Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Мөнх-Эрдэнэ: ЭТТ компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгох нь Засгийн газрын үүрэг DNN.mn

Хөрөнгийн зах зээлийн судлаач Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцааг иргэддээ олгосон. Уг хувьцааны үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 -д стратегийн орд газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж нийт хувьцааныхаа хамгийн багадаа 10 хувийг дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах үүрэгтэй хэмээн заасан. Харамсалтай нь энэ заалтыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэлгүй явсаар ирлээ.Тиймээс нэн тэргүүнд дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж, Эрдэнэс Таван толгой компани дотоодын бирж дээр 10 хувиа байршуулах, цаашлаад олон улсын бирж дээр гаргаж нээлттэй хувьцаат компани болгосны дараа хувьцааны үр өгөөж нэмэгдэх боломжтой.

-Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг иргэдэд олгосноос хойш ямар үр өгөөж иргэд хүртэв?

-Иргэдэд 1072 хувьцаа олгосноос хойш оюутнуудын сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөхөөс гадна ахмадуудад бэлэн мөнгө тараасан. Ялангуяа сонгууль дөхөөд ирэхээр 1072 хувьцааны ногдол ашиг мэтээр иргэдэд бэлэн мөнгө тарааж, хувьцааг нь авдаг. Энэ бол иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа үйлдэл.Түүнээс өөрөөр яг хувьцааны ногдол ашгийг иргэдэд хүртсэн зүйл байхгүй. Бэлэн мөнгө тараах, зээл тэглэх, ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт аргууд бол тухайн үедээ түр зуурын гал унтраах арга хэрэгсэл, улс төрийн тоглолт. Тиймээс урт хугацааны шийдэл бол олон улсын хөрөнгийн зах дээр нээлттэй компани болгох ёстой. Ингэж байж компанийн сайн засаглал бий болно.

Дотоодын хөрөнгийн зах зээл дээр хамгийн багадаа 10 хувиа гаргаснаар ямар үр дүн бий болох вэ?

-Үүний үр дүнд Таван толгойн ордыг илүү хурдтай, үр ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулагчдыг тогтмол татах хэрэгтэй. Гадна хөрөнгө оруулагчдыг татахгүйгээр тус орд газрыг үр өгөөжтэй ажиллуулна гэдэг амаргүй. Хоёрдугаарт, ил тод байдлыг бий болгох хэрэгтэй. Мөн 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий болох юм. Тиймээс дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаснаар олон асуудлыг нэг үйлдлээр шийдэх боломж бүрдэнэ. Иргэддээ тараасан ЭТТ компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгох нь Засгийн газрын үүрэг гэж хэлж болно.

Төрийн бодлого түмний сайн сайхны төлөө чиглэх ёстой гэсэн суурь зарчмаа харвал Таван толгой мега төслийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр өгөөжийг нь нийгмээрээ хүртдэг байхаар шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг болно. Ингэж хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх, цаашлаад улс орны хөгжлийг хурдасгах боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.Хамгийн чухал нь Таван толгой төслийн үр өгөөжийг дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хүртээх боломжийг нээж өгснөөр дараа дараагийн стратегийн ордууд, мега төслүүдийг хөрөнгийн зах зээлтэй холбох жишиг тогтоно. Нийгэм өөрөө энэ замаар хөгжихийг хүсч шаардана. Дараагийн удаад илүү нарийн төлөвлөгөө, судалгаатай ажиллаж ашигт малтмалын ордуудаа хөрөнгийн зах зээлтэй илүү нягт холбож, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх, иргэддээ баялгийнхаа эзэн суух боломжийг улам бүр өргөн нээж өгч чадна. Ингэснээр Азидаа тэргүүлэх “МЕГА хөрөнгийн зах зээл”-ийг хөгжүүлэх боломжтой болох юм. Эцсийн үр дүнд, Монголын эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдэнэ. Иргэд нь ч чинээлэг амьдарна.

-Ашигтай ажилласан бол хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх нь зүйтэй байх. Гэтэл 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэд жил бүр ногдол ашиг хүртэхгүй байгаа шүү дээ?

