Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсч үлдэх цаг ирсэн байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяртай ярилцлаа.


-Сонгууль ойртож байгаа болоод ч тэр үү, эсхүл улс орны маань амьдрал ахуй үнэхээр тааруухан байгаа юм уу, сүүлийн үед үндэсний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх талаар янз бүрийн зүйлс гарах боллоо. Үндэсний аюулгүй байдал гэдэг маш ойлгомжтой юм шиг хэрнээ ард нь нээж болохгүй зүйлс ч их байх шиг. Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ гэдгийг маш ойлгомжтойгоор хэлж өгөхгүй юу?

-Маш энгийн, хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахад, Үндэсний аюулгүй байдал гэж тухайн улсын оршин тогтнохуйн язгуур эрх ашиг, аливаа аюул заналаас найдвартай хамгаалагдсан байхыг хэлнэ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний  язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ” гэж томьёолсон байгаа. Хүн төөрч будилаад байх зүйл байхгүй.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг уншиж байсан. Гэхдээ уг үзэл баримтлалыг шинэчлэх шаард лагатай гэж яригдаад багагүй хугацаа өнгөр чихлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг ихээхэн чухалчилж төслийг нь боловсруулсан гэж дуулсан. Энэ ажлыг удирдан зохион байгуулсан хүний хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Аливаа улс өөрийн гэсэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай байдаг. Түүндээ тулгуурласан төрийн гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа нь тууштай байж оршин тогтнодог юм.

Ер нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг нь өмнө хэлсэнчлэн үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахын тулд төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын цогц буюу монгол төрийн бодлого, үйл ажиллагааны үндсийн үндэс гэж ойлгох хэрэгтэй. Товчхондоо улс төр, эрх зүйн суурь баримт бичиг.

Уг үзэл баримтлалын суурь нь үндэсний язгуур эрх ашгийг маш оновчтой тодорхойлоход оршиж байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үзэл баримтлалд “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасан.

Цаг үе, нийгмийн шаардлагаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах цаг нь болсон тул Төрийн тэргүүн үүнд анхаарч ажиллаж байна.

​-Тодорхойлолтын​ хувьд ​ойлгомжтой ​байна.​ Үндэсний​ язгуур​ эрх​ ашиг​ гэдэгт ​улс ​орны​ ирээдүйн​ хувь ​заяатай​ холбоотой,​ түүний ​дотор​ хаалттай​ хязгаартай,​магадгүй​ төрийн​ хар ​хайрцагны ​гэж​ ярьдаг ​бодлогод​ хамаарах​ зүйлүүдийг​ авч​ үздэг ​байх.​ Энэ​ талаар​ тодруулан ​ярьж​ өгөх​үү?

Юуны өмнө Монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үндэсний язгуур эрх ашигт хамаарах учиртай. Энэ нь хэн бүхэнд тайлбарлалтгүй ойлгогдох байх гэж бодож байна.

Хоёрдугаарт, өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн газар нутгийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдал байх ёстой. Монголчууд төрт ёсоо дээдэлж ирсэн олон зууны турш газрыг улсын үндэс гэдэг байсны утга учир үүнд л байгаа юм. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй л дээ.

Түүнчлэн хувь хүний эрх чөлөөтэй, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрал болон хүний эрх баталгаатай хангагдсан байх нь маш чухал. Ийм сэтгэл зүй байхгүй бол бид үндэсний аюулгүй байдлаа хангаж, тусгаар улс байж чадахгүй. Тиймээс хэзээ хэзээнээс илүү ойлгож, ухаарах цаг болж байна.

-Монгол​ Монголоороо​ байх,​хөндөж​ болохгүй​ язгуур ​эрх​ ашиг​ юу​ байх​ вэ.​Сошиалын ​их ​солиорол​ дунд​ бид​үнэт​ зүйл,​язгуур​ эрх ​ашгаа​ ч ​огоорох ​болсон​ санагддаг​ л ​даа…

Эх орны агаар мандал, ус, газар шороо, түүний хэвлий, амьтан, ургамал бүгд Монголын ард түмний баялаг, өв хөрөнгө. Үндсэн хуульдаа ч бид заагаад өгчихсөн. Эдгээрийг эзэмших Монгол Улсын иргэн хүний эрх баталгаатай байх нь манай нэг гол язгуур эрх ашиг байх болно гэж бодож байна. Монголын ард түмэн хэдэн зуун дамжин энэ газар нутагт бүтээж үлдээсэн эд өлгийн баялаг, оюуны сан, үндэсний өвөрмөц ахуй, хэл, соёл, үндэсний технологи язгуур эрх ашиг юм. Үүнийгээ үл тоож эхэлсэн цагаас бид Монгол Улс, монгол үндэстэн гэдэг өвөрмөц шинжээ алдах аюултай.

Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал ч язгуур эрх ашгийн нэг яах аргагүй мөн. Алдаа, оноотой бидний хамт туулсан өнгөрсөн 30 гаруй жилийн нийгмийн шинэчлэлтээр үүнийхээ үнэ цэнийг бид бие, сэтгэлээрээ ойлгосон болохоор нэмж нурших шаардлагагүй гэж бодож байна.

-Сүүлийн ​үед ​нийгмийг​ талцуулсан,​ хагалан​ бутаргасан ​үйл​ явдлууд​ өрнөх​ боллоо. ​Гадна​ талаас​ ч​ нөлөөлөх​ нөлөөлөл​ их​ болсон​ талаар ​учир​ мэдэх​ хүмүүс ​ярих​ болсон ​байна.​ Эх​ орон ч​ нэрээр ​ард ​түмнээ​ талцуулсан​ хүмүүс​ ч ​олон​ болж.​ Жинхэнэ​ эх​ оронч​ эсэхийг ​нь ​хэлж​ мэдэхгүй​ юм. ​Бид ​анхаарвал​ зохих​ ямар​ асуудлууд ​байна​ вэ?

Монгол үндэстний эв нэгдэл, эх оронч үзэл нь үндэсний язгуур эрх ашгийн нэг чухал зүйл гэдэг нь гарцаагүй. Өнгөрсөн түүхээ харахад монголчуудыг энэ хоёр үзэл л удаа дараагийн аюулаас аварч ирснийг бид мартаж болохгүй. Хүн амын удмын сан, эрүүл мэнд нь өнөөгийн нөхцөлд тулгамдсан маш чухал зүйл болчихоод байна. Бид үүнийг хамгаалсан төрийн мэргэн бодлоготой байж л монгол үндэстэн гэдэг өвөрмөц шинжээ хадгалж үлдэх болно. Олон улсын энх тайван байдал, хөрш хоёр болон бусад оронтой найрамдалт, найрсаг харилцаатай байх нь өнөө үед юу юунаас чухал үндэсний язгуур эрх ашиг болж байгааг хаа хаанаа бид санаж явах хэрэгтэй байна.

-Та​ сая​ “Үндэсний​ язгуур ​ашиг ​сонирхол”,​ “Үндэсний ​язгуур ​эрх​ ашиг” ​гээд​ хоёр ​янзын ​нэр​ томьёо​хэрэглэчих​ шиг​ боллоо.​ Энэ​ хоёр ​нэг ​ижил​ зүйлийг​ нэрлээд ​байна ​уу,​ эсвэл ​ялгаа​ байна ​уу?

Та маш гярхай ажигласан байна шүү. 1994 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “үндэсний язгуур эрх ашиг” гэх томьёоллоор орсон байдаг. Харин 2010 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үзэл баримтлалд “үндэсний язгуур ашиг сонирхол” гэж туссан байгаа. Тэгэхээр “язгуур ашиг сонирхол” нь яах аргагүй өнөөдрийн албан ёсны нэр томьёо гэж ойлгож болно. Гэтэл бид өдөр тутмын яриандаа үүнийг тэр бүр хэлж эвлэхгүй байгаа нь мэдрэгдэж байна уу.

-Нээрээ,​тийм​ байна…

“Үндэсний эрх ашиг” гэхээр цаанаа л нэг наалдацтай буугаад байгаа юм шүү дээ. Өрнө дахины олон үндэстний хэлээр латин гаралтай “интерес”, “interest” гэх нэг л үгээр илэрхийлдэг ухагдахуун монгол хэлээр хоорондоо арай ялгаатай хоёр ойлголт болж буудаг. “Хувийн ашиг сонирхол” ч гэдэг юм уу, “их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил” гэх мэтээр. Ямар нэгэн зүйлийг олж авах гэсэн санаархлыг илэрхийлсэн байдалтай, сөрөгдүү ч гэмээр утгыг тээж байх шиг.

Харин “улс үндэстний эрх ашиг” гэхээр цаанаасаа заяагдмал, яг л хүний түгээмэл эрхтэй адил, хэн ч үгүйсгэх ёсгүй, булааж авах ёсгүй, тийм оролдлого гарвал тас цохиж, хамгаалж байх ёстой үнэт зүйлийг хэлж байгаагаар сэтгэлд буудаг. Тиймээс үзэл баримтлалыг тодотгон шинэчлэхдээ энэ жижиг мэт ялгааг ч анзаарах ёстой гэсэн итгэл үнэмшлийн үүднээс хандсан.

-Таныг​ ааваар ​тань​ бодсон​ ч​ өөрөөр​ тань​ бодсон​ ч ​батлан​ хамгаалах​ салбараас​ салгаж ​ойлгох​ аргагүй.​Монгол​ Улсын​ Үндэсний​ аюулгүй ​байдлыг​ хангахад​ Зэвсэгт ​хүчний​ гүйцэтгэх​ үүрэг​ хэр​ байна​ вэ?

Үндэсний аюулгүй байдал гэдэг нь дотроо цэргийн аюулгүй байдлыг заавал агуулж байдаг. Тухайн улсын эсрэг зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийлэл хийгдэхгүй болон бусдын явуулах дайн, зэвсэгт мөргөлдөөнд татагдан орохгүй, түшиц газар нь болохгүй байх нь олон улсын харилцаа, өөрийнх нь төр, нийгмийн үйл ажиллагаагаар үндсэндээ баталгаажсан нөхцөлийг цэргийн аюулгүй байдал гэж үздэг.

Ийм нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг батлан хамгаалах бодлого гэж нэрлэдэг. Тиймээс төрийн хууль тогтоомжоор баталгаажсан батлан хамгаалах бодлогыг цэргийн салбарт хэрэгжүүлэх буюу дайныг юу гэж үзэх, түүнд хэрхэн хандах, ямар зэвсэгт хүчинтэй байх, түүнийгээ ямар үед яаж ашиглах талаар баримтлах төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын цогцыг төрийн цэргийн номлол гэдэг юм.

-Энэ ​асуудалд​ хүмүүс​ янз​ бүрээр ​л ​ханддаг​ бололтой ​байгаа ​юм.​ Шулуухан ​асуухад​ өнөө​ үед​ манайд ​учрах​цэргийн​ аюул ​гэж​ байна​ уу?

Монгол Улсад учирч болзошгүй цэргийн аюул занал өнөө үед байхгүй гэж ярьж нотолж байгаа хүмүүс мэр сэр бий. Тэгвэл, цэргийн шинжлэх ухаанд цэргийн аюул, цэргийн заналхийлэл гэсэн хоёр нэр томьёо хэрэглэгддэгийн мөн чанарыг ойлгох учиртай юм. “Цэргийн аюул” гэдэг нь тухайн улс үндэстний эсрэг дайн түрэмгийлэл хийгдэж болзошгүй буюу түүний дайнд өртөх, татагдан орох зэрэг өргөн хүрээтэй нөхцөлийг тодорхойлсон ерөнхий ойлголт л доо. Энд аль нэг улсыг болзошгүй дайсан гэж тодотгодоггүй онцлогтой.

Харин “Цэргийн занал хийлэл” гэдэг нь тухайн улс үндэстний эсрэг зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийлэл хийж болзошгүй нь тодорхой болсон бодит этгээдийн бодлого, үйл ажиллагааны тухай ярихад хэрэглэгддэг нэр томьёо юм.

-Байхгүй​ гэж ​бодож​ болохгүй​ юм​ байна ​гэж​ ойлголоо.​Зөв ​үү?

Монгол Улсад одоогоор цэргийн заналхийлэл байхгүй боловч цэргийн аюул оршсоор байна гэж үзэж болох юм. Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуульд “Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гээд заачихсан байгаа. Үндсэн хуульдаа зүгээр ч нэг заачихсан юм биш шүү дээ. Ер нь зэр зэвсгийн асар их нөөц хуримтлагдсан, ямар ч улс орон зэвсэгт хүчнийг улс төрийн зорилгоор ашиглах үзэл, бодлоосоо бүрмөсөн татгалзаагүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ зэвсэглэлээр хөөцөлдөх явдал улам газар авсаар байгаа өнөө үед цэргийн аюулд өртөхгүй нь баталгаатай болсон улс, үндэстэн дэлхий дээр байхгүй.

-Одоо ​шууд ​өнөөгийн​ байдлын ​тухай ​ярилцвал​ яасан ​юм.​Монгол ​Улсын​ үндэсний ​аюулгүй ​байдал​ маш​төвөгтэй​ байна ​гэдгийг​ ярих​ болсон.​Үнэхээр​ хүүхдийн​ зулай​ мэт ​тийм​ эмзэг ​байгаа​ юм​уу.​​Учир,​ шалтгаан​нь​ юу ​вэ.​Мэдээж​ гадна,​ дотнын​ олон​ хүчин​ зүйлээс ​хамаарах​ байх?

Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн хойд Ази болон Төв Азид улс төр, эдийн засгийн нөлөөллийн дахин хуваарилалт явагдаж байна. Үүний улмаас том гүрнүүдийн гео улс төр, гео эдийн засаг болон гео стратегийн ашиг сонирхол өөр хоорондоо хүчтэй зөрчилдөн, олон туйлт ертөнц бодитой болж байгаа нь эдгээр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болсон. Энэ их өөрчлөлт биднийг тойрон өнгөрөхгүй нь тодорхой. Тэр ч байтугай Монгол Улс үүнд нэлээд гүнзгий татагдан орж болзошгүй байна.

Манай орны хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах гэсэн бие даасан эрмэлзэл, стратегийн ач холбогдол бүхий газар зүйн байршил, ашигт малтмалын асар их баялаг, нүүдлийн ахуй соёл болон онгон уудам байгаль орчин зэрэг нь дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг улам бүр хүчтэй татах болсон нь нууц биш. Бидний оршин сууж буй газар нутаг маань тэдний геополитикийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирах магадлал  хүчтэй мэдрэгдэж эхэллээ.

Үүний зэрэгцээ манай улсад дотоодын үүдэл сэдэл бүхий олон шинэ эрсдэл сорилт тулгарах болж, зарим нь лавшрах хандлагатай байна. Улс төрийн нөхцөл байдал хурцадмал хэвээр, нийгмийн хэсэг бүлэг хоорондын зөрчил сөргөлдөөн үргэлжилсээр байна. Эдийн засгийн тэнцвэртэй хөгжил төдийлөн хангагдаж чадахгүй, сайн засаглал бий болгох ажил удаашралтай байна. Авлига, шударга бус явдал, хуулийг үл тоомсорлох үйлдэл газар авч, ард түмний нэлээд хэсгийн амьдралын түвшин сайжрахгүй байгаа зэргээс улбаалан нийгэмд тогтворгүй, хуваагдмал байдал бий болох нөхцөл ажиглагдаж байна.

-Энэ​ бүхний​ цаад​ учир​ нь ​юу​ юм ​бол?

Монгол Улс Ази, Европын соёл иргэншил, дэлхийн гурван том шашны уулзвар, төр, нийгмийн өөр тогтолцоот улс орнуудын зах нийлсэн заагт оршдог. Орос болон Европоос Ази руу, Хятадаас Орос болон Европ руу дамжих их замын дунд байдаг нь Евразийн уужим том нутаг дэвсгэрийн төвд орших манай орны гео стратегийн чухал байршил болдог. Тиймээс дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг эртнээс татаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эзэлж байгаа геополитикийн орон зай дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг хүчтэй татаж эхэлсэн. Манай улс тэдгээрийн гео стратегийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирч байгаа нь нэгэнт бодит зүйл болжээ.

-Шалтгаан​ нь?

Маш товчхон хэлье. Нэгдүгээрт, өөр тогтолцоо, өөр улс төрийн дэглэмтэй дэлхийн хоёр том гүрний дунд хавчигдан оршиж байгаа ч ардчиллыг хөгжүүлэх талаараа социализмын дараах орнуудад, ялангуяа Азийн улсуудад үлгэр жишээ болж байгаатай холбогдож байна. Хоёрдугаарт, дэлхий нийтийн хувьд тогтворгүй байдлын нэг үндэс болоод байгаа лалын ертөнцтэй хил залгаа оршдогтой мөн холбогдож байгаа юм. Гуравдугаарт, Орос, Хятад гээд одоогоор далд боловч өөр хоорондоо болон АНУ тэргүүтэй барууны орнуудтай ноцтой зөрчил, сөргөлдөөнтэй хоёр том улсын дунд оршиж байна. Дөрөвдүгээрт, нүүрс, зэс, алт, уран, газрын ховор элементүүд болон бусад ашигт малтмалын асар том ордуудаа бусад оронтой хамтран ашиглаж эхэлсэнтэй холбоотой зүйлс бий. Монгол Улс хоёр их хөрш, АНУ болон гуравдагч бусад улс оронтой олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Гэсэн ч их гүрнүүдийн зүгээс Монгол Улсад улс төрийн нөлөөллийнхөө давамгай байдлыг бий болгох, эдийн засгийн тодорхой салбаруудыг хараандаа оруулах, улсын хөгжлийг зөвхөн уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн экспортод түшиглэсэн, олон улсын зах зээлээс хэт хамааралтай байдал руу хөтлөхийг оролдох болсон. Эцсийн дүндээ өөрсдийн геополитикийн харааны орон байлгах гэсэн хандлага сүүлийн жилүүдэд хүчтэй ажиглагдаж эхэллээ.

-Та​ амаргүй​ л​ зүйл​ ярьж​ байна.​Үүнд ​гарц​ гэж​ байх​ уу?

Хамгийн түгшээж байгаа зүйл бол харьцангуй тайван амгалан байсан 30 жил ард хоцорчээ гэдгийг бид ойлгох ёстой. Дэлхий ертөнц ийм тайван амгалан мөчлөг, хямрал, сөргөлдөөнт хурцадмал мөчлөгийг ээлжлэн туулж ирсэн. Хүний нийгмийн түүхэн зүй тогтол гэж хэлчихэд бараг хилсдэхгүй байх. Тайван цагт улс орнууд хөгжил дэвшлийнхээ зорилтуудыг нэн тэргүүнд тавьж, бодлогынхоо цөм болгодог. “Улс орны гадаад бодлого бол дотоод бодлогынх нь үргэлжлэл байдаг” гэсэн хэлц үгийг та сонссон байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийнхөө эрх ашигт захируулж гадаад бодлогоо хэрэгжүүлдэг гэсэн үг.

Тэгвэл аюул, эрсдэл бодитой өсөн нэмэгдэж буй цаг үед “дотоод нөхцөл байдал бол гадаад орчны шууд тусгал” гэдэг үг үйлчилнэ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх буюу үндэстнээрээ, нийт нийгмээрээ, төр, ард түмэн хамтран аливаа эрсдэлийг бууруулах, аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсч үлдэх, сөрж бэхжих чадавхыг цогцлоохын төлөө чармайх цаг ирсэн байна. Гадаад орчноос үүдэлтэй шок буюу цочроог тэсч гарах улс төрийн, эрх зүйн, иргэний нийгмийн, оюун санааны, эдийн засгийн, мэдлэг мэдээллийн цогц чадавх гэсэн үг. Үүнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчлэлийн нэг томоохон агуулга оршиж байгааг мөн нэмж дурдъя.

Өөр олон зүйл ярьж болно. Гэхдээ энэ удаад ингээд өндөрлөе. Нэлээд ч ярилцлаа. “Үндэсний үнэт зүйлс болон язгуур эрх ашгаа хадгалан хамгаалах суудлыг үе үеийн хаад ноёд, төр жолоодогч нар үндэсний ухаантнуудынхаа хүрээнд, ард иргэдийнхээ чин хүсэл эрмэлзэлд тулгуурлан тусгайлан бодож боловсруулан, үүнийхээ цөм үндсийг “хар хайрцагны бодлого” хэмээн нэрийдэж, хамгийн чандаар хадгалан хамгаалж, эрхэмлэн баримталж, үйл ажиллагаандаа тууштай мөрдлөг болгон, дараагийн залгамжлагчдаа өвлүүлэн үлдээж ирсэн нь Монгол төрийн эрхэмсэг уламжлал юм. Үүнийгээ л дагах ёстой гэж хэлмээр байна.

​-За,​ танд​ маш​ их​ баярлалаа.​Та​ бид ​хоёр​ энэ ​удаа​ үндэсний​ аюулгүй​ байдлын ​үндсэн ​асуудлын​ талаар​ярилцлаа. ​Дараа​ таны ​хөндөөд​ орхисон​ аюулгүй ​байдлын​ гадаад​ орчин,​ батлан​ хамгаалах​ салбарын​талаар​ илүү​ тодорхой​ ярилцмаар ​байна.​ Болно​ биз​дээ.

Бололгүй яах вэ. Баярлалаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

О.Насанбурмаа: “Багш аа, би аварга болно оо” гэж хэлээд дэвжээнд гарсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………….

Энэ сарын 16-22-ны хооронд Энэтхэгийн Нью Дели хотноо бол­сон чөлөөт бөхийн Азийн авар­гаас 67 кг-ын жинд гавьяат тамир­чин Очирбатын Насан­бурмаа алтан ме­даль авч зургаан жил манай тамирчдын хүр­тээ­гүй тивийн аваргын алтан медалийг эх орондоо ав­чирсан юм. Чөлөөт бөхийн тамирчид ур­жиг­дар эх орон­доо ир­сэн байна. Тэд­ний хувьд манай эх оронд ирэх сарын 11, 12-ны өдрүү­дэд болох “Mongolian open” тэм­цээний бэлт­гэлд гара­хаар Эр­дэнэт явах гэж байхад нь Монгол Улсын гавь­яат тамирчин Очир­батын Насан­бурмаа­тай ярилцлаа.


-Чөлөөт бөхийн ти­вийн аварга шалга­руу­лах тэм­цээнээс алтан медаль хүрт­­сэн танд баяр хүргэе. Өнөө жи­лийн Ази тивийн авар­гын тэмцээний тухай ярихгүй юу?

-Би өмнө нь Ази ти­вийн аварга шалгаруулах тэм­цээнд хоёр удаа орж байсан. Гурав дахь удаа­гаа орол­цохдоо алтан медаль хүрт­сэндээ туй­лын баяртай байна даа. Ард түмнийхээ хүсэн хү­лээ­сэн чөлөөт бөхийн ти­вийн аваргын алтан ме­далийг хүртэж чадсан болохоор сэт­гэл өөдрөг байна. Гэхдээ энэ алтан медаль ганцхан Насан­бурмаагийн амжилт биш юм аа. Миний ард бэлтгэл хан­гагч, багш нар, чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, ажлын маань хамт олны хүч хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй медаль юм шүү дээ.

-Таны хувьд өмнө нь Азийн аваргаас мөнгөн ме­даль хүртэж байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж чадсан байна шүү дээ…

-Азийн аварга шалга­руу­лах тэмцээнд өмнө нь хоёр удаа орол­цохдоо би мөнгө, хүрэл медаль хүр­тэж байсан. Өсвөр за­луучуудын ангилалд би мөн медаль хүртэж бай­сан. Энэ удаагийн алтан ме­даль миний хувьд Азиас ав­сан 10 дахь ме­даль болж байгаа юм.
-Азийн аваргаас ал­тан ме­даль хүртсэн бо­ло­хоор таны бэлтгэл мэдээж сайн байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр (өчигдөр) Эрдэнэт рүү бэлтгэлд явах гэж бай­гаа хэрэг үү?

-Тийм ээ. Бидний хувьд сардаа хоёр тэм­цээнд орол­цож байгаа болохоор бэлтгэл ерөн­хийдөө давгүй байгаа. Азийн аваргаас ирээд гэртээ ганц хоночихоод ахин бэлт­гэл­дээ гарах гэж байгаа минь энэ. 10 га­руй­хан хоногийн дараа эх оронд маань “Мon­golian open” тэмцээн бо­лох гэж байна. Тийм бо­ло­­хоор бэлтгэл сургуу­лилтаа эрчимтэй хийх хэрэгтэй л дээ. Азийн аварга болсон ч би­дэнд байнгын бэлтгэл зайлш­гүй хэрэгтэй байдаг.

-Та Азийн аваргаас ал­тан медаль хүртсэн ч бусад та­мирчдынхаа тухайд ямар бо­долтой байна вэ?

-Манай тамирчид эрч хүч дүүрэн энэ удаагийн Азийн аваргыг зорьсон. Өмнө нь чөлөөтийн эмэг­тэйчүүдийн төрөлд Япон, Хятадын тамир­чид хүч­тэй өрсөлддөг байсан бол өнөөдөр бүх л орны тамир­чид хүчтэй өрсөл­дөг­чийн хэмжээнд хүр­сэн. Чө­лөө­тийн эмэгтэй та­мирчид маань цөө­хүү­лээ ч гэсэн сай­хан ба­рилдаж багаараа гу­рав­дугаар байрт шалгарлаа. Цаашид бид илүү хичээл зүтгэлтэй байж дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээндээ хүч үзнэ гэсэн бодолтой бай­гаа.

-Таны хувьд Казахс­тан, Хятад, Энэтхэгийн тамирч­дыг хожиж авар­гын алтан медаль хүрт­сэн. Ялангуяа сүүлийн хоёр барилдаан ширүү­хэн болсон доо?
-Миний хувьд эхний той­рог­тоо Казахстаны бөх За­рина Кунанга­рае­ваг дарах мэхээр цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт Хятадын нэрт та­мирчин, Лондонгийн олим­пийн мөнгөн ме­дальт Риксие Жингийг ял­сан. Өмнө Риксие Жинг­тэй алтан цомын тэм­цээнд таарч барилдан ялаг­даж байсан боло­хоор даагаа нэхэх сайхан боломж энэ удаа бүрдсэн юм. Хята­дын тамир­чин­тай нэг хэсэгт сугалаа таарчихсан чинь багш нар нервтчихсэн явсан. Багш надад “Миний охин хичээгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Багшаа би аварга болноо” гэтэл “Бу­ка чи амлалтандаа хүрээ­рэй” гэж билээ. Энэт­хэгийн тамирчин нутгийн­хаа дэвжээн дээр байсан болохоор арай л өөр бай­­­сан. Нутгийн иргэ­дийн уухайн түрлэг үнэн­дээ л нү­сэр сонсогдож байлаа. Энэт­хэгт байгаа Монголчууд маань цуг­ла­чихсан тэднээс дутуугүй “Монгол, монгол, монгол” гэж орилж байсан нь чи­хэнд минь тод сонсогдож байсан даа. Эхний үед ба­рил­даан Каур Навлот бид хоёрын барилдаан 1:1-ээр өндөрлөсөн ч сүү­лийн оноо авсан гэдгээ­рээ би хожсон. Дараа­гийн үед нь 5:2-ын харь­цаатайгаар би хож­со­ноор Ази тивийн аварга болж чадсан.
-Зургаан жилийн да­раа эх орондоо алтан медалийг авчирсан бо­лохоор ме­далийн тав­цанд зогсож байхад их л зүйл бодогдсон байх?

-Хамгийн анх Отгон­жар­гал эгч Энэтхэгийн Нью Дели хотноо болсон Азийн авар­гаас алтан медаль хүр­тэж байсан юм. Мөн Монгол Ул­сын гавьяат тамирчин Ц.Энх­­жаргал эгч маань Ази тивийн аваргын хошой алтан меда­лийг хүртсэн байдаг. Миний энэ удаа­гийн тивийн аваргын ал­тан медаль чө­лөөтийн эмэг­­тэйчүүдийн Азийн авар­гын дөрөв дэх алтан медаль нь байлаа. Энэ удаагийн Азийн аваргад ма­найхан алтан медаль хүртэж, авар­гатай болно гэсэн зо­рилготой байсан. Медалийн тавцанд зог­сож байхад олон л зүйл бодогдсон. Гэхдээ тэр олон бодлуудаас илүү монгол тө­рийн алтан соём­бот дал­баа намирч, төрийн дуу­ллаа сонсох л хамгийн сайхан байсан даа. Өсвөр, залуу­чуудын Азийн аваргад тү­рүүлэн төрийн дууллаа эг­шиг­лүүлж байсан болохоор энэ удаа насанд хүрэгч­дийн 67 кг-д тивийнхээ аварга бол­чихоод зогсож байхад сайхан л юм би­лээ.

-Та 63 кг-ын жинд ба­рилддаг байсан. Харин олим­поос хойш 67 кг-ын жинд барилдаж байгаа ха­рагд­лаа. Цаашид ч уг жин­дээ барилдах уу?

-Намайг бөхийн спор­тод хөл тавьсан цагаас хойш багш маань өсөж яваа хүүхэд гээд жин ха­суул­даггүй бай­лаа. Өс­вөр, залуучуудад байх­­даа 60, 65 кг-д барилд­даг байсан юм. “Mongolian open”, Азербайжаны Ба­куд болох “Алтан гран при” тэм­цээнүүдэд уг жин­дээ барилд­ах байх. Цааш­даа бэлтгэл сургуу­лилтаа сайтар базааж, багш нартайгаа ярилцаж байж л хэдэн кг-ын жинд барилдахаа шийднэ. Би жин хасаад байдаггүй болохоор одоохондоо 67 кг-даа барил­даж байгаа юм.
-Азийн аваргаас дөн­гөж ирсэн болохоор ядаж ганц хоёр хоног амарчихаад бэлт­гэл­дээ гарах юмсан гэж бодож байв уу?
-Бид өөрсдөө дур мэ­дэн амарна гэж байхгүй л дээ. Шигшээ багийн багш нарын гаргасан төлөв­лөгөөний да­гуу амрах үедээ амарч, бэлт­гэлтэй үедээ бэлтгэлээ хийнэ. Ерөнхийдөө бид долоо хоно­гийн ням гаригт л амардаг. Жирийн хүмүүс шиг амраад явчихбал бэлт­гэл сургуулилт юу болох билээ. Тал бүрийн олон хүчин зүйлсийг бо­дол­­цох хэрэгтэй.

-Азийн аваргад орол­цож байхад Энэт­хэгийн халуун ду­лаан уур амьсгал, хоол хүн­сэнд дасахад бэрх­шээл­­тэй байсан биз?
-Манай тамирчдын хувьд бэлт­гэл сургуулилт нь үнэхээр сайхан таар­сан байсан. Шиг­шээ ба­гийн тамирчдаас хэд­ хэ­дэн алтан медаль хүртэх боломж байсан гэж бо­дож байна. Яалт ч үгүй тухайн орны нөхцөл байд­лаас шалт­гаалан хүссэн амжилтаа гар­гаж чадаагүй л дээ. Багаараа түрүүлэх бүрэн боломж би­дэнд байсан гэж бод­дог. Яа­хав ээ, тэмцээн ганцхан үүгээр дуусаж байгаа биш. Цаашид бид­нийг олон тэм­цээн шил шилээ даран хү­лээж байгаа. Манай эрэг­тэй­чүү­дийн хувьд аварга бо­ломж байсан. Барил­даа­ны явцад сүү­лийн оноо­гоор хо­жих боломжтой байсан ч сүү­лийн оноог нь өгөөгүй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс гар­сан.
-Ямарваа нэгэн тэм­цээн уралдааны үед шүүгчдийн зүгээс эзэн орны тамирчин эсхүл үзэмжийн байдлаар шүүх асуудал хэр гар­даг вэ?

-Хэн одтой, хийморь­той байгаа нь түрүүлдэг. Тэмцээ­ний үед багш на­рын хэлсэн үг бидэнд хууль байдаг. Ерөн­хий­дөө нэг их тиймэрхүү зүйл ажиглагддаггүй. Од нь гийсэн бөх л тэр өдөр амжилт гаргадаг болов уу гэж боддог.

-Өнгөрсөн ч гэсэн Мон­голд болсон эмэг­тэй­чүү­дийн багийн “Дэл­хийн цом”-ын тэм­цээний талаар ярилцъя. Анх удаа эх оронд маань тэр том тэмцээн болж эмэгтэйчүүд маань мөнгөн медаль хүрт­сэн дээ?
-Манай эмэгтэй та­мирч­­дын хувьд амжилт нь байнга ахиж, сайн барил­даж байгаа. Эмэгтэй чө­лөөт бөх Монгол Улсад 1999 оноос эхлэн хөг­жиж эхэлсэн. Түүнээс хойш олон сайхан амжилт гар­га­сан. Дэлхийн аварга шалга­руулах тэмцээнээс эхний найман байрт шал­гарсан баг дэлхийн цо­мын тэмцээнд зодог­ло­дог. Манай багийн хувьд өмнө нь долоо, зургаа, тавдугаар байруудад шал­­гардаг байлаа. Жил бүр ба­гийн амжилт ахиж эхэлсэн. Энэ жил анх удаа мөнгөн медаль хүртлээ. Яахав ээ, дэл­хийн цомын тэмцээнд санасандаа хүртэл ба­рил­даж чадаагүй боло­хоор харам­салтай л бай­даг. Гэхдээ цаа­шид бэлт­гэлээ л сайн хийгээд бай­хад аварга болох боломж бий.
-Сүүлийн жилүүдэд эрэг­­тэй тамирчдын ам­жилт буурсан. Энэ удаа­гийн Азийн аваргаас алтан ме­даль хүртээ­гүй ч дориун сайхан оролц­чих шиг бол­лоо. Эрэгтэй багтаа та ямар дүн тавих бол?

-Чөтөөл бөхийн спорт хэ­цүү л дээ. Барьцгүй барилд­даг болохоор та­мирч­наас асар их тэв­чээр, хөдөлмөр шаард­даг. Чөлөөт бөхийн спорт Монголд хөгжсөн ца­гаас хойш ахмад үеийн та­мирчид маань олон сай­хан амжилт гаргасан бо­ло­хоор байнга биднээс амжилт нэ­хэж, сайн сай­хан явахыг шаард­даг. Эрэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд олимп, дэлхийн аваргаас л ме­даль хүртээгүй болохоос амжилт гаргаж байгаа. Тийм болохоор би муу гэж хэлэхгүй. Сүүлийн үед л хүмүүс эрэгтэй шигшээ багийн тухай таагүй яриа гаргаад байгаа юм. Ур чадвар, техникээрээ аль ч улсын та­мирч­даас ду­тах­гүй. Эрэгтэй тамирч­даа цаашид өндөр ам­жилт гаргаж эх орон, ард түмнээ баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Г.Ман­дах­наран маань Азийн аварга болох боломж дүүрэн бай­сан. Гэсэн ч цаг дуусахаас өмнө ав­сан оноог нь өгөөгүйн улмаас мөнгөн медаль хүрт­сэн.
-Нэгэнт л чөлөөтийн та­мирчинтай уулз­саных чө­лөөт, сонго­мол бөхийг 2020 оны олимпоос хасах тухай яригдаад байгаа тухай асуул­гүй өнгөрч болох­гүй нь. Таны бодлоор чө­лөөт бөхийн хувь заяа хаашаа эргэх бол?

-Би бол өөдрөгөөр л харж бай­гаа. Анхны олим­­пийн наадам зо­хиог­доход л чөлөөт бө­хийн спорт байсан. Тийм болохоор хасаг­дахгүй байх аа.

Биднийг ийн ярилцаж бай­­­хад чөлөөт бөхийн эмэг­тэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгал­жуу­лагч Т.Сүх­баатар гавь­яат тамирчин О.Насан­бурмааг бэлт­гэлдээ явъя хэмээн хэ­дэнтээ дууд­сан тул бид­ний яриа энэ хүрээд өн­дөр­­лөсөн юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Бат-Эрдэнэ: Би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….….

Монгол Улсын гавьяат жүжигчин Чинбатын БатЭрдэнэтэй ярилцлаа.


Дөрвөн жилийн өмнө алсын Ирланд руу сурахаар мордсонСургуулиа төгсөөд эх орондоо ирэх сайхан байгаа биз дээИнгэхэд та чинь яг ямар чиглэлээр сураад ирэв ээ?

-Хоёр сарын өмнө Мон­голдоо ирлээ. Цээж дүүрэн амьсгалаад сайхан байна. Энэ хугацаанд эх орноо, ах дүү амраг садан, Монголын ард түмнээ ямар их санасан юм бэ гэдгээ мэдэрсэн. Сур­гууль соёлын тухайд гэвэл мастерын дараах сургалтад манлайлан удирдах чиглэ­лээр сураад төгслөө.

Удахгүй өөрийн бие даасан тоглолтоороо Монголын ард түмэндээ бэлэг барих гэж байна гэж дуулсанХамгийн сүүлд таван жилийн өм­нө тоглолтоо хийсэн байх аа?

-Бие даасан тоглолтоо хийлгүй дөрвөн жил гаруй,  бараг таван жил болчихсон байна. Энэ хугацаанд гэхдээ зүгээр байгаагүй.  Олон уран бүтээлчидтэй хамтран ажил­лаж, амралтаараа хоёр гур­ван ч дүү нарынхаа тоглол­тыг зохион байгууллаа. Найз нөхөд, уран бүтээлч андууд, ард түмнийхээ хүсэлтээр тоглолтоо хийхээр болсон. Хэдэн жил уран бүтээлийн тоглолт хийгээгүй болохоор аятайхан тоглолт хийчих юм­сан гэж л хичээж явна.  Дө­рөвдүгээр сарын 17, 18-нд тоглохоор төлөвлөсөн. Анх­ны бие даасан тоглолтоо  2003 онд хийж байлаа. Ту­хайн үед нээрээ “Хонхны нулимс” тоглолт маань тэр үеийхнийгээ залуусыг хошуу­руулж л байлаа. Зохиолын дуу ид хүчээ авч байсан үеийг ч хэлэх үү. Түүнээс хойш  нийт долоон удаа бие даасан тоглолтоо ард тү­мэндээ тай­лагнажээ. Зургаан удаа эх орноо нар зөв бүтэн тойрсон. Энэ удаагийн тог­лолт ч гэсэн өмнөх тоглолтуу­дын үргэлж­лэл байх болно. Харийн оронд хэдэн жил боллоо. Монголчуудтайгаа, тэднийхээ халуун алга та­шил­тан дунд хоёр оройг өн­гө­рөөмөөр бай­на шүү. Дуу­чин хүнд урам зориг эрч хүч өгч байдаг халуун сэтгэл, алга ташилтыг ахин мэдэрмээр байна. Энэ удаагийн тоглолт “Хонхны нулимс”-ыг тоглох гэж байсан үе шиг л эрч хүч, энерги, сэтгэл догдлолыг на­дад өгч байна даа. Тайзан дээрээ хурдан гарах юмсан гэж бодохоос цаг хугацаа хүртэл удаан өнгөрөөд ч байх шиг. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн боло­хоор санасанд нь хүртэл тоглочих юмсан л гэж хичээж явна.

Харийн оронд байхад Монголын тухай юу бодогдож байх юмТоглолтынхоо нэрийг “Монголын тухай”  гэж нэрийдсэн байсан?

-Тоглолт маань “Монго­лын тухай” гэдэг нэртэй. Ми­ний дуулсан уран бүтээлүүд тэрхүү цаг хугацаа “Монголын тухай” байсан бол цаашид ард түмэндээ хүргэх уран бүтээлүүд хүртэл “Монголын тухай” байх юм. Бид ер нь Монголынхоо тухай тэр сайн сайхан зүйлсийг дуулдаг юм байна. Уур амьсгалаас эх­лээд аж байдал, үнэт зүйл, тэрхүү соёл бүрийг дуу бол­гон ард түмэндээ илгээдэг нь дуучид бид юм. Нэг аав, ээжийн тухай дуулахад л Монгол аав, ээжийн тухай дуулдаг. Газар нутаг, эх орон, элгэн садан, уул ус, ургамал амьтан тэр бүгд Монголын тухай юм байна гэж бодсон. Р.Чойном агсны “Сүмтэй бударын чулуу” номонд

Гүн зузаан хөвчийнхөө тухай

Гүйдэлгүй жороо мөрөн голынхоо тухай

Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай

Алдалсан ч үзүүр нь газар хүрдэггүй хадагны тухай гээд шүлэг байдаг. Тийм ч болохоор би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон. Ма­гад­гүй дэлхий дээрх долоон тэрбум хүнээс би монгол гэж ялгарах онцлог нь энэ байж мэднэ.

Харьд байгаа хүн бол эх нутгаа, тэр ахуйгаа үгүйлдэг юм билээ. Ирландад очоод эхний зургаан сар үнэхээр хэцүү байсан. Би ер нь юунд ирчихээд байна вэ гэж хүртэл бодогдсон. Хөгжчихсөн хот хөгжиж байгаа хот хоёрын хооронд асар их ялгаа бий. Гэвчиг бид юуны төлөө, хэний төлөө яваад байгаа юм бэ гэх бодол адгаж эхэлсэн. Өнөө­дөр бид хэн байсан, хэн бай­гаа, одоо хэн болох гээд бай­гаа юм гэдгийг бүгдээрээ бие биенээ­сээ асуумаар санагд­сан. Бид америк, солонгос болох гээд байгаа юм уу эсхүл монго­лоороо байх гээд бай­гаа юм уу. Энэ бүхнийг тодорхой болгож гэмээ нь бид урагшаа зүтгэх ёстой. Эх орноо гад­наас харахад болж бүтэж байгаа зүйл харагдаж байхад болохгүй байгаа нь харагдаж  л байна. Монгол­чууд омогтой, ууртай болсо­ноос эхлээд янз бүрийн зүйл харагдаж байна шүү дээ. Яваандаа энэ бүхэн илаар­ших байлгүй.

-Монголд ирээд Алтай нутгаараа очив уу. Өдийд уулсын сэрвээ­гээр эрэмгийн салхин исгэрсэн нэг тийм таа­вар ч гэмээр юм уу хавар болж байгаа байх даа?

-Сайхан хавар болж бай­гаа гэж бодож байна. Ах дүү хамаатан садангууд нутагтаа байгаа болохоор ийм байна, тийм байна гэж хэлдэг. Ирээд нутаг явж амжаагүй байгаа. Харин тоглолтоо дуусгаад 21 аймагтаа очиж ая дуугаа өргөнө.

Хэзээнээс аялан тог­лол­тоо эхлэх гэж байна вэ?

-Энэ сарын 22-ноос эхэл­нэ. Нэг сарын дотор эх орноо бүтэн тойрчих болов уу гэж бодож байгаа.

-Манай хамтлаг дуучид аялан тоглолт хийхээ­рээ аймгийн төв томоо­хон хотуудаар л явчи­хаад ирдэг. Тэдний цаа­на өчнөөн суманд олон хүн уран бүтээлчдээр цангасан байдаг?

-Бүх сумдаар аялан тоглох боломж бий. Урлаг соёл хэнд  яаж хүрэх  вэ гэдэг Төрийн бодлого байх ёстой.  Соёлын тухай хуулинд ч байгаа. Уг нь сум бүрт ард иргэддээ үйл­чилдэг урлагийн хүмүүс нь байгаа. Ч.Бат-Эрдэнэ бүх сумдаар очно гэвэл асуудал­тай. Бүтэн жилийн хөтөлбөр боловсруулж байж бид сум бүрт очно. Магадгүй удахгүй тийм боломж нээгдэх биз. Өнөөдөр уран бүтээлчид өөрс­дийн уран бүтээлээсээ олж буй хэдэн төгрөгөөсөө зардалаа гаргаад орон ну­тагт очиж байгаа нь үнэлүүш­тэй. Бидний хэдэн уран бүтээлчид жим гаргаснаас хойш Монголыг сарын дотор тойрдог болсон. Тэр жимээр л яваад байгаа. Удахгүй энэ өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. “Хонхны нулимс” тог­лол­тоо ард түмэндээ хүргэх гэж 45 хоногт монголоо тойр­сон. “Хайрын хишиг” тоглол­тоос эхлээд хугацаа нь богино болсон. Хамгийн сүүлд Г.Эрдэнэбат гавьяаттай хамт “Хит” тоглолтоо 28 хоногт бүх аймагт тоглосон. Бүх аймагт 28 хоногийн дотор уран бүтээлээ хүргэсэн хүмүүс бид хоёроос өөр байхгүй байхаа.

Ирландад байхдаа уран бүтээлээ хийж байв ууТаныг гавьяат болоод л таг болчихлоо гээд байгаа?

-Гавьяат болчихлоо гээд өөрөө л дуулаад байх нь тийм ч сонин биш. Өөрийн дотор байгаа зүйлээ гадагш нь гаргахын тулд уран бүтээлч дүү нартаа олон ч уран бүтээл зориулан хийж өглөө. Бат-Эрдэнэ өөрөө дуулж, тоглолт хийж байснаас бидний араас гарч ирж буй нэгэн бүлийнхээ за­луу­сыг дуучны дайтай болго­чих юмсан гэж хичээлээ. Дуу­чин Д.Намсрайноров, П.Идэр­жавхлангийн тоглол­тыг хийлгэлээ. Үүнийг хий­хийн тулд би төр түмнийхээ хайр хишгийг хүртсэн гэж ойлгож байгаа. Дэлхий дээрх бүх хүмүүсийн дотор Бат-Эрдэнэ гэж хэн бэ. Ямар байх ёстой вэ гэдгээ мэдэхийн тулд би Ирланд явсан. Монго­лынхоо урлагийг хариас нэг харъя. Дэлхийн урлагийн үнэт зүйлийг судалъя гэж л бодсон. Бид дотор талдаа талцсан, бужигнасан хүмүүс байгаад байдаг гаднаас ямархан харагдаж байгааг мэдэхийг хүссэн.

Урлагийн салбарт ам барих явдлыг цэгцэлье гээд байгааНийтийн дуучдыг л ам барьдаг гэлцэх юм?

-Нийтийн дуучид ам барь­даг гэж хэлээд байгаа хүмүүс өөрсдөө “но”-той. Дуучид ам бариад байгаа юм бол хэн нь ам бариад байгааг шалгаад гаргаад ир л дээ. Монголчууд хаана ч явсан  ардын дууны үргэлжлэл нийтийн дууг л дуулдаг, дуулцгааж байна шүү дээ.   Урлаг гээд нэг том мод байлаа гэхэд түүнээс салбарласан мөчрүүдийг алийг нь ч муу хэлж чадахгүй. Яагаад гэхээр энэ чинь өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Өнөөдөр хошин урлагийг муулаад л байна. Гэтэл цаа­на чинь хүмүүст өгөх ёстой эрч хүч, инээд баясал, тэмүү­лэл, итгэл үнэмшлийг өгч чадаж байгаа. Үүнийг муу­лаад л байж болохгүйтэй адил юм. Рок попын дуучин гэхэд л өөрийн үнэт зүйлтэй болохоор харин түүнийг нь судлах хэрэгтэй. Манайд энэ муу, энэ сайн гэсэн нэг ойл­голт яваад байгаа. Ийм байж болохгүй. Сайн, муу гэдгийг хэн шүүгээд байгаа юм. Цаг хугацаа өнгөрсний дараа түүх шүүгээд өгнө. Харин түүхийг хэн ч шүүдэггүй. Түүнээс биш хэн яаж дуулж байна вэ гэдэг нь сонин. Дуучид болгон л өөр өөрс­дийн гэсэн өнгөтэй шүү дээ. Дуугаа хэр­хэн амьдруулж байгаа нь л сонин.

Сүүлийн үед дууны яруу найраг элгээрээ хэвтэж байнаҮүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Шүлэг гэж яг юуг хэлдэг юм бэ. Тодорхойлсон тодорхой­лолт байна уу. Б.Галсансү­хийн “Бурхан чамд хэлэх нэг зөвлөгөө байна Чи битгий хуц аа” гээд энэ шүлэг л байна шүү дээ. Үүнийг хэн шүүх юм. Харин логикийн алдаа байж болно. Ээжийн тухай бичиж байгаад ээжийгээ чулуутэй зүйрлэвэл цагаан цайлган сэтгэл энэ тэр нь алдагдах жишээтэй. Юуг яаж бичиж байгаа нь чухал биш. Түүнийг хүн хүлээж авч байна уу гэдэг нь чухал байхгүй юу. Шүлгийг ингэж бичнэ гэх юм бол бүгд нэг хайрцаганд орсон шүлэг бичнэ биз дээ. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө бичиж, туур­виг хамаагүй. Би бол бүр халбага, сэрээ, ундааны соруул­ны тухай дуу байхгүй байгааг гайхдаг. Яагаад энэ тухай бичихгүй байгаа юм бэ. Бичих ёстой шүү дээ. Тэр дууны шүлгийг ойлгохгүй бол дахин дахин унш л даа. Хүмүүс яруу найрагч, шүлэгч л гээд байх юм. Яг алийг нь яруу найрагч, алийг нь шүлэгч гэж нэрлэдэг юм бэ. Хүний оюунаас гарсан өмчийн бү­тээ­лийг нэг нөхөр шүүмжилнэ гэдэг их зориг байгаа биз.

-Халтуурны гэгдэх за­хиалгын уран бүтээ­лүүд уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуу­лаад байгаа даа?

-Уран бүтээл бүтээх нь уран бүтээлчидэд нээлттэй ганцхан тэр нь хуулийн дагуу л байх ёстой. Ямарваа нэгэн зүйлд хэмжүүр тогтоох гэдэг учир дутагдалтай. Оюуны өмчийн хууль гэж айхтар том юм байна шүү цаана чинь Монгол Улсын хил гараад л бүгд адилхан л хүмүүс. Тий­мээс бид бие биедээ хүндэт­гэлтэй хандаж хийж байгаа уран бүтээлийг нь ч гэсэн шүүмжилхээсээ өмнө зөвөөр ойлгохыг хичээх хэрэгтэй. Үүнд хэмжүүр тавиад байх шаардлага ч байхгүй.

-Тэгвэл “Халуун элгэн нутаг” шиг ч юм уу. Тийм сайхан дуу төрөхөө байжээ гэх болсон. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би энэ ойлголтоос хол байдаг хүн. Уламжилдаа суу­рилсан хөгжил яваад байгаа. Хөгжөөгүй юм бол энэ олон зохиолч байгаад яах юм. Тэр олон хөгжмийн зохиолч, дууч­дыг сургаад яах юм. Эд юу бүтээх гээд ингэж олноороо төрөөд байгаа юм бэ. Нийгэм хөгжихийн хирээр цаг мөч бүртэй уралдан хүмүүс хөг­жиж байна. Өглөө бүр хүмүүс шинэ сайхныг мэдэрч, харж байгаа. Уламжлал, шинэчлэ­лээ аваад л явж байгаа гэж боддог. Үүнийг хөгжил гэж ойлгож байгаа юм уу эсхүл хүний амьдрал үргэлжилсээр байгаа гэж ойлгож байгаа юм уу. Монгол Улс хөгжөөд бай­гаа юм уу эсвэл энэ чигтээ байсаар байх уу. Магадгүй бид 70 нас хүрчихээд “Бид­ний үеийнх шиг дуу гарахаа байж ээ” гэж байх ч юм билүү бүү мэд. Дууг хэдэн жил нас­лахыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Хувь хүмүүсийн салах нийлэх олонд хамаагүй ч дуучин Э.Оюумаа та хоёрын тухай янз бү­рээр ярих юм. Саллаа, буцаад нийллээ гээд байгаа?

-Миний алдаа гэвэл энэ л байсан. Би ямар мундаг гайхалтай зүйл хийчихсэн биш үүнийг би яриад байхыг хүсдэггүй. Миний хувьд цамц­ныхаа товчийг зөрүүлээд товчилчихсон байсан юм аа. Одоо харин зөв товчлох гэж хичээж байна.

-Олон зүйл дээр сай­хан ярилцлаа. Таны ху­вьд “Монголын тухай” тоглолтдоо шинэ уран бүтээлүүдээ дуулах уу. Эсвэл бусдын адил хуу­чин дуунуудаа дуулах гэж байна уу?

-Мэдээж шинэ уран бүтээ­лээ үзэгчдэдээ хүргэнэ. Үүний зэрэгцээ шилдэг уран бүтээлүүдээ хүртэл эгшиг­лүүлнэ дээ. Хуучны сайхан дуунуудаа сэргээн дуулах болно.

-Таны дуу болгон өөрийн гэсэн түүхтэй байх. Гэвчиг үүн дотроо сэтгэлд тодхон дур­самж үлдээсэн ямархан бүтээл байдаг бол?

-Яалт ч үгүй бүгд л өөрийн гэсэн түүхтэй. Яахав хамгийн сайхан дурсамжтай нь “Хонх­ны нулимс” дуу минь юм аа. Бүх зүйл дээр л “Хонхны ну­лимс” дуу хамгийн түрүүн сэтгэлд буудаг. Оюутан байх­даа халаасандаа мөнгөгүй байхад Аранзаа ах, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Болормаа эгч хоёр надад туслаж хямд үнээр дууг нь минь үнэгүй шахам бичиж өгөөд л. Энэ мэтчилэн хараад байхад хамгийн дурсамжтай нь яах аргагүй “Хонхны ну­лимс” байгаа юм. Ганц дуутай хүн шиг л “Хонхны нулимс”-аа ярьж байна даа. Гэхдээ анхны уран бүтээлд гэдэг бол яалт ч үгүй л дурсамжийн эхлэл юм .

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

С.Ням-Очир: Цуу ямбуугаар самбо, жүдогийн өмсгөл оёулж өмсдөг байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………….

Лондонгийн зуны олимпийн XXX наадмын жүдо бөхийн 73 кгын жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын НямОчиртой ярилцлаа.


Лондонгийн олимпоос хойш дэвжээнд гарч ха­рагд­сангүйБэлтгэлээ хийж байна уу?

-Олимпоос хойш хэсэг хуга­цаанд амарч байгаад саяхнаас бэлтгэлдээ орлоо. Олимпийн дараа бэртэл гэмт­лээ эмчлүүлээд одоо гайгүй болчихсон. Бэлтгэл хийгээ­гүй удчихсан чинь жин ч нэлээд нэмэгдсэн. Дөрөвдүгээр сард Турк улсад болох Гран при тэмцээнээс эхлээд 73 кг-ын­хаа жинд барил­дана. Тавду­гаар сард дэлхийн шилдэг 16 бөхийн барилдаантай. Уг барилдаанд амжилттай ба­рилдчих хүсэл их байна. Бэлт­гэлээ хийгээд эхэлчихсэн болохоор ерөнхийдөө фор­м­доо орчихсон гэж ойлгож болно.

Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэм­цээн болж бай­наТа ба­рилдаж байгаа юу?

-Миний хувьд 82 кг-ын жинд зодоглоно.

Одоо таны жин хэд бай­на вэ?

-Яг одоо 78 кг байна. Би ямар ч тэмцээн уралдаанд орохын тулд таван кг хасдаг л даа. 73 кг-ын жиндээ ор­чихсон гэж ойлгож бол­но.

Лондонгийн олимпийн наад­мын тухай асуулгүй өнгөрч бо­лохгүй ньЛондон­гийн олим­­пийн наадмаас эх орны­хоо анхны медалийг хүртсэн шүү дээТу­хайн үеийн мэд­рэмжийг эргэн дурсаж болох уу?

-Манай жүдогийн шилдэг та­мир­чид эхний хоёр өдрийн барил­даанд төдийлөн сайн барилдаагүй нь сэтгэл са­нааны хувьд хүндхэн бай­далд оруулсан байсан. Ямар­тай ч жингийнхээ тамирчдын судал­гааг сайн хийж, өөрийн­хөө барилдааны бэлтгэлийг 100 хувь хангасан байсан л даа. Би олимпод очихдоо л өөрийгөө ирлэж том зүйлийг сэтгэлдээ тээж очсон.

Ямар ч байсан медаль хүр­тэнэ гэдэгтээ итгэлтэй байж ээ?

-Эхний гурван байрын нэгэнд өөрий­гөө байгаа гэ­дэгт бүрэн ит­гэлтэй байсан. Харин алт, мөнгө, хүрэл медалийн аль нь минийх вэ гэдэг л таавар хэвээр байсан юм. Гэхдээ өөрийгөө аварга болно л гэж бодсон. Гэсэн ч хүрэл медаль хүртсэндээ баяртай байлаа. Хийе, бүтээе гэж зорьж явсан ажил аяндаа бүтчихсэн юм л шиг санагд­сан.

Тамирчдын салхийг хагалж медаль хүртсэн болохоор Мон­гол Улсын Ерөнхийлөг­чөөс эх­лээд олон хүн баяр хүргэсэн үү?

-Мэдээж тэнд байсан бүх мон­голчууд баяртай байсан. Би өөрөө хаана яаж гишгэж яваагаа ч бараг мэдэхгүй шахам байлаа. Тийм боло­хоор ямар их баярласан нь тодорхой байгаа биз дээ. Тамирчин хүн болсных эх орныхоо нэрийг олимпийн дэвжээнд дуудуулна гэдэг гай­халтай. Намайг барилддаг өдөр Монгол Улсын Ерөн­хийлөгч, төрийн түшээд ирж үзэцгээсэн. Тэр бүх хүмүүстэй баярын сэтгэгдлээ хуваал­цаж, ялангуяа Лон­донгийн олимпийн наадмын хүрэл меда­лиар эх орноо шагнасан гэж өөрий­гөө бодохоос омогших сэтгэл төрсөн.

Олимпоос ирсний да­раа ба­рил­даануудынхаа бичлэгийг харав ууОросын Мансур Исаев­тай барилд­сан барил­даан мар­гаантай болсон доо?

-Тухайн үед барилдаан маш хурдан болоод өнгөр­сөн. Дараа нь олимп шүүсэн шүүгчид, Оросын багийн ах­лагч, мэргэжилтнүүд надтай уулзсан. Би Оросын дас­гал­­жуулагчид тэр миний оноо байсан гэхэд “Тэр та хоёрын хэний ч оноо биш. Гэхдээ чамайг хүрэл медаль хүрт­сэнд баяртай байна” гэсэн. Тэр барилдаан дээр ерөн­хийдөө оноо байхгүй байсан. Хэ­рэв оноо өгөхөөр бол на­дад л өгөх байсан юм. Үүнийг мэргэжилтнүүд ч хэлж бай­сан. Тэр хожигдол намайг хэсэгтээ шокноос гаргаагүй. Тухайн үед маргаантай ба­рилдаан болсон болохоор би илүү шатаж байсан юм л даа. Намайг хийгээд хожигдуул­чихлаа ч гэж бодсон. Тийм боло­х үед дараагийн барил­даа­наа бодох тэнхэлгүй болчих­дог юм билээ. Түүнээс болоод хямарч байхад багш нар ирээд “Миний хүү юу ч бодож болохгүй. Одоо хоёр ялаад медаль авна. Чи сайн бай­гаа” гэсэн. Миний дараагийн өр­сөлдөгч АНУ-ын бөх байсан. Ямартай ч өөрийгөө ялагдлын шаталтаас чөлөөлж дараагийн ба­рилдаандаа анхаарал хан­дуулж чадсан.

Барилдааны өмнө танд ямар хүн хамгийн үнэтэй зөвлөгөөг өгсөн бэ?

-Тэр үед холбооны ерөн­хийлөгч дасгалжуулагч на­раас өөр надтай ойрхон бай­сан хүн байгаагүй. Бусад хүмүүсийг ойртуулах бо­ломж­гүй байсан. Х.Баттулга ерөн­хийлөгч “Миний дүү сайн байгаа шүү” гэж хэлсэн. Олим­под явахаас өмнө хүр­тэл Нүхтэд бэлтгэлд гар­чих­сан байхад Х.Баттулга сайд ирээд “Миний дүү мундаг байгаа шүү. Хичээгээрэй” гэж билээ. Ту­хайн үед би гартаа гэмтэл авчихаад эдгээгүй байсан юм. Олимпод явах болчихоод байдаг. Гэмтэл эдгэхгүй байсан үед надад тэр үг сэтгэлийн дэм болж байсан юм шүү. Олимпод очсоны дараа ч мөн тэр үгээ хэлээд “Ухаантай барилдаа­рай” гэхэд нь “Ухаантай ба­рилдаарай гэдэг нь намайг ялаарай” гэж хэлсэн болов уу гэж бодсон. Барилдаануудаа хараад байхад би ухаанаар ба­рилджээ гэж бо­догдоод байгаа. Өрсөлдөгч бөхөөсөө илүү барил­даж торгуулж, өөрт эрсдэлгүй мэх хийж барилдсан. Мансур Исаевтай барилдсан шигээ том мэх хийгээд ялагд­ах шалтгаан гаргахгүйн тулд тактикаар барилдаанаа үр­гэлж­лүүлсэн.

Та өөрийнхөө бага насны тухай дурсахгүй юуОлим­пийн наадмын хүрэл медальт НямОчир багадаа ямархуу хүүхэд байсан нь сонирхол татаж байна?

-Би Увс аймгийн Тэс су­манд дөрөвдүгээр ангийн бор хүү гүйж явахдаа жүдо бө­хийн секцэнд анх орж бай­лаа. 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамир­чин байсан аймгийн арслан Ю.Баттог­тох багшийнхаа шавь болсон. Манай багш чинь гавьяат тамирчин Д.Нар­мандахын бэлтгэл хангаг­чаар ажиллаж байсан мундаг тамир­чин. Багшийг нутагтаа очиж дасгалжуулагч болох үед аав маань “Улаан гуталт клуб” гэж бөхийн клуб нээж билээ. Тэгэхэд би “Улаан гуталт клуб”-т явж эхэлсэн. Тэр үед бидэнд жүдо­гийн зориу­лал­тын өмсгөл ч гэж байсангүй. Цуу ям­буугаар самбо бөхийн куртик, жүдогийн өмсгөл оёулчихна. Сам­бо нь ч мэдэгдэхгүй жудо нь ч мэдэгдэхгүй нэг тийм завсрын хувцастай барилд­даг байлаа шүү дээ.

Увсын цэнхэр хязгаа­раас улсын аваргад амжилт гар­гаж эхэлсэн он цаг хэзээнээс эхэл­сэн бэ?

-Манайх сумын төвд бай­даг хэдий ч тодорхой тооны малтай байлаа. Малаа тэ­жээж, адгуу­лахаас эхлээд бүхий л гэрийнхээ ажлыг хий­нэ. Хажуугаар нь хи­чээлдээ явж бэлтгэлдээ цаг заваа зориулна. Тавдугаар ангид байхад нэг өдөр аав намайг бэлтгэл хий­хийг хо­риг­лоод хагас жил барил­дуулаагүй юм. Сүүлд учрыг нь асуутал ядаргаанд орчихсон бай­сан юм билээ. Ядаргаанд орчих­сон би юун бөх болох­той манатай байж л дээ.

Би наймдугаар ангид байх­даа анх улсын аварга шалгаруулах тэмцээнд орол­цон медаль хүртэж амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Түүнээс хойш улсын авар­гад тогтмол оролцож алтан ме­даль хүртэн залуучуудын улсын аваргад түрүүлээд 2006 онд шигшээ багт дуу­дагдсан.

Улсын аваргаас медаль хүр­тэхэд хөдөө чинь сүр бол­но шүү дээ. Увс аймгийн 18 сумаас нэг ч хүүхэд ороогүй байхад Тэс сумын Ням-Очир улсын аварга боллоо гээд аймгийн сонин дээр зураг хөрөгтэйгөө гарна. Тэр хэм­жээгээ­рээ өөртөө итгэх итгэл, спортын төлөө гэх хүсэл эр­мэлзэл төдий чинээ нэмэгдэж байлаа. Хүмүүст багахан мэт санагдах энэ зүйл намайг ихээхэн хурцалсан. Энэ мэт­чилэн миний амжилт тогтмол ахиж ирэх үед аав, ээж хоёр минь хүүгээ дагаад 2005 онд Улаан­баатар хотод нүүж ир­сэн. Ирсний­хээ дараа залуу­чуудын Ази тивийн аваргаас медаль хүртэж байсан.

Бөхийн секцийн бэлт­гэлшиг­­шээ багийн бэлтгэл хоё­рын хооронд асар их ялгаа байсан биз?

-Тэгэлгүй яахав. Бэлт­гэ­лийн ачааллаас болоод шант­рах үе тохиолдож бай­сан. Шигшээ багийн бэлтгэл гэдэг үнэхээр чанга. Бэртэл гэмтэлтэй байхад бэлтгэл хийх хэцүү. Бэлтгэлээ хий­мээр байдаг гэтэл бие өвдөөд байдаг. Бэлтгэл л хийхгүй бол муу барилдана шүү дээ. Одоо ч гэсэн шантрах үе гардаг л юм. Ямартай ч энэ бүгдийг даван туулах хэрэгтэй. Үүнийг л би тэвчиж даван туулж байж цаана нь байгаа зүйлийн үзүүрээс атгана гэж бод­дог байлаа.

-2016 оны олим­под зодоглоно биз дээ?

-Мэдээж өөрийнхөө үнд­сэн жин болох 73 кг-даа барилдана гэсэн бодолтой байна. Энэ жилээс олим­пийн цикл эхэлчихлээ. Одоо л олимпийн наадамд оролцох эр­хийн оноог цуглуулна даа.

-Гавьяат тамирчин Г.ЖамсранГ.БарсүрэнД.Нямхүү гээд таны ойр дотнын хүмүүс бүгд л бөхийн замналаар амьдарсанТийм болохоор таныг бөх болоход хамгийн их түлхэц үзүүлсэн хүмүүс мөн бизД.Нямхүү 81 кгын жинд Бээжингийн олимпийн хүрэл медалийн төлөө барилдан ялагдаж байсан болохоор ахын тань авч чадаагүй медаль таныг хурцалсан уу?

-Намайг их спортын та­мирчин болоход ах нар л хамгийн их нөлөө үзүүлсэн. Монгол бөх удам дагадаг гэж ярьдаг. Би яах аргагүй бөхийн удамтай л даа. Ялангуяа жингийн спортод манай ах дүүс мундаг шүү дээ. Жамс­ран, Баатарсүрэн, Барсү­рэн, Нямхүү гээд л энэ хүмүү­сийнхээ нөөлгөөр спортод орохгүй байхын арга байгаа­гүй. Одоо манай ахын хүүх­дүүд сайхан барил­даад эхэл­чихлээ. Манай ээжийн дүүтэй гэр бүл болсон Дэмчиг ахын хүүхэд өсвөр үед барилдаж байгаа. Мөн Барсүрэн ахын хүүхэд гэхэд л сая жүдогийн залуучуудын улсын аварга болчих жишээтэй. Дүү нарыг сайн барил­дах байх гэж бо­дож байна. Намайг улсын аваргад оролцох гээд ирэ­хэд Барсүрэн ах “Алдар”-ынхаа зааланд аваачиж бэлтгэл хийлгэ­дэг байлаа. “Улаан гуталт клуб”-ийнхэн бүгд нас ойролцоо байсан юм. 2005 онд бид Улаанбаатарт ирж тэднийг хаая, хүүе гэх хүн байхгүй болохоор ахын клу­бийг барааддаг байсан юм. Тухайн үед “Жигүүр гранд” гээд тэмцээн бо­лоход надтай хамт Увсаас ирсэн найзууд­тайгаа нэг баг болж ороод түрүүлж байсан.

Багадаа барилдахын хажуу­гаар юунд сонир­хол­той бай­сан бэ?

-Би моринд их дуртай. Манайд ганц хоёр уралддаг морь байлаа. Аав тухайн үед сургуулийн захир­лын алба хашдаг байсан тул өөрөө морь малтай ойр байж чад­даггүй байсан. Би жижигхэн биетэй хүүхэд байсан тул тав, зургадугаар анги­даа их насны морио өөрөө уяад бас болоогүй унаад уралдчихна. Тэр үед миний морь уяна ч гэж юу байхав. Уяачдыг дагаж л наадмын өмнө хэд хоног уяад уралдана. Сумын болон овоо­ны наадамд айрагт дав­хиж байсан түүх бий. Би су­мын төвд байхдаа өвөл, зун­гүй л морин дэл дээр дар­цаглаж явдаг хүүхэд байсан юм.

Та Орхон аймгийн баяр наадмаар аймгийн начин цол хүртэж байсанҮндэс­ний бөхөөр барилдаж байна уу?

-Одоогоор үндэсний бөхийн бэлтгэл хийгээгүй. Би наймдугаар ангидаа Увс аймгийн наадамд дөрөв давж тавын даваанд унаж байсан. Яахав хөдөө бөх ховор болохоор хааяа нэг овооны наа­дамд түрүүлж, үзүүрлэдэг л байлаа. Үндэсний бөхөөр аймгийн цол авчих юмсан гэж бодно. 2010 онд Орхон айм­гийн баяр наадамд тав да­ваад зургаагийн даваанд одоо­гийн улсын начин Амар­заяатай тунаад унаж байсан. Үндэсний бөхөөр дагнаж бэлт­гэл хийхгүй. Их спортын­хоо бэлтгэлд л цаг заваа гаргая гэсэн бодолтой байгаа.

Олимпийн наадмын хүрэл медалийн тавцан дээр тантай хамт зогссон Францын жүдоч Уго Легранд ирсэн байсанУулзаж ам­жив уу?

-Уулзсан. Бид хоёр эрт­ний найзууд байгаа юм. Монголд анх бэлтгэл хийгээд дараа нь Хятадад болсон Гран прид түрүүлсэн. Тэр ондоо дэлхийн аваргаас ме­даль хүртсэн. Ноднин мөн манай оронд бэлтгэл хийгээд Лондонгийн олим­поос хүрэл медаль авсан болохоор Мон­голд их элэгтэй, ирэх ч дуртай болсон юм билээ. Сая уулза­хад Уго “Манай Францад ирж бэлтгэл хийгээрэй” гэж байна лээ. Уго Леграндын аав нь Францдаа жүдо­гийн клубтэй. Манайхан 2011 онд клуб дээр нь очиж бэлтгэл хийж байсан.

Уго Монголд элэг­тэй бай­даг гэдэг нь олон зүйлээс анзаа­рагд­даг. Францын шигшээ баг Бразилд бэлтгэлд гарчихаад бай­­хад клубийн­хээ хоёр та­мирчныг аваад эх оронд минь ирсэн. Монгол их энергитэй, тэнд очихоороо амжилт гар­гадаг гэж боддог юм шиг бай­на лээ.

Таны гэргий П.Лхам­дэгд мөн л жүдогийн шиг­шээ багийн тамир­чинХоёр тамирчин бэлтгэл сургуу­лилттэмцээн уралдаан гээд гэртээ анхаа­рал хан­дуулж чадаж байна уу?

-Залуу хүмүүс болохоор аль, алийг нь зохицуулах гэж хичээдэг. Бид хоёр их спор­тын гэр бүлд багтаж яваа болохоор өөр өөрс­дийнхөө хүрч болох тэр оргилд хүр­мээр байна. П.Лхамдэгд маань одоо бие давхар бол­сон. Удахгүй бид үрийн зулай үнэрлэх гэж бай­гаа. Гэргий маань ямартай ч нэг жил дэв­жээн дээрээ гарч чадахгүй байх­ аа. Хэдий хоёулаа тамирчин ч гэсэн ар гэрийн ажлаа ам­жуулж, гэр бүлээ зохицуу­лахгүй бол залуу нас мөнх биш шүү дээ.

П.Лхамдэгд та хоёр хэзээ­нээс нэг гэрт орсон юм бэ?

-2005 онд манай гэр Ув­саас нүүж ирсэн. 2006 оны өвлөөс бид хоёр нэг гэрт орж 2008 он хүртэл Центр­пойн­тын хажууханд нэг өрөө байр хөлсөлж амьдарсан. Өглөө бэлтгэлээ хийх гээд спортын ордон руу хамтдаа алхаад орой бэлт­гэлээ тараад алхаж хариад хоолоо хийж ид­чи­хээд амардаг байсан. Өдөр­жин хамтдаа бэлтгэл хийдэг байсан болохоор бид хоёр биенээ ойлгоход амар бай­сан.

Түүний дараа 2009 онд цир­кийн хажууд хоёр өрөө байр авч тусдаа гарсан даа. Та­мир­чин болох хүсэлдээ хөт­лөгдөж явсан намайг бур­хан харж спортын ал­дарт­нуудын эгнээнд орж, олим­пийн ме­даль­тан болсон бо­лов уу гэж боддог.

Таныг 2006 онд шигшээ багт ороход цалин хэдийг авч бай­сан бэ?

-Анх шигшээ багт ороод 200 гаруй мянган төгрөгийн цалин авч байсан. Сая нэмэг­дээд 350 мянган төгрөг болсон гэсэн. Тушаал нь гараад удаагүй болохоор цалин­гаа бүтнээр нь авч үзээгүй л байна. Энэ сарын сүүлээр л мэдэгдэх байх.

Мөн Монгол Улсын Ерөн­хий­лөг­чийн зарлигаар олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн та­мирч­дад сар бүр мөнгөн урамшуулал олгох болсон. Энэ нь мэдээж та­мирч­дын хувьд их тустай зүйл болж байгаа.

П.Лхамдэгд бид хоёр шиг­шээ багийн цалингаа авч, клубээсээ мөн цалинждаг байсан. Нэгдүгээр сараас Ерөн­хий­лөгчийнхөө нэрэм­жит цалинг аваад эхэлсэн. Бид овойж оцойтлоо мөнгөтэй болоо­гүй ч амьдралд хүрэлцэж байна. Миний хувьд цалингаа нэмүү­лэх боломжтой. Цаашид дэл­хий, олим­пийн наадмаас ме­даль хүртэхэд ганц би ч биш бусад олон та­мирчдын орло­го нэмэгдэнэ. Сай­хан амьд­рах үгүй нь тамирчид бидний гарт байгаа. Ерөнхийлөг­чийн нэрэмжит цалин олгох болс­ноор тамирчдын өмнө зорил­го бий болсон. Оюутан бо­лоод хичээ­лээ хийх үү, бэлт­гэлээ хийх үү гэсэн хамгийн том шалгуур тамирчдын өмнө тулгардаг. Бэлтгэл хийгээд би амжилт гаргах уу, гаргалаа гэхэд ямар түвшинд хүрэх нь эргэлзээтэй байлаа. Яахав нэг дэл­хийн аварга боллоо гэхэд гэр бүлээ авч явах үүрэг байж л байх байсан. Мэдээж, ажил хийх шаардлага тулгарна. Тэр үед хийх ажил олдох­гүй. Ажил хийхгүй болохоор цалингүй, цалин­гүй боло­хоор наад зах нь олигтой хоол унд идэж чаддаггүй тул амжилт гаргахаа байчихдаг. Тэр үед олимп, дэлхийн авар­га болох хүсэл нь бөхчихдөг юм. Надад ч ийм зүйл тохиол­дож л бай­сан. Хоол ундгүй бэлтгэлээ хийгээд хичээлдээ явна гээд хэцүү. Энэ зарлиг гарс­наар ямар ч хүнд боломж нээлттэй болчихсон. Ямар ч хүнд бур­х­наас адилхан л эд эрхтэн заяасан. Хэн чадаж байна тэр хүн бэлтгэл сургуу­лил­таа хий­гээд сайхан амь­дарч чадах болж байна.

Та хэр сайн гэрийн эзэн бэ?

-Сайндаа орохгүй байх аа. Хоол ундаа бол хийчихдэг юм. Тамирчин хүн болохоор хүмүүс шиг тэр бүр гэрийн ажилд оролцоод байж чад­даггүй. Гэргий маань намайг гэрийн ажилд оролцуулаад байх хүн биш.

Таны барилдааны онц­логийн тухай ярилцъяБа­рилдааныг тань хөндлөн­гөөс харж бай­хад хурдтайтэсрэлттэй мэх хийж байгаа харагддаг?

-Миний хувьд том үнэлгээ авах мэх хийж барилддаг. Том үнэлгээ авах мэх хийнэ гэдэг том эрсдэл дагуулдаг. Түүнээ­сээ болоод хо­жигд­чих гээд байдаг талтай. Энэ миний барилдааны онцлог юм шиг байна лээ. Сүүлийн үед ухаан гаргаж жижиг зүйлээр хождог болсон.

Манайхан цол дагаж бяр нэм­дэг гэж ярьдагТа­ны хувьд олимпийн наад­маас хүрэл ме­даль хүртээд гавь­яат тамирчин болсонБяр мэдрэгдэж байна уу?

-Цол дагаж бяр нэмдэг гэдэг үнэн байх. Гэхдээ надад анзаа­рагдсан зүйл алга л байна. Би өөрийнхөөрөө л барилддаг. Одоо­гоор тэмцээн уралдаанд ороогүй байгаа болохоор тэгтэл сүрхий мэдрэгдэхгүй байнаа. Тэмцээнүү­дэд орол­цоод эхлэхээр аяндаа мэд­рэгдэнэ биз дээ.

Чөлөөт цагаа хэрхэн өнгө­рүүлж байна вэ?

-Одоогоор чөлөөт цаг гар­вал амарч байна. Форм­доо орохын тулд зарим өдөр өдөрт гурван удаа бэлтгэл хийж байгаа. Чөлөөт цагаа­раа гэр бүлдээ цаг гаргаж салхинд гарах дуртай. Ер нь бол хөдөө явах дуртай.

Хөдөө гэснээс олим­пийн өмнө нутагтаа очиж өөрийгөө даатгасан гэсэн байх аа?

-Би жил бүр дэлхийн авар­гад явахынхаа өмнө нутагтаа очиж нуурынхаа усанд орж сан тавь­чихаад ирдэг. Аавын­хаа нутгаар мөн орно. Тэр жишгээрээ олим­пийн өм­нө уул, усандаа мөргө­чихөөд явсан даа.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ялгуусан бэйсийн нутагт уяруухан өвөл болж байна DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хөдөө сайхан байна.
Зам дагуух цасан дунд харганын толгой туу­лайл­­жээ. Цагаан хэвнэг нө­мөрсөн зам
дагуух уул­сын өвөрт айлууд өвөл­жөөл­сөн харагдана. Өтгөн ца­гаан утаа гэрийн яндан­гаас
гогцоорон өндөр авуутаа салхины аясаар сарнин баруун хойноос зүүн урагш нүүнэ. Үдшийн
нарны бүүдгэр туяа тол­годын хормой үнсэх ахуйд үхэр, хонио туусан бараг нүцгэн
шахуу хоёр хүү замын машинууд руу хараа салгахгүй харах аж. Энэ өвлийн эхэн сарын
сүүлчийн өдрүү­дийн зураг ажгуу. Улаан­баатарын дэндүү гэмээр утаанаас холдсон да­руйд
утаанд дассан уушги, цээжиндээ нэг их уртаар амьсгаа авах ахуйд сэтгэл цэлмээнэ.
Улаанбаатараас Урьхан хэмээх хоолны газар өн­гөрүүт өнөө нэлийсэн цагаан цас тарлан
цоо­хортжээ. Үдийн наран жаргах үест Баруунха­раад ирэв. Цас багатай, утаа ихтэй
харагдана. Улаанбаатарт л утаа бай­даг гэж бодож явсан минь ташаа болохыг Сэлэнгэ
аймгийн Баянгол сум батлаад өгөв. Түүнээс цааш намрын сүүлч сар шувтарч байна уу
гэмээр сэрүүвтэр хэрнээ цасгүй байна. Цасгүй байх нь сайны дохио юу, муугийн дохио
юу гэдгийг мэдэх хүн хараахан таарсангүй. Хамт яваа хүмүүс маань хөдөө гадаа явж
сурсан тул аян замд ямархан аялгуу байгалийн зөнтэй нийлэн сэтгэлийн хөг хөн­дөхийг
мэддэг аж. Морин хуур, лимбэний аялгуу жаргах нарны улам бад­раах мэт тэнгэрийн
хаяа улаарах.

Бямба гаригийн өглөө Сэлэнгэ аймгийн Түшиг сум буюу Зэлтэрийн
сангийн аж ахуй руу явлаа. Найрамдал, Зүүнбүрэнгээр дайрав. Замд 10 гаруй Шведийн
Скана хэмээх том оврын ачааны машин зөрнө. Ачаагаа бризентээр дарсан байх агаад
түүн доор нүүрс байгаа нь илт. Үдээс өмнөх илч муутай нарны туяа Сэлэнгэ мөрний
эрэг дэх бургасны цантсан мөчирт ойн ер бусын гэрэл сацраана. Зэл­тэрийн наахна
Нам давааны ба­руун хормойд шар дурдан дэлгэ­сэн мэт тариан талбай шаргал­тана.
Юун өвлийн сүүл сар дуусах манатай байна шүү. Уулын өврөөр хус, нарс холилдон ургасан
нь торгоны хээ мэт сүлэлдэн байх жишээтэй. Бид явсаар Түшиг суманд ирлээ. Нам гүм
ноёлсон уг буйдхан газрын иргэд дор бүрнээ өөрсдийн ажлыг хийцгээх аж. Хав­рын тариалалтын
үеэр очсон би­дэнд урд уулын модод яагаад нүцгэрчихсэн юм бэ гэхэд зун дайн болсоон
гэцгээнэ. Учрыг лавлахад өнгөрөгч зун 20 минутын мөндөр хоёр тэрбум 100 сая төгрөгийн
хохирол учруулсан байна. Сумын төвийг дайрсан теннисний бөм­бөгийн чинээ мөндөрийн
зурвас айлуудын байшингийн төмөр дээв­рийг зад цохин, цонхыг нь хагалж хашаан дахь
ногоо, мод бутыг нүцгэлэн, машины гэрэл дохио, цонхыг хага цохьсон байгаа юм. Ийм байгалийн гамшигтай нүүр тулж байгаагүй сумын
иргэд 2-3 хоногтоо шокноосоо гарч чадалгүй балрах дөхсөн байна. Тухайн үед айлууд
гэртээ орохын аргагүй усанд автаж гэрийн тавилгууд уснаа хөвж байсан гэнэ. Баяр
наадмаа тэмдэглэх гэж байсан сумын иргэд хэд хоногийн дараа­гаас сумынхаа бүтээн
байгуулал­тад гар бие оролцжээ. Аймгийн Онцгой байдлын албаныхан ирж айлуудын хашаа,
саравчийг янзалж өгчээ. Байгалийн гамшигт тусламж үзүүлэн Засгийн газраас 400 сая
төгрөг, УИХ-ын гишүүн С.Баярцогт 25 сая төгрөг өгснөөр нь сум бүтээн байгуулалтаа
эр­чимжүүлэн дайны дараахь сумын төв өнгө засчээ.

Азаар хөдөөний малчид, газар тариалангийн бүсийг төдий л дай­раагүй
бололтой. Түшиг сум буюу Зэлтэрийнхэн ирэх онд 90 жилийн­хээ ойг тэмдэглэнэ хэмээн
хөл хөөрцөг болцгооно. Харин өнгө­рөгч сарын 22-нд ургацын баяраа нижгэр тэмдэглэсэн
сурагтай. Зэл­тэрийн САА 1959 онд байгуу­лагдсан анхны дөрвөн сангийн аж ахуйнуудын
нэг. Сумын төв нь жигтэйхэн цэвэрхэн, соёлын төвийнхөө үүдэнд 75 тракторын хөшөө
босгожээ.

Тус сум өнөө жил ургац хураал­таараа га-гаас 20.4 центнер ургац
хураасан амжилтаараа манлайл­сан тухай сумын Засаг дарга Ц.От­гонтүйн хэллээ. Мөн
Буриадский Алтай, Дархан 39 сортын тариа тариалжээ. Газар тариалангийн бүсэд тариалан
эрхлэгч, малчдын дунд маргаан дэгддэг. Уг асуудлыг тус сумынхан малчдаа тариалан­гийн
бүсийнхээ эсрэг тал руу нүүл­гэж эхэлснээс хойш уг ажил нам­даж эхэлжээ. Зэлтэрт
үйл ажил­лагааг явуулдаг Гацуурт компанийн Канадаас авч ирсэн 1000 гаруй үхэр орж
ирэхээрээ бэлчээр тахал­даг тул малчдын эсэргүүцэлтэй тулгардаг тул тусад нь газар
зааж өгсөн байна.

Түшиг сум хотгор газар сунаж тогтсон байдаг тул төдий л зуд турхан
болоод байдаггүй онцлог­той. Сумын төв Оросын хилээс 10 гаруй км-ийн зайтай тул
Буриадууд вагончигтойгоо хавар нүүж ирэн зусчихаад намар нь буцаад нүүдэг байж.
Гэнэтхэн хил хаах үед зарим айлууд нь Зэлтэртээ үлдэж нутгийнхантай гэр бүл болсон
нь ч бий аж. Хуучин Зэлтэрт атаршсан тал зонхилж Буриадын газар нутаг тариа будаандаа
шаргалтан ха­рагд­даг байсан бол одоо байдал эсрэгээрээ болсон тухай Ц.Отгон­түйн
өгүүлэв. Хилийн боомтын тухай хууль батлагдвал тус сум хөгжих их ирээдүйтэй юм билээ.
Оросууд хил нээлттэй болно гэсэн сургаар аль хэдийнэ бүтээн бай­гуулалтын ажлаа
эхэлсэн байлаа. Буриадын талаас Түшиг сумын нутаг дахь Улаан овоогийн нүүрс­ний
уурхайг сонирхож байгаа бөгөөд боомт нээгдвэл нутаг руугаа нүүрс татах сонирхолтой
байгаа гэнэ. Магадгүй үүндээ бэлдэж хилийн цаана бүтээн байгуулалт өрнүүлж байж
мэдэх юм. Улаан овоогийн нүүрсний уурхай 2011 оноос олборлолтоо эхэлжээ. Уур­хай
нээгдсэн сургаар нүүсэн иргэд нутгаа бараадах нь нэмэгдэх бол­сон юм байна.
2000 оны үед 2400 байсан сумын иргэд 1400 болтлоо цөөрсөн ч өнөөдөр 1700 гаруй хүн
уг нутагт амьдарч байгаа аж. Улаан овоогийн уурхай Канад эзэнтэй гэсэн. Зуны үед
борлуулалтгүй болчихдог тул тээвэрлэлт зогсож, уурхайн олборлолт үргэлжилдэг ажээ.
Одоогоор уурхайд зэргэлдээ сумдын болон Дархан-Уул, Орхон аймгийн 200 гаруй иргэн
байнгын ажлын байраар хангагдаад байгаа гэнэ билээ. Уурхайн ажилчид сүүлийн үед
захирлууддаа цалин нэмэгдүүлэхийг шаардаад хараа­хан амжилтад хүрээгүй тухай сумын
ИТХ-ын дарга Э.Төрбадрах шавилхан бор залуу хэлж байв. Уурхайн нүүрсийг шууд экспортод
гаргахад бэлэн гэсэн. Эл уурхай 260 сая тоннын нөөцтэй бөгөөд 60 жил ашиглах боломжтой.
Засаг дарга Ц.Отгонтүйн уурхайн захир­луудтай ярилцан нутгийн иргэд тонн нүүрсийг
20 мянган төгрөөг авахуулж байхаар болжээ. Хуу­лиараа уурхайн орлогын 10 хувийг
орон нутаг авна гэж заасан ч тэрхүү заалт одоогоор хэрэгжээгүй байна.

Сайн чанарын уг нүүрсийг дотооддоо борлуулах гэхээр зах зээл нь
багадаад байгаа сураг байсан. Уг нүүрсний орд газар Зэлтэр голын хойхно талд байдаг
юм билээ. Зэлтэр голын урсац бүхий сав газрыг хамарсан хэдий ч уурхайн бараг тал
хувь нь голын­хоо урд хэсэг урсац газраар байдаг гэнэ. Улаан овоогийн уурхайнхны
хувьд урт нэртэй хуулиа барьж ажиллаж байгаа тул голын эргээс 200 метрээс цааш олборлолтоо
хийж байгаа юм билээ. Тус сумын­хан уурхайгаа түшиглэн орон нут­гийн Таван толгойг
бий болгон 10 хувийг нь ашиглавал бусад сум­даас тасраад явтлаа хөгжих боломж их.
Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт рүү зэс хайлуулахад нэн тохиромжтой хэмээн олон жилийн
өмнө хэлж байсан юм билээ. Улаан овоогийн ил уурхайн нунтаг нүүрс илч ихтэй бөгөөд
жирийн пийшин зуухны шүүлтүүр төмрийг хай­луул­чихдаг аж. Энэ нь 5000 ккал-аас дээш
илчлэгтэй хамгийн өндөр ча­нар­тай нүүрс хэмээн нэрлэгддэг гэсэн. Уурхай нээгдсэнээр
Зэлтэрт уурхайн ажил­чид шиг мөнгөтэй хүмүүс байсан­гүй. Ноднингоос уурхай жаахан
хумигдаад эхлэн­гүүт дэлгүүрийн орлого нь эрс ба­гас­сан гэнэ билээ. Тиймээс уурхай
тухайн орон нутагт тодорхой хэм­жээний хөрөнгө оруу­лалт хийдэг байсныг төвөггүй
мэдэж болно. Засаг даргын авч хэрэгжүүлсэн нэг санаачилга нь уурхайнхныг сумын төвийн
дэл­гүүрүүдтэй гэрээ хийл­гэж тэд дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг юм билээ. Бэлэн мөнгийг
сумандаа үлдээх нэг арга юм.

Сумаас холгүй алтны уурхай үйл ажиллагаа явуулдаг аж. Сумын иргэд
бүлэг болон олборлолт хийх талаар санал тавьсан ч тэдний аюулгүй ажиллагаа болон
нөхөн сэргээлтийн асуудлаас болоод зөвшөөрлийг нь өгөөгүй. Тэгээд ч хилийн ойрхон
тул хуулиа барим­талж байгаа нь тэр хэмээн сумын Тамгын газрын дарга Б.Уранчимэг,
Засаг даргын орлогч Э.Оюун нар хэлж байлаа. Тус сумын ЕБС, захиргаа, хүн эмнэлэг,
цэцэрлэгүүд нь өнөө жил төвийн шугамд хол­богд­сон тухай ярьцгаав. Сумын Засаг дарга
гаднаас ирсэн хүмүүст ан агнах болон мод бэлтгэн сумаас авч явахыг зөвшөөрдөггүй
гэсэн. Нутгийнхан аргагүй л модтой газрын иргэд гэсэн шиг бүхий л зүйлсээ модоор
хийсэн байсан бөгөөд айл өрхүүдийн тал хувь нь бараг хоёр давхар хаус байшинд амьдардаг
аж. Сумынхны онцол­сон өөр нэг асуудал нь сумын төвийн дэлгүүрүүд бүгд өөрөө өөртөө
үйлчлэх системтэй бөгөөд хяналтын камер суурилуулсан тухай ИТХ-ын дарга Э.Төрбадрах
хэлсэн юм. Бидэнтэй хамт явсан ИТХ-н дарга цахар Ялгуун баатар Лаварын Сумъяагийн
удмын хүн ажээ. Түшиг сум нь Богд хаант Монгол Улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэ
хошой Чин Вангийн хошууны нутаг бөгөөд Монгол төрийн үйл хэрэгт онцгой гавьяа
байгуулсан тул Богд хааны зарилгаар Бүтээлийн нурууны өвөр бэлд цахар Сумъяад
үе улиран залгамжлах засаг, Улсын түшээ гүнгийн зэрэг олгож, Эрдэнэ Вангийн
хошуунаас нутаг таслан өгч, Богд Хан уулын аймгийн цахар Ялгуунбаатар бэйсийн хошуу
хэмээн нэрлэж байсан түүхтэй.

Ялгуун баатар Сумъяа бол Манжийн хаант улсын харьяанд байсан Ил
Тарвагатайн цахарын мужийн нэгэн хошуу дэд дарга билээ. Тэрээр 1910 онд хэсэг цахар
монголчуудыг удирдан Хятадын харгис цэргийн дарлалыг эсэргүү­цэн зэвсэгт бослого
гарган нутагтаа байсан гамин цэрэг ба түүний ноёдыг устгасан гэдэг. Удалгүй гамин
цэргийн том анги ирж Сумъяагийн удирдсан бослогыг дарж тэр нутгийн ард түмнийг хүйс
тэмтрэх байлдаан явуулсан бөгөөд Сумъяа нар хүч дутмаг тул аргагүйдэн 500 гаруй
өрх айл аваад оргон нүүж Оросын нутагт дүрвэж очоод хоёр жил орчим болж байтал Халх
Монгол Манжийн ноёрхлоос гарч тусгаар улс байгуулсан явдлыг сонсон гэдэг. Тэр даруй
дагаар орохыг хүсэн 1912 онд Оросын цэргийн хамгаалалттайгаар мон­гол нутгийн хойт
захад нүүдэллэн ирж Богд хаанд дагаар орохоо гуйн айлтгасанд ёсоор болгожээ.
Өмнө зүгээс довтолж байгаа Хятадын цэргийн эсрэг таван замын цэр­гийн ангиудыг явуулахад
Сумъяаг нэгэн отрядын даргаар явуулж, байл­даанд гавьяа байгуулсан тул Богд хаанаас
Сумъяад Ялгуун баатар цол, засаг улсын түшээ гүнгийн хэргэм шагнаж Сумъяаг даган
нүүн ирсэн Ил Тарвагатайн цахарын ардуудыг тусгай нэг хошуу болгон тэр хошуунд Хиагтын
зуун цэргийн нутгийг олгож Сумъяаг засаг ноён болгон захируулснаас хойш өөрийг нь
дагаж ирсэн ядуу тарчиг ардынхаа амьдрал ахуйг өөд нь татах их ажилд орсон байдаг.
Монголын төр тогтнох үгүйг шийдэх тэр бэрх цагт 270 хүнтэйгээ нүү­дэллэн ирсэн түүний
гавьяагаар Хиагтыг чөлөөлсөн гэхэд болно. Тус нутгийн Бооц, Зэлтэр, Жиргэ­дэй домогт
гурван харуулын Түшиг-Зэлтэр нутгаас Ардын хувьсгалын 62 партизан хувьсгалын үйл
хэрэгт оролцож байсан удаатай. Тэднээс 50 гаруй хүнийг нь их хэлмэг­дүүлэлтээр цаазалсан
гашуун түүх ч бий. Алтанбулагийн чөлөөлөх дайнд Сумъяа бэйс цэргүүдээ аван Ардын
журамт цэрэгт нэгдэхээр ирэхэд Д.Сүхбаатар жанжин ирж явааг нь хараад “Аав жанжин
ирж байна” гэсэн гэдэг.

Монгол улсад боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн хөгж­лийг
өөрсдийн гар бие оюун ухаа­наараа манлайлан гавьяат үйл хэрэг бүтээсэн Монгол Улсын
хөдөл­мөрийн баатар Санжаа, Монгол Улсын гавьяат багш Д.Гом­босүрэн, М.Насанбуян,
соёлын гавьяат зүтгэлтэн кино найруулагч Г.Доржпалам, нисэхийн гавьяат холбоочин
И.Дамба нар нутгийн унаган хүүхдүүд юм билээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөсөө сумын төвдөө цэцэр­лэгт
хүрээлэн бий болгохоор ажил­лаж байгаа бөгөөд зургаан метр гаруй өндөр тариан түрүү,
гэрийн тооно бүхий хөшөөг барьсан нь шийдлийнхээ хувьд шинэлэг са­нагд­сан. Хөшөөний
гантиг чулуун дээр Сэлэнгэ аймгийн газрын зургийг сийлэн түүн дотор

“Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ

Улс гүрэн олон чиг Монголыг минь яаж гүйцэх вэ” хэмээн
нэрт найрагч З.Түмэнжаргал агсны шүл­гийн мөрөөс мөнхөлжээ. Нутгийн иргэд ногоо
дарахаас гадна цагаан мөөг дарж, айл бүр кимчи хийж, Зэлтэр голынхоо загасаар шпроты
хийдэг юм билээ.

Сумын хойно Түшигийн хоёр­ду­гаар застав бий. Өнөө алдарт Зэлтэрийн
гацааг манадаг бүс юм. Биднийг очиход “Монгол Улсын дархан хил тайван байна” хэмээн
цэргүүд нь хэлж байсан. Тус заставт Булганы цэргүүд ирдэг татагддаг юм байна. Хил л болсон хойно үе үехэн малын хулгай гардаг
аж. Биднийг очиход хилийн 595 дугаар тэмдэгтээр нутгийн малчин Ч.Алтангэрэл хүүхдийн
хамт хил зөрчин Оросын нутагт ан хийсэн тул сумын Засаг даргад албан тоот явуулах
гэж байлаа хэмээн заставын захирагч хэлэв. Тэд хилээр нэвтэрсний дараа хилийнхэн
араас нь мөрийг мөш­гин олж тогтоосон гэж байлаа. Зэл­тэрийн гацаа заставаас холгүй
юм билээ. Хиагтыг чөлөөлсөн Ардын журамт 400 цэрэг Зэл­тэрийн га­цаанд тулаан хийсэн
нь түүхнээ тэмдэглэн үлдсэн байдаг. Цагаан орсоор 500 гаруй зэвсэг­лэсэн цэрэг Зэлтэр
голын хойд хөвөөг даган уулын амаар орж ирсэн гэдэг. Тэдний орж ирэхийг мэдсэн Ардын
журамт цэргийнхэн Зэлтэр голын урд хөвөө, уулын өндөр таг болон цэргүүдийн явж буй
замын урд хойд хэсгээс бүслэлт хийн байлдаж 200 цэргийн амийг хороон 300 цэргийг
нь амь­даар олзолсон түүхтэй. Зэлтэрийн гацаа хийсэн энэ хэсэг­хэн газар голоос
уулын энгэр хүртлээ ердөө 4-5 метр. Энэ нарийн­хан зам дээр гацаа хийж дайснаа дарсан
байна. Хэрэвзээ тэгэхэд цагаан оросуудыг Зэл­тэрийн гацаанд хориглож дийлээ­гүй
бол нутгийн гүнд тэднийг хорих боломжгүй байсан тухай цэргүүд ч ярьцгааж байлаа.
Он жилүүдийн буурал түүхийг эргэн сөхөх мэт Зэлтэр гол эргээ цохин хүчит давалгаагаа
цацах. Энэ буйдхан газар шувуудын жиргээ­нээс өөр анир алдрах зүйл нэгээ­хэн ч алга.
Бид явсаар Орос, Монголын хил дээр ирэв. Хилийн баганын цаанаа модны захад хоёр
орос цэрэг ямар хүмүүс ирэв гэсэн мэт бидэн зүшт ихэд нухацтай дуран сунгаж харагдсан.
Тэд Улаан овоогийн нүүрсийг сонир­хож байгаа нь илт. Хилийн баганын цаанаас эхлээд
газар шорооны ажил эхэлсэн байв. Цаашаагаа хатуу хучилттай зам тавьж, тэр бүсдээ
бүтээн байгуулалт хийх гэж буй нь харахад л мэдрэгдэнэ.

Энэ мэтчилэн Зэлтэрийн бай­галийн үзэсгэлэн сайхныг дурдаад байвал
нэлээд хөврөх биз. Ямар­тай ч хилээ манасан Зэлтэрийн иргэдийн ирээдүй ихээхэн гэрэлтэй
харагдсан. Тэд боомтоо нээж чадвал нүүрсээ хойд хөршдөө гаргах боломж нээгдэнэ,
боомтоо жинхэнэ боомт хэлбэрээр нь хөг­жүүлж чадвал амьдрал ахуй хөгжиж дэвжих нь
дамжиггүй. Бай­галийн үзэсгэлэнт газруудаа түшиг­лэн аялал жуулчлалын бүсийг бий
болгож, өнөө Улаан овоогийнхоо нүүрсний уурхайгаасаа тодорхой хувийг сум өөрсдөө
эзэмшээд эхэлбэл нутгаасаа нүүсэн иргэд буцан ирж, хил дагуух цогцолбор хот бий
болох юм. Хөдөө сайхан байна. Тэр тусмаа Ялгуусан баатарын нутагт уяруухан өвөл
болж байна даа.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Монголын утга зохиол дахь залуусын хийрхэл DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монголын утга зохиолд 1990-ээд оныхон гэж бүлэг бий. Тэд утга зохиолд
шинэчлэлийн салхийг хүч түрэн оруулж ирсэн бол түүнээс хойш утга зохиол унтаа
байлаа. Одоо ч хурхирсаар л байна. Харин 2000-аад оноос хойш утга зохиолын
ертөнцөд хөл тавигсад нэлээдгүй олширсон. Эднийг “Шинэ мянган”-ы залуус гэдэг. Тэдний
хувьд өөрсдийгөө олох гэж хуулбарлаж, дуурайх, унших, бичихээс эхлээд өөрсдийгөө
олох гэж зүдэрсэн. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэгчлэн залуусын хувьд зарим
нь өөрсдийн бичлэгийн өнгийг тодорхойлсон бол зарим нь хийрхэлийг л олж авсан
юм. Оюутан ахуй цагтаа халаасандаа ганц ч зоосгүй нөхөрлөж, дүн өвлөөр
галлагаагүй байшинд бөөнөөр цуглаж шөнөжин шүлэг хэлж өнждөг байсан тэр дэврүүн
үеэ мартав бололтой. Залуусын хувьд анхны тэр нэгдмэл хүч нь сарнисан. Утга
зохиолын хэд хэдэн бүлгэм болсон нь нэгдмэл хүчийг сарниулсан байж мэднэ. Утга
зохиол хэмээх адармаатай хэрнээ барьцгүй зүйлээс зарим нэг нь хийрхэлийг олж
авснаа ихээхэн олз олсон мэт бодох болжээ. Халаасан дахь мөнгөнүүдээ нийлүүлж
тэд ном авдаг байсан бол одоо хийрхэл авдаг болж. Өөр өөрсдийн гэсэн хувийн
амбиц эрх ашгийн төлөө нэгнээ дорд үзэх болсон. Утга зохиолдоо хайртай хэмээн
худал хэлж бие биеийнхээ ар нуруунаас хутга дүрэх болсон.

Мөнгөн үеийнхэн хэзээ ч биенээ цаашаа гэж түлхэж байгаагүй. Зарим нэг нь
үзэл бодлын зөрчилтэй байдаг ч утга зохиолынхоо тал дээр зангидсан гар шиг байж
чаддаг. Монголын утга зохиолд залуусын хүчтэй давалгаа үгүйлэгдэж байна. Үгүйлэгдэхдээ
бүр анган цангаж байгаа нь нууц биш.

Утга зохиолын 1990-ээд оныхноо давж чадахгүй бол утга зохиолд шинэчлэл гэж
байхгүй гэсэн үг. 1990 оноос хойш юу ч өөрчлөгдөөгүй гэхэд болно. Мөнгөн
үеийнхэн өдгөө 40 гарч дөрөө дарцгаалаа. Харин “Шинэ мянган”-ыхан живхтэйгээ
зууралдсаар байна. Хийрхэл, мэдэмхийрэл нь ихдэж хийж бүтээх нь багассан ажээ. Тэдний
хувьд сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр “халтуур”-ын уран бүтээл
хийх нь эрс нэмэгдсэн. Хийж буй зүйлс нь зүрх сэтгэлээс бус шуналаас нь гарах
болсон. Дэгж дэрвэсэн оюутан цагийнх шиг нь мэдрэмжийн бүтээл ховордсон. Зарим
нь яруу найргийн наадамд байр эзэлсэнгүй хэмээн бусаддаа агсамнах болсон нь энэ
бүхнийг гэрчилнэ. Энэ дунд бүр хөгийн юм ч болно. Нэгэн бүсгүйд сайхан
харагдахын тулд үзэг нэгт нөхрөө газар дор ортол муулна. Муу үг модон улаатай
гэгчээр мөрөөрөө яваа нэг нь атаархуу нөхрийнхөө золиос болж үлдэнэ. Хийрхэлийн
хөх мананд нь хөө төгрөг болон хийсч явна.

Удахгүй Монголын зохиолчдын эвлэлийн их хурал болно. Монголын утга зохиолын
дараагийн дөрвөн жилийн хөгжлийг хэлэлцэх хурал юм. “Болор цом” яруу найргийн
наадмын дараагаас МЗЭ-ийн дараагийн даргын суудлын төлөөх нууц тэмцэл эхэлсэн. Энэ
дунд залуучууд ч гүйж яваа. Тэр бүү хэл ханцуйдаа хутга нуугаад инээж явна.

Хийрхэгчид албан тушаалын төлөө хэн нэгний гар хөл болохын төлөө явж байхад
жинхэнэ уран бүтээлчид нь даруухан уран бүтээлээ хийсээр явна. Зарим нэг залуус
нь утга зохиолын бохир заваан үеийнхнийхээ золиос болохгүйн тулд утга зохиолоос
алгуурхан дөлж өмнөх ажлаа хийж эхэлсэн. Тэд алдаагүй. Хэний ч аманд орж, хэн
нэгнийг муулаагүй. Шүлэг зохиолоо бичих үедээ бичиж бусад үед нь ажлаа хийж
байна. Жишээ нь яруу найрагч Ц.Доржсэмбэ шиг “Хэнд би таалагдах ёстой гэж”
хэмээн амьдарч явна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Догшин хутагтын нутгаас төрсөн дөлгөөн найрагч

Гэрэл зургийг Ш.Энхбаяр 2018.12.06 Хамарын хийд

Асар, Басар хоёр говийн өглөөг зарлан тунхаглах мэт хот тойрон хуцаж, гэгээн өглөө айлсан ирснийг дуулгана. Тэнийсэн алга шиг талын дундаас зулын гэрэл мэт бүгтхэн гэгээ тусч ахул “Жинчид минь хөдлөх цаг дөхөж байна. Гарч тэмээгээ хомнож, номтой авдраа ачаална шүү” хэмээн жингийн даамал хэлж байна. Мөнөөх эрийг Дашдэндэв гэх. Говийн наран дор нэгэн жарныг үдсэн эл эр ард түмнийхээ дунд алаг морьт хэмээн алдаршсан Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын хүү юм. Цэрэгт байхдаа Төрийн наадамдаа зодоглож нэгийн даваанд улсын арслан Жамцыг орхиж, хоёрын даваанд улсын начин Бадарчийг баруун тахимаар нь буулгаж байсан шийртэй эр. Түүнээс хойш улсын баяр наадамд дахин зодоглоогүй юм гэдэг. Гэсэн ч 48 нас хүртлээ Дорноговийнхоо наадмын шөвгийн дөрвөөс мултарч байгаагүй, нутагт нь ирсэн улсын цолтнуудын аранга байж авч бөмбөрүүлж явсан гээд бодохоор яав ч зам зуурын нөхөр биш гэдэг нь тодорхой. Төд удалгүй шар дурдан мэт их говийн элсэн дундаас том улаан наран гэрийн тооныг найм хуваан сацран мандаж, гэрэл асгав. Ингэж л бид “Миний цуглуулсан хорвоо” номын жин тээх их ажилдаа гарах цаг болсныг дор бүрнээ ойлголоо. Бид есөн тэмээнд 18 авдар 1800 гаруй ном тээх учиртай тул цайлж аваад зэлний зүг эргэлээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Б.Явуухулангийн шагналт, дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч” шагналт, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир тэмээгээр өөрийн төрөлх сум Улаанбадрах руугаа номын жин тээхээр зэхэж хэдэн жил ярьж байсан билээ. Тэнгэрийн хутгийг олсон найрагчийн сэтгэлийн гэгээн хүсэл болох уг ажлыг залуу найрагч дүү нар нь гэр бүлийнхэнтэй нь хамт гүйцэлдүүлэхээр цуглалаа. Догшин хутагтын нутгаас төрсөн дөлгөөн найрагч хэмээн хүндлэгдсэн эрхэм найрагчийн “Миний цуглуулсан хорвоо” хэмээх шүлгээр нэрлэсэн номын жинд оролцохоор маш олон хүмүүс ирсэн байлаа. А.Эрдэнэ-Очир агсан гуравдугаар ангид байхдаа сургуулийн номын сан, наймдугаар ангид байхдаа аймгийнхаа номын сангийн бүх номыг уншиж дууссан байсан тухайгаа ярьдаг сан. Түүний зорьсон хүслийн нэгээхэн хэсэг болох номын жинг

“…Алгадаад нисгэдэг ижийтэй шувууны үр жаргалтай энэ замаас

Амин сүмбэр уулын өсгүүр дээрээс гурван хүүн зам салаалав

Амьдрал мөрний хөх усан элээж урссан энэ замаас

Алагхан хорвоогийн өнгөн дундуур гурван дуун зам салаалав…” “Зам” шүлэгт үлдсэн түүний хүү гурван хүү болох Цагаан-Уул, МөнхУул, ЭнхУул болон найрагчийн ижий Ц.Цэндсүрэн гуай, дүү нар нь, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяр, Лувсанчүлтэмийн Эрдэнэбат болон орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр их бэлгэ ерөөл оршсон энэ ажил ийнхүү эхэлж байгаа юм аа. Номын жин тээхээр нийслэл хүрээнээс яруу найрагч О.Цэнд-Аюуш, Н.Минжинсайхан, Т.Дарханхөвсгөл, С.Баттулга, Э.Гантулга, Б.Жамбалдорж, Г.Лхагвадорж, М.Наранболд, Г.Мөнхбаатар, Д.Гэндэнсүрэн, Б.Батхолбоо, МҮОНРТВийн нэрт нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа, миний бие сэтгэлийн жин тээж Сайншандад аяны дөрөө мултлаад ирээд байсан билээ. Зохиолч, сэтгүүлч Магваны Эрдэнэбат жин дагаж нэвтрүүлэг хийхээр ирж, үеийн нөхрийнхөө талаар сэтгэлийн үгээ хэлж байгаа харагдсан. Улаанбадрах сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан Д.Батсайхан тэргүүтэй хүмүүс жин тайван амгалан байхын ерөөл өргөж “Идэр жинчин” дуугаар түрлэг өргөж сүрлэг атны нуруунд дөрөөлсөн найрагч залуусыг үдлээ.

Том хүрэн атны ачаанд зүүсэн хонх хангинан жингэнэж жин хөдөллөө. Дорноговь аймгийн Утга зохиолын “Хан хурмаст” төвийн найрагчид болох Э.Эрдэнэдалай, Г.Ган-Эрдэнэ, Бардаваа нар зам нийлэв. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч О.ЦэндАюуш маань тэмээнийхээ бурантгийг яруу найрагч Э.Гантулгад атгуулаад санаа нь амрав. Тэмээндээ “бурантаглуулсан” Цэндээ жонжуулж болохгүй гэдгийг айх, сандрахын наахнуур нөхдөдөө анхааруулна. Бие нь тэмээ шиг, шүлэг нь тэмээнээсээ том найрагч андыгаа ингэж “жижгэрч” байхыг хараагүй идэр жинчид дор бүрнээ нуг нуг хийнэ. Багадаа тэмээ унаж өссөн гэх зохиолч Сааюугийн Баттулга жин даган хөдөлсөн шинэхэн жинчдийг үе үехэн үймүүлж тэмээдийг жонжуулах зэргээр биднийгээ сандаргачихаад бах нь ханасан байдалтай тэмээн дээрээ жишүү харан суугаад инээдээ барьж ядна. Ингэж л бид говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 180 гаруй жилийн тэртээд Дорнын говь руу тэмээгээр жин тээж алдарт “Саран хөхөө” жүжгээ тоглож асан энэ л талаар үзүүр нь алдуурсан утас шиг тэмээтэйгээ ар араасаа хөвөрч эхлэв. Хэзээ туулж дуусах нь үл мэдэгдэх шаргалтан бидэртэх талын дундуур тэмээний алхаагаар газар эвхэн явлаа. Удалгүй дэлхийн энергийн төв болох Хамарын хийдийн баруун сугаар тэмээн жингийн цуваа хошуу ороон гарч ирлээ. Дор бүрнээ хийдийн зүг хараа сунган өөрсдийгөө даатгаж байгаа нь илт. Жамбаа маань сүсэглэх гэж байгаа нь энэ гээд бээлийгээ унагачихаад авч чадахгүй хэсэгтээ л юм болов. Хутагтын нутагт цас ороогүй ч идэр ес эхэлж үү гэмээр хүйтэн байх юм. Салхи хүнгэнэсэн талын дундуур тэмээний зогдор хөдөлгөн явахад үнэгэн лоовуузны сор улам өнгө нэмж, жинчин залуусын хацар ягааран харагдана. Малаас хол өссөн мань мэт тав орчим км яваад бие тавирлаа. Тэмээ, хүн хоёр ингэж зохицож эхэлсэн гэхэд болно.

Арлааны Эрдэнэ-Очирын цуглуулсан хорвоод багтсан хэмээн бахдан явах эрхмүүд жингийн даамал Д.Дашдэндэвээс аавынх нь тухай элдвийг шалж, алаг мориных нь тухай яриулах гэж тэмээн дээрээ дэвхцэх нь холгүй юм болох юм. Жин аажуу тайвуухан явсаар нэг л мэдэхэд Хамарын хийдийн бараа нь үгүй алсарчээ. Жингээ засч, биеэ хөнгөлөхөөр үдийн нар зулай голлох үед түр амсхийсэн юм. Хөдлөх болоход яруу найрагч Т.Дарханхөвсгөл маань “Өө, энэ тэмээ чинь нулимчихлаа. Шинэ дээлийг минь мялааж байгаа юм байх даа. Ямар аавын хүү болохоо харуулна аа” хэмээн сэвсээрээ будсан тэмээгээ арай гэж хэвтүүлж авлаа. Хөвсгөл маань дээлэндээ түүртэн түнтэр тантар хийн мордож амжаагүй байхад нь тэмээ өндийснөөс болж тэнгэрийн хаяа руу бараг шидэгдчихэв үү гэмээр пидхийн унав. Уг нь тэмээнийхээ бөхнөөс зуурсан ч тусыг эс олсон нь нөхдөө хөгжөөгөөд авлаа. Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг ч тэмээн дээрээс газар хол гэдгийг тэгэхэд мэдэрсэн байх. Харин яруу найрагч Н.Минжинсайхан “Ах минь биднийг эрхлүүлэх гэж л жин тээнэ гэдэг байж дээ. Бид үнэхээр эрхэлж байна шүү” хэмээн сэтгэл дүүрэн мишээгээд тэмээнийхээ бурантгийг сулд нь орхилоо. М.Наранболд найрагчийн унасан тэмээ тавхайгаараа газар алгадан явсаар жингийн тэмээдийг туйлуулсан тул жингээс хол явах даалгаврыг өглөө. Найрагчийн ижий Ц.Цэндсүрэн гуай, дүү А.Эрдэнэчимэг, А.Эрдэнэ-Од, А.Отгончимэг болон ах дүүс нь жин тосон ирэв. Хуучин цагт жинчдийн гол хүнс адууны мах, боорцог байсан юм билээ. Тэр утгаараа адууны мах, боорцог, халуун цай тэргүүтнээр жинчдээ цайллаа.

Үдийн наран баруунтаа таширлах үеэр жин хөдлөхөөр болж миний баруун хойд талд пидхийн унах сонсогдов. Эргээд хартал яруу найрагч О.ЦэндАюуш тэмээн дээрээ мордох гэж байтал тэмээ нь өндийж мань эр газар тэврэн тэр их нүсэр чимээ гарган, нэг үгээр хэлбэл тэмээндээ өвдөг шороодсон нь тэр ажээ. Яруу найрагч Г.Лхагвадоржийн тэмээний тохошны дөрөө уртадсан тул хамаг юм нь холгоод тун ч эмзэг яваа нь мэдрэгдэнэ. Харин хэзээний наргианч Б.Жамбалдорж цэнхэр дээлийнхээ хормойг дэрвэтэл тас тас инээд алдан, нэрт дуучин П.Адарсүрэнгийн

“Сонихон зэргэлээт говь минь

Солонгын долоон өнгөтэй дээ хө

Солбио хүрэн ат минь хө

Сарын газраа жонжоотой доо хө” хэмээн “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг сэтгэлийн угаас хөгжим мэт эгшиглүүлэх аж. Говийн их үд гэдэг ёстой л Монголын их амар амгалан санж. Харганы толгой салхинд сэрчигнэж, хааяа нэг туулай дэгдэн харайх бүрт тэмээд сортосхийн цочно. Идэр жинчид шинэхэн тул тэмээгээ даган цочиж харагдана. Өвлийн тэргүүн сарын жаварт халуун зүрхэндээ найрагч ахыгаа тэд тээж явлаа. Өдөртөө 25 хэм хүрч хүйтэрсэн ч сэтгэлдээ нартай яваа нь бүгдийнх нь инээмсэглэх царайнаас тодрон харагдана. Тэшин жонжин алхах тэмээн жингийн тэргүүн эгнээнд ЭрдэнэОчир агсны дүү Арлааны Хосбаяр гэж хүрэн бор царайнд говийн наран шингэсэн хөрстэй бор залуу яваа бол араас нь хүргэн нь болох Ц.Алтанболд гэж үнэн яриасаг өндөр шар залуу, Ж.Чулуунбаатар, Дорноговь аймгийн музейн ажилтан Г.Гантулга гээд чонон дах, нэхий дээл өмсч, бугуйл зүүсэн жинхэнэ монгол эрчүүд жинд хүч нэмэн явсан юм. МҮОНР-ийн сэтгүүлч Эрдэнэбат М.Наранболдын тэмээг түр унахаар болов. Хэсэг яваад бурантаг шилжүүлэх болж мань эр тэмээн дээрээс лаг хийтэл хүчтэй газардан дөрвөн хөллөчихлөө. Эргэж харснаа тэмээнээсээ эмээсэн үү, цаашаа тэр чигээрээ мөлхөж яваад эгээтэй л өөр тэмээний гэдсэн доогуур орчихсонгүй.

“Миний цуглуулсан хорвоо” номын жингээс өмнө манай улсад хоёр удаа ном, соёлын жин тээж байсан гэдэг. Тэр утгаараа мартагдах дөхсөн соёлыг түгээх, Улаанбадрахын хүүхдүүдэд номын гэгээ түгээхээр тэмээнийхээ тэвэр дүүрэн бөхийг нь налан жавар сөрөн явж байгаа нь энэ. А.ЭрдэнэОчир ахын минь хүсэл энэ байсан юм. “Айлын бараа хүний хүсэл дуудсан андуутай үнэн алаг зам”-аар нь найрагч дүү нар нь нар улдтал явцгаалаа. Жингийн цантай татлага дор 1800 ном ачаалсан нь Монголын утга зохиол, соёл, нийгмийн төлөөх 1800 гаруй хүний сэтгэлийг тээн очиж байгаа их нүүдэл байсан юм. Найрагч өөрөө тун ч хөгжөөнтэй хүн тул дүү нар нь ч мөн тэр занг нь өвлөн авчээ. Замын холыг туулахад юу эс тохиолдохов. Ямар сайндаа О.ЦэндАюушийн унаж явсан тэмээ эзнээ тэнгэр харуулан хилэгнүүлсэн учир “Зүрхний хилэн”, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй гэдэг ч туйлсан тэмээ жинг үргээж саатуулсан тул Н.Минжинсайханы тэмээг “Цаг төрийн үймээн”, М.Наранболдын тэмээ “Цаг төрийн үймээн”ий гол буруутан тул жингээс алсхан зай барьж явах даалгаврын хүрээнд “Гологдсон хүүхэн”, мөнхийн амгалан гэдэг шиг зохиолч С.Баттулгын тэмээ өөртэй нь тунчиг ижилхэн тул “Дөлгөөн дон” гэхчлэн тэмээд маань ийнхүү роман болж өргөжив. Ийн явсаар бидэнтэй өдөржин жин тээлцсэн наран нэг л мэдэхэд их говийн элсэнд ус асгах шиг жаргалаа. Харуй бүрий гэдэг тэмээдийн хувьд туйлах, үргэхээс эхлээд асуудал ихтэй. Асар, Басар хоёроо хараад хүртэл үргэх аж. “Тахиат хайрхан дөхөж байгаа болов уу” гэж харанхуйгаас бус харанхуйд тэмээ үргэх вий гэхээс айсан жинчин залуус зөөлөн зөөлөн ярьцгаана. Өнөө цагт тэмээг уналга эдэлгээнд ашиглах нь багассан тул заримынх нь тэмээг дөнгөж сургаад авч явсан юм. Тиймээс янз бүрийн ааш гарах гээд найрагчдыг сандаргана. “Тахиат” бол нэрт найрагч Арлааны Эрдэнэ-Очирын тоглож өгссөн газар. Тэмээ үргэх тул ёлтойх гэрэл ч гаргах эрх байсангүй. Тиймээс аргагүйн эрхэнд бууж хөтөллөө. Өдөржин тэмээний нуруун дээр явсан бидний бие буларчээ. Лхагваа маань үдээс хойш даарсан тул ямаан дах өмссөн түүнд хүндэдсэн бололтой түүртэж яваагаа хэлж байна. Заримдаа харганы үндэс нөмөрч унан, эргэж босоод хойшоо хөл алдаж байх жишээтэй. Ямартаа ч зорьсон газраа ирж халуун цай, чанасан мах, шөлтэй хоол идчихээд найрагч ахынхаа хэлж байсанчлан найргийн гал хөгжөөж шүлэг уншин загийн илчнээс их говийн амтыг мэдэрч, идэр хүйтний жавар уярааж, инээд бадраасан юм. Эхний өдөр 60 орчим км замыг туулан хоноглож байгаа нь энэ. Хурган болон сэгсүүргэн дээлтэй идэрхэн жинчид гал тойрон амарцгаалаа.

Өглөө нарны эртэд өндийцгөөв. Тэр шөнө хасах 35 хэм давж хүйтэрчээ. Жингийн даамал Т.Дашдэндэв дээлээ өмсөх зуураа “Чөмөгтэй эрчүүд л жин тээдэг юм. Эр хүн жинд явснаар илүү иртэй, чадалтай, зоригтой болдог. Өвөг дээдэс маань өдөр бүр хийдэг ажил нь тул дассан, сурсан байж. Харин та нар шинэ цагийн хүүхдүүд. Гэвч өдөр өдрөөр дасч, илүү эрэмгий болж буйг чинь хараад үнэхээр бахархаж байна. Анх та нарыг хотоос хөөрөөд гарсан энэ хүүхдүүд хэдэн км яваад бууя л гэх байх гэж бодож байлаа. Сайн явж байна” хэмээн урам хайрлахад нь хөгжицгөөлөө. Удалгүй жингээ хөдөлгөж, Асар, Басар хоёроо дагуулан том улаан нарны дор “Идэр жинчин”-г дуулсан шиг тайвуухан алхууллаа. Урьд өдрөө бодвол өнөөдөр 40 км зам явах тул бас ч гэж танагтай. Өнөө юм бүхний магнайд инээд алдан явдаг “чанга” дууч Жамбаагийн маань хоолой таг сөөгөөд хоножээ. Тэмээн дээр цэнхэр дээлтэй хүний ам хөдөлж байгааг харахаас юу ярьж байгаа нь огт сонсдохгүй байх юм. Ийнхүү өдрийн турш явсаар Улаанбадрах сумын төвөөс таван кмийн наана “Нүдэн” хэмээх нөмөр ихтэй газар хонохоор боллоо. Эл бууц нь яруу найрагч Арлааны ЭрдэнэОчирын төрсөн газар нь байв шүү. Аяны тоосоо гөвж амжилгүй найрагч залуус Улаанбадрах сумын улаан буланг зорьсон нь тэнд “Миний цуглуулсан хорвоо” яруу найргийн утга уянгын цэнгүүнд оролцохтой холбоотой. Жинд явсан залуусын шүлэг Соёлын төвийг бүхэлд нь өртөөлөн түгж найрагчаа үгүйлсэн нутгийн зон олон нь нүдэндээ нулимстай дурсамж хэлхэн сууна лээ. Энэ үдэш найрагчийн хүү Цагаан-Уул албан ёсоор утга зохиолыг дэмжих “Арлааны Эрдэнэ-Очир сан” байгуулснаа зарлаж, цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил байгааг хэлж байв. Монголын Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар номын дүүгээ дурсч нулимс дуслуулан дурсамж дэлгэлээ. Б.Ичинхорлоо, М.Саруулдалай, Ц.Буянзаяа нар он цагийн буурал хүрдийг буцаан Ээгийтэйгээ хамт өнгөрүүлсэн залуу насны домог шиг өдрүүдээ дурсана лээ. Ингэж л Улаанбадрах сумын нэгэн үдэш Эрдэнэ-Очироор дүүрэн амьсгалав. Сумын сургуулийн сурагчид “Хавар”, “Нар зөвийн эх орон-Миний Монгол” шүлгийг нь хоороор уншин олон ч хүний зүрх сэтгэлийг ёгхийлгээд авсан юм.

Идэрхэн жинчид гурав дахь өдрийнхөө өглөө эртлэн тэмээндээ номоо тээж аваад Улаанбадрах сумыг зорилоо. Сайншандаас гарахдаа тэмээний бөхнөөс тас зуурч, тэмээгээ хүнээр хөтлүүлж байсан О.Цэнд-Аюуш маань жингийн даамал Д.Дашдэндэвийг ааштай хүрэн аттай нь хамт хөтөлж яваа харагдлаа. Номын жин тээн ирж байгааг мэдсэн нутгийн зон олон гэрэл зураг татуулах, халуун цай дөхүүлэх зэргээр жинчдийг дэмнэн дэмнэсээр сумын төв рүү орлоо. Жин тээсэн залуу найрагчдаа тосон Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга асан ЦэндАюушийн Буянзаяа, Монголын зохиолчдын эвлэлийн Гүйцэтгэх захирал Магван-Эрдэнийн Саруулдалай, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дарь.Сүхбаатар, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”ын эзэн яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, МЗЭийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүй, Сономын Чулуун нараас эхлээд сумын төвийн гадаах талбайг дүүртэл хүмүүс цуглаж, угтан тосч байна. Соёлын төвийн гадаа ирж жингээ отголуулахын өмнө “Идэр жинчин” дуу сумын төвийг бүхэлд нь цуурайлж, халуун итгэл шингэсэн харц бүр залуу найрагчдыг онож байв аа.

Өнө хожмоо дуурсагдах үнэт өв соёл, ном тээж ирсэн залуус сэтгэлдээ эрдэнийн очир мэт тээж явдаг найрагч ахынхаа хийж хэрэгжүүлэхээр зэхсэн ажлынх нь ард гарсандаа дүүрэн жаргалтай зогссон юм. Соёлын төвийн гадаах талбайд нэрт нэвтрүүлэгч Б.Гантигмаа “Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Б.Явуухулангийн шагналт, “Болор цом”ын эзэн, дэлхийн “Гарамгай яруу найрагч” өргөмжлөлт Арлааны Эрдэнэ-Очир анхынхаа хүслийг гүйцээж идэр жинчин баатрууд ирлээ” дуун сацруулагчаар зарлан тунхаглалаа. Нэвтрүүлэгч Б.Гантигмаа хоёр өдрийн турш залуу найрагчдыг өөрийн автомашинаар бүтэн дагаж явсан гэдгийг онцлох нь зүйтэй. Хүйтэн шөнө айл хот бараадалгүй идэр жинчдээ даган хамтдаа аяны жолоо хумьчихаад жин отголох газар ирээд биднийг угтан ийнхүү өргөмжилж зогсоо нь тэр ээ. Найрагчийн нутгийн зон олон халуун сэтгэл дэвсэн угтан авч, идэр жинчид есөн тэмээн дээрх 18 авдар номоо хүлээлгэн өгч, сумын номын санд нь яруу найрагч, зураач Г.Мөнхбаатарын урласан цээж баримлыг байршууллаа. Найрагчийн хүү ЦагаанУул сумын сургуулийн Монгол хэл-уран зохиолын ангийг аавынхаа нэрэмжит болгон тохижуулж иж бүрэн компьютер, зурагт, ширээ сандал хандивласан юм. Хүн бүрийн сэтгэлд дурсамж үлдсэн гэдэгт итгэхгүй байхын аргагүй. Эр хүн шиг эр хүн, ах шиг ах явсан дөлгөөн найрагч Арлааны Эрдэнэ-Очирынхоо номын гэгээнд мөргөсөн дүү нарынх нь хайр мөнхөд оршихын утга ерөөж өндөрлөсү.


Categories
мэдээ нийгэм

Ё.Баатарбилэг: Засаг үлдлээ гэсэн шиг маргаашнаас нь чуулган, байнгын хорооны хуралдааныг бойкотлоод байгаа нь буруу

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Агаарын бохирдол, утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ. энэ жил өмнөх жилүүдээс илүү агаарын бохирдолтой байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Танай ажлын хэсэг хэр ажиллаж байна. яагаад үр дүн гарахгүй байна вэ?

-Ажил хариуцсан хүмүүс нь ажил хийхгүй байхад яаж үр дүн гарах юм. Төсөв байхгүй гэдгээр халхавчилж хаврыг үдсэн. 2019 оны төсөв Их хуралд орж ирэхэд төсвөө хамгаалж чадалгүй тавиад туусан. Нэгдсэн бодлого байхгүй зүгээр л “Яндангийн шүүлтүүр суурилуулна. Хариуцлагаа би хүлээнэ” гэж салбарын сайд нь ярьсан шүү дээ. Нийгмийн бухимдал их байсан тул “Шүүлтүүр нь болохгүй юм байна” гээд буцаасан. Арваннэгдүгээр сард Сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад орлоо гэсэн. Сайжруулсан түлшний чанар нь ямар вэ, утаа үнэхээр бага гарч байна уу гэсэн судалгаа сайн хийгдээгүй юм билээ. Утаа, үнс нурам их гарч байна гэдэг шүүмжлэл гарч л байна. Мэргэжлийн байгууллагууд нь үр дүнгийн судалгаа гаргасан байлгүй.

-Улсын төсвөөс болон донор орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаас 800 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан байна гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ. Ийм хэмжээний мөнгө зарцуулчихаад байхад утаа буурах нь бүү хэл улам нэмэгдэж байна…

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газар олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэдэн төгрөгийн ямар ажил хийсэн бэ гэдгийг Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн юм. Аудит хийгээд томоохон төслүүд хэрэгжсэн ч үр дүнгүй болсон байна гэдэг дүгнэлт гарсан юм билээ. Утаа гэнэт гарчихсан юм биш. Сүүлийн 20 жил утааны асуудлыг ярьж байна шүү дээ. Энэ хугацаанд зарцуулсан нийт мөнгөн дүн нь байх. 2016 оноос хойш утааг бууруулах чиглэлд улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрүүдээс дорвитой хөрөнгө оруулалт хийж чадаагүй. 2019 оны төсөвт 100 гаруй тэрбум төгрөг суулгаж оруулж ирснийг Н.Цэрэнбат сайд хамгаалж байгаад батлуулж чадсангүй. 40-50 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Чамлахаар чанга атга гэдэг шиг батлагдсан мөнгөөрөө иргэдийн эрүүл мэндийг утаанаас хэрхэн хамгаалах вэ, нэн тэргүүнд ямар ажил хэрэгжүүлэх вэ гэдгийг тунгааж, сайн шийдлүүдийг олох хэрэгтэй.

-Танай ажлын хэсгийн зүгээс яг ямар ажил хийсэн юм бэ. Засгийн газартаа чиглэл хүргүүлсэн юм уу. Юу ч хийхгүй байж л утаа, утаа гэж орилсон хүмүүс байх юм. Сандал суудлын төлөө болохоор хэл амаа уралдуулдаг ийм байдлаа болихгүй юм уу?

-УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаад бүтэн жил шахам ажилласан. Байнгын хорооны тогтоолоор зөвлөмжүүд гаргаж, Засгийн газар, Ерөнхий сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хоёр удаа хүргүүллээ. УИХ-ын томоохон тогтоол батлан гаргуулсан. Засгийн газар эдгээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байна. Эхнээсээ хэрэгжилтээ хангаад ажилласан бол юу гэж өнөөдөр ийм байдалтай сууж байх юм. Тайлан мэдээллээ ирүүлэхгүй, юу хийж байгаагаа тайлагнахгүй юм, Их хуралдаа. Тайлан мэдээллээ ирүүлдэггүй юм аа гэхэд тэндээ ажлаа хийгээд байгаа юм уу гэхээр хийгдэж байгаа ажил ч байдаггүй. Ийм маягтай энэ жилийг дуусгаж байна. Есдүгээр сард БОАЖЯ-нд уулзалт зохион байгуулах үеэр “Утааны улирал эхлэх гэж байна. Эртнээс тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөгөө яаралтай батлуул” гэсэн. Есдүгээр сар гарчихсан байхад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ жил хийх ажлаа батлуулаагүй сууж байсан. Сайжруулсан түлш, сайжруулсан зуухнаас эхлээд зуны турш очиж танилцаж, судалж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ажил хариуцсан хүмүүс аль нь ч тоогоогүй. Тэгсэн хэрнээ одоо утаа, утаа гээд шуугиад унах юм. УИХ хууль тогтоомж батлах, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих, шахаж ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд ажлын хэсэг хангалттай ажилласан. Засгийн газар, ажил хариуцсан хүмүүс нь үнэхээр ажлаа хийхгүй байна.

Нөгөө талдаа сандал ширээ албан тушаалын асуудал ороод ирэхээр ирцээ бүрдүүлж шавж орж ирж суучихаад яг утааны асуудал яриад газар дээр нь очиж үзье гэхээр ирдэг гишүүн байдаггүй. Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн нэг хороон дээр нам даралтын зууханд шинэ технологи нэвтрүүлж байгаа ажилтай танилцъя гээд гишүүдэд хэлүүлсэн. Эрхбиш салбар хариуцсан сайд юм болохоороо Н.Цэрэнбат ирж харагдсан. Өөр гишүүн ирсэнгүй. Их хурлын гишүүд хийгээд ажил хариуцсан хүмүүс маань хариуцлагатай баймаар байна.

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг нь зөвлөмж хүргүүлээд, Их хурлын тогтоол батлуулчихаад байхад Засгийн газар яагаад ажлаа хийдэггүй юм бэ. Энэ хүмүүс ажлаа хийхгүй бол утаа буурахгүй, бухимдал байсаар байна. ажлын хэсэг байгуулагдаад ч нэмэргүй гэсэн үг биз дээ?

-Ажлаа хийж чадахгүй, өмнөх ажлаа хийхгүй байгаа болохоор л бид Засгийн газрыг огцруулъя гэсэн. Түүнээс биш хэн нэгэн даргыг өмөөрч, сандал суудалд нь үлдээх гэж, өөрсдөө дарга, сайд болох гээд Засгийн газрыг огцруулах гээд байсан юм биш. Засгийн газрыг огцруулах асуудалд утаа ороогүй. Арваннэгдүгээр сарын эхээр утаа бага байсан болохоор огцруулах санал болгоод оруулчихвал утаагүй байхад худлаа үндэслэл оруулж ирлээ гээд гутаах л байсан. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгааг зөвхөн утаа батлан харуулж байгаа юм шүү дээ. Одоо ийм утаатай байж яаж ирэх жил ор тас утаагүй болох юм. Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрс оруулж ирэхийг хориглоно, утаагүй болно гэж ярьсан. Утааг арилгаж чадахгүй бол хар толгойгоороо хариуцна гэсэн Ерөнхий сайд, БОАЖ-ын сайд ажлаа хийж чадахгүй байна.

-Засгийн газрын гишүүд нь бойкот хийгээд чуулгандаа суухаа болилоо. Нийгмийн өмнө тулгамдсан ийм олон асуудал байхад ингэж хандаж байгаа нь улсаа хорлож байгаа зүйл үү, Их хурлаа хорлож байгаа юм уу?

-Засгийн газар тогтож үлдээд ажлаа хийхээр болсон. Энэ нь сайд нар нь дураараа дургиж, Их хурлын чуулганыг бойкотлож бай гэсэн үг биш. Засгийн газар улам сайн ажиллаарай гэж ташуур өгсөн юм шүү дээ. Гэтэл засаг үлдлээ гэсэн шиг маргаашнаас нь эхлээд чуулган, байнгын хорооны хуралдааныг бойкотлоод байгаа нь буруу. Яасан ч үнэ цэнэтэй сандал ширээний асуудал байдаг юм. Өмнө нь 10 гаруй Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорч байсан. Засгаа огцруулахгүй, Их хурлаа тараая гэж байгаа юм байлгүй. Ажлаа хийхгүй байгаа Засгийн газар нь огцроод, Их хурал нь тарна биз. Ийм арчаагүй байдлаар цаашаа явах юм бол Их хурал нь ч гэсэн тар гэсэн байр суурьтай байгаа.

-Их хурал тарна гэхээр энэ бүх асуудлаа шийдэлгүй зугтаж байгаагаас өөрцгүй биш үү?

-Хариуцлага тооцуулна. Өнөөдрийн улс төрийн ийм ярвигтай нөхцөл байдал руу хэн оруулсан бэ гэдгийг бүгд харж байна. Хэн ямар юм ярьж байсан, хэн юу хийсэн бэ гээд сонгогчид дээрээ очиж байгаад дүнгээ тавиулаад буцна шүү дээ.

-Утаа бууруулах нэрээр бизнес хийгээд байгаа хомхой байдлыг яаж таслан зогсоох юм бэ. Зарцуулсан мөнгөн дүнгээр нь тооцоход 30 мянган айл орон сууцанд орчихоор юм билээ?

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд бүгд иргэнээ бодсон гэх зорилготой. Зорилго нь аргаа зөвтгөнө гэдэг биз. Хамгийн гол нь хэрэгжүүлсэн арга механизм нь буруу байхгүй юу. Утааг бизнес болгодог, нийгмийн тулгамдсан хүндрэл бэрхшээлийг мөнгө гэж харсаар олон оныг үдлээ. Ардчиллыг авч ирсэн гээд байгаа энэ хүмүүс өнөөдөр ахмадууд болж дээ. Бүгд л өнөөдрийн нийгмийг хараад сууж байна. Тэд энэ нийгмийг хамтдаа бүтээлцсэн. Одоо нэг их ариун цагаан юм шиг, өөрт нь огт хамааралгүй юм шиг зүйл яриад байх юм. Их хуралд сууж байгаа ахмад гишүүд ч гэсэн гэнэтхэн шударга юм яриад байгаа. Эрх баригч болон сөрөг хүчний намын удирдлагууд Их хуралд хэд хэдэн удаа сонгогдсон хүмүүс. Өнөөдрийн утаатай, ажилгүйдэлтэй, ядууралтай, бухимдалтай нийгмийг энэ хэд л бүтээгээ биз дээ. Буруу байгаа бол удирдсан хүмүүсийнх нь л буруу биз дээ. Хөгжүүлээд ирсэн бол энэ хүмүүсийн гавьяа гээд ярихсан. Энэ буруу бүхнээс хэн ч өөрийгөө зөвтгөж авч гарч чадахгүй. Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, М.Энхболд, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ гээд сүүлийн 28 жилийн хугацаанд хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн энэ хоёр намын үе үеийн удирдлагуудын буруу. Зөвхөн утааны асуудал биш. Нийгмийг бухимдуулсан олон зүйлд буруутай. Одоо л гэнэт ухаан орсон юм шиг Н.Алтанхуяг гэнэт хонгил яриад эхэллээ. Хонгил гэж байдаг бол бүгдээрээ л хамтдаа бүтээсэн байж таараа. Өөрсдөд нь мэдэгдэхгүй хэн нэгэн хонгил ухна гэж байхгүй. Хонгил бүтээж байгааг нь харсан юм бол тэр үед нь зогсоохгүй яасан юм бэ. Ард түмнийг хуурсан, худлаа попорч айл бүрийн хойморт зурагтаар заларч худлаа шүлсээ үсчүүлээд байх шаардлагагүй. Өөрийнхөө улаан амийг авч гарахын тулд бусдыгаа бухдаг увайгүй байдлаа одоо болих хэрэгтэй. Асуудал байсан гэвэл бүгдэд нь л асуудал байсан. Даанч “Надад ийм буруу байсан шүү” гээд хэлчих зоригтой хүн алга л даа.

-Улстөрчид нь, улс төр нь санаж сэрэхгүй бол нийгмийн бухимдлын давалгаанд идэгдлээ. Нийгэм үнэхээр шударга ёсыг үгүйлээд байгаа болохоор шударга ёсны баг зүүгчид тайзан дээр гарч жүжиглээд байгаа юм биш үү?

-Надад ямар нэгэн баг байхгүй. Зурагтаар ярьж байгаа хүмүүсийг харахаар бүгд л шударга юм билээ. Ялангуяа ахмад гишүүд ямар замналаар ямар зам туулж ирснийг ард түмэн мэднэ. Хэн нь хэнтэй хэрхэн хамтарч, эвсэж, улс орны эрх ашигтай холбоотой асуудлууд дээр ямар ямар байр суурь баримталж, кнопдож, ямар асуудлыг хаацайлж, хэн ямар асуудал дээр дуугардаггүй вэ гэдгийг нь мэддэг. Анх удаа сонгогдсон гишүүд алдаж оноод явж байгаа ч хамгийн их сонгогдсон, хамгийн их шударга ёс ярьдаг энэ хэдээсээ харьцангуй цэвэр байгаа болов уу гэж найддаг.

-Энэ нийгмийн утаа, улс төрийн утааг бодитоор алга болгомоор байна. Та харин болохгүй бол Их хурал тар л гээд байгаа юм байна, тийм үү. Тарлаа гээд энэ хүмүүс чинь эргээд ирнэ шүү дээ?

-Ийм нөхцөлд байгаа ард түмэн ийм болгосон хүмүүст арай өөр дүн тавих байлгүй дээ. Их хурлын чуулганы хуралдаандаа орж суухгүй л юм бол энэ Их хурал тарна л биз. УИХ-ын даргыг огцруулна гээд бойкот хийгээд байгаа юм билээ. Бид хууль цаазат төрт ёстой улс. Бид хуулийн дор амьдрах учраас хуулийнхаа хүрээнд л явах ёстой. Хуулийн хүрээндээ яваад огцруулбал огцруулна биз. Ямар ч хуулийн гаргалгаагүйгээр ажлаа өг гээд байвал цаашдаа ямар зам руу орох юм. Хууль зөрчсөн нь тогтоогдвол ажлаа өгөх хуулийн заалт байгаа шүү дээ. Үүнийг нь гаргаж ирж нотлоод ажлыг нь ав л даа. Их хурлын даргыг “ажлаа өг, ажлаа өг” гэсээр байгаад авчихвал дараа нь Ерөнхийлөгчийг бас “ажлаа өг” гээд бойкот хийх үү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг ямар нөхцөлд яаж сонгож, томилдог, чөлөөлдөг, огцруулдаг заалт бүр нь хуульд бий. Хууль зөрчөөгүй байхад нь “Чи таалагдахгүй байна. Ажлаа өг” гэж дайрч давшилсаар байгаад Ерөнхийлөгчийн ажлыг авдаг болох юм уу. Ийм хаалгыг нээх гэж байгаагаа ойлгохгүй юм. Албан газрынхаа даргыг хүртэл “Таалагдахгүй байна. Ажлаа өг” гээд гараа хумхиж суугаад ажлаа хийхгүй байвал яах вэ. Ийм зүйлийг эхлүүлэх гээд байгаа учраас УИХ-ын дарга нь хууль зөрчсөн бол түүнийг нь нотлоод ажлыг нь ав гэж байгаа л даа. Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн байгаа юм билээ. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн байна гэвэл хүссэн хүсээгүй чөлөөлөгдөнө. Ц.Нямдорж сайд хууль зассан гээд огцорсон. Эртээд УИХ-ын дарга байхдаа албан тушаалд дургүйдээ ажлаа өгсөн юм шиг зүйл чуулган дээр ярьж байна лээ. Тийм зүйл байхгүй. Өөрөө хууль зассан байхгүй юу. Үүнээсээ болж Цэцээс дүгнэлт гарч огцорсон. Цэцээс дүгнэлт гараад огцор гэвэл огцорно шүү дээ. Уг нь ийм л амархан. Чуулганы үүдэнд суулт хийж бухимдах шаардлагагүй. Хамгийн гол нь хэний ч ажлыг хууль бусаар авч болохгүй. Хэрэв “За яахав ээ” гээд сайн дураараа ажлаа өгчих юм бол хууль зөрчөөд л ажлаа өглөө л гэнэ. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийн доор амьдраад 26 жил болчихлоо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цолмон: УИХ-ын дарга хэзээ ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэж хэлээгүй

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын дарга М.Энхболдыг ээлжит бус чуулган хуралдуулаагүй хууль зөрчсөн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өнөөдрийг хүртэл ярьж байна. УИХ-ын дарга хууль зөрчин шийдвэр гаргаад байна уу. Хуулиндаа юу гэж тусгасан байдаг юм бол?

-За, энэ талаар нэлээн дуугүй явсан даа. Одоо хариулт өгөх цаг нь болсон байх. Долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын өрөөний үүдэнд хэвлэлийн хурал хийсэн. Та бараг санаж байгаа байх. Сэтгүүлчид цугларсан байсан. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагаа өөрийн биеэр УИХ-ын даргад оруулж өгсөн юм билээ. Оюун-Эрдэнэ гишүүнийг өрөөнөөсөө гармагц УИХ-ын дарга намайг дуудуулсан. Намайг ороход УИХ-ын дарга “Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс ийм шаардлага ирлээ” гэсэн. Тухайн үед наадмын өмнөх өдөр байсан тул наадмын уур амьсгал орчихсон Төрийн ордон эль хульхан байлаа. Би шаардлагыг нь уншаад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг тоолж үзэхэд 22 гишүүн байсан. Үндсэн хууль болон Улсын Их хурлын тухай хуульд ээлжит бус чуулган хуралдуулахын тулд 26 гишүүн гарын үсэг зурах шаардлагатай. Энэ албан бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна” гэдгийг УИХ-ын даргад хэлсэн. УИХ-ын дарга тэр бичгээ өөрөө үзээд, гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг тоолсон. М.Энхболд дарга “Гишүүд алдчихдаг юм байх даа. Оюун-Эрдэнэ гишүүнтэй өөрөө нэг уулзаад энэ талаар нь хэлээрэй” гэсэн.

Маргааш ньби Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй утсаар ярьж байгаад уулзсан. Өрөөнд нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс гадна УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Энхболд нарын гишүүд байсан. “Оюун-Эрдэнэ гишүүн ээ, таны өгсөн албан бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байна. 26 гишүүн гарын үсэг зурснаар хуулийн шаардлага хангагдана. Яг энэ бичгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй” гэдгийг хэлсэн. Тухайн үед гурван гишүүн тойруулж үзсэн. Өөрт нь байгаа хувьтайгаа тулгаж үзээд байсан.Би “УИХ-ын гишүүн УИХ-ын даргатай харьцсан бичгийг өөрчлөх ёс зүй бидэнд байхгүй. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад хандаж шалгуулна биз дээ. Албан бичгийн үнэн зөвийг тогтооход их амархан” гэж хэлээд гарсан. Энэ бичиг одоо үндсэн эхээрээ УИХ-ын Тамгын газар хадгалагдаж байгаа.

Харин долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүнд албан бичгээр ирүүлсэн бичиг нь 26 гишүүн гарын үсэг зурсан байх хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн.

-Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх байсан бил үү?

-Тийм. Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн зүгээс АТГ-ын даргыг томилсон шийдвэр нь хууль бус байна. Хүчингүй болгож өгнө үү гэдэг асуудлыг тавьсан. Энэ хүрээнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу гэж УИХ-ын даргын зөвлөл хоёр удаа хуралдсан. Даргын зөвлөлийн хурлаар эрхлэх асуудал нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах тул холбогдох байнгын хороог нь хуралдуулах нь зүйтэй гэсэн юм. Тэр дагуу Хууль зүйн байнгын хороо хуралдах гэж хоёр удаа товлогдсон ч ирц нь хүрээгүй тул хуралдаж чадаагүй. УИХ-ын дарга хэзээ ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй гэж хэлээгүй.

-Уг нь 26 гишүүнээрээ гарын үсэг зуруулаад ороод ирсэн бол тухайн үед ч тэр, одоо ч тэр УИХ-ын дарга хууль зөрчлөө гэж удаа дараа мэдэгдэл хийх шаардлагагүй байжээ дээ. Хуульд нийцээгүй албан бичгээ зориуд мушгиж байна гэж ойлгож болох уу?

-Би улс төрийн зорилгоор яриад байгаа юм биш. Сонссон зүйлээ ч яриад байгаа юм биш. Энэ бүх үйл явдал яг миний нүдний өмнө болж өнгөрсөн. Өөрийнхөө нүдээр харж, биеэр оролцсон үйл явдлыг л ярьж байна. Энэ албан бичиг, үйл явдал нь хууль зүйн үр дагавартай зүйл шүү дээ. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль дэгийн асуудлаар УИХ-ын даргад зөвлөх үүрэгтэй. Энэ миний ажил үүргийн хувиарт байдаг зүйл. УИХ-ын даргын өрөөнд хэд хэдэн удаа орж уулзахдаа “Та 22 гишүүний гарын үсэгтэй бичгийг үндэслэж ээлжит бус чуулган зарлан хуралдуулбал Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болно. 26 гишүүн гарын үсэг зурсан байсан бол асуудал байхгүй” гэдгийг хэлсэн. УИХ-ын даргын хувьд нэг талаас нь Тамгын газар нь ээлжит бус чуулган зарлах эрх танд байхгүй гээд, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн “УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласангүй хууль зөрчлөө” гээд л хагас жил боллоо.

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй гээд Үндсэн хуулийн Цэцэд өгчихсөн байгаа. Цэцийн шийдвэр гараагүй санагдаж байна…

-Иргэдээлжит бус чуулган зарлан хуралдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм билээ. Цэцээс маргаан үүсгэх эсэх асуудал нь яригдаж байгаа. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх бүхий байгууллага,Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэр утгаараа УИХ, УИХ-ын Тамгын газар Үндсэн хуулийн Цэцэд маш хүндэтгэлтэй ханддаг. Энэ хугацаанд болсон үйл явдлын талаар тайлбар авсан. Нотлох баримтаар маш олон бичиг баримтыг татаж авсан. Асуудлыг нь шалгаж байгаа гэж бодож байна. Эцсийн шийдвэр гараагүй. Хэн гэсэн ч Цэцийн шийдвэр яаж гарахыг тааварлах аргагүй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хурдхан гарч уг асуудал эцэслэн шийдэгдээсэй билээ л гэж бодож байна.

-Цэц худалдагдсан УИХ-ын даргын талд орсон шийдвэр гаргасан гээд гишүүд мэдэгдэл хийгээд байсан?

-Битүрүүн хэлсэн, Цэцийн албан ёсны шийдвэр гараагүй байна. Тэндээс ямар шийдвэр гарахыг нь хэн ч мэдэхгүй. Ямар үндэслэлээр тийм мэдэгдэл хийснийг өөрсдөө л тайлбарлах байх. Үндсэн хуулийн Цэцийн шүүгч бие даасан, хараат бус байдлаар гагцхүү Үндсэн хуульд л захирагдаж ажиллах ёстой. Цэцийн гишүүн шийдвэрээ гаргаагүй байхад ингэнэ, тэгнэ гэж таамаглал дэвшүүлж ярих боломж байхгүй.

-Сүүлийн хэд хоногт байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрдэхгүйн улмаас төрийн ажил цалгардаж байна гэдэг шүүмжлэл гарч байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд байр суурийг тань сонирхмоор байна л даа?

-Төрийн албан хаагч тодорхой тоо, баримт дээр л тулгуурлаж ярих ёстой. Энэ удаагийн Их хурлыг өмнөх Их хурлуудтай харьцуулахад чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн идэвх, ирц оролцооэрс сайжирсан. Сүүлийн долоо хоногийн тухайд улс төрийн нөхцөл байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй та мэдэж байгаа. Цаг үеийн улс төрийн байдлаас болж гишүүд хуралдааныг орхиж гарах, хуралд оролцохгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Энэ нь аль ч парламентад байдаг л зүйл. Гэхдээ Их хурлаар хугацаатай шийдэх ёстой асуудлуудыг гацааж огт шийдэхгүй орхигдуулж байгаа зүйл байхгүй. Чуулганы хуралдаан товлосон цагтаа хуралдаж улсын төсөв, мөнгөний бодлогоос эхлээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, Дэгийн тухай хуулиар хугацаа зааж орж ирсэн хуулиудыг хугацаанд нь хуулийн дагуу шийдвэрлээд л явж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах санаачилга гарган Их хурлын даргад хүргүүлсэн. Парламентын зарим гишүүд Их хурал тарж, ард түмэндээ очиж дүнгээ тавиул гэдгийг ч яриад эхэллээ. Хууль зүйн хувьд тарах боломжтой юу. Тарлаа гэж бодоход дараагийн парламент бүрдэж шинэ гишүүд тангараг өргөх хүртэл одоогийн парламент үйл ажиллагаагаа явуулна биз дээ?

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаад 26 жил болж байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн хамгийн эхэнд Монгол Улс бол тусгаар тогтносон, Бүгд найрамдах улс гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, бидний хамгийн үнэ цэнэтэй хоёр зүйлийг онцолж хэлсэн байгаа биз. Тусгаар тогтнол, нөгөөх нь ардчилсан сонгуулиар төрийн эрх барих байгууллагаа сонгодог төрийн хэлбэрийг л хэлээд байгаа юм.

Парламент сайн, муу ямар ч байж болно. Гэхдээ Монголын нийт ард түмнээс ардчилсан сонгуулиар нийт иргэдээ төлөөлөн гарч ирсэн хүмүүс лтөрийн эрхийг барьж байгаа гэсэн үг. Монгол Улсын Их хурал тарах хэмжээнд арай ч хүрэхгүй байлгүй дээ. Сайн байна, муу байна. Тарах уу, таръя гэж яриад шийдчихдэг ч асуудал биш.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат: Засгийн газар өөрийнхөө бодлогыг хамгаалах чадамжгүй болсон байна

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна.


-Та Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд ярилцлага өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Тэр хэрээрээ таны байр суурийг сонирхох хүмүүс маш их байна. 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Их хурал танд итгэл үзүүлж Ерөнхий сайдаар томилсон. Таныг засаг хүлээж авахад эдийн засгийг урвуу харуулаад, хамаг байдгийг нь гөвчихсөн байсан гэж ярьдаг. Харин Та У.Хүрэлсүхэд засгийн эрхийг шилжүүлэхэд эдийн засаг ямар болсон, одоо ямар байна вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэндээ “Тусгаар тогтнолын өдөр”-ийн мэндийг хүргэе.

Манай Засгийн газар эдийн засаг яг ямар байгааг ард түмэндээ, УИХ-д үнэн бодитоор нь мэдээлж, хүндрэлээс гарах боломжуудаа танилцуулахаас ажлаа эхэлсэн. Хамгийн товчоор хэлэхэд, бид асуултын тэмдэгтэй эдийн засаг хүлээж авсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдраад гараад явчихсан, дотоодын бизнесийн орчин хумигдаж, тэнд эргэлдэх мөнгөний урсгал тасалдаж Монгол Улс эдийн засгийн дампуурлаа зарлах уу, үгүй гэдэг асуултын тэмдэгтэй, бараг л дампуурлаа зарлахаас өөр сонголтгүй мэт болчихсон анхаарлын тэмдэгтэй эдийн засаг хүлээж авч байлаа. Тийм учраас эдийн засгаа өсгөх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, тасарчихсан мөнгөний эргэлтийг тасралтгүй эргэлддэг болгох нь бидний гол зорилт болсон. Гэхдээ бид шууд нэг төгрөгийг хоёр болгохыг гол болгоогүй. Харин эдийн засгаа өсгөх, өсөлтийг хадгалах орчныг бүрдүүлэхийг гол зорилго болгон тэндээс ажлаа эхэлсэн. Тэр нь Монгол Улс даяар, ялангуяа төрийн албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэх явдал юм байна гэж үзсэн. Энгийнээр хэлбэл, саалинаасаа өмнө саваа бэлдсэн юм. Тэгээд төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, ажлаа хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэх, илүү зардлыг танах, хасах үүрэг чиглэл өгсөн. Гэхдээ бид хүүхдийн мөнгөнөөс эхлээд айл бүрт, иргэдэд очдог мөнгийг огт хасч танаагүй. Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, чангатгах энэ суурин дээрээ эдийн засгийн гол бодлогуудаа цаг, минуттай уралдаж хэрэгжүүлсэн.

Энэ хугацанд орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гээд улс төрийн том цохилтууд ирж байсан ч, манай Засгийн газар улс орныг удирдах, эдийн засгаа өсгөх гол үүргээ хэзээ ч хоёрдугаарт тавиагүй. Үр дүнд нь 1.2 хувийн өсөлттэй хүлээж авсан эдийн засгаа 5.3 хувьд хүргэж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Ийм нааштай үр дүн гаргахад бид багаараа зүтгэсэн. Тийм учраас манай Засгийн газарт ажилласан төрийн албан хаагчдадаа, үүдний манаачаас нь эхлээд салбарын сайд хүртэлх бүх хүнд, мөн биднийг дэмжсэн, эдийн засгийн өсөлтийн гол ачааг үүрсэн хувийн хэвшлийнхэндээ баярласнаа дахин илэрхийлье.

-Одоо эдийн засгийн өсөлт хэд байгаа вэ, саарсан уу, саарсан бол яагаад вэ?

-Одоо зургаа орчим хувийн өсөлттэй байна. Эдийн засгийн өсөлтийн хурд нь манай Засгийн газрын ажиллаж байсан үеийнхээс хамаагүй буурсан. Бидний хүлээлгэж өгсөн үеийнхээс 0.7 орчим хувиар л өссөн байна. Яагаад гэдэгт хүн бүр янз бүрээр хариулт өгөх байх. Миний бодлоор бодлогын алдаанаас үүдэлтэй. Эдийн засаг бодлоготой байх нь чухал. Гэхдээ тэр бодлого нь тухайн цаг үе, орчин нөхцөлдөө таарч тохирсон байх нь хамгийн чухал. Таарч тохироогүй буруу бодлого хамгийн хортой. Би УИХ-ын чуулган дээр “Монгол Улсын эдийн засаг өвчтөнөөр зүйрлүүлбэл сэхээний тасагт байсныг энгийн тасагт шилжүүллээ” гэж хэлснийг санаж байгаа байх. Санаандгүй хэлсэн зүйрлэл биш л дээ. Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгааг, хоёрдугаарт, одоо бодлогынхоо дараагийн хэсгийг хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, энгийн тасагт шилжсэн ч өвчин бүрэн эдгээгүй байгаа. Гэхдээ сэхээний тасагт байсан үеийнх шиг нь эмчилгээ хийгээд байж болохгүй.

-Таныхаар эдийн засгийн бодлогын дараагийн хэсэг нь юу байсан бэ?

-Манай Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан. Энэ нь хүн бүрийн өмнө болж өнгөрсөн бодит баримт. Одоо би гоё, гоё юм яриад, “Бид ингэж үргэлжлүүлэх байсан, тэгэх байсан юм” гэх нь утгагүй. Хүмүүс ч итгэхгүй. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод УИХ-аар батлуулчихсан, олон түмэнд зарлачихсан байсан хөтөлбөрийнхөө дараагийн хэсгээ хэрэгжүүлэх байсан л гэж хэлье.

-Тухайлбал тэр нь юу вэ?

-Монгол Улс жижиг эдийн засагтай. Манайх шиг жижиг эдийн засагтай орон импортод түшиглэсэн байдлаар удаан явж болохгүй. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого маань бидний нөөц боломж юу байна вэ гэдэг дээр тулгуурлах юм. Манай орны уламжлалт үйлдвэрлэл нь мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлээ хөгжүүлж дэлхийд гарах боломжийг нээх зайлшгүй шаардлага бий. Тиймээс мал аж ахуйн салбарт хөрөнгө хуваарилж, уул уурхайн баялгийн нөөцдөө түшиглэсэн хөрөнгийн эх үүсвэрийг босгосноор бусад салбаруудаа дэмжин эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Эхний ээлжинд хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн бодлого хэрэгжүүлж, хоёрдугаарт, үзэсгэлэнт байгаль, түүхийн баялаг орон тул үүнд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн бид эдийн засгаа төрөлжүүлж байж дараагийн алхам руугаа орох нь эдийн засгийн хөгжлийг хурдасгах боломж хэмээн тооцож байсан.

Үйлдвэрлэлийг хөгжүүллээ гэхэд бидний бүтээгдэхүүнийг авах худалдан авагч зайлшгүй байх ёстой. Үүнийг тооцолгүй үйл ажиллагаа явуулсан олон компани хаалгаа барихыг бид харсан. Тиймээс зах зээлийн буюу хэрэглэгчийн судалгаа хамгийн чухал. Дэлхийн хэрэглэгчид өнөөдөр юу хүсч байна, ямар чанартай бүтээгдэхүүн сонирхож байгааг нь судалж мэдээд тэр бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэх шаардлагатай. Бид дангаараа үйлдвэрлэж чадахгүй бол үйлдвэрлэж чаддаг, технологи нь өндөр хөгжсөн орнуудын хөрөнгө оруулагчидтай Монголын хөрөнгө оруулагчдаа холбож, хамтран ажиллах боломж гарцыг нь бүрдүүлэх бодлого барьсан. Жишээ нь, би Ерөнхий сайд байхдаа Шинжлэх ухааны академийг ХХААХҮЯ-тай хамтарч Үйлдвэржилтийн бодлогоо боловсруул гэсэн. Бүх аймагт үйлдвэр байгуулж болох ч тухайн орон нутгийнхаа онцлог, дэд бүтэц, давуу тал, тухайн аймагт үйлдвэрлэснээр бүтээгдэхүүний өртөг зардал нь хэд байх вэ зэрэг маш нарийн тооцоо судалгааг гаргах учиртай юм.

-Мэдээж үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс аж үйлдвэрийн гурван комбинат байгуулах ёстой гэдгийг хэлээд байгаа. Ингэхийн тулд улсын төсвөөс 500 тэрбум төгрөг суулгах ёстой гээд 2019 оны төсөвт хориг тавьсан. Улсын төсвөөс хөрөнгө гаргаж барих хүндрэлтэй гэдгийг та байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан…

-Манай улсаас дэлхийд бүтээгдэхүүнээ таниулаад явж байгаа нь “Говь” компани байна. Монгол ямааны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч хэрэглэгчдийн таашаалыг хүртээд эхэллээ. Энэ амжилтад хүрэхийн тулд ямар цаг хугацаа туулсныг бид мэднэ. “Говь” компани хэдэн онд байгуулагдаж, хэдэн жил үйл ажиллагаа явуулсны дүнд дэлхийн тавцанд гарч байгаа вэ гэдгийг бодох ёстой. Хэрвээ бид хугацаа алдахгүйгээр үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл гадаадын өндөр технологи эзэмшдэг хөрөнгө оруулагчтай хамтрах. Түүнээс биш, төсвийн мөнгөнөөс тодорхой хөрөнгө тавиад хэрэглэгчдэд таалагдсан, танигдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг маш хүнд. Бид цаг хожихын тулд бэлэн технологиудыг оруулж ирэхээс өөр аргагүй. Үүнд нь төр заавал оролцох шаардлагагүй. Манай Засгийн газар үйлдвэржилтийг дэмжих хүрээнд Туркийн 300 сая ам.долларыг арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн чиглэлд зарцуулах шийдвэр гаргаад ажиллаж байсан. Энэ ажил одоо ямар шатандаа явааг мэдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах нь тэднээс санхүүгийн болон техник, технологийн дэмжлэг авахаас гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тухайн улс оронд нь гаргах хөнгөлөлттэй нөхцөл, давуу эрхтэй болж байгаагаа бид ашиглахгүй л яваад байгаа.

-Манайд үйлдвэрлэл явуулахад валютын ханшийн өсөлт, бензин шатахууны үнийн өсөлт шууд утгаараа нөлөөлдөг. Таныг Ерөнхий сайдаар ажиллаж байхад ам.долларын ханш ямар байсан бэ, бензин шатахууны тухайд өсөх нь бүү хэл бүр буурсан санагдах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зах зээлийн зарчмаараа явах ёстой гээд байгаа л даа?

-Үйлдвэржсэн бус, худалдааны орны тухайд валютын ханш, бензин шатахууны үнэ ард түмний нуруун дээр шууд ирдэг дарамт. Тиймээс Засгийн газар заавал хяналтдаа байлгах ёстой. 2012 оноос хойш манай Засгийн газрыг байгуулагдах хүртэл валютын ханш геометр прогрессоор шахам маш хурдацтай шууд өссөн. Харин манай Засгийн газар өсгөхгүйгээр хязгаарлан барьж чадсан юм шүү. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар валютын ханш, бензин шатахууны үнийг барих л ёстой. Мөн үүрэгтэй. Энэ нь зах зээлийн зарчмаас илүүтэй Монголын онцлог. Монгол Улс үйлдвэржсэн орон биш учраас зах зээлийн зарчмаар нь орхиж болохгүй. Валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ шууд өсдөг. Энэ өсөлтийг нь ард түмний орлого даагаад авч явж чадах уу гэдэг нь өөрөө том асуултын тэмдэг. Тэр утгаараа валютын ханшийн өсөлт, бензин шатахууны үнэ Засгийн газрын онцгой анхаарлын төвд байхаас өөр аргагүй.

-АН-ынхан Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж шатахууны ханшийг барьж байсан. Танай Засгийн газрын тухайд хэрэгжүүлээгүй байх, тийм үү?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг онцгой нөхцөлд хэрэгжүүлдэг. Бид валютын ханш дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, ОУВС-д хамрагдахаас эхлээд валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх бодлогууд гаргаж ажилласан. Биднийг дөнгөж ажил авахад Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр төлөхөөс эхлээд хоолойд тулсан өрүүдийг төлөх ажил эхэлсэн. Хэрэв тэр үед ийм хэмжээний ам.долларыг дотоодын зах зээлээс гадагшлуулсан бол маш том эрсдэл үүсэх байв. Тиймээс үүнийг барьж байхын тулд гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлцэл хийж өрийг дахин санхүүжүүлэх байдлаар шийдсэн. Бензин шатахууны тухайд заавал хөтөлбөр хэрэгжүүлээд мөнгө хэвлээд байхдаа асуудлын гол биш юм. Тухайлбал, тодорхой хэмжээтэй хөнгөлөлттэй зээлийг олж гадагшлах валютын урсгалыг зогсоох арга хэмжээ авсан. Мөн татварын бодлогоор импортлогч компаниудаа дэмжсэний дүнд шатахууны үнийг тогтвортой байлгаж, валютын ханшийг барьсан.

-Танай Засгийн газрын үед Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл болон Мянганы сорилын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламж биеллээ олсон байх аа. Гэхдээ манай улс төрийн нэг буруу зарчим нь өмнө нь хийж хэрэгжүүлсэн хүмүүсээ дурдах нь бүү хэл, зөвхөн өөртөө оноо авахаар шоудаад байгаа нь сонирхол татах юм. Одоо У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Ч.Хүрэлбаатар сайд хоёр л хийчихсэн мэт пиардаад байх юм. Ядаж энэ мэтчилэн зүйл дээрээ гарч ирээд дуугараад байж болдоггүй юм уу?

-Улс төрд, улстөрчдөд пиар хэрэгтэй л байх. Гэхдээ энэ амьдралд чинь хүн байх нь илүү чухал. Хүн байхын тулд жудагтай явах ёстой гэдэг бол миний зарчим. Энэтхэгийн нэг тэрбум ам.доллар, Мянганы сорилын сангийн тусламжаар Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл чинь У.Хүрэлсүхийн Засгийн газар байтугай, манайхаас өмнө, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үеэс эхлэлтэй юм шүү дээ. Эл хоёр ажлыг Эрдэнэбат “Би Ерөнхий сайд байхдаа шийдсэн юм” гээд яриад явбал Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нар, тэр үеийн УИХ-ын гишүүд, энэ хоёр ажлыг бүтээх гэж явсан олон төрийн албан хаагчдад ямар сонсогдох вэ. Энэтхэгийн нэг тэрбумын зээл, Мянганы сорилын сангийн тусламж хоёрыг зөвхөн өөртөө болон Засгийн газартаа өмчлөх нь миний хувьд жудаггүй хэрэг. Миний, эсвэл У.Хүрэлсүхийн оронд хэн ч байсан нэгэнт эхэлчихсэн, хоёр улс тохирчихсон, шийдэл нь гарчихсан энэ ажил бүтэх л байсан.

Мэдээлэл болгож хэлэхэд, Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар төмөр зам барихаар шийдвэр нь гараад Энэтхэгийн Засгийн газарт хүргүүлсэн байсан. Бид Энэтхэгийн Засгийн газартай хэлцэл хийгээд “Төмөр зам барихаа больё. Харин үйлдвэр байгуулахад зориулж энэ зээлээ өгөөч” гэдэг санал тавьсан. Энэтхэгчүүд хариуд нь “Ямар үйлдвэр барих вэ” гэхээр нь нэг тэрбум ам.долларын зээлээр юу хийж болох вэ гэдэг судалгаа хийж үзсэн. Энэтхэгчүүд дэлхийн нефть боловсруулах үйлдвэрийн нэлээд хувийг барьдаг гэсэн судалгаа гарч ирсэн. Манай орон шатахуунаа импортолж байгаа хэрнээ газрын тосоо экспортолдог. Тиймээс Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага байсан тул Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлээр үйлдвэр байгуулах санаа анх ингэж гарсан юм. Бид Энэтхэгийн талд саналаа тавихад “Танайд бэлэн ТЭЗҮ байна уу” гэсэн. Бид байршлаас эхлээд бүх зүйлийг нь бэлдсэн, ТЭЗҮ боловсруулж эхэлсэн. Нефть боловсруулах үйлдвэрийн ажил ингэж л эхэлсэн.

Үүнтэй адилхан өөр нэг зүйл нь цэвэрлэх байгууламж. АНУ-ын Мянганы сорилын сангийнхан ирж надтай санал солилцсон. Тэр үед Мянганы сорилын сангийн мөнгийг хоёроос гурван чиглэлийн төсөлд хэрэгжүүлнэ гээд 280 орчим сая ам.долларын санал хүргүүлсэн байсан. Ажлын хэсгийн Монгол талынхантайгаа уулзаж ярилцаж байхад хэд хэдэн санаачилга гарсны дотор хамгийн оновчтой нь саарал усыг ашиглах байв. Мянганы сорилын сангийнхан “Танай нийслэлийн ундны усны нөөц багассан байна. Үүнийгээ нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Туул голын эх дээр нийслэлийн ундны усыг нэмэгдүүлэхийн тулд далан барих санал ирүүлсэн байна. Энэ чигээр нь явбал учир дутагдалтай” гэдгийг хэлсэн. Нийслэлийн ундны усны 20 орчим хувийг энэ хэдэн эрчим хүчний станцууд хэрэглэдэг гэдэг судалгаа гарчихсан байсан тул эрчим хүчний станцуудад саарал усыг ашиглуулж болох уу гэхэд “ашиглаж болно” гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс цэвэрлэх байгууламжийн бохирын усыг саарал ус болгон үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийе гэдэг дээр танхимын сайд нар санал нэгдсэн. Тэр үед Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт “Өнөөдрөөс эхлээд барилгын зураг төслийг батлуулж гаргахдаа саарал усны шугамыг заавал нэмж гаргах ёстой шүү. Саарал усаа эргүүлээд ахуйн хэрэглээнд бохиртоо ашигладаг байя. Тэр утгаараа та салбарын бодлогын хүрээнд саарал усны шугамыг шинээр баригдах бүх барилгад зураг төсөлд суулгаж хэрэгжүүлээрэй” гэж үүрэг өгсөн. Мянганы сорилын сангийн зүгээс ард түмэндээ өгөөжтэй төсөл хэрэгжүүлж байна гээд анх яригдаж байсан 280 сая ам.доллараа 350 сая ам.доллар болгон нэмэгдүүлэн дэмжлэг үзүүлсэн. Мянганы сорилын сангийнхан ийм шийдвэр гаргасанд Монголын ард түмэн талархах учиртай. Энэ мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаад нийслэлийн энэ бохирын үнэр хурдан цэгцрээсэй л гэж бодож байна даа. Бусдаар, Монгол Улсын гадаад харилцааны уламжлалаар олон хүний хүч хөдөлмөөрөөр бүтэж байгаа энэ ажлын нэр хаягийг өөр дээрээ наах, янз бүрийн ёслолд нь оролцож сельфи хийж пиардах ёс суртахуун, сонирхол надад байхгүй ээ.

-Та өөрийн хийж хэрэгжүүлж байсан ажил үргэлжлэх байх гэдэгт итгэж байсан нь гарцаагүй. Энэ Засгийн газраас ямар хүлээлт танд байсан бэ. Энэ хүлээлтийг хангаж чадаж байна уу?

-Би ажлаа өгснөөс хойш өнөөдрийг хүртэл яагаад хэвлэлд ярилцлага өгөлгүй явсан бэ гэхээр Засгийн газар нэг жил ажиллаж байж бодлогын үр дүн гардаг. Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт тамгаа хүлээлгэж өгөнгүүтээ “Та нар ингэх ёстой” гээд байхаас илүүтэй “Эд нар маань ямар бодлого боловсруулж ажиллах нь вэ” гэдгийг анхаарч ажиглаж байсан. Тэгэхгүйгээр “Та нар ийм байна. Тийм байна” гэж шүүмжилснээр үр дүнд хүрэхгүй. Тухайн ажил хариуцсан хүн бодлогоо боловсруулаад явах ёстой. Харамсалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр сайн ажиллаж чадсангүй. Зөвхөн эдийн засгийн хүрээнд хэлэхэд жил гаруйн дараа эдийн засаг дөнгөж 0.7-хон хувиар өслөө. Цалин, тэтгэвэр нэмэх гэж байгаа юм шиг мөртлөө зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнийг барьж байдаг ам.долларын ханшаа алдлаа, бензиний үнээ барьж дийлсэнгүй. Хүүхэд бүрт олгож байсан Хүүхдийн мөнгөө 60 хувь болгож таналаа, манай Засгийн газрын эхлүүлсэн “Цалинтай ээж” хөтөлбөр, оюутны хөнгөлөлттэй зээл, ахмад настнууддаа “Насны хишиг”-ийн иргэдийн гарт олгох мөнгөн дүнг нэмэгдүүлж чадсангүй. Харин ч эсрэгээрээ ирэх жилээс эхлэх байсан Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, мөн эхчүүдийг төрүүлсэн хүүхдийн тоогоор нь улсад 1.5 жил ажилласнаар тооцох бодлогуудыг хойшлууллаа.

-Одоо улс төр буцалж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Ер нь бол намын дарга, Ерөнхий сайд байсан хүн Засгийн газар огцруулах бичигт гарын үсэг зурдаггүй ийм зарчим явж ирсэн. МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан. Та намын дарга болоогүй ч Ерөнхий сайд байсан хүн гарын үсэг зурсан нь анхаарал татаж байна. Та яагаад Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан юм бэ?

-Намайг огцрох үед янз бүрийн асуудал яригдаж, огцорсны дараа манай нам дотор олон үйл явдал болсон. Би энэ зарчмыг барьж гарын үсэг зурахгүй гэж бодож байлаа. Гэвч огцруулах бичигт гарын үсэг зурахаас өөр аргагүй хэд хэдэн шалтгаан үүссэн.

Нэгдүгээрт, би огцрохоосоо өмнө намынхаа бүлгийн гишүүддээ “Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гэсэн хоёр байр суурь байгаа тул намын бүлэг дээр талцаж хуваагдах хэрэггүй. Гишүүд гарын үсэг зурахаа больчих. Би Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх саналыг УИХ-д оруулъя, УИХ-ын олонхи итгэл үзүүлэхгүй гэвэл би өөрөө өргөдлөө өгье. Гарын үсэг цуглуулж намын бүлгээ хоёр хувааж байгаагаа больчих” гэж санал тавьсан. Гэвч хүлээж аваагүй. Өнгөрсөн хугацаанд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 65 гишүүнтэй намын бүлгийн эв нэгдлийг хангаад явчих болов уу гэж бодож байсан ч тэгсэнгүй.

Хоёрдугаарт, ЖДҮХС-тай холбоотойгоор би гарын үсэг зурсан юм. Үнэхээр зохион байгуулалттай юм шиг хүн бүр 950 сая төгрөгийн зээлийг тэгшитгэж авсан байна. Хүн бүр ижил бизнес дээр ижил төсөл бичээгүй байх. Хүн бүрт яагаад ижилхэн 950 сая төгрөг олгогдов гэдгийг би гэлтгүй Монголын ард түмэн гайхаж байна. Манай Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байхад зарим хэвлэлээр “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах кноп нэг тэрбумд хүрлээ” гээд гарч байсан нь үнэн юм болов уу гэж хардах, эргэж бодоход хүргэсэн. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс нь өөрийнх нь танхимын сайд нар, УИХ-ын гишүүд дийлэнх нь байна. Ажил албан тушаал хашиж байгаа хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлээр далайлгаж ингэж ард түмний боломжоос хулгайлж болохгүй. Тийм учраас энэ тал дээр хатуу байр суурь барьж байгаа.

Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригтой холбоотой. Засгийн газар өөрөө төсвөө оруулж ирсэн, үүнийг нь УИХ баталсан. Гэтэл Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь Засгийн газрынхаа эсрэг байсанд гайхсан. Эндээс энэ Засгийн газар өөрийнхөө бодлогыг хамгаалах чадамжгүй болсон байна гэж үзсэн.

Дөрөвдүгээрт, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг ноцтой зөрчсөн. Аль ч орны Засгийн газар ийм алдаа гаргасан бол ямар ч эргэлзээгүй шууд огцордог. Ерөнхий сайдыг огцруулах бодитой дөрөв дэх шалтгаан энэ юм.

Тавдугаарт, Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш олон Засгийн газар, олон Ерөнхий сайд ажилласан. Гэхдээ энэ олон дотор “Үндсэн хууль намайг ажил хийлгэхгүй байна, би шүдгүй арслан байна” гэж хэлж байсан Ерөнхий сайд нэг ч байгаагүй. Тэгэхээр энэ хүн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүйгээ нэгэнт мэдэгдэж байхад дургүй ламд дарж сахил хүртээх шаардлага алга. Иргэн Хүрэлсүх Үндсэн хуулийг өөрчлөх, Ерөнхий сайд нь шүдгүй арслан юм байна даа гэсэн бодолтой байж болно. Харин үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхий сайд бол үг дуугүйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Үндсэн хуулийн төгсгөлд яагаад “Мэдэгтүн”, “Сахигтүн” гэж байдгийг тэр хүн ойлгохгүй л яваа юм байна гэж бодсон. Хууль, тэр тусмаа Үндсэн хуулиа сахих, биелүүлэх үлгэрлэл дээрээсээ, улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурваасаа байх ёстой. Энэ бүгдийг дүгнээд хэлбэл, би гомдож гарын үсэг зураагүй, зарчмаа хамгаалж, шударга үнэний төлөө гарын үсэг зурсан.

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хүмүүсийг гомдогсод гэж нэрлэжээ. Тухайлбал, та гомдсондоо гарын үсэг зурсан уу?

-Манай Засгийн газрыг огцруулсан нь улс төрийн шалтгаанаар далим хийсэн албан тушаалын төлөөх тэмцэл байсан л даа. Ерөнхийдөө Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохдоо хууль зөрчсөн, сайд нар нь концесс авсан байж магадгүй байна гэх үндэслэлүүдийн цаана Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны улс төрийн хариуцлагыг хүлээлгэх замаар албан тушаалд очих хувийн сонирхол л хумсаа нуусан муур шиг гэтэж байсан. Тэр нь ч тодорхой болсон. Гарын үсэг зурсан хүмүүсийн ихэнх нь сайд, байнгын хорооны дарга нар болцгоосон, зарим нь Эрдэнэс-Таван толгой зэрэг төрийн өмчийн компанид төлөөний хүнээ томилуулсан. Манай Засгийн газрыг огцруулахад хамгийн их шударга ёс ярьсан хүмүүсийн ихэнх нь өнөөдөр ЖДҮ-ийн луйварт холбогдлоо. Энэ нь албан тушаалаас гадна саналаа мөнгөөр үнэлж дээ, тэр нь 950 орчим сая төгрөгт хүрсэн юм болов уу гэж хардахад хүргэсэн. Хамгийн их шударга ёс гэж ярьсан тэдгээр хүмүүс үнэхээр шударга байж чадсангүй. Тэдний энэ хуурамч баг хуулрахтай хамт төрд, УИХ-д, улмаар МАН-д итгэх олон түмний итгэл унаж байгаад л харамсч байна.

Харин хувь хүний хувьд надад албан тушаалын гомдол байхгүй ээ. Гэхдээ эдийн засгийн өсөлтөө 5.3 хувьд хүргэж, Монгол Улс дефольт зарлах гэж байсныг болиулсан. Мөн бүх улсын үйлдвэрийн газруудын 70-80 хувийг нь ашигтай ажиллуулаад дээр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, гадаад харилцаагаа сайжруулаад хүлээлгэж өгсөн хүмүүс харж л байгаа шүү дээ. Өөрсдийнх нь цаг наргүй гэрээ мартсан гэсэр болтлоо зүтгэж өндийлгөсөн бүхэн нь тодорхой хэмжээнд саараад, унаад, таг зогсоод ирэхээр гомдохгүй ч гээд яах юм. Энэ өсөлт, эдгээр эерэг нөхцөл байдал илүү цаашаа өсөх, явах байсан шүү дээ гэж бодохоор харамсч л байна. Гарын үсэг зурсан хүмүүс дотроос нэг хүнийг би онцолж хэлэх ёстой гэж бодоод байгаа юм. ЖДҮХС-гаас бараг ихэнх сайд нь зээл авчихсан шиг байна лээ. Ийм шударга бусын хонгилоор Засгийн газар танхимаараа явж байхад, ганцхан сайд л сөрж, “Би үүнтэй эвлэрч чадахгүй” гээд гарын үсэг зурсан.

-Ц.Цогзолмаа сайд уу?

-Тийм. Эмэгтэй хүн ийм зоримог шийдвэр гаргаж байхад бусад эрчүүд нь хаачив. Зориг зүрхтэй гэгддэг манай эрчүүдийн ноён нуруу хаана хугарчихсан юм бэ. Ийм шударга бус зүйлтэй бид тэмцье гэж байгаа юм.

-Энэ тэмцэл тэгээд хэр үр дүнтэй байх юм бол?

-Үр дүнд хүрвэл сайн. Хэрвээ үр дүнд хүрэхгүй бол ийм шударга бус зүйлийг МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдээс хэн нь дэмжихгүй байна вэ гэдгийг ард түмэн мэдэг, таньж аваг. МАН чинь наанаа шударга дүр эсгээд цаанаа луйварчдаа хамгаалаад үлдлээ гэдэг ойлголт ард түмний дунд үнэнээрээ үлдэнэ.

-Танай Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ирэх онд хөтөлбөрөөс гарах учиртай. Хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжиж байгаа бол. Хөтөлбөрөөс гараад манайхан эдийн засгаа жолоодоод явж чадах болов уу. Хөтөлбөр дууссаны дараа буруу замаар будаа тээж дахин хэн нэгний хаяанд гэрээ барьчих юм биш биз?

-Эдийн засаг маш хүнд нөхцөлд байсан тул ОУВС-гийн ажлын хэсгийнхнийг Монголд урьсан. Хатуу бодлогуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай гээд олон шаардлага ОУВС-гийн зүгээс тавьсан. Хоёр тал нэлээд ярилцсан. Ярьж хэлэлцэж явсаар 2-3 сар болсон. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд яриа хэлцэл явж байхад намын бүлэгтээ хэд хэдэн удаа танилцуулсан. “Улс орны хувьд байдал хүнд байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд ард түмэнд таалагдахгүй маш олон шийдвэрүүд гарах нь. Намын Удирдах зөвлөл, намын бүлэг хуралдаж бидэнд чиглэл өг” гээд намын Удирдах зөвлөл болон намын бүлгийн гишүүддээ бид танилцуулсан юм. Хүн амын орлогын албан татвар, зарим онцгой татвар, Тэтгэврийн даатгалтай холбоотойгоор Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн асуудал байсан. Энэ бүхэн ард түмэнд таалагдахгүй шийдвэр болох магадлалтай. ОУВС үүнийг хий гэж байсан. Бид тэдний тавьсан 70 гаруй нөхцөлөөс нь 10 гаруй зүйл дээр тохиролцсон. Нэг удаа УИХ-ын дарга намайг дуудсан. “Эрдэнэбат аа, ОУВС-гийн хөтөлбөргүй явбал бид яах вэ” гэсэн. “Хэрэв хөтөлбөргүй явбал Чингис бондын 500 сая ам.долларын өрийг дарах, Хөгжлийн банкны өр гээд хугацаа тулсан өрүүдийг дарж чадахгүйд хүрч, хөрөнгө оруулагчийн итгэл унасан хэвээрээ байна” гээд бодит байдлаа ойлгуулсан. Нэг бол бид 16 хувийн хүүтэй бонд босгож өрөө дарна, эсхүл бид дампуурлаа зарлахаас өөр сонголт алга гэдгийг М.Энхболд даргад хэлсэн л дээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад явахад ард түмэнд таалагдахгүй шийдвэрүүд гарах тул манай намаас хэн нэгэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд халтай болох зүйл маш өндөр гэдгийг ч ойлгуулсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал ард түмэнд эргэлзээ төрнө, орохгүй бол улс дампуурах хоёр сонголтоос эхнийхийг нь сонгосон. Намын дарга тэр үед “За яахав ээ, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад явъя. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгэн нэр дэвшихэд үүнийг тайлбарлаад явахад ард түмэн ойлгох байлгүй дээ. Улсаараа дампуурч байснаас боломжит замаараа явъя. Улсаа бодъё” гэдгийг М.Энхболд дарга хэлж байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр үед бидний гаргасан шийдвэрээс эргэж буцсан хэд хэдэн шийдвэрийг Хүрэлсүхийн Засгийн газар гаргачихлаа. Үүнтэй холбоотойгоор санхүүжилт нэлээд хүнд байдалд орчихсон гэдэг мэдээлэл би сонссон. Өнөөдрийн байдлаар жилд орж ирэх ёстой санхүүжилтийн 30 орчим хувийг л авчихаад байгаа. Ортой юм шиг байна лээ.

-Өнөөдрийн үйл явдалтай холбоотой нэг асуулт байна. Таны үед ЖДҮХС-гийн мөнгө ямар замаар хэрхэн олгогдож байсан юм бэ. П.Сэргэлэн сайд та хоёрыг шийдвэр гаргаад сайд нар болон УИХ-ын гишүүд өөрсдөдөө зээл авах боломжийг нээж өгсөн гэх юм. Хэдэн төгрөгний хөнгөлөлттэй зээл олгогдсон юм бэ?

-Би хэн нэгэн хүний хариуцсан ажил руу ороод байдаг хүн биш. Р.Нямсүрэн гишүүн Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа 25 настай намайг Санхүүгийн хэлтсийн даргаар тавьсан. Энэ хүнээс би ажилд томилогдсон бол хийж чаддаг, чадахгүй бол өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгддөг байх ёстой, эцсийн үр дүнгээр л чиний ажлыг дүгнэнэ гэдэг зарчмыг сурсан. Би бусдыг ч тэгж л ажиллуулж ирсэн. Салбар хариуцсан сайдын ажил руу Ерөнхий сайд оролцоод байх шаардлагагүй. Салбарын сайд бодлогоо боловсруулаад ороод ирэхэд бусад сайд нартайгаа зөвшилцөөд тухайн асуудал дээр танхимын зарчмаар шийдвэрээ гаргаж байх ёстой. Яг энэ зарчмаараа явсан. П.Сэргэлэн сайд “Сангийн хөрөнгийг зарцуулахдаа сайд нь журам батлаад тэр журмынхаа хүрээнд ажлын хэсэг байгуулаад тендерээр зээл олгоод яваад байсан юм байна. Үүнийг цэгцэлье. Хуулиар зохицуулъя, та Засгийн газрын түр журам батлаад өгөөч” гэсэн. Өнөөдөр гэтэл Ж.Эрдэнэбат гэдэг хүн банкаар олгож байсныг нь болиулсан, хөрөнгийг нь хоёр тэрбум болгож нэмэгдүүлсэн мэт ор үндэсгүй гүтгэлэг тарааж байна л даа. ЖДҮХС-гийн өмнөх журман дээрээ сайд нь журмаа гаргаж тушаалаар батлаад хоёр тэрбум хүртэл зээл олгож болно, банкаар ч олгож болно. Сайд нь тушаал гаргаад бүр хүүгүй зээл олгосон тохиолдол ч байдаг юм билээ. Банкаар дамжуулахаар банк үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны зардлаа нэмээд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй зээлийн хүү нэмэгдэж очиж байсан. Тэгэхээр зээлийг замаас нь мөнгө хүүлж буй банкаар заавал дамжуулж, зээлдэгчдэд дөрвөн хувийн хүү нэмэх шаардлагагүй. Тийм учраас сангийн үйл ажиллагааг хууль журмын хүрээнд аль болох хүү, чирэгдэл багатай хэлбэрээр явуул, үйлдвэрлэл эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй олго, өөр хүү нэмж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс биш, огт байхгүй зүйлийг Эрдэнэбат гэдэг хүн гарч ирээд шийдчихсэн юм байхгүй. Жижиг, дундын зээл яг эзэндээ очих ёстой гэдэг бодлого л барьсан, харамсалтай нь энэ зээл жинхэнэ эздэдээ очоогүй, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад ижил тэнцүү хэмжээгээр хуваарилагдсан байгаа нь харамсалтай.

-Таныг засаг тэргүүлж байхад ЖДҮХС-д хамруулаад өгөөч гэж хүмүүс танд хандаж байсан уу. Түүнийг нь салбарын сайдад нь уламжилж, дэмжүүлж байв уу. УИХ-ын гишүүд дэмжлэг хүсч байсан уу гэдэг сонирхол татаж байна. Таныг сүүлд “Алтай” констракшны Бат-Эрдэнэтэй найз. Найздаа 10 тэрбумын зээл олгуулсан гэдэг юм сошиалаар явж байсан л даа. Үүнд тайлбар өгөөч?

-Би хүний хариуцсан ажилд оролцоод байдаггүй гэдгээ дээр хэлсэн. Яагаад гэвэл тэр хүн өөрөө хариуцсан ажилдаа эзэн нь байж ажлынхаа сайн муу, зөв бурууг өөрөө л хариуцах ёстой. Нөгөө талаас аливаа ажилд томилон ажиллуулж байгаа бол удирдагч хүн тэр хүнийхээ чадна гэдэгт нь бүрэн итгэлтэй байх хэрэгтэй.

Надад маш олон найз нөхөд бий, аав ээж хоёр маань олуулаа учир олон ч ах дүү, садан төрлүүд бий. Миний хувьд тэдэндээ өөрийнхөө чадах зүйлээр аль болох тусалж дэмжихийг боддог. ЖДҮХС-гийн зээлийн тухайд би нэг ч ах дүү, найз нөхдийнхөө өмнөөс хэн нэгэн хүнтэй зээл олгуулах талаар ярьж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Иймэрхүү зүйлийг миний найз нөхөд, ах дүү нар маань хэзээ ч надаас хүсдэггүй.

-“Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, АСЕМ-ийн зарцуулалтыг шалгах дээр танай Засгийн газар хэр анхаарч ажилласан юм бол. Сүүлийн хэдэн жил олны анхааралд байсан сэдвийг сөхөж асуугаад байгаа юм шүү?

-Шударга ёсыг тогтоох, их мөнгө тойрсон төсөл хөтөлбөрүүдийн үнэн мөнийг олох талаар манай Засгийн газар багагүй ажил хийсэн. АСЕМ-ийн зарцуулалтыг Үндэсний аудитын газраас шалгасан. Хөгжлийн банкны асуудлыг гэхэд Хууль зүйн дэд сайдаар ахалсан ажлын хэсэг шалгаж олон ноцтой баримыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Сая УИХ-ын чуулганы танхимд Улсын ерөнхий прокурор энэ шалгалтын мөрөөр хуулийн байгууллага ажиллаж байгааг хэлж байна лээ. Таны онцолж асуусан “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр бид УИХ-ын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажилласан. ТУЗ-ийн бүтцийг нь өөрчилж, 100 хувь төрийн томилгоотой болгосон. Гэвч асуудал өнөөдөр шүүхийн маргаан болсон. Хүрэлсүхийн Засгийн газар дахиад шийдвэр гаргасан юм билээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр өмнөх Засгийн газар муу ажиллаж, юу ч хийгээгүй гэх зарим хүний яриатай би санал нийлдэггүй, ингэж ярьж байгааг гайхдаг. Харин ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан Засгийн газрын шийдвэр буруу гэх нөгөө талын гомдлоор үүсгэсэн Захиргааны хэргийн шүүх дээр манай Засгийн газрын шийдвэр ялсан байсан шүү. Энийг олон нийт санаж л байгаа байх.

-МАН-ын бүлгийг дотор нь 60 тэрбумынхан, 64 тэрбумын ЖДҮ-ийнхэн гээд хоёр хуваачихлаа. Намын боловсон хүчний томилгооноос болж 60 тэрбум гэх энэ нэршил гарсан л даа. Та бол хэн нэгнээс нэг ч төгрөг авч томилгоо хийж байгаагүй гэдгээ хэлж байсан. Нууц биш бол УИХ-ын ямар ямар гишүүд хэн хэнийг хаана томилуулж байсан бэ. МАН-ын дарга У.Хүрэлсүх 60 тэрбумын яриа бол үнэн гэдгийг баталж хэлсэн?

-Ард түмэндээ хандаж хэлье. Би хэн нэгнийг албан тушаалд томилохдоо нэг ч төгрөг аваагүй. Хэрэв авсан тийм баримт гарч ирвэл хариуцлагаа хүлээж, УИХ-ын гишүүнээсээ ч түдгэлзэхэд бэлэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая мэдэгдэлдээ “Ийм яриа болсон” гэж байна лээ. Тэгвэл тэр яриаг бодитоор хэрэгжүүлсэн үү, үгүй юу гэдгээс хамаарч гэмт хэрэг үү, үгүй юу гэдэг нь тогтоогдоно. Хүмүүс хоорондоо юу ч ярьж болно. Хэн нэгний ярьсан яриа болгон гэмт хэрэг үү, үгүй юү гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой. Ж.Эрдэнэбат гэдэг хүн Ерөнхий сайд байгаад ихэнх албан тушаалтнуудыг томилсон гээд намайг 60 тэрбумынх болгох гэдэг. Хэрвээ тийм бол манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүн болгон, бүр Ардчилсан намын гишүүд хүртэл 60 тэрбумын хэргийн хамсаатан болно. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн байна. Тэр хүн Ж.Бат-Эрдэнэ гэж ахыгаа Төрийн нарийн бичгийн даргаар нь үлдээж өгөөч гээд явж л байсан. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр гарсан харамсалтай хэргээс болж ажлаа өгсөн. Тэгвэл Ж.Батзандангаас “Ах чинь тэр албан тушаалд очихдоо мөнгө төлсөн юм уу” гэдгийг асуу. Батзандан ч гэсэн ахаасаа асуух хэрэгтэй, мөнгө төлсөн үү гэж. Хэвлэлийнхэн та нар ч гэсэн Батзандан гишүүнээс асуух хэрэгтэй. Та ахыгаа Төрийн нарийн бичгийн даргаар томилуулахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат юм уу, УИХ-ын дарга М.Энхболдод мөнгө төлсөн үү гээд. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч Шадар сайд байхдаа хүн томилсон. Тэднээсээ мөнгө авсан уу, авсан бол мөнгөө хэнд өгснөө Хүрэлсүх Ерөнхий сайд ил зарлах хэрэгтэй. Ер нь УИХ-д нэр дэвшсэн хүмүүс хөрөнгө мөнгө, цаг хугацаанаас эхлээд олон хүчин зүйлийн дэмжлэгтэйгээр ялалтад хүрдэг. Мэдээж нэр дэвшигчийг хэн нэгэн хүн дэмжиж ажиллана. Дэмжиж ажилласан хүмүүсээ “баярлалаа, баяртай” гээд явуулчихаж болохгүй. Тэр хүмүүсээ ажилтай, орлоготой байхад нь тодорхой хэмжээнд дэм тус болж л таараа. Хүний амьдралд байдаг л зүйл. Би ганц зүйлийг бардам хэлнэ. Ж.Эрдэнэбатын үед ажиллаж байсан бүх төрийн албан хаагч нар хариуцлагатай байсан юм шүү. Тийм учраас бид Монгол Улсаа дампуурах аюулаас аварч гарч чадсан. Үүгээрээ би манай Засгийн газрын хийсэн томилгоонд алдаа байгаагүй гэдгийг хэлж байгаа юм.

-Таны Засгийн газрыг огцрууллаа гээд мөр зэрэгцэн яваад хаяагаа хадарсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдад гомдож байв уу. Та хоёр чинь Зүүний хүчний холбоо гээд тэргүүн болон дэд даргын сонгуульт ажилтай явсан шүү дээ?

-Би У.Хүрэлсүх гэдэг хувь хүнд нь гомддоггүй ээ. Намайг огцруулах гэж байхад ч гомдоогүй. Энэ бол улс төр. Монгол төрийн алба тоо хэмжээтэй, бас томилогдох хууль, шалгууртай. Үүнд багтаагүй, тэнцээгүй зарим хүний л “Та Ерөнхий сайд бол, би сайд болъё” гэсэн ятгалгад орчихсон юм болов уу гэж боддог. Би 2000 онд МАСЗХ гэж намын дэргэдэх залуучуудын холбоонд орон нутгаа төлөөлөөд ирж байхад У.Хүрэлсүх даргаар нь ажиллаж байсан. Сэлэнгэ аймагт Эрдэнэбатыг Хүрэлсүхийн хүн гэж ярьдаг байлаа. Яагаад гэхээр тэр үед би нам талаасаа энэ хүний удирдлагад ажиллаж байсан. Удирдлагад нь ажиллаж байсан хүн нэг л өдөр гэнэт Ерөнхий сайд болж өөрөө Шадар сайд болохоор захирах, захирагдахад эвгүй санагдсан ч байж магадгүй. Намын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг УИХ-ын сонгуульд нэр дэвш гэсэн. Өөрөө “Би нэр дэвшихгүй” гэсэн. Магадгүй энэ хүн УИХ-ын гишүүн болоод намдаа нэг суудал аваад ороод ирсэн бол Ж.Эрдэнэбат биш, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох байсан байх. Өнөөдөр энэ хүн танхимд хамтран ажиллаж байсны хувьд нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн асуудлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ингэж шийдсэн гээд эр хүний жудаг заагаад хэлж ярьж болох л байсан. Гэтэл тэгсэнгүй. Гэхдээ ингэж хэлээгүйд нь би бас гомддоггүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд концессуудын талаар асуух гэсэн юм. Танай засгийг огцруулах үндэслэлийн нэг нь концессийн жагсаалт баталсан гэдэг. Манайхан бол концесс муухай гэдэг ойлголтыг нийгэмд түгээчихсэн л дээ. Засгийн газрыг тань огцруулсан эдгээр концессууд одоо үргэлжилж байгаа юу?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар хоёрхон шинэ концесс байгуулсан. Нэг нь, Хан-Уул дүүргийн 300 хүний ортой төрөх эмнэлгийн барилгыг дуусгах, нөгөөх нь Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох авто замын концесс. Энэ хоёр концессийг шинээр байгуулснаас биш бусад нь өмнө нь ажил нь хийгдэж 50-60 хувьтай явж байсан, заримынх нь гэрээ байгуулагдсан байсныг бид хөдөлгөсөн. Хөдөлгөхдөө би өмнө нь байгуулагдсан бүх концессийн өртөг зардлыг бууруулж, нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг хэмнэсэн. Хоёрдугаарт, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотойгоор бүх концессийн төлбөрийг хойшлуулсан. Энэ нөхцөлүүдийг зөвшөөрсөн концессуудыг Засгийн газраас явуулаад ажлыг нь дуусгасан. Гүйцэтгэл нь талдаа орчихсон ажил учраас үргэлжлүүлж дуусгахаас өөр хувилбар байгаагүй. Хан-Уул дүүргийн төрөх эмнэлгийн концесс гэхэд өмнө нь баригдаж эхэлсэн ч төсөвт өртөг нь хүрэлцэхгүй байсны улмаас ажил нь зогсчихсон байсан. Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор манай төрөх эмнэлгүүдийн ачаалал их, нөхцөл байдал хүнд байдаг. Тиймээс энэ төрөх эмнэлэг ард түмэнд хэрэгтэй гэж үзээд 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгах зайлшгүй шаардлагатай байгааг одоо ч ярьж байна. Сайншандаас Дэлгэрэх сумыг холбох авто замын концессийг яагаад дэмжсэн бэ гэхээр манай татварын бааз суурь нэмэгдэх байсан юм. Концесс хэрэгжүүлэгч компанийн зүгээс “Бид хоёр үйлдвэр байгуулна. 300 хүнийг ажлын байртай болгоно. Бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх зам хэрэгтэй учраас замаа тавьчихъя. Хэрэв бид 300 хүнийг ажлын байртай болгож чадахгүй, хоёр үйлдвэрээ байгуулж чадахгүй, энэ үйлдвэрүүд маань ашигтай ажиллаж чадахгүй бол энэ концессийн төлбөрт тавигдсан мөнгө авахгүй. Улсаас гарахгүй гэсэн үг. Бид жилд төлөх татварынхаа 50 хувиар хэдэн жил ч хамаагүй энэ замынхаа төлбөрийг суутгая. Гэхдээ тэр нь 2020 оноос хойш явна” гэсэн. Хэрэв намайг Ерөнхий сайд байхад ийм санал олон ирсэн бол би ганцхан Сайншанд-Дэлгэрэхийн замыг биш, огцрохоос айхгүйгээр орж ирсэн санал бүрийг дэмжих байсан. Хамгийн гол нь У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд хүчингүй болгосон. Би Ч.Хүрэлбаатар сайдыг эдийн засагч хүн учраас гайгүй байх тэгээд Сангийн сайд хүн ойлгох байх гэж бодож байлаа гэтэл ойлгохгүй хүчингүй болгочихсон байна лээ. Монголд 300 байнгын ажлын байр бий болж, хоёр үйлдвэр байгуулагдаж, татварын бааз суурь нь нэмэгдэнэ гэдэг том боломж. Хэрэв тэр компани үйлдвэр байгуулаад үйл ажиллагаа явуулаад татвар төлж чадахгүй бол тэр зам зүгээр ард түмний өмч болох байсан. Ийм л нөхцөлтэй концесс байсан. Үйлдвэржилтийн бодлогын хүрээнд хувийн хэвшил өөрөө ийм санаачилга гаргаад, эрсдэлээ өөр дээрээ аваад ороод ирж байхад төр саад хийхгүй байх ёстой юм. Төрөөс мөнгө гаргахгүйгээр, харин ч татварын бааз суурийг нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдэх саналыг аль ч Засгийн газар дэмжих л хэрэгтэй. Нэг талдаа үндэсний үйлдвэрээ дэмжиж, иргэдээ ажилтай болгож байна. Нөгөө талдаа хамгийн ашигтай нь улсад шинэ татвар төлөгч бий болж татварын бааз суурь нэмэгдэж байгаа юм.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө. Гэхдээ ярилцлагад багтаагүй олон зүйл дуу хураагаартаа хадгалагдан үлдсэн юм. Тэрбээр эдийн засаг хүнд байсан үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан тул үг болон үйлдэл хийгээд ямар нэгэн байдлаар алдаа гаргаж болохгүй гэсэн зарчим барьсан. “Ийм ажил хийнэ” гэж тунхаглалгүй хийсэн ажлынхаа үр дүнг үзчихээд ам нээдэг улстөрч. Энэ нь түүний ард түмэндээ худлаа ярьж болохгүй гэдэг алтан зарчимтай холбоотой. Үүнийг бататгах мэт “Та нар улс төрөө хий. Би ажлаа хийе” хэмээн хэлж байсан удаатай. Төрийн албанд мэргэжилтнээс эхлээд хэлстийн дарга, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд гээд бүх шат дамжлагаар явсаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон цөөн улстөрчийн нэг. Улс төрийн хүрээнийхэн түүнийг хийгүй, зарчимч улстөрч гэж дүгнэдэг. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ард түмэнд таалагдахгүй зарим нэг шийдвэр гаргаж байсан ч өнөөдрийн цаг үеэс эргээд харахад эдийн засгаа босгох зайлшгүй шийдвэр байсан тул буруутгах аргагүй бодлогын хүрээний ажлууд байжээ гэдэг нь харагддаг. Түүний оронд хэн нэгэн Ерөнхий сайдаар ажилласан бол ямар эрсдэл үүсэх байсныг хэн ч таашгүй билээ.