүрмээр нь лицензээ аваад хөрөнгө оруулалтаа гаргаж техник авч уурхайгаа ажиллуулсан хүмүүст гэнэтийн цохилт өгч болохгүй байсан. Тийм хүмүүст хуулийнх нь дагуу хяналт тавьж ажиллуудаад шинээр лиценз олгох тал дээр хатуу шаардлага тавих ёстой байсан санагддаг юм. Тэгэлгүйгээр социалист аргаар хандсан л даа. Үр дүнд нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд нинжа болсон. Хаана алт байгааг мэддэг болохоор хулгайгаар ухаж эхэлсэн. Хулгайгаар олборлосон болохоор хулгайгаар зарж таарна. Хамаг алт гадагшаа гарсан нь ийм шалтгаантай.

-Гурав дахь цохилт нь стратегийн ач холбогдолтой салбарын гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль уу?

-Тийм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр үргээсэн шийдвэр болсон.

-Хэн санаачиллаа?

-Г.Занданшатар тэргүүтэй улс санаачилсан. Дараагийн том цохилт нь эх орончдын “гавьяа”.

-Иргэний хөдөлгөөнийх-ний арга улам нарийслаа, нутгийн иргэдтэй хамтраад уул уурхайн төслүүдийг гацааж байна гэх юм?

-Нүдэн дээр ил байна шүү дээ. Сүүлд гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгоод ирсэн “Степп голд” гээд компанийг нутгийн иргэдтэй хамтарч эсэргүүцээд ажлыг нь явуулахгүй байна. Ойр тойрных нь малчдыг хөлслөөд байх шиг. Түүнээс биш тухайн компанийн ажлаа эхэлж байгааг энд байгаа иргэний хөдөлгөөнийхөн цаг алдалгүй мэдэх боломжгүй. Хөдөөний малчид малаа хариулахгүй яагаад уулын орой дээр дуран бариад суугаад байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Цалинтай харуулын үүрэг гүйцэтгээд байна гэж хардах үндэслэл бий.

-Одоо тэгээд төр засгаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр юм хийж байна уу?

-Өнөөдрийн хувьд салбарын яам, төр засгийнхан “Манайд хөрөнгө оруулаач” гээд яваад байна л даа. Гэхдээ өнөөдөр тэдэнд итгэх хүн байхгүй. Нэгдүгээрт бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орлоо. Дараагийн сонгуулиар үлдэх магадлал нь маш бага. Тэгэхээр итгэх хүн гарахгүй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Сайн, дажгүй дүр гэж байхгүй, төгс дүр л гэж бий

Ард түмэндээ “Хасар” Жагаа гэж хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Таныг Чингис хааны тухай олон ангит кинонд тоглоно гэж сонслоо. Урд хөршийн уран бүтээлчидтэй хамтарна гэв үү?

-Урд хөршийн уран бүтээлчидтэй хамтран Чингис хааны тухай өгүүлэх 66 ангитай олон ангит уран сайхны кинонд тоглохоор болсон. Киноны бэлтгэл ажил урагштай сайхан бүтэж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард киноны хамтрагч, түншүүдтэйгээ уулзаж, гэрээнд гарын үсэг зурсан бол сая наадмын өмнө урд хөршийг зорьж, хамтрагчидтайгаа киноныхоо үндсэн зохиолыг ярилцаад ирлээ. Сая наадмын нээлтээс эхлээд наадам зохион байгуулах ажлууд хийгээд завгүй өнгөрүүллээ. Чингис хааны тухай кино маань ирэх жилийн өдийд буюу долдугаар сараас эхлэн кино зургандаа ороод явчихна. Олон ангит кино хийнэ гэдэг чинь нөр их хөдөлмөр. Тийм болохоор энэ төсөл дээрээ л гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ энэ намартаа багтаж нэг кино хийх төлөвлөгөө бий. Зохиолоо бэлэн болгочихсон.

-Чингисийн тухай зарим киног харахад түүхэн үнэнээс зөрсөн, хэт уран сайханжуулсан, эсвэл бүр эсрэг утгаар хийчихсэн анзаарагддаг. Сүүлд гэхэд Бодровын Чингис хаан нэлээд шүүмжлэл дагуулсан. Таны тоглох кинонд Их Монголын түүхийг яаж гаргах бол?

-Кино уран бүтээл маань судалгаан дээр суурилах учраас Монголын агуу соёл, ёс, өв уламжлалыг их гоёор дүрслэн харуулах болно. Баасан жүжигчний тоглосон 30 ангит Чингис хаан киног үзэхэд сайхан байсан л даа. Дажгүй ч уран бүтээл болсон. Хэдий тийм ч тэр үеийн их соёл, уламжлалын жинхэнэ төрхийг харахад жаахан бэрх. Адаглаад үс гэзэгний засалт, хувцасны байр байдлыг нь ажиглахад дутагдалтай талууд харагдаж байсан. Түүхэн киноны бүх зүйл нь цогц байх ёстой. Бидний хийх гэж буй Чингисийн тухай киног дэлхийн хүмүүсийн хүсэн хүлээж үздэг “Хаан ширээний тоглоом” цуврал кинотой адил болно гэж би хувьдаа төсөөлж байгаа. Үүнийг амжилттай хийж чадвал Монгол киночид гадны зах зээлд гарах маш том боломжийг нээж өгнө. Мөн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн газруудад зураг авалтаа хийх учраас аялал жуулчлалын салбарт хувь нэмэр болох байх гэж бодож байна. Гадны нэр хүндтэй мэргэжлийн сайн уран бүтээлч нартай хамтран хийж байгаагаараа бас онцлогтой. Судалгааг маш сайн хийсэн. Энэ сэдэв өөрөө их хүнд. Хөнгөн хуумгай зүйл огтхон ч хийж болохгүй айхавтар чадвар шаардсан сэдэв л дээ. Судлаад үзэж байхад монголчууд бидний оршин тогтнож байгаагийн гол учгийн нэг нь эртний монгол угсаатнууд үндэснийхээ соёл урлагаа машид дээдэлж хадгалж ирсний ач гавьяа гэдэг нь харагдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлагийн төлөөллийнхнийг хүлээн авч уулзахдаа яг энэ тухай ярьж хэлж байсан. Түүх сөхвөл Их Юань улсыг Хубилай хаан удирдаж байхдаа 500 хүний бүрэлдэхүүнтэй төрийн их найрал хөгжмийг бий болгож байсан гэдэг. Ер нь өв соёл, урлагаа дээдэлсэн улс үндэстнүүд л хүчирхгээр оршин тогтнож, газрын хөрснөөс хэзээ ч арилахааргүй ул мөрөө бат сайн үлдээж чаддаг юм байна. Тухайлбал, олон зуун жилээр Монгол, Хятадыг эзэлж, эрхшээлдээ байлгасан Манж Чин улсын тухай өнөөдөр ямар ч ул мөр үлдэлгүй газрын хөрснөөс арчигдсан мэт үгүй болсон. Үндэсний гэгдэх хэл байсан манж хэлийг одоо мэдэх хүн гарын хуруунд тоологдох үгүйтэй үлдсэн.

-Монголчууд бид эртний сайхан өв уламжлал, ёс заншлаа гээгээд байгаа юм биш үү гэсэн бодол төрдөг шүү. Ялангуяа цахим орчин дахь хар бараан агуулгатай гүтгэж доромжилсон сэтгэгдэл, коментууд…?

-Цахим орчинд түгж байгаа мэдээллээс харахад хүмүүс аль болох л нэг нэгнээ өөнтөглөж, атаархах хандлагатай байгаа нь анзаарагддаг. Үүнийгээ дагаад нийгмийн хандлага ч өөрчлөгдөх болсон. Зарим хүмүүсийг хараад байхад их өөдгүй юмаа. Хийж, бүтээж байгаа нэгнээ доош нь дарах гэж хамаг алтан цагаа барж байгаа нь эмгэнэлтэй. Хүнийг муулж, хорлолоо гээд тийм үйлдлийг гаргасан хүн өөдлөх нь юу л бол. Уг нь шүүмж гэдэг чинь дан харлуулахыг хэлдэггүй. Шүүмж гэдэг бол магтаал зэмлэл зэрэг багтдаг эд. Биднийг залуу байхад шинээр тавигдаж байгаа бүтээл дээр судлаачид зоригтойгоор, хурц шүүмжилдэг байсан. Бүр дүр болгон дээр нь тусгайлан ярьж, тухайн жүжгийг бүхэлд нь тодорхойлж алдаа оноог нь цэгнэж хэлдэг байлаа. Тэр дундаас уран бүтээлчид өөрсдийгөө олж хардаг байсан. Ингэж алдаа оноогоо мэдээд түүнээсээ суралцахаар цаашдын уран бүтээл нь ч улам чанарждаг сайн талтай. Сүүлийн үед соёл урлагийн байгууллагуудад кино, драмын чиглэлээр мэргэшсэн шүүмж, судлаачид хомс болжээ.

-Таныг урлагт хөл тавихад тусалж дэмжсэн алтан үеийн жүжигчид гэвэл их л мундаг хүмүүсийн нэр дуулдах байх даа?

-Урлагт амьдралаа зориулахаар эргэлт буцалтгүй шийдсэн үе бол 1982 он. Москвагийн театр урлагийн сургуулийг 1987 онд төгсөж ирээд Улсын драмын эрдмийн театрын мэргэжлийн жүжигчнээр ажиллаж байлаа. Тэр үед Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Лха.Долгороос эхлүүлээд алтан үеийн ахмад уран бүтээлчид ид уран бүтээлээ хийж байсан цаг. Театртаа анх очоод, 20 номерын өрөөнд орж Г.Гомбосүрэн гуайн суудаг ширээн дээр дэвтэр, номоо анхлан тавьснаар ажлын гараагаа эхэлж байсан минь одоо ч санаанд минь зураг мэт тод байдаг. Агуу мундаг жүжигчид, найруулагчдаас шинэ залуу үеийн бидний хэдэн жүжигчин сүрдэнэ гэж жигтэйхэн. Коридороор явахад нь малгайгаа авч байгаад мэндчилнэ, зогсож байгаад өнгөрөөж явуулах гэх мэтээр хүндэтгэлтэй их харьцдаг байсан шүү. Тэд маань биднийг шүүмжилнэ, магтана, зэмлэнэ. Хүндлэл агуулсан тэр сайхан уламжлал одоог хүртэл хадгалагдаж байна. Миний хувьд, алтан үеийн болон дунд үеийн бүхий л уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан нь хожим их үнэтэй сургууль болсон мэт санагддаг.

-Дүр бүтээж байхдаа би үүнээс л гажиж болохгүй гэсэн хатуу шаардлага байна биз?

-Миний хувьд тайзан дээр дүр амилуулж байх хугацаандаа өчүүхэн жижиг ч хамаагүй нэг ч алдаа, дутагдал гаргахгүй шүү, үзэгчдэдээ эвгүй сэтгэгдэл төрүүлж болохгүй гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг. Гаргасан алдааг маань үзэгчид анзаараагүй өнгөрч болох ч хэзээ ч тэгж болохгүй гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьсаар ирсэн дээ. Хэрэв тухайн дүрийг амилуулж л байгаа бол хамгийн төгс хувилбарыг л бүтээх ёстой. Түүнээс биш “сайн” эсвэл “дажгүй” гэсэн үг огт байхгүй.

-Таны хань сайн жүжигчин. Танайхаас часхийсэн жүжигчин гараад ирэх болов уу гэсэн хүлээлт олон үзэгчдэд байсан байх. Хүүхдүүдээ жүжигчин болгоё гэж зорьсонгүй юу, эсвэл хүүхдүүд чинь өөр мэргэжил сонирхчихов уу?

-Уг нь бид хоёр хүүхдүүдээ жүжигчин болгохгүй гэж боддог байсан юм. Урлаг ямар хатуу билээ, ямар их золиос шаарддаг гээд тулгарч болох бүх бэрхшээлүүдийг дэндүү сайн мэдэрчихсэн болохоор болгохгүй гэж боддог байлаа. Тэгсэн хэдий ч өлгийтэй байхаасаа л театрт өссөн хүүхдүүд өөр юм билээ. Хоёр том маань урлагийн хүмүүс болно гэсэн ч ятгаад болиулчихсан. Гэхдээ одоо бага охин маань жүжигчин болохоор бүр мөсөн шийдчихлээ. Аав, ээжийнхээ үгэнд орохгүй гөжүүдлээд байгаа. Бүр аль дөрөвдүгээр ангид байхдаа нэг өдөр бид хоёрт “Би нэг мөсөн шийдлээ. Тэгэхээр надад сурах зүйл их байна. Бүжиглэж, дуулж, хөгжим тоглож сурах хэрэгтэй байна. Энэ бүгдийг эзэмшихэд одооноос дугуйланд явах хэрэгтэй. Мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд аав, ээжийгээ ангайлгаж байсан удаатай. Ирэх намар ахлах сургуулийн арванхоёрдугаар ангид орно. Төгссөнийх нь дараа л хэрхэхээ шийднэ дээ.

-Танай гэр бүл урлагаас гадна хувийн бизнес эрхэлдэг үү?

-Найз нөхөдтэйгөө нийлээд элдэв зүйл хийдэг. Гэхдээ гол ажил нь мэдээж театр, урлаг шүү дээ. “Монголын кино урлагийн наадмын холбоо” ТББ-тай. Түүгээрээ дамжуулаад зарим ажлуудыг хийдэг. Түрүү жил гэхэд Хөх хотод “Монголын соёлын өдрүүд”-ийг хамтран зохион байгуулсан. Энэ есдүгээр сард Өмөнд Монголынхон манай оронд ирж соёлын өдрүүдээ зохиохоор болсон. Үүнээс гадна ирэх жил олон улсын чанартай кино наадам зохион байгуулахаар ажилдаа орчихсон явж байгаа. Манай уран бүтээлчид киноны найруулагчид, зохиолчид дунд үнэхээр чадварлаг залуус бий. Цаашдаа Монголын кино драмын урлагийг гадагшаа гаргахад чиглэсэн уран бүтээл туурвиж ажиллана. Тиймдээ ч хамгийн сайн гэсэн техник болгоныг ашиглан, туршлага солилцох зорилгоор 66 ангит киног бүтээж байна.

-Урлагаас төрсөн сайхан хосуудын нэг бол Уранаа жүжигчин та хоёр. Сүүлийн үед гэр бүлийн үнэ цэн алга болсноос үүдэж салалт ихэслээ гэж их ярьж бичиж байна. Таныхаар гэр бүлийн үнэ цэн гэж юу вэ?

-Гэр бүл гэдэг чинь улс үндэстэн тогтнохын хамгийн анхны нэгж. Юу ч тохиолдсон хэн хэнээсээ нуулгүйгээр сайн муугаа ярьж, хэлэх нь зөв. Тэгэхгүйгээр юмаа нууж хаагаад байвал эцэстээ тэр нь бие биеэсээ алсарч холдохын шалтгаан болдог. Гэр бүл салалтаас гадна, хүчирхийллийн тухай асуудал маш их хөндөгдөж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай “Кино урлагийн холбоо” “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” гэсэн уриатай Гэр бүл, хүүхэд залуучуудын газар болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хайрлахын учир” жүжиг хийсэн. Энэ жүжиг залуу эцэг эхчүүдэд эерэг ойлголт өгсөн жүжиг болсон. Хүүхдүүд үзчихээд их эмзэг хүлээж авсан байсан. Тиймээс гэр бүлийн тогтворгүй байдал нь үр хүүхдээ сонсдоггүй, нэгнээ хүндэлдэггүй байдлаас үүдэлтэй гэж харж байгаа юм. Хэний ч анзаарахгүй зүйлээс л гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байдаг.

-Их сургууль төгсөж ирээд удаагүй байхад чинь нийгэм солигдсон. Зах зээлийн шилжилтийн хэцүү үед жүжигчнээрээ ажиллаж театртаа үлдье гэсэн шийдвэр гаргасан цөөхөн хүмүүсийн дунд та хоёрын нэг багтдаг. Тухайн үед бизнес хийе, наймаанд явъя гэсэн бодол төрж байв уу?

-Жүжигчин болоод орж ирэхэд мэдээж “сайн жүжигчин болно” гэдэг бодол толгойноос салахгүй дагадаг байсан. Учир нь жинхэнэ урлагийн агуу том ертөнц болох Орос оронд мэргэжил эзэмшиж ирчихээд түүнийхээ үр дүнг үзүүлэх ёстой гэж бодсон хэрэг. Тэр үед нийгэм өөрчлөгдөн зах зээлд шилжээд бүх салбарынхан амьдралаа бодон тараад алга болсон. Уранаа бид хоёр ч гэсэн төгсөөд удаагүй байсан цаг л даа. Вагонд суугаад эргээд Орос руу явчихад болохгүй юм байгаагүй. Хэл усыг нь ч мартаагүй, тэр үеийн ахуй амьдралаа ч сайн мэддэг байсан. Гэсэн ч бид хоёр буцаж яваагүй. Аав ээж гэр бүлийнхэн маань “Та хоёр төгсөж ирээд хоёр, гуравхан жил болж байна. Яах гэж тэр том сургуульд сурч, төгссөн юм. Ямар ч байсан мэргэжлээрээ ажилла. Та хоёрыг бид хэд хоёр идэж, хоосон хонуулахгүй байлгана, ажлаа л хий” гэж байсан. Хэлснээр нь явсан, буруудаагүй.

-Та ямар дүрд тоглохыг хүсдэг байсан бэ, хүслээ биелүүлж чадсан уу?

Хэцүү нийгэм байсан болоод ч тэр үү анх сургуулиа төгсөөд би тийм дүрд тоглоно, ингэнэ гэсэн агуу их хүсэл мөрөөдөл байгаагүй. Голж шилэлгүй олдсоныг нь л шүүрч авдаг байлаа. Өөрийгөө задалж, найруулагчдад хэн бэ гэдгээ таниулахыг зорьж байсан юм. Хамгийн анх 1987 онд “Хүний хүн” кинонд тоглож байсан. Тэгэхэд надад дүр сонин биш байсан шүү. Өөрт оногдсон Бадарч гэдэг залууг яаж амилуулах вэ гэдэгт л анхаарч явсан. Тэгж хичээсний дүнд энэ дүр тодорхой хэмжээнд хүмүүст хүрсэн болов уу гэж боддог. Киноны сэдэв нь ч гэсэн тухайн цаг үеийн хүмүүст нэлээд таалагдсан. Зөв цаг үедээ бүтсэн кино. Одоо бол хийх ёстой зүйлсийнхээ ихэнхийг нь биелүүлчихсэн болохоор том зүйл бодож болно. Папанов гэх агуу жүжигчин байдаг, мэдэх үү?

-“Ну погади”-гийн дууг оруулсан Папанов уу?

-Тийм. “Эрдэнэ өмссөн гар” зэрэг кинонд бас тоглосон. Тэр агуу Папанов бол миний багш. Багш маань инээдмийн, хошин урлаг дагнан тоглодог байсан. Нэг өдөр багш маань “Би насаараа “Лир ван”-д тоглох юмсан гэж бодож, мөрөөддөг байсан. Би бүр “Лир ван”-ы бүх үгийг цээжилчихсэн байгаа. Даанч найруулагчид намайг Лир Вангаар харахгүй юм. Ёстой тэнэг хүмүүс байгаа биз” гээд инээж билээ. Ямар ч байсан багшийнхаа хүслийг биелүүлж Лир Вангийн дүрийг тайзнаа дахин амилуулмаар байна. Манай театрт энэ жүжиг 1960-аад онд анх тавигдаж байхад, жүжигчин Гомбосүрэн гуай жүжгийн гол дүрийг амилуулж байсан юм.

-Баатар найруулагч таныг Лир вангаар төсөөлдөг, Жаргалсайханаас өөр хэн ч энэ дүрийг амилуулж чадахгүй гэсэн утгатай үгийг амьд сэрүүндээ хэлж суухыг сонсч байсан шүү…?

-Талийгаач найруулагч Баатар бид хоёр энэ талаар хоёр жил гаруй ярилцаж байсан юм. Харамсалтай нь саяхан бурхан болчихлоо. Гэхдээ ямар ч байсан энэ дүр миний толгойноос гарахгүй. Ямар ч байсан ойрын хоёр гурван жилдээ багтаад энэ дүр биеллээ олж, амьдрах болно.

-Та монголчуудад Хасарын дүрээрээ мөнхөрчихсөн жүжигчин. Хасар яг л ийм хүн байсан болов уу гэсэн мэдрэмж төрөхөөр хүчтэй, гоё гаргасан дүр. Хасарын дүрийг бүтээж явсан цагийнхаа талаар ахин нэг дурсаач?

-1988 онд Доржсамбуу найруулагч “Чингисийн тухай кино хийх гэж байгаа чи очиж шалгаруулалтад оролц” гэж Балжинням найруулагч руу хэлсэн байдаг юм. Тухайн үед би спортоор хичээллэдэг, бөх барилддаг том биетэй хүүхэд байлаа. Шалгаруулалтаа өгчихөөд намар нь баригадаар хөдөө явж байтал “Жаргалсайханыг үсээ авахуулж болохгүй шүү “Хасар”-ын дүрд тэнцсэн гэж хэлээрэй” гэж сумын төвийн холбоогоор дамжуулж хэлүүлсэн байсан. Сонсонгуутаа бөөн баяр болж байгаа юм чинь. Тэгээд л өөрийгөө бэлдэж эхэлсэн. Тэр зун нь зураг авалт эхэлсэн. Анхны зураг авалтаар Хасар тэргэнд хүлүүлээд ташуурдуулдаг хэсгийн авч байлаа. Тэгээд кино маань гараад дууссан. Нэг мэдсэн намайг “Хасар” Жагаа гэж дууддаг болчихсон байсан. Бүтээсэн дүрээрээ овоглуулаад явна гэдэг жүжигчин болгонд олдоод байх боломж биш. Эхэндээ их ичдэг байлаа. “Хасар” гэхээр л нүүр улайгаад, цус хөөрөөд сонин болчихдог байсан. Харин одоо бол “Хасар Жагаа” гэж дуудахгүй л бол барагтай эргэж харахгүй шүү (инээв). Гэхдээ их сонин. Арванхоёрдугаар сарын нэгэн гараад ирэхээр “Хасар Жагаа” юу гэж утастдаг байсан хүмүүс “Өвгөн Жагаа мөн үү” гээд л ярьдаг юм. Гомбосүрэн гуайгаас хойш 14 жил тасралтгүй шинэ жил болгоноор өвлийн өвгөн болсон болохоор тэр байх.

З.СУВД

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Хавдрын аппаратыг гурван жил ашигласан бол олон мянган хүн аврагдах байлаа

Үерийн үеэр Хавдар судлалын үндэсний төвийн зооринд хав дараастай байсан гаднаас өндөр үнээр ирсэн хавдрын эмчилгээнд ашиглагдах цоо шинэ туяа эмчилгээний аппарат гэмтэж эмчилгээнд хэрэглэх аргагүй болсон гэх мэдээлэл сүүлийн хэд хоног чих дэлсэж байна. Яахаараа өндөр үнэтэй тоног төхөөрөмж эмнэлгийн нэг өрөөний буланд хадгалалтын хайхрамжгүй байдлаас улбаалж эвдэрч, наад зах нь 400 сая төгрөгөөр засах шаардлагатай болов гэдэг нь анхаарал татна. Хавдар судлалын үндэсний төвд 2009 онд Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газрын хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт долоон сая евро буюу 21 тэрбум төгрөгийн өртөгтэй туяа эмчилгээний аппаратыг Монголын талд өгөхөөр болжээ. Ингээд Австри улсын “Вамед инженеринг” компани өнгөрсөн 2016 онд туяа эмчилгээний хоёр аппарат бүхий бусад тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байгаа юм. Гэтэл олон хүний амь насыг аварч, эмчилгээнд ашиглах ёстой байсан хавдрын эмчилгээний шинэ аппаратыг Эрүүл мэндийн яамныхан гурван жилийн хугацаанд хав дарж иржээ. онд туяа эмчилгээний хоёр аппарат бүхий бусад тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байгаа юм. Гэтэл олон хүний амь насыг аварч, эмчилгээнд ашиглах ёстой байсан хавдрын эмчилгээний шинэ аппаратыг Эрүүл мэндийн яамныхан гурван жилийн хугацаанд хав дарж иржээ. хариуцлагыг цагт нь тооцож, төрийн үйл ажиллагааг хэвийн хангаж явуулах сэтгэл, зүтгэл өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын төрд байсангүй. Барилга нь чанаргүй, гаднах тавьсан зам нь ус зайлуулах хоолойгүй. Ингэж л төрийн мөнгөөр хувийн компаниуд ажил хийсэн нэр зүүж, үүнээс болж олон хүний эрүүл мэнд хохирох болсон. Монголын төр ингэж эзэнгүй болчихсон гэж үү. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр учирсан хохирлыг тогтоохоор Улсын мэргэжлийн хяналтын газрын 15 байцаагч одоо ид газар дээр нь ажиллаж байгаа юм билээ. Ямартаа ч ирэх есдүгээр сараас эхлэн эмчилгээг эхлэхээр зэхэж байсан хорт хавдрын зайн туяа эмчилгээний шугаман хурдасгуурт хоёр аппаратын шаланд цутгагдсан төмөр суурийн цахилгаан моторууд гэмтэж, хөдөлгүүр, тэжээлийн кабелиуд усанд автаж суурийг нь тэр чигт нь дахин солихоос аргагүй болсон байгааг олж мэдэв. Азтай нь үндсэн тоног төхөөрөмжүүд хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр үндсэн тоног төхөөрөмжийг хэдхэн хоногийн дараагаар суурилуулахаар зэхэж байсан аж. Хэрвээ суурилуулчихсан нь бол гурван сая ам.доллар буюу долоон тэрбум төгрөг салхинд хийсэх байсан гэцгээж байна. Ийнхүү гурван жилийн хугацаанд хав дараастай, ашиглахгүй байж байж арайхийн суурилуулж эхэлтэл ганц удаагийн усан борооноор эвдэрчихсэн эмгэнэлтэй хэрэг Хавдрын эмнэлэг дээр болж байна.

Туяа эмчилгээний аппаратхэний буруугаас болж эвдрэв?

Монголын төр засагт ажиллаж буй эрхмүүдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж олон монгол хүний амь нас хохирч байгааг уншигч та шууд харж болно. Хэрвээ манай улс аль гурван жилийн өмнөөс өндөр өртөгтэй туяа эмчилгээний тоног төхөөрөмжийг эмчилгээнд ашиглаад эхэлсэн бол олон хүний амь насыг аврах боломжтой байх байв. Хавдар судлалын үндэсний төвд жилдээ дунджаар 6000 хүн шинээр өвдөж ирж байгаагаас 4000 гаруй нь нас бардаг гэсэн сэрдхийм тоо баримт бий. Тэдний хэчнээн нь хавдрын эмчилгээнд хамрагдаж чадахгүйгээс болж амиа алдсан бол гэхээс зүрх зүсэм тоо гарна. Хорт хавдрын эмчилгээ буюу туяа эмчилгээнд орох гэсэн, амь тэмцсэн маш олон хүн Хавдрын эмнэлгийн үүдийг сахиад зогсч байгааг өдөр бүрийн дүр зургаас нь харж болно. Гэтэл хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай туяа эмчилгээний тоног төхөөрөмж гурван жил өрөөнд хав дараастай шинээрээ “хэвтэж” байгаад эцэстээ арайхийн ашиглалтад оруулах гэтэл борооны усанд эвдэрчхэв. Энэ бол хариуцлагагүй гэх үг ч багадам, монголчуудын сэтгэлгүй хайхрамжгүй, харгис байгааг шууд харуулна. Жилдээ 500 гаруй хүн хавдрын туяа эмчилгээнд ордог гэсэн тоо баримт бол Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний гурван аппараттайгаар үйл ажиллагаа хариуцлагыг цагт нь тооцож, төрийн үйл ажиллагааг хэвийн хангаж явуулах сэтгэл, зүтгэл өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын төрд байсангүй. Барилга нь чанаргүй, гаднах тавьсан зам нь ус зайлуулах хоолойгүй. Ингэж л төрийн мөнгөөр хувийн компаниуд ажил хийсэн нэр зүүж, үүнээс болж олон хүний эрүүл мэнд хохирох болсон. Монголын төр ингэж эзэнгүй болчихсон гэж үү. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр учирсан хохирлыг тогтоохоор Улсын мэргэжлийн хяналтын газрын 15 байцаагч одоо ид газар дээр нь ажиллаж байгаа юм билээ. Ямартаа ч ирэх есдүгээр сараас эхлэн эмчилгээг эхлэхээр зэхэж байсан хорт хавдрын зайн туяа эмчилгээний шугаман хурдасгуурт хоёр аппаратын шаланд цутгагдсан төмөр суурийн цахилгаан моторууд гэмтэж, хөдөлгүүр, тэжээлийн кабелиуд усанд автаж суурийг нь тэр чигт нь дахин солихоос аргагүй болсон байгааг олж мэдэв. Азтай нь үндсэн тоног төхөөрөмжүүд хайрцагтайгаа, битүүмжтэй өөр агуулахад хадгалагдаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр үндсэн тоног төхөөрөмжийг хэдхэн хоногийн дараагаар суурилуулахаар зэхэж байсан аж. Хэрвээ суурилуулчихсан нь бол гурван сая ам.доллар буюу долоон тэрбум төгрөг салхинд хийсэх байсан гэцгээж байна. Ийнхүү гурван жилийн хугацаанд хав дараастай, ашиглахгүй байж байж арайхийн суурилуулж эхэлтэл ганц удаагийн усан борооноор эвдэрчихсэн эмгэнэлтэй хэрэг Хавдрын эмнэлэг дээр болж байна.

Туяа эмчилгээний аппаратхэний буруугаас болж эвдрэв?

Монголын төр засагт ажиллаж буй эрхмүүдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж олон монгол хүний амь нас хохирч байгааг уншигч та шууд харж болно. Хэрвээ манай улс аль гурван жилийн өмнөөс өндөр өртөгтэй туяа эмчилгээний тоног төхөөрөмжийг эмчилгээнд ашиглаад эхэлсэн бол олон хүний амь насыг аврах боломжтой байх байв. Хавдар судлалын үндэсний төвд жилдээ дунджаар 6000 хүн шинээр өвдөж ирж байгаагаас 4000 гаруй нь нас бардаг гэсэн сэрдхийм тоо баримт бий. Тэдний хэчнээн нь хавдрын эмчилгээнд хамрагдаж чадахгүйгээс болж амиа алдсан бол гэхээс зүрх зүсэм тоо гарна. Хорт хавдрын эмчилгээ буюу туяа эмчилгээнд орох гэсэн, амь тэмцсэн маш олон хүн Хавдрын эмнэлгийн үүдийг сахиад зогсч байгааг өдөр бүрийн дүр зургаас нь харж болно. Гэтэл хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай туяа эмчилгээний тоног төхөөрөмж гурван жил өрөөнд хав дараастай шинээрээ “хэвтэж” байгаад эцэстээ арайхийн ашиглалтад оруулах гэтэл борооны усанд эвдэрчхэв. Энэ бол хариуцлагагүй гэх үг ч багадам, монголчуудын сэтгэлгүй хайхрамжгүй, харгис байгааг шууд харуулна. Жилдээ 500 гаруй хүн хавдрын туяа эмчилгээнд ордог гэсэн тоо баримт бол Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний гурван аппараттайгаар үйл ажиллагаа явуулж буй хүчин чадлын дээд хэмжээг харуулж буй хэрэг. Үүн дээр нэмж шинэ хоёр аппарат ажилласан бол ямар эерэг үр дүн гарах байсан гээч. Австрийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ирсэн туяа эмчилгээний хоёр аппарат оношилгоо, эмчилгээг хийхдээ яг байг нь онож эмчлэх хүчин чадалтай, бусад эрүүл эрхтэнг гэмтээхгүйгээр ончтой эмчлэх гэдгээрээ манайд байгаа гурван аппаратнаасаа давуу талтай. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай аппаратыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэн ажиллуулсан бол манай улс хавдрын өвчлөл, нас баралтын тоогоороо дэлхийд дандаа тэргүүлэх эгнээнд явахгүй байсан болов уу. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хавдар өвчнөөр нас барсан 12 мянган хүнээс наад зах нь 2-3 мянган хүн аврагдах боломжтой байсан ч юм бил үү. Хэдийгээр хавдрын хожуу үед эмчлэгдэж байгаа ч гэлээ хэдэн сар, хэдэн өдрөөр ч болов амьд байх нь үр хүүхэд, ойр дотныхонд нь хэчнээн их аз жаргал байдаг билээ дээ. Хорвоо ертөнцөд хүний амьд байх хугацаа нэг цаг, нэг минут, нэг хором ч байсан хамгийн үнэтэй эрхэмд тооцогддог. Гэтэл монголчууд бид хэн ч хариуцлага хүлээдэггүй хайхрамжгүй, зөөлөн суудалдаа тухалсан хөгийн зангаасаа болж дэргэдэх нэгнийхээ амьд байх, амьд үлдэх алтан боломжийг шууд тасдан хаяж байна. Монголчууд бид бие биедээ ийм л хайргүй, хорвоогийн хамгийн өөдгүй хүмүүс болжээ. Цөөхөн монголчууд бидний дунд аюулын харанга дэлдсэн хавдар гэх хорт өвчнөөр ойр дотныхноо алдаагүй хүн гэж нэг ч байхгүй ээ. Дэлхийд өвчин туссан хэнбугай ч эдгэдэг, анагаахын салбар эдгээж чадаж байна. Хавдрыг хожуу үед оношилж мэдэх нь эмчлэх боломжгүй, шууд үхнэ гэсэн үг хараахан биш. Гэтэл манайд туяа эмчилгээнд хамрагдах ээлж дарааллаа хүлээж чадалгүй нүдэн дээр ээлж дараагаараа үхэж, үрэгдэж байна. Урт оочер дарааллаасаа болж туяа эмчилгээнд хамрагдах боломж хомс, өртөг өндөр байна. Өнгөрсөн хугацаанд Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулж, мөн зам засахдаа үерийн ус зайлуулах хоолойтой хийчихсэн л бол Австри улсаас ирсэн өндөр үнэтэй сүүлийн үеийн туяа эмчилгээний аппаратын тусламжтайгаар олон хүнийг эмчилчихсэн, эмчлэх ч боломжтой байжээ. Хавдар судлалын төвийнхөн энэхүү тоног төхөөрөмжийг бодит байдал дээр захын агуулахдаа хийгээд хав дараад байсан ч биш юм билээ. Эрүүл мэндийн яам захиалагч тал гэсэн нэрийн доор эмчилгээний шинэ хоёр аппаратыг Хавдрын эмнэлгийн агуулахад байршуулахдаа өрөөг нь тас түгжиж, “Валмед” ХХК гар хүрнэ, өөр хэн ч онгойлгож болохгүй гэсэн хаалтыг хийсэн байгаа юм. Эмч бидэнд барилгын ажил огт хамааралгүй, бид мэдэхгүй асуудал. Гэвч бид ашиглалтад оруулахын тулд дотоод нөөц бололцоогоороо 300 сая төгрөг босгож, Хавдрын өргөтгөлийг ажиллуулахын төлөө ажиллаж байна. “Суурь” гэдэг компанийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгуулахаар нэг жил хөөцөлдөж байж саяхнаас шүүгдэгчээр татан шалгуулахаар болсон. Уг нь эмч бид хагалгаагаа хийгээд, эмнэлгийн дотоод үйл ажиллагаагаа хариуцан ажиллах ёстой байтал олон өөр асуудалд санаа зовнихоос аргагүй болсон гэж тус эмнэлгийн эмч ажилтнууд ярьсан нь нэгийг бодогдуулсан. Гашуун боловч хатуу үнэнийг хэлэхэд харилцан уялдаж ажиллах ийм л энгийн асуудлыг төр засагт ажиллаж буй төрийн албан хаагчид сэтгэл тавиагүйгээс болж өнгөрсөн гурван жилийн хугацаанд хорт хавдрыг эмчлэх эмчилгээг явуулж чадсангүй. Дэлхийд цөөхүүлхнээ монголчууд бид нэгэндээ сэтгэл гаргаж, бие биедээ хайртай байх ёстойг энэ явдал тод сануулж байна. Монголчууд бид иргэншиж, ажил үүргийн хуваариа биелүүлдэг болмоор байна. Хүний л ертөнцөд өр зүрхнээс өөрийн эрхгүй ундран гардаг хайраар монголчуудаа өөриймсөж хайрлацгаая.

Шилдэг мэс засалчаар эмнэлэг удирдуулах нь ончтой юу?

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн бол манай улсын төдийгүй Францын мэс заслын академийн гишүүнээр сонгогдож, дэлхийд нэрээ гаргасан чадалтай эмч нарын нэг. Тэрээр хорь гаруй жилийн хугацаанд хавдрын мэс засалчаар ажилласан туршлагатай сайн эмч нарын нэг. Дэлхийд монгол эмчийн мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрсөн баталгаа болж Ази тивийн гурав дахь хүнээр тодорч, энэхүү хүндтэй шагналыг хүртсэн нь бидний сэтгэлд тодхон байна. Гадныханд хүртэл шагшигдахуйц сайн эмчээрээ бид эмнэлгийн үйл ажиллагааг хариуцуулан менежерийн үүргийг гүйцэтгүүлэх болсон нь бас л төрийн ончтой шийдвэр биш болж байна. Хэдийгээр салбарынхаа хүрээнд жаргал, зовлонг нь сайн мэдэрч, асуудлыг гярхай олж харж болох ч сайн менежерийн үүргийг алтан гарт мэс засалч эмчээрээ гүйцэтгүүлэх нь сайн жишиг биш юм. Эмнэлгийн үйл ажиллагааны ачаалал талаас нь аваад үзэхэд ч эмчийн хувьд үзлэгийн цаг нь дуусахгүй их, хагалгаандаа завсаргүй орно, үүнтэй зэрэгцээд эмнэлгийн дотоод аж ахуйн ажлыг хариуцна гэдэг ганц хүнд дэндүү ахдах ачаа. Сая эмнэлэгт үүссэн туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн гэмтэл осол үүнтэй бас шууд холбогдоно. Хэдийгээр үүссэн нөхцөл байдлыг судлахад чанаргүй барилга, замын буруугаас үүдэлтэй гэх боловч хариуцсан яам болох Эрүүл мэндийн яам энэ бүхэнд маш хариуцлагагүй хандсан нь харагдана. Хавдар судлалын үндэсний төвийн агуулахад гурван жил хадгалж байсан туяа эмчилгээний аппаратыг ажиллуулах тухай хариуцсан яам нь санаачилга ер гаргаагүй. Харин ч Хавдар судлалын төвийн эмч нарыг гар хүрч огт болохгүй шүү гэж дүрэмдээд хаалган дээр нь анхааруулга наагаад лацдаад орхисон байгаа юм. Барилга барина гэж төрийн мөнгийг авсан “Суурь” компанийн албан ёсны захиалагч нь Эрүүл мэндийн яам. 2009, 2010 оны үед сонгон шалгаруулалтаар шийдэгдсэн гэх энэхүү шийдвэрийн хариуцлагыг хүлээх хүн ч олдохгүй гэлцэж байна. Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр ямартаа ч Хавдар судлалынхан бүх асуудлын араас хэрэндээ явжээ. “Суурь” гэх тэр компанийн араас уйгагүй хөөцөлдөж зарга үүсгэж, өөрсдөө ч гар хүрэх эрхгүй өнөөх тоног төхөөрөмжийг ирэх есдүгээр сараас ашиглалтад оруулахаар ажилласан болохыг сурвалжилга хийх явцдаа олж анзаарсан юм. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд алтан гарт мэс засалч сайн эмчдээ цалинг нь харамгүй өндөр тогтоож өгдөг юм байна. Эрдэнэт хүний амийг аварч, мэс засал хийж буй эмч нарын цалин дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Тэр жишгийн дагуу хамгийн өндөр цалинг мэс засалч, эмч нартаа өгдөг болох хэрэгтэй байна. Үнэндээ бодит байдал дээр манайд өндөр цалинтай эмч нараа захын нэг дарга нь хүрч ирээд “Чи яахаараа надаас өндөр цалинг хүртдэг юм бэ” гэж ирээд л ил, далд дарамтлах болдог. Тиймээс чадалтай, шилдэг боловсон хүчнүүд Монголын төрийн байгууллагад ажиллахаас татгалзаж, гадаад, дотоодод урилгаар ажиллахаар явцгаадаг юм. Сайн эмчийг үнэлдэг болох хэрэгтэй. Түмний төлөө ажиллах хамгийн чухал дээд мэргэжил болох эмчийн цалинд нь жишиг тогтоож, стандарт болгох ёстой юм. Монгол Улсын төрийн буруу тогтолцоо, ажлын хариуцлагагүй байдлын тод жишээ бол Хавдар судлалын өрөөнд түгжээтэй “хэвтсэн” тоног төхөөрөмж юм. Энэ тухай Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сошиал хуудаснаа бичихдээ “Засгийн газрын хуралдааны байдлаас харахад нэг нөхөр босч ирээд Хавдар судлалын үндэсний төвийн зооринд байсан гурван жил болсон гурван сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр авсан туяаны аппарат усанд автаад эвдэрчихлээ гэж хэлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг дуугүй л сонсоод байна. Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав “Энэ аппаратыг засахад 400 сая гаруй төгрөг хэрэгтэй. Ерөнхийдөө 3-4 сарын хугацаанд засна” гэлээ. Хэрвээ би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан. Тус эмнэлгийн дарга Чинбүрэн “Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ” гэж ярив. Би байсан бол “Тэр үнэтэй аппаратаа үерийн уснаас хамгаалах гэж та бүхэн яаж тэмцэв. Хэдий үед нь мэдсэн вэ” гэж асуух байлаа” гэж бичин өөрийн байр сууриа илэрхийлжээ. Б.Жаргалсайханы хэлсэн яах аргагүй үнэн үг. Хэрэв үйлдвэрийн дээврээс ус гоождог байсан бол ноолуурын машин дээрээ гялгар уут ч болох нь ээ гэрээсээ хөнжил авчирч тавиад харуул, үйлчлэгч нараа хувин алчуур бариулаад 24 цаг зогсоочихно. Юун унтах. Үхэх сэхэхээ үздэг юм байгаа биз дээ гэж цааш нь халаглаж бичжээ. Энэ бас л үнэн. “Соц” нийгмийн үед хариуцлагагүй зуд гэдэг зүйлээс болж олон хүн ажилгүй болдог, арга хэмжээ авхуулдаг байв. Тухайлбал цасаа цэвэрлээгүй, бохир заваан байсан гэх мэт. Одоогийнхоор бол нүдэнд өртөхөөрөөгүй жижиг сажиг зөрчлүүд байлаа. Гэтэл Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэвчээртэйг шалгасан олон олон асуудлын нэг нь энэ байв гэжээ. Түүнчлэн Баян-Өлгийд ус зайлуулах сувгийн мөнгө өгсөөр байтал бариагүй нөхөр өөдөөс нь хараад сууж байх юм. 200 гаруй айл орон гэргүй болж хүний амь нас эрсэдчихээд байхад шүү. Би байсан бол “Чи хувин бариад ус зайлуул” гээд хөөгөөд гаргах байлаа. 1990 оны эхээр бол арван жилийн төсөвтэй тэнцэх 3 000,000 ам.долларын улсын хөрөнгө эвдчихээд юу ч болоогүй мэт унзад хоолойгоор мэдээлэх сайд дарга нар, ус зайлуулсанд тусалсан Онцгойгийнхонд талархал илэрхийлэх захирал Чинбүрэн нарт санаа зовж байгаа шинж харагдсангүй. У.Хүрэлсүхийг нөгөө “сэлмээ” гаргаж ирээд зам тээврийн, Шадар сайдыг, Эрүүл мэндийн сайдыг цавчаад хаячих болов уу гэж харж суутал тэгсэнгүй дээ. Аргагүй л тэвчээртэй хүн юм” гэж Б.Жаргалсайхан бичжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээрээ л тэвчээртэй хүн юм. Гадны үнэтэй тоног төхөөрөмжийг хав дарж, үерийн усанд эвдээд хаячихсан байхад ч гамшгийн бэлэн байдалд бүгд бэлэн байхыг үүрэг болгож, бүр хүн бүрт зориулж цаг агаарын аппликэйшнтэй болох талаар ярьсхийгээд өнгөрөв бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засагч Н.Дашзэвэг: М.Энхболдын асуудлыг МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх, УИХ-ын хэсэг гишүүд ирэх сонгуулиас өмнө шийдье гэж үзэж байна

Монгол Улсын гавьяат эдийн засагч, Бизнесийн дунд сургуулийн захирал доктор Н.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Тун удахгүй ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай яригдаж эхэллээ. Улс төрийн энэхүү нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ?

-УИХ-ын 25 гишүүн мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт тавьж байгаа бол ээлжит бус чуулган хуралдах ёстой. Тэдний зүгээс тавьсан асуудлыг бас хэлэлцэх ёстой.

-Хэрэв энэ ээлжит бус чуулган хуралдах болвол 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийд гаргах ёстой гэж яригдаж байгаа?

-УИХ-ын 25 гишүүн энэ асуудлыг шийдье гэсэн байр суурьтай байгаа юм байна лээ. МАН-ын дарга ч энэ асуудлыг энэ намрын Хэнтийн нөхөн сонгуулийн өмнө, гол нь хоёр жил ч хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуулийн өмнө шийдэх хүсэлтэй байх шиг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг шийдэхийг шаардсаар байгаа нь МАН-д ард түмний итгэх итгэлийг улам унагасаар байна. Иймд төрийн албыг лангууны бараа болгож худалдаж наад зах нь 60 тэрбум төгрөг олох, стратегийн ордуудаа гадныханд хямд зарж дундаас нь мөнгө босгох, сонгуулийн хар машиныг гаднаас мэргэжилтэн урьж хакердуулах гэх мэт ард түмнийхээ эсрэг, хар төлөвлөгөө ярьж байсан МАН-ын удирдлагуудын яриаг ард түмэн сонсч, харж маш их зэвүү дургүй нь хүрсэн байгаа. Үүн дээрээс нь Шүүхийн шинжилгээний хүрээлэн, АТГ, прокурорын зүгээс дээрх бичлэгийг эвлүүлэг гэх ухааны юм ярихаар ард түмэн МАН-д бүүр дургүйцсэн байдалтай болж байсан. Төрөө худалдах төлөвлөгөөг ярилцаж суусан тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр төрийн толгойд суусан хэвээр, МАН-ын нэг том лидер хэвээр байгаа нь МАН-д итгэх ард түмний итгэлийг улам бууруулсаар байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын даргыг хятад өвөөтэй гэсэн яриа тархаж, түүнийг итгэл үнэмшилтэй няцааж чадахгүй байгаа явдал нь олон түмэн түүнд, улмаар МАН-д улам л итгэлгүй болсоор байна. Хятадын эрлийз биш бол бусад нь яахав, бөх ч байсан яахав гэсэн сонголт 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдсэн болов уу. Мөн сонгууль болохоор М.Энхболдын хотын дарга байхдаа хотын газрыг замбараагүй тарааж хуваарилсан асуудал, үүнтэй холбоотой авлига яригдаж МАН-ын рейтинг доош чангаах нэг хүчин зүйл болсон нь үнэн. Иймд хоёр жил хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд МАН-ын рейтингийг доош татаж буй том хүчин зүйлийн нэг М.Энхболдын асуудлыг МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх, УИХ-ын хэсэг гишүүд энэ чуулганаар шийдье гэж үзэж байгаа бололтой гэж би таамаглаж байна. Ард түмний шаардлагаар, МАН ч бас дотроос шаардаж 60 тэрбумын нэг автор болох Ц.Сандуйд хариуцлага тооцуулсан. Одоо нөгөө автор болох М.Энхболдод хариуцлага тооцохыг хүлээж байна.

-60 тэрбум төгрөгийг төрийн албанаас хэдийнэ олоод авсан байх гэж Та олон нийтийн сошиалд бичсэн байсан. Энэ талаар асууя?

-Төрийн албыг нэг бүрчлэн зарах төлөвлөгөө задарсан тул, өөр замаар буюу төрөл бүрийн зөвшөөрөл өгдөг цөөн албан тушаалтнаар дамжуулж 60 тэрбум байтугай мөнгийг МАН-ын цөөн лидерүүд цуглуулсан байх гэж би таамаглаж, хардаж байна. Жишээ нь, явган хүний зам дээр хууль зөрчин барилга барих зөвшөөрөл өгч 60 сая төгрөг авч байгаад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа АТГ-ын ажилтнуудад баригдлаа гэсэн мэдээлэл интернэтэд тавигдсан. Яг ийм асуудлаар нийслэлийн удирдлагуудад хоёр жил хандаж байгаа амжилт олоогүй л байна. Энэ барилгад зөвшөөрлийг нь сэргээж өг гэж нийслэлийн удирдлагууд шаардаж байна гэж Т.Эрдэнэтуяа надад хэлж байсан. Тэгэхээр 60 тэрбум төгрөгөө ийм маягаар бүрдүүлж байна гэж би хардаж байгаа. Нэгэнт хотын дарга энэ асуудлыг шийдэхгүй, хууль зөрчигчдийн талд зогсож байна гэдэг бол тэд авлига авч буйг л харуулж байна гэж хардаж байгаа. Би энэ талаар нүүр номдоо бичсэн юм.

-АТГ-ын дарга шалгагдаж байгаа С.Баярыг өрөөндөө оруулж хооллох нь зөв үү?

-АТГ хүний мэдүүлгийг тусгай өрөөнд, камераар давхар бичиж, протокол хөтөлж, ярьсан зүйлийг нь гарын үсэг зуруулж авдаг журамтай. АТГ-ын дарга Х.Энхжаргал даргын хувьд ийм үйлдэл гаргасандаа УИХ-ын тусгай хяналтын хороонд нууцын зэрэглэлтэй үзүүлэх, эсвэл огцрох гэсэн хоёр сонголт байна. Магадгүй АТГ-ын дарга С.Баярт удахгүй суллах сайн мэдээ дуулгаж, виски ууж, хоолоор дайлж, яаж байцаалт өгөх талаар зөвлөгөө өгч, тэмдэглэсэн байх гэж би хардаж байгаагаа нүүр номдоо бичсэн л дээ.

-Сая наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдсэн. Есөн төрлийн татварыг бууруулах тухай шаардлагыг АН-аас энэ УИХ, Засгийн газарт өмнө нь хүргэж байсан. Шаардлагын хариу болгож есөн төрлийн татвараас шатахууны Онцгой албан татварыг төрөөс тэглэж харж үзэж байсан. Гэтэл шатахуун импортлогчид шатахууны үнээ нэмж байгаа нь хэр зохистой вэ?

-Шатахууны үнийг нэмсэн талаар яамны сайд тайлбар өгөх ёстой. Ингэж нууцаар, зөвшилцөөнгүй, хөндлөнгийн хяналтгүй нэмэх ёсгүй. УИХ-ын Эдийн засгийн эсвэл Өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг яаралтай хэлэлцэх, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байх.

-Шатахууны үнийн өсөлтийг дагаад эдийн засагт ямар нөлөөлөл үүсэх бол?

-Шатахууны үнэ суурь үнэ учраас инфляцийг нэмэгдүүлнэ. Ногооны үнэ ч хэдийнэ нэмэгдээд эхэллээ. Өргөн хэрэглээний барааны үнэ улам өсөх нь тодорхой.

-Таван толгойн орд дээр IPO хийх шийдвэрийг гаргасан. Энэ шийдэл дээр та юу хэлэх вэ?

-Стратегийн хөрөнгө оруулагчдыг эхлээд хайх хэрэгтэй. Япон, Солонгос, Хятад гурван улсын том компаниудтай ярилцах ёстой. Бид 30 хувиа Хөрөнгийн биржээр зарах гэж байна, та нар оролцох уу, ямар үнээр авмаар байна гээд тандахгүй юу даа. Ер нь ард түмэнд байгаа 19 хувь ч зарагдах байх гэдгээ үргэлж хэлж байх ёстой. Нийт 49 хувийг авах боломж байна. Орос Хятад төмөр замын тээврийн хөнгөлөлт үзүүлэхээр болсноо бас үзүүлэх ёстой. Ингэж байж хувьцаа үнэд хүрнэ. Эргэлтэд орно. Ойрын нэг, хоёр жилдээ багтаж “Эрдэнэс Таван толгой” компани хувьцаагаа зарахгүй бол нүүрсний үнэ унах магадлал өндөр байна.

-Оюу толгой, Дубайн гэрээний тухайд юу хэлэх вэ. Шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнууд өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа?

-Монголд хохиролтой заалтуудаа өөрчлүүлж авах ёстой. Менежмэнтийн төлбөр, баталгааны шимтгэл зэргийг болиулж, хүүг багасгах хэрэгтэй. Орлогын 34 хувь нь Монголын банкаар дамжих ёстой. Ер нь 34 хувийнхаа хэрээр компанийн гүйцэтгэх албан тушаалд Монголын тал оролцох, худалдан авах бүх гэрээнд Монголын талын саналыг авах ёстой. ТУЗ-ийн Монголын талын гишүүнээр Уул уурхайн сайд юм уу Үндэсний хөгжлийн газрын дарга нар хараат бус эдийн засагч байдлаар баймаар байгаа юм. Тэдний цалинг нь улсын төсөвт авч багахан урамшуулал өгдөг болгож болно.

-УИХ-аас зээлийн хүүд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо. Та бүхний боловсруулсан энэхүү төслийг Монголбанкны зүгээс шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байсан нь ямар учиртай вэ?

-УИХ-ын гишүүд асуудалд эрүүл сэтгэлгээгээр хандлаа. Одоо ажлын хэсгийг өргөжүүлж энэ асуудлыг шийдэх байх. Аль XIX зуунаас эхлээд зах зээл хөгжсөн орнуудад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож мөнгө хүүлэлттэй тэмцэж ирсэн. Мөнгө хүүлэлтийг хүн хүнээ мөлжих нэг хэлбэр гэж үзэж хуулиар хориглож ирсэн. Одоогоор 76 оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс захиргаадан тогтоосоор байна. 100-200 жилийн туршид ингэж явж байгаа улсууд ч байна. Дэлхийн жишиг, туршлага гэвэл ийм л байна. Энэ замыг сонгохоос өөр аргагүй. Иймд энэ асуудлыг УИХ зах зээлд шилжээд 28 жилийн дараа ойлгож эхэллээ. Монголбанк зээлийн хүүг эрэлт нийлүүлэлтийн зарчмаар бууруулна гэж бараг 20 жил яриад яаж гэдгээ тайлбарлаж чадахгүй байна. Ирэх 2023 онд зээлийн хүү таван хувь буурна гэсэн хүслийн жагсаалт, таамаг стратеги бичсэн. Мөнгөний зах олиголь-монополь байна гээд тооцоо үзүүлээд байхад Монголбанк чөлөөт өрсөлдөөнөөр шийднэ гэж тэнэгтсээр байна. Тэд ард түмний талд биш, арилжааны банкуудын талд л зогсож байна. Яг чухамдаа банкуудаас авлига авсан байх гэж би хардаж байна.

-Зээлийн хүүг хичнээн хувиар бууруулах боломжтой вэ?

-Монголбанк инфляцийг 4-5 хувьд барих аргаа ч мэдэхгүй, найман хувь гэхээс өөр тоо хэлж чадахгүй байна. Сүүлийн 10-аад жилд зээлийн нийлүүлэлт 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж байхад эрэлт ба нийлүүлэлтийн ямар ч муруй зурж болохгүй, шулуун шугам гараад л байна. нэг хувь байтугай 0,001 хувиар ч зээлийн хүү буурахгүй байгаа нь үнэн биз дээ. Зээлийн хүүг бууруулах хандлага ч алга. Иймд эхний удаад зээлийн хүүг захиргаадаад 12-18 хувь болгочихьё. Банкууд хадгаламжийн хүүгээ зэрэг бууруулж өнөөгийн ашгаа хадгалах байх. Цаашид инфляциа бууруулж, улмаар зээлийн хүүг бууруулах буюу эдийн засгийн голдрил руугаа орно. Энэ удаа хүүний том хөөсийг л багасгаж байгаа юм. Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллага, ломбард гэх мэтийн өндөр хүүг ч бас хязгаарлах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Э.Одхүү: Гэнэтийн ослоор нас барагсдын үр удмыг төрүүлэх боломжтой

Сүүлийн жилүүдэд Анагаахын салбарт эрчимтэй хөгжиж байгаа үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэн, нутагшуулж, үр шилжүүлэн суулгах ажлыг амжилттай явуулж буй “RMC” (Regenerative Medical Center) эмнэлгийн эмч, АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүүтэй ярилцлаа.

-Үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Манай эмнэлэг нөхөн үржихүй, өсөн үржихүйн салбарт эрүүл мэндийн шинэ технологийг хөгжүүлж, Монголын эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа асуудлын нэг болох үргүйдлийг эмчлэх, эсийн эмчилгээг ашиглаж өвчнийг илааршуулах зорилготойгоор байгуулагдсан. Манай эмнэлгийн эмч, ажилтнуудын 90 гаруй хувь нь Япон болон Тайваньд мэргэжил дээшлүүлсэн, үр шилжүүлэн суулгах мэргэжлээр суралцаж мэргэжил дээшлүүлж, энэ чиглэлээр ажилласан туршлагатай эмч нар юм. Үргүйдлийн эмчилгээний тухайд Монголд олон дэвшилттэй технологи нэвтэрч байна. Үр шилжүүлэн суулгах ажилбар бол эсийн эмчилгээний технологи ашигладаг, өндөр технологийн эмчилгээ. Тусгай зориулалтын лаборатори, түүнд ажиллах мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй. 2015 онд анх АШУҮИС дээр гарааны компани байгуулж үр шилжүүлэн суулгах Япон технологийг нэвтрүүлсэн. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд үр шилжүүлэн суулгах технологиор 300 орчим гэр бүлийг хүүхэдтэй болгосон. Одоогоор АШУҮИСийн багш нарын эхлүүлсэн “RMC” эмнэлэг маань үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг үндэсний хэмжээнд явуулж эхэллээ. Эмнэлэг маань Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа өвчнүүдийг эсийн түвшинд эмчлэх шинэ технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Нэг үгээр хэлбэл, эмнэлгийн маань хэтийн зорилго эсийн эмчилгээний технологийг нэвтрүүлнэ. Тухайлбал, чихрийн шижин өвчтэй хүний инсулин ялгаруулдаг эсийг нь өсгөөд тэр хүнд буцаагаад суулгах технологи нэвтрүүлбэл Монголдоо чихрийн шижингийн эмчилгээний нэг арга нэмэх боломжтой. Мөн саажилттай буюу мэдрэлийн эсүүд нь хөгжөөгүй хүүхдүүдэд хийдэг эмчилгээний шинэ технологи болох үүдэл эсийг ургуулж, түүгээр нь мэдрэлийн эсийг нь хөгжүүлж, нөхөн төлжих үйл явцыг нь сайжруулж болно.

-Манай улсын нийт хүн амын дунд үргүйдэл ямар хэмжээнд байна вэ. Энэ талын судалгаан дээр үндэслэсэн мэдээллээс хуваалцаач?

-Хэд хэдэн судалгаа байдаг. Монгол Улсын хүн амын дунд үргүйдлийн тархалт 8-15 хувьтай гэж үздэг. Судалгааны байгууллагын дүгнэлтээс харахад дунджаар нийт хүн амын 10 орчим хувийг үргүйдэлтэй гэж тооцоолж байна. Хүн амын 2014 оны тооллогоор Монгол Улсад гэр бүлээ батлуулсан нөхөн үржихүйн насны буюу 25- 45 насны 360 мянган гэр бүл байгааг тогтоосон. 360 мянган гэр бүлийн 36 мянган гэр бүл үр хүүхэдтэй болж чадахгүй байна гэсэн үг. Гэтэл Монголд байгаа үргүйдлийн асуудлыг шийддэг хэд хэдэн төв амжилттай сайн ажиллаж буй ч жилдээ дөнгөж 2000 хосын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа хэдий ч өртөг өндөртэй, эмчилгээнд цаг хугацаа их ордог гэх мэт асуудлаас болж хүн бүрт үйлчлэх боломж хязгаарлагдмал байгаа. Үргүйдлийн асуудал тулгарч буй 36 мянган гэр бүлээс жилдээ дөнгөж 2000 хос жилдээ асуудлаа шийдвэрлэж чадаж байгаа учраас үлдсэн хосууд ихэвчлэн гадны улс орнууд руу явж эмчилгээ Юуны өмнө үргүйдлийн шалтгааныг үнэн зөв тогтоочихвол эмчилгээний арга дөхөм болдог. Манай улсын хувьд нийт үргүйдлийн 50 хувь нь эмэгтэйгээс шалтгаалж байгаа бол үлдсэн 40 хувь нь эрэгтэйгээс, 10 орчим хувь нь шалтгаан тодорхойгүй байна. Гэтэл манай Монголд үр хүүхэдтэй болохгүй тохиолдлыг шууд эмэгтэй хүнтэй холбож үзэх буруу ойлголт одоог хүртэл иргэдийн дунд хадгалагдсан хэвээр байгаа.

Сүүлийн үед охид эмэгтэйчүүдийн дунд үргүйдэл улам их болж байгаа гэж хэлэгдэхээр байна. Үргүйдэлд хүргэж буй гол шалтгааныг та юу гэх вэ?

-Үргүйдлийн шалтгааны хувьд нэг гол онцлог нь халдварт өвчин ч нөлөөлдөг, халдварт бус өвчин ч нөлөөлдөг. Бүх шалтгааныг дүгнээд үзэхэд тухайн хүний өөрийнх нь эрүүл мэндийн боловсрол дутуугаас үүдэлтэй. Эрүүл мэндийн боловсрол дутмаг гэдэг нь бэлгийн зан үйлийн талаарх ойлголт, эрүүл бэлгийн амьдрал, аав ээж болох тухай ойлголт гэх мэт нөхөн үржихүйн боловсролыг олж аваагүйтэй холбоотой. Тиймээс өсвөр насны хүүхдэд бэлгийн харилцааны тухай цэгцтэй ойлголтыг манай улс системтэй хүргээгүйгээс болж хожим хойно үргүйдэлд хүрэх хандлага давамгай байна. Эмэгтэйчүүдийн хувьд үргүйдэлд хүргэдэг шалтгааны нэг болох үрийн суваг битүүрэх эмгэг дээр жишээ татъя. Эмэгтэй хүн уг нь төрөлхөөсөө үрийн суваг нь битүү байх нь маш ховор. Үрийн суваг битүүрэх асуудал нь ариун цэвэр сахиагүй эсвэл бэлгийн замын өвчнөөс шалтгаалдаг. Зөвхөн энэ шалтгаан ч биш. Мухар олгой дотроо тоо ихэснэ.

-Эрэгтэй үргүйдлийг хэрхэн эмчилдэг бэ?

-Эрэгтэй шалтгаант үргүйдлийн хувьд хамгийн түвэгтэй тохиолдол нь эрэгтэйн үрийн шингэнд үр тогтоох чадвар бүхий эр бэлгийн эс гарахгүй байх. Энэ үед даавар шинжилгээг хийж байж үр тогтоож чадах чадвартай эстэй байна уу, үгүй юу гэдгийг тогтооно. Хэрэв эс гарах боломжтой хэмээн оношлогдвол мэс засал хийх аргаар эр бэлгийн эсийг авдаг бөгөөд авсан эс үр тогтоож чадах боломжтой бол шилжүүлэн суулгах ажилбар хийгдэнэ. Мэс ажилбараар үр тогтоох эсийг авахад хүндрэлтэй мэс ажилбар биш. Манай эмч нар маш сайн хийж чадаж байна. Ялгаж авсан эсийг үр шилжүүлэн суулгах технологийг ашиглан үр хүүхэдтэй болох боломжтой.

-Үр шилжүүлэн суулгах ажилбарт орсон хүн бүр шууд хүүхэдтэй болж чаддаггүй. Монголд үр шилжүүлэн суулгахад баталгааны хувь гадны орноос харьцангуй бага хувьтай гэж хүмүүс ярьцгаадаг. Энэ хэр ортой вэ?

-Онош зөв тавигдаж байж эмчилгээ зөв хийгддэг. Үүн дээр эмчийн ур чадвар, эмчилгээний арга, багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал чухлаар тавигдана. Үргүйдлийг эмчилдэг гурван арга бий гэж дээр ярьсан. Зарим тохиолдолд үр шилжүүлэн суулгах боломжгүй буюу энэ өвчний эмчилгээг хийх заалтгүй хүмүүс байх нь бий. Тухайлбал умайн хүзүүгээр эр бэлгийн эс нэвтэрдэггүйн улмаас үргүйдэлтэй болсон хос байлаа гэхэд тэрхүү эмгэгийг зөв оношилж чадвал заавал үр шилжүүлэн суулгахгүйгээр өөр аргыг хэрэглэж жирэмсэн болгох боломжтой. Гэтэл зарим тохиолдолд, жишээ нь үрийн хоолойд шингэн хурах, үүнээс шалтгаалсан үргүйдэлтэй хүмүүс умайн хөндийд эр бэлгийн эс угааж цацах эмчилгээний арга хэрэглээд үр дүнд хүрэхгүй, шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тиймээс юунаас болоод үргүйдээд байна гэдгийг мэдэх нь хамгийн чухал. Түүнийг мэдэж, оношийг зөв тавьж чадсан бол эмчилгээний тохирох аргыг зөв цаг хугацаанд хэрэглэх нь үр дүнг төдий чинээ сайн түвшинд хүргэх хамгийн зөв алхам. Үр шилжүүлэн суулгах эмчилгээ 100 хувь үр дүнтэй байдаггүй. Энэ нь тухайн хүний нас, үргүйдлийн шалтгаанаас хамаарч хүрэх үр дүн тодорхойлогддог. Дэлхийн дунджаар 30-40 хувийн магадлалтай гэж үздэг. Энэ ажилбарыг хийлгээд жирэмсэн болохгүй байгаа хүмүүс зөндөө байдаг. Монгол дахь үр дүн өөр, гадны орны үр дүн өөр гэж байхгүй. Яг адилхан. Тиймээс бууж өгөхгүй, оролдлого хийж байж эцсийн үр дүнд хүрнэ. Манай эмнэлгийн хувьд хэлэхэд хоёр эмэгтэй тутмын нэг буюу эмчилгээний үр дүнг 50 хувьд хүргэнэ хэмээн өмнөө том зорилго тавин бид ажилладаг. 50 хувь гэдэг бол дэлхийд тооцогдох өндөр хувь юм.

-Үр хүүхэдтэй болохыг хүсч буй хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

-Үр хүүхэдтэй болохгүй байгаа хосод өгөх хамгийн эхний зөвлөгөө бол хувь хүний эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлээрэй гэж хэлэх байна. Яагаад вэ гэвэл хүмүүс ам дамжсан тэр сайн, энэ сайн гэсэн ярианд итгэж гоомой ханддаг. Гэтэл зарим нь анагаах ухааны салбарт нотлогдож судлагдаагүй баталгаагүй байх нь бий. Тухайлбал, эхсийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээр хүүхэдтэй болж байна гэцгээдэг. Эхсийн найрлагатай бүтээгдэхүүн хүний биед бол сайн. Эхсээс ялгарч буй дааврын үйлдлийг анагаахын практикт нэмэлт бүтээгдэхүүнээр ашиглах нь элбэг. Гоо сайханд ихэвчлэн ашиглаж байна. Гэтэл эхсийн найрлага хэрэглэх үед сарын тэмдгийн алдагдал үүсч, тэр нь эргээд үргүйдэлд хүргэх эрсдэл ч бий. Хоёрдугаарт, судалгаа шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийг хэрэглэж байхыг хүсье. Сайн гэсэн болгоныг ам дамжсан яриагаар авч хэрэглэж болохгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд манайхны хувьд амьдралын буруу хэв маяг их байгаа нь нөлөөлдөг. А ж л ы н х а а а ч а а л л ы г зохицуулдаггүй, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, буруу хооллолт зэргээс болж үргүйдэлд хүрэх нь бий. Тэгэхээр эрүүл хэв маягийг баримталж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлсэн тохиолдолд үр хүүхэдтэй болоход илүү дөхөм.

– Ү р шилжүүлэн суулгахдаа ихэр хүүхэд “захиалж” болдог. Ихэр хүүхэдтэй болохын давуу болон сөрөг талыг та мэргэжлийн хүний хувьд юу гэж хардаг вэ?

-Байгалийнхаа жамаар төрөх нь мэдээж хамгийн сайхан. Олон улсад үр шилжүүлэн суулгах үеэр ихэр хүүхэд бий болсныг эрсдэл гэж үздэг. Ихэр жирэмсэн умайн гадна талд суух, өсөлт нь зогсох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Тухайн эмэгтэйн амь насанд эрсдэлтэй байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь нэг ургийн 50 хувь нь аавын мэдээлэл, үлдсэн 50 хувь нь ээжийн мэдээлэл байдаг гэдэг. Тиймээс эх, ургийн хоорондын харилцан үйл ажиллагаа хир алдагдаж байна вэ гэдгээс хамааран эхэд учрах эрсдэл тодорхойлогдоно. Хэрэв эх ургийн харилцан үйл ажиллгаа алдагдал их бол эхэд даралт ихсэх, бөөрний гэмтэл үүсэх, зүрхний ачаалал ихсэх, таталт үүсэх, үүнээс улбаатай ургийн өсөлт зогсох, цагаас эрт төрөх зэрэг эрсдэл байнга дагалддаг. Нэг урагтай байхад эрсдэл бага, харин 2 урагтай тохиолдолд эрсдэл 2-3 дахин нэмэгддэг.

– Үр шилжүүлэн суулгахаас гадна эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа гэж ойлгосон. Энэ талаар та ярихгүй юу?

-Манай эмнэлэг үргүйдлийг эмчлэхээс гадна бидний зорьж буй дэлхийн шинэ технологийг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манайд хамгийн тулгамдаж буй асуудлын нэг бол хавдрын өвчлөл байдаг. Өдгөө маш олон эрхтний хавдар ихсэх хандлагатай болжээ. Агаарын бохирдлоос улбаалж элэг, ходоодны хавдрын араас уушгины хавдар орж ирэх аюулын харанга дэлдсэн байна. Хавдраас үүдэж хими, туяа эмчилгээ хийлгэснээр үр хүүхэдтэй болох боломжгүй болдог. Тиймээс хавдрын дээрх эмчилгээнд орохоос нь өмнө бэлгийн эсийг авч нөөцөлж хадгалан, бэлгийн эсийн банк үүсгэх ажил хийхийг зорьж байгаа. Зөвхөн хавдар гэлтгүй осол гэмтэлд ороод нас барахаас нь өмнө нөхөн үржихүйн үйл ажиллагааг хадгалж авч үлдэх боломж дэлхийд бий болчихсон. Жишээлбэл АНУ-ын эмч Rothman 1980 онд дэлхийд анх удаа нас барсан залуугийн үрийн шингэнийг авч, эхнэрийг нь жирэмслүүлж хүүхэдтэй болгон тухайн залуугийн үр удмыг хадгалж чадсан. Тиймээс бидний хувьд ч бас манай улсад гэнэтийн ослоор нас барж буй залуучуудын үр удмыг хадгалах боломжийг бий болгох зорилготойгоор энэ шинэ технологийн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн бид хүйн цусыг хөлдөөж үүдэл эсийн банк үүсгэж хадгалах боломжийг бүрдүүлэх оролдлого хийж байна. Өнөөдөр төрж буй хүүхдийн хүйн судсаас цусыг анх төрөхөд нь авч хадгалснаар хожим том болсон хойно нь ямар нэг өвчин тусахад өөрийнх нь эсээр маш олон төрлийн эсийг нөхөн төлжүүлж, ургуулж болох бөгөөд тухайн өвчний эмчлэхэд ашиглаж болно. Тиймээс банк үүсгэсэн тохиолдолд эсийн эмчилгээ гэж яригддаг био анагаахын шинээр эрчимтэй хөгжиж буй салбарыг ирээдүйд нутагтаа ашиглах, нэвтрүүлэх боломжийг нээхэд маш дөхөм болох юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

​Ц.Туваан: Монголын төрийн бодлого, төрийн ажил тасралтгүй явж байх ёстой

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

-Ардчилсан намаас төрийн байгууллагуудыг хариуцлагатай ажиллахыг шаардсан шаардлагыг тавьжээ. Тухайлбал, үер ослын гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авахыг шаардсан байна…?

-Энэ жил Монгол орон даяар зуншлага гандуухан эхэлсэн. Энэ долдугаар сар гарснаас хойш нийт нутгаар бороо орж, ган тайлагдаж, сайхан зун болох төлөвтэй байна. Энэ долдугаар сард Баян-Өлгий, Төв аймгийн сумдууд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад үер усны гамшгийн асуудал үүсч байна. Хур бороо орж, үер ус болох нь байгалийн үзэгдэл хэдий ч хариуцсан яам, тамгын газрууд, онцгой газрынхан урьдчилан сэргийлж бэлэн байдалд ажиллах ёстой. Одоо цаг агаарын мэдээлэл бол хуучных шиг баримжаагаар биш, яг тодорхой гарч байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээлэл дээр тулгуурлаж урьдчилсан арга хэмжээ авч, хүн хүч, техникийн бэлтгэлтэй байх ёстой. Нэгэнт “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр үер ус осол болж иргэд байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй шууд нүүр тулгарсан хойно асуудлыг хэрхэх вэ гэдэг байдлаар асуудлыг шийдвэрлэж болохгүй юм. Ялангуяа Онцгой байдлыг хариуцсан Шадар сайдын түвшинд энэ асуудлыг анхаарч ажиллаач ээ гэсэн шаардлагыг АН-аас хүргүүлж байна. Ер нь үнэнийг хэлэхэд зуны гурван сарын турш монголчуудтай ажил хэрэг ярина гэдэг бүтэхгүй хэцүү асуудал болдог гэж гадныхан ярьдаг. Төрийн ажил цаг үргэлж явагдах ёстой. Гэтэл зуны улирал, наадам гэхээр ажилдаа салан задгай хандаж, татсан хаалга болгон нь хаалттай байж болохгүй ээ. Ингэж ажиллах эрх төрийн байгууллагад байхгүй. Одоо бодит байдал дээр захын яам тамгын газраар яваад үзэхэд бүх өрөө цоожтой, бүгд хөдөө орон нутаг руу амрахаар явсан байдалтай байна. Монголын төрийн бодлого, төрийн ажил тасралтгүй явж байх ёстой гэдэг утгаар уриалга шаардлагыг хүргүүлж байгаа юм.

-Ээлжит бус чуулган зарлагдах тухай яригдаж эхэллээ. Уг ээлжит чуулганаар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа. Та бүхэн үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ээлжит бус чуулган болох эсэх нь хуулийн дагуу шийдэгдэх ёстой. УИХ-ын 26 гишүүн буюу гуравны нэгээс дээш хувь нь шаардлага хүргүүлсэн тохиолдолд ээлжит бус чуулган хуралдана гэсэн хуулийн заалттай. Энэ заалтаараа хуралдах байх гэж бодож байна.

Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдах ёстой гэсэн байр сууриа УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор шүүх, хууль, авлигатай тэмцэх зэрэг хуулийн байгууллагуудаас зарим нэг тайлбарыг хүргэсэн. Гэсэн хэдий ч иргэдийн дунд яг энэ хэрэгтэй холбоотойгоор ямар шийдвэр гарав гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй. Тиймээс чухамдаа 60 тэрбум төгрөгийн хэрэг дээр яг ямар асуудал байгаа гэдгийг эцсийн байдлаар цэг тавьж, нэг мөр шийдвэрлэж, нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Нэгэнт ард түмэнд эргэлзээ үүсч, энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр хүлээлт үүссэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргах ёстой.

-Хаврын чуулган хаагдахын өмнө Таван толгой төсөл дээр IPO хийх шийдвэрийг гаргасан. Энэ УИХ-ын чуулганы хуралдаанаар өмч хувьчлалыг явуулах, МИАТ-ийн салбарт либералчлалыг явуулах зэрэг хэд хэдэн томоохон асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд АН-ын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Энэ УИХ-ын чуулганы хуралдаанаас гаргаж буй шийдвэрийг харж байхад чуулганы эхэн үед хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, цагийн хуваарийг гаргасан байсан. Харамсалтай нь энэ хуваарьт багтсан томоохон асуудлууд чуулганаар хэлэлцэгдэхгүй өнгөрсөн. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль гэх мэт үндсэн чухал асуудлуудыг хэлэлцэлгүй орхиж, өөр хоорондоо хэрүүлийн байдлаар буюу харьцангуй ач холбогдолгүй асуудлыг хэлэлцсээр чуулганыг өндөрлүүллээ. Улс орны эрх ашиг, томоохон бүтээн байгуулалт, ард иргэдийн амьдрал амьжиргаанд шууд нөлөөлөхүйц, есөн төрлийн татварыг буцааж тэглэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд анхаарал тавих, инфляцийг бууруулах гэх мэт асуудлыг харьцангуй бага анхаарч хэлэлцлээ. Нэгэнт ээлжит бус чуулган зарлаж байгаа бол зөвхөн 60 тэрбум төгрөгийн тухай асуудлыг хэлэлцэх бус ард түмний амьжиргаа, нуруун дээр ирсэн ачааллыг бууруулах тухай асуудлыг хэлэлцээсэй гэсэн бодолтой байна. Ардчилсан нам ард түмний сонголтыг хүндэтгэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дорвитойхон ажил хийгээсэй гэж итгэл тавьж хүлээж байсан. Тэгтэл МАН-ынхан дотроо засгаа унагааж, шинэ Засгийн газар байгуулагдсан хэдий ч ард түмнийхээ амьдралд нэмэр болохуйц шийдвэрийг гаргах болов уу гэсэн хүлээлт бас л талаар болж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил, ард түмний амьдралд нэмэр болохуйц дорвитойхон томоохон төсөл хөтөлбөр, ажлуудаа урагшлуулахад анхаарсангүй. Өнөөдөр Монголын уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр болох Таван толгой төслийг урагшаа хөдөлгөөнд оруулах, хөдөлгөх нь зөв ч нийт ард түмэн, иргэддээ хүртэх оногдох хувь дээр нааштай шийдвэрийг гаргасангүй. “Эрдэнэс Таван толгой” компанийн 49 хувийг ард түмэндээ олгоё гэдэг саналыг анх Ардчилсан намын зүгээс гаргахад хүлээн зөвшөөрөх боломжгүйд хүрч дараа нь 34 хувь дээр тохиролцсон ч чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр энэхүү саналыг олонхоороо түрий барьж унагаж байх жишээтэй.

-Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд асуухад Монгол орон даяар бүсийн чуулганаа хийж байна. Чуулганы гол ач холбогдлыг хэлэхгүй юу?

-Энэ долдугаар сарын 20-23-ны хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Ардчилсан намын төвийн бүсийн ээлжит чуулган болох гэж байна. Энэ чуулганд Төв, Өвөрхангай, Архангай, Дархан-Уул аймгууд, Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн зургаан нэгж, Үндэсний бодлогын хороо, УИХ-ын гишүүд нийтдээ 800 гаруй хүн оролцоно. Бүсийн чуулган нь манай намын хувьд хэдийнэ уламжлал болж хэрэгжиж буй ажлын нэг. Өмнө нь зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, говийн бүсийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт чуулж байсан. Энэ жил Баян-Өлгийн Толбо нуурын нутагт баруун бүсийн чуулганаа хийсэн. Одоо дараагийн чуулганаа хийхээр төлөвлөж байна. Ингэж Монгол орон даяар чуулган зохион байгуулж байгаа нь намын гишүүд бүртэйгээ уулзаж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж юун дээр анхаарч ажиллах вэ гэдгээ анхаарч байгаа юм. Энэ 2018 оныг Ардчилсан намаас анхан, дунд шатны намын гишүүдээ идэвхжүүлэх, чадавхжуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд “Монголоо сонсъё” аяныг улс орон даяар зохион байгуулсан.

-Аливаа нам шинэчлэгдэж бодлого, мөрийн хөтөлбөрөө сайжруулахын хэрээр эргээд улс орны хөгжилд ахиц гарах боломжтой. Өнөөдөр улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах боловсон хүчний чадвар, чадамжаас шалтгаалж төрийн албаны нэр хүнд улам л муудсаар байна. Намын шинэчлэлийн хүрээнд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан намд ард түмэн муу дүн тавьсан. Тиймээс АН өвдөг шороодож босч ирээд, хувцсаа гөвөөд ард түмэн Ардчилсан намаас шинэчлэлийг хүсч байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. АН шинэчлэлийн ажлаа явуулаад нэг жил долоон сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд юуны өмнө намын дотоод бүтцийг шинэчлэх ажлыг хийсэн. Намын даргаасаа эхлээд бүх шатны сонгуульт албан тушаалд ажиллах хүмүүсийг намын анхан шатны нэгжээсээ буюу нийт намын намын гишүүдээсээ асууж томилдог болсон. Намын шинэчлэлийн гол зорилго бол зөвхөн намын шийдвэр гаргах түвшний буюу дээд хэсэгтээ шинэчлэгдэх биш, анхан шатнаасаа эхлээд бүх гишүүдийг хариуцлагажуулж, идэвхтэй ажиллах зорилго тавьж ажиллаж байгаа. Аливаа нам үзэл баримтлалаа тодорхой болгож улмаар улс орны хэмжээнд улсаа хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах вэ гэдэг дээр бодлого, мөрийн хөтөлбөр гаргадаг. Ингэхдээ цаасан дээр хоосон бичсэн сайхан үгтэй уриа лоозон биш, яг бодит байдал дээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн гарцыг тодорхойлсон бодлогыг гаргах ёстой. Тиймээс “Монголоо сонсъё” аяныг зохион байгуулж, яг хөрсөн дээр тулгамдсан шийдвэрлэх ямар асуудал буйг сонсч, шийдвэрлэх гарцыг хайхын тулд хөдөө орон нутаг, нийслэл дүүрэн, хороодоор явж уулзалт зохион байгуулж иргэдийнхээ үгийг сонсч яваад ирлээ. Энэ бүх санал сэтгэгдэл дүгнэлтийг нэгтгэж гаргана. “Монголоо сонсъё” аяныг дахин өргөжүүлж нийт Монгол орон даяараа иргэдийнхээ үгийг дахин сонсч явах шаардлагатай юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Улс орны хөгжлийг урагш татаж явах намууд шинэчлэгдэж улмаар яг бодит байдлыг мэдрэх, улс орны хөгжлийг урагш явуулахын тулд бодлогын бичиг баримтаа амьдрал нийцсэн, хөгжлийг тодорхойлсон бодитоор гаргаж явах нь зүйтэй. Тиймээс АН шинэчлэлийнхээ хүрээнд Монгол орон даяар иргэдийнхээ үгийг сонсч, тухайн бүс нутаг, аймаг, сум, дүүрэг, хороодод тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.