-Эрдэнэс Таван толгой компани ашигтай ажилласан жил нь 1-2 жил л байх. Миний санаж байгаагаар 2019 онд ашигтай ажиллаж бага боловч хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээсэн санагдаж байна. Хамгийн гол нь тус компани нээлттэй засаглалтай биш учраас ашигтай ажилласан эсэхийг мэдэх боломжгүй байна. Магадгүй ашигтай ажиллах боломж байсаар байхад ашиггүй ажиллуулж байхыг ч үгүйсгэхгүй. Ногдол ашиг тараах эсэх тухай асуудал зөвхөн ашигтай ажиллаж байгаа тохиолдолд шийдэгдээд явна. Гэтэл ашигтай ажиллах нөхцөл нь бүрдээгүй байхад ногдол ашгийн талаар яриад нэмэргүй л дээ. 1072 ширхэг хувьцаа үнэ цэнэтэй болж, арилжаалах нөхцөл боломжийг бүрдүүлбэл Монголын нийгэм тэр чигтээ хувьцаа, хөрөнгийн зах зээлийг сонирхоно. Тэр үед нь мэргэжлийн компаниуд иргэдээ хувьцааны талаарх мэдээлэл, мэдлэгтэй болгох ажлыг нарийн төлөвлөгөөний дагуу чанартай хийж чадвал хөрөнгийн зах зээл, хувьцааны үр ашиг, өгөөжийг нийгэм даяараа харьцангуй богино хугацаанд ойлгож мэднэ. Ингэж иргэд байгалийн баялгийнхаа үр ашгийг жинхэнэ утгаар нь хүртэх боломжийг олж харснаар хөрөнгийн зах зээл дэх тэдний оролцоо улам бүр өсөн нэмэгдэнэ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш ярьсан “олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх” асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадна.

-Хувьцааг дотоодын болон гадаадын зах зээлд гаргах талаар олон жил яригдаж байгаа. Одоо болтол гаргахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?

-Олон ашиг сонирхол байж болзошгүй. Дээрээс нь иргэд хэтэрхий хүлцэнгүй байна л даа. Өөрсдийнх нь хувьцаа эзэмшдэг компаниас нь том хувьцаа эзэмшигчид нь үгсэн хуйвалдаж, бүлэглэл үүсгэж байгаад хулгай хийчихсэн байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хүртэх байсан ашгийг тэд булааж хохироосон. Хэдэн сая иргэдийнхээ эрх ашгийг Засгийн газар гэх ганц хөрөнгө оруулагч уландаа гишгэж байна. Энэ бол ноцтой асуудал. Иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгийн төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Батхүү: Арми, дотоодын цэрэгт хуулиараа өндөр эрх мэдэл олговол аль нэг улсын, хэн нэгний явуулгаар төрд цэргийн эргэлт гарах бодит аюул тулгардаг DNN.mn

Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр УИХ-д Дотоодын цэргийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөлд дотоодын цэргийг УИХ-ын гишүүнтэй эн тэнцүү эрх мэдэлтэй, халдашгүй байх талаар тусгасан хэмээн та цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Тус хуулийн төсөлд анхаарал татсан хоёр заалт орсон байна. Нэгдүгээрт, Тус хуулийн 36.7 зүйлд “Дотоодын цэргийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсвэл хэргийн газарт гэмт үйлдлийн нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэж байх үед дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг хийхийг хориглоно хэмээн заасан. Энэхүү заалт нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд хамаарах хуулийн заалттай ижил заалт гэсэн үг. Гэхдээ УИХ-ын гишүүн бол 76 байдаг. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад ч мөн энэхүү халдашгүй дархан байдлын хууль хамаардаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд 78 хүнд үйлчилдэг тусгай эрхийг дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд олгох гэж байна. Тус хууль яг хэдэн хүнд хамаарах нь нэгдүгээрт ойлгомжгүй байна. Өргөн барьсан хуулийн төслөөр бол албан үүргээ гүйцэтгэж байгаа дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд хамаарахаар байна. Ингээд бодохоор тус хуулийн үйлчлэх хязгаар нь маш өргөн болно гэсэн үг.

-Хэрэв дотоодын цэргийг баривчлахаар бол дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөл олгохгүй бол барьж саатуулах эрхгүй гэсэн үг үү?

-Тийм л дээ. Хэрэв тухайн алба хаагчийн баривчлах, саатуулах зөвшөөрлийг Дотоодын цэргийн командлагч өгөхгүй бол ямар нэгэн байдлаар баривчлах, саатуулах ямар ч боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн нэг хүнээс хамааралтай болно гэсэн үг. УИХ-ын гишүүдийн тухайд нөхцөл байдал арай өөрөөр яригддаг. Хэрэв хэн нэгнээ УИХ-ын гишүүн гэмт хэрэг, гэмт үйлдэлд холбогдолтой байж магадгүй гэдэг нь тогтоогдвол ядаж УИХ-аар тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцдэг. Гэтэл уг хуульд Дотоодын цэргийн командлагч хүсвэл өөрийн үзэмжээр хандах боломжийг хангаж өгсөн байна. Тиймээс Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн УИХ-ын гишүүнтэй ижил бүрэн эрх эдлэхээр болж байна. Тухайлбал, ямар ч улс оронд гэмт хэргийг яг үйлдэл дээр нь барих тохиолдол харьцангуй бага байдаг. Ихэвчлэн гэмт үйлдэл гарсны дараа гомдол мэдүүлдэг. Гэтэл яг үйлдэл дээр нь бариагүй л бол бусад байдлаар хянах, шалгах боломжгүй бол хуулийн хамгаалалтад орж байна. Түүнчлэн дараагийн гаргаж тавих зүйл заалт ч мөн ноцтой санагдаж байгаа юм.

-Ямар зүйл заалт болоод ноцтой асуудал дагуулахаар байгаа нь сонирхол татаж байна?

-Хоёрдугаар ноцтой санагдаж байгаа зүйл заалт бол 33.1.10-т “Хамгаалалтад байгаа объектын ойр орчимд илэрсэн шижиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг нь шалгах, гарсан зөрчлийг нь шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүлэх” хэмээн заасан. Энэ зүйл заалтаараа Дотоодын цэрэгт хязгааргүй эрх мэдлийг шилжүүлж байна. Тухайлбал, төрийн хамгаалалтад төрийн ордон, яам, тамгын газрууд, стратегийн чухал ач холбогдол бүхий обеъктууд болох цахилгаан станцууд, цэвэр усны сан бүхий байгууламж, МҮОНРТВ гэх мэт объектууд олон бий. Тэгэхээр эдгээрийн ойр орчимд гэдэг нь яг хэдэн километр, хэдэн метрийн зайг зааж байна вэ. Мөн сэжиг бүхий гэдэг нь өнөөх цэргийн үзэмж болно. Хэрэв иргэн гараа халаасандаа хийгээд алхаж явахыг хараад энэ ямар сэжиг бүхий хүн бэ гээд шууд шалгах юм уу. Хүний биед шалгалт хийхээс гадна тээврийн хэрэгслийг ч шалгана. Түүнчлэн гарсан зөрчлийг шийдвэрлэх гэдгийг хэрхэн ойлгох вэ. Дотоодын цэргийн алба хаагч иргэнийг зөрчил гаргасан хэмээн үзсэн тохиолдолд шаардлагатай бол цагдаагийн байгууллагад шилжүүлнэ, үгүй бол өөрийн үзэмжээрээ тухайн иргэнийг саатуулах, торгох, байцаалт мэдүүлэг авах, хорих, бүр цаашлаад буудах юм уу. Яг яах юм бэ. Угтаа хүнийг саатуулах эрх цагдаагийн байгууллагад хуулиар олгогдсон. Хоёрдугаарт, прокурорын зөвшөөрөлтэйгөөр саатуулдаг. Ингээд бодохоор эрээн алаг хувцас өмссөн хүн хүссэн хүнээ сэжигтэн хэмээн зогсоож шалгах, хүссэнээрээ шийдэх эрхийг дотоодын цэрэгт олгож байна. Миний хамгийн гол санаа зовж байгаа асуудал бол цэргийн байгууллага байлдааны зэвсэг, техник хэрэглэх, ашиглах эрхтэй. Гэтэл цагдаа нарт юу байна гар буу л байгаа. Тэгвэл дотоодын цэрэгт автомат буу бий. Дээр нь цэргийн тусгай хэрэгслийг бүрэн ашиглах эрхтэй болно.

-Өөрөөр хэлбэл, цэрэг армид Засгийн газрын дайтай эрх мэдэл шилжиж очно гэж ойлгож болох уу?

-Манайх шиг хүн ам цөөтэй, газар нутаг томтой, байгалийн баялаг ихтэй улс оронд цэргийн эргэлт ойр ойрхон гардаг. Ялангуяа хэзээ, ямар үед цэргийн эргэлт гардаг вэ гэхээр яг манайх шиг үймээн бужигнаан ихтэй үед гардаг. Өөрөөр хэлбэл, иргэд Засгийн газартаа итгэхгүй эсэргүүцэл, жагсаал цуглаан хийж байгаа ийм үед гардаг. УИХ буюу хууль тогтоох байгууллагын нэр хүнд шалан дээр уначихсан, шүүх засаглалдаа итгэхгүй, төрийн байгууллагууд нь бэхжээгүй, төрд ажиллаж байгаа бүгдийг нийтээрээ хулгайч хэмээн цоллож, төрөөс зайлуулахыг хүсэж байгаа ийм үед иргэд хүссэн хүсээгүй армидаа ханддаг. Тиймээс төрд зайдалсан хулгайчуудыг бүгдийг нь шоронд аваачиж хийгээд, хөрөнгийг нь хурааж, хариуцлага үүрүүлэх “чанга гар” хэрэгтэй гэж үздэг. Ийм үед Дотоодын цэргийн командлагч улс орон, иргэдийнхээ сайн сайхны төлөө төрийн эрхийг өөртөө авна гэх хөдөлгөөн үүсвэл тэднийг зогсоох ямар ч боломжгүй болно. Тухайлбал, дээрх хууль батлагдвал буу үүрчихсэн дотоодын цэрэг гудамжаар явж байхад цагдаагийн алба хаагч түүнийг зогсоох ямар ч боломжгүй болно. Учир нь тэр хүн гэмт хэрэг үйлдээгүй учраас зогсоох эрх байхгүй, Дотоодын цэргийн командлагч нь зөвшөөрөөгүй л бол түүнийг баривчлах боломжгүй болно. Намайг муу амлалаа гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ цэргийнхэнд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Засгийн эрхийг авах бүрэн бололцоо гарахыг үгүйсгэхгүй.

-Дотоодын цэргийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлчихсэн. УИХ-аар батлагдаагүй учраас зүйл заалтад өөрчлөлт оруулах боломж байгаа шүү дээ?

-Хуулийг өргөн мэдүүлсэн гэдэг нь олон нийтээс, салбарын мэргэжилтнүүдээс, холбогдох яам тамгын газруудаас санал авах үеэ давчихсан гэсэн үг. Харин одоо УИХ-ын гишүүдийг батлаад өгөөч гэсэн шатан дээрээ явж байгаа. УИХ-ын гишүүд уг хуулийн төсөлтэй танилцаад буцаах, өөрчлөн найруулах эрх нь бий. Гэхдээ анхнаасаа ийм хуулийн төсөл оруулж байгаа нь буруу. Бас нэг санаа зовоож байгаа асуудал бол манай дотоодын цэрэг, арми мөнгөтэй болсон. Учир нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болон төмөр зам, авто замын ажилд дотоодын цэргийг татан оролцуулсан. Үүний ард олон арван тэрбум төгрөгийн төсөв яригдана.Арми мөнгөтэй болно гэдэг тэнд тодорхой хэмжээний эрх ашиг үүснэ. Тэгэхээр нэгдүгээрт мөнгөтэй, хоёрдугаарт хуулиар хамгаалагдсан, гуравдугаарт нийгэм савлагаатай Засгийн газар, УИХ, улстөрчдөд итгэх итгэл сул байгаа, нийгэмд ямар нэгэн “чанга гар” хүсэх иргэд олон байгаа ийм үед энэ бол маш эрсдэлтэй хууль. Манайх шиг жижиг улсад тусгаар тогтнолын баталгаа нь парламентын засаглал байдаг. Гэтэл арми, дотоодын цэрэгт хуулиараа өндөр эрх мэдэл олговол аль нэг улсын, хэн нэгний явуулгаар цэргийн эргэлт гарах бодит аюул тулгардаг. Тиймээс энэ хуулийг эгүүлэн татах нь зүйтэй.

-Хууль батлагдсан л бол түүнийг дагаж мөрдөхөөс өөр аргагүй. Тиймээс хуульд заасан цэг, таслал, үг бүр утга учиртай гэдгийг хаа хаанаа анхаарах, түүнд хяналт тавих ёстой санагдаж байна?

-Хууль тогтоомжийн тухай хууль батлагдсаны үр дүн одоо гарч байна. Өмнө нь УИХ дээр хууль хэлэлцэгдэх үед л мэдээлэл авдаг байсан бол одоо УИХ цахим орчинд хэлэлцэгдэх гэж байгаа хуулийн төслүүдээ нээлттэй байршуулдаг болсон. Үүний үр дүнд бид хуулийн төсөлтэй танилцаж, ийм ийм асуудал үүсч болзошгүй гэдгийг урьдчилж олон нийтэд мэдээлэх боломж бүрдсэн. Ямартаа ч Дотоодын цэргийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлагдахгүй гэдэгт итгэж байна. Батлагдаж ерөөсөө болохгүй. Хоёр том гүрний дунд оршдог манайх шиг улсын УИХ, ЗГ-ын нэр хүнд унасан, шүүх засаглалд итгэх иргэдийн итгэл суларсан ийм үед цэрэг, армид их хэмжээний эрхийг хуулиар олгож болохгүй.

-Цэрэг армид хуулиар их хэмжээний эрх олгогдвол ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Дэлхийн түүхийг бид харж түүнээс сургамж авах ёстой. Дэлхий даяар цар тахлаас үүдэн хямралд өртөж байна. Энэ хямарлын нэг үзүүр нь манайд үзэгдэж, нүүрсний хулгай түүнийг өдөөж байна. Сүүлийн хоёр жил манай нийгэмд иргэдийг бухимдуулсан олон бодлого шийдвэр гарлаа. Энэ бүхэн хуримтлагдсаар иргэдэд гарц гаргалгаа харагдахгүй байна. Нүүрсний хулгайтай холбоотой хэлэлцүүлэг Төрийн ордонд өрнөхөд нэгэн эмэгтэй “Та нар бүгд хулгайч. Хулгайч хулгайчаа шалгадаггүй. Би та нарт итгэхгүй байна” хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Түүний энэ үйлдлийг зөв хэмээн хүлээж авч байгаа иргэд олон байна. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраа тараах тухай ярьж байна. Ийм зүйл болвол улс орныг хэн удирдах вэ гэхээр армийнхан л авна. Ямар ч шударга хүн байгаад нэгэнт эрх мэдэлд хүрсэн бол эрх мэдлээсээ буухыг хүсэхгүй. Өөрөөр хэлбэл, нэг хүний дарангуйлалд шилжиж, хэн нэгнийг хэлмэгдүүлдэг үе рүүгээ очно. Алдсан ч, оносон ч сүүлийн 30 жил бий болгосон манай улсын ардчилал нурж унана. Цэргийнхэнд их хэмжээний эрх мэдэл өгснөөр төрийн эргэлт болдог түүхийг заавал өөр дээрээ туршиж байж сургамж авах хэрэг байхгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Улсын нууц гэх дардсын дор их хэмжээний мөнгөний асуудлууд дарагдаж байна DNN.mn


УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Нүүрсний хулгайтай холбоотой асуудал нийгэмд ил болсноос хойш тоо хэмжээний хувьд эцэслэсэн зүйл одоогоор алга. Таны хувьд 40 их наяд гэдэг тооцооллыг хэрхэн гаргасан бэ?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг олж үзээч ээ. Тэнд “Нүүрсний салбараас олж авч чадаагүй орлогоо авсан бол нийт эдийн засаг хоёр дахин нэмэгдэх байлаа” хэмээн мэдэгдсэн. Монгол Улсын нийт эдийн засгийг тооцохдоо дотоодын нийт бүтээгдэхүүнээр тооцдог. Манай улсын ДНБ 2021 онд 42 их наяд, 2022 онд 46 их наяд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Тиймээс ийм хэмжээний нүүрсний орлогоо бид алдчихсан гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Хоёрдугаарт, миний бие нүүрсний хулгай ийм хэмжээнд гарсан байх боломжтой эсэх талаар тооцоолол хийж үзсэн. Гэтэл бодитой гэх дүгнэлт гарсан. Олон нийтэд ил тавьчихсан байгаа манай багийнхны тооцооллыг эрхэм сайд, дарга нар нэг харчих хэрэгтэй. Гуравдугаарт, “45 их наяд төгрөгийн нийт борлуулалт Татварын ерөнхий газар ирчихсэн байна. Тиймээс 40 их наяд төгрөгийн хулгай байх боломжгүй” гэх тайлбарыг зарим сайдууд өгч байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар маркшейдерийн дүгнэлтээр хэдий хэмжээний нүүрс гаргасныг тодорхойлох боломжтой.Т.Доржханд юугаа мэддэг юм” гэх тайлбар хийсэн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Татварын Ерөнхий газрын орлогоо л яриад байна. Гэтэл миний тооцооллоор дөрвөн төрлийн хулгай гарсан гэж үзэж байгаа.

-Тухайлбал, ямар ямар төрлийн хулгай гарсан гэж та үзэж байна вэ?

-Санхүүгийн хулгай буюу цагаан захтнуудын хулгай байна. Оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хөндөхөд “Тийм зүйл байхгүй” гээд байсан. Гэрээнүүдийг эхнээс нь ил болгоход олон ноцтой асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, оффтейк гэрээнд нэг тонн нүүрсийг 60 ам.доллараар тооцож авахаар тусгасан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд тонн нүүрс хамгийн ихдээ 300-400 ам.долларт хүрсэн. Дунджаар тонн нүүрс 190 ам.долларын үнэтэй байсан. Гэтэл бүртгэлд “60 ам.доллараар тооцож олгохоор нийтдээ зургаан их наяд долларын л оффтейк гэрээ байна” гээд байгаа юм. Миний тооцооллоор нийт 12 их наяд төгрөг болоод байгаа юм. Зөрүү гарна аа. Учир нь энд 60 ам. доллараар тооцож байхад хилийн цаана дундаж үнэ 190 доллар байна. Үүнээс тээврийн зардал болоод бусад зардлуудыг нь хасаад үзэхээр нэг тонн дээр 90-100 долларын зөрүү гарч байна. Энэ зөрүүг нийт нүүрсний хэмжээнд үржүүлээд тооцохоор 12 их наяд болж байгаа юм. Энэ чинь мэдээж татварын байгууллагад бүртгэгдэхгүй нь тодорхой. Яагаад ийм гэрээ хийж байгаа юм бэ. Хамгийн багадаа нэг тонн нүүрсийг 150 ам.доллараар худалдаж авах хүсэлтэй хятадууд өчнөөн байгаа. Нүүрс бол бусад бараанаас ялгаатай нь маш эрэлттэй байсан. Худалдан авагч тал нь урьдчилаад мөнгөө төлчихдөг. Ингээд үзэхээр гол асуудал үнийн зөрүүндээ байна. Ганц нүүрс ч биш. Бусад түүхий эд болох төмөр зэс, нефтиүд Монголын хил дээр бага үнээр бага татвар төлж гаргачихаад хилийн цаана өөрсдийн оффшор компани гэх юм уу хамаарал бүхий компаниараа дамжуулаад үнэ хүргэж зардаг. Тэр орлогоос Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар орж ирэхгүй. Мөнгө нь оффшорт үлдчихээд, эргээд Монгол руу орж ирэхдээ өндөр байшин, том орон сууцны хороолол,үнэтэй машин болж орж ирээд байгаа юм. Иргэдийн амьдрал элгээрээ хэвтчихсэн байхад шинэ загвар Ланд-300 захиалгаа дийлэхгүй болтлоо зарагдаад байгаа юм. Бодит байдал ийм л байна.

-Холбогдох байгууллагаас нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийн нэрсийг зарласан. Гэвч жинхэнэ хулгайчдаа зарла хэмээн эхнээсээ эсэргүүцэл илэрхийлж байна. Та энэ процессыг хэрхэн дүгнэж байна?

-МАН-ынхан, бүлгийн даргаасаа авахуулаад “Манайд хулгай байхгүй. Нүүрсний салбарт дээд тал нь 2.5 сая тонн орчим бодит хулгай байгаа. Т.Доржханд гишүүний яриад байгаа шиг хулгай байхгүй. Гэхдээ дээр хэлсэн 2.5 сая тонн нүүрсийг Ардчилсан намын хоёр гишүүн болох нүүрс ухдаг Д.Бат-Эрдэнэ, нүүрс зөөдөг А.Адъяасүрэн хоёр л холбоотой. Манай намынханд ийм асуудал байхгүй” хэмээн мэдэгдэж байгаа. Нүүрсний хулгайд үнэндээ МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон учраас хэмжээг нь багасгах сонирхол тэдэнд бий. Өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд гарсан хулгайг нэг хүн ганцаараа хийх боломжгүй маш том бүлэглэл, сүлжээ бий болсон. Ийм байхад МАН-ынхан энэ хулгайд хамраалгүй мэт аяглах, тоо хэмжээг нь бууруулах сонирхолтой байна. Бидний тооцооллоор зургаан сая тонн нүүрс алдагдсан байх боломжтой гэдэг нь эдийн засгийн тооцооллын аргаар тогтоогдсон. Уул уурхайн бүтээгдэхүүнийг амны үнээр зарах, цаашлаад хилийн үнээр зарах асуудал байгаа. Амны үнийг гэрээний үнэ, хилийн цаана зарагдаж байгааг жишиг үнэ хэмээн ярьдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд борлуулсан нүүрснээс хэдийг нь амны үнээр, хэдийг нь хилийн үнээр зарсан бэ гэдгийг өдөр хоногтой нь тооцож үзсэн. Өнгөрсөн 10 жил гаргасан нүүрсний 37 хувийг гэрээний үнэ буюу амны үнээр, үлдсэн 63 хувь нь жишиг үнээр зарагдсан байна. Гэрээний үнээр зарагдсан 37 хувийг тооцоод үзэхээр 20 орчим их наяд төгрөг болж байна. Үүнээс үзэхэд бид авах ёстой татварын орлогоо алдчихаад байна. Мөн нүүрсний тээвэртэй холбоотой хохирол байгаа. Ковидын үед богинын тээвэр буюу 25-30 километр газар тээвэр хийхэд зарим үед ханш нь 400 долларт хүрсэн. Энэ бол авлига. Үүнээс үүдэн ямар ямар хохирол үүссэн гэхээр бид татвартаа 340 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж байсан. Энэ боломжоо алдсан. Дараа оффтейк гэрээнээс үүдэн 12.8 их наяд төгрөгийн орлогоо алдсан. Энэ орлогыг олж чадсан бол төсөвт 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байсан. Өөрөөр хэлбэл, бид 40 их наяд төгрөгтэй тэмцэх хэмжээний орлогоо алдчихсан. Түүнд ногдох татвар нь 10.8 их наяд төгрөг байх ёстой. Энэ бол том тоо. Нөгөө талаас 40 их наяд төгрөгийн орлогоо алдсан хохирлыг ханшийн зөрүүгээр бид хүлээж байна. Хэрэв энэ орлого манай улсад орж ирсэн бол доллараар орж ирэх байсан. Сүүлийн 10 жилийн байдлаар алдсан нүүрсний хохирлыг 40 их наяд төгрөг гэж тооцоход 11.4 тэрбум доллар эх орондоо оруулж ирэх байлаа. Өөрөөр хэлбэл, жилд нэг тэрбум гаруй долларыг эх орондоо оруулж ирэх боломжийг алдсан. Энэ хэмжээний доллар орж ирсэн бол валютын нөөц нэмэгдэж ханш тэр хэмжээгээр тогтворжих байсан. Нүүрсний хулгайчид тонн тутамд 90-100 долларын ашиг хийж, бид алдагдал хүлээсэн байна.

-Ил болсон оффтейк гэрээнээс харахад 2024 он хүртэл нэг тонн нүүрсийг 60 ам.доллараар нийлүүлэх юм билээ. Тэгэхээр дараа он хүртэл гэрээг үргэлжлүүлэх болов уу?

-Зогсоох ёстой. Оффтейк гэрээг гурван хүн сууж байгаад байгуулах шийдвэр гаргадаг байж болохгүй. Хамгийн гол нь Бодь интернэйшнл компанитай байгуулсан гэрээ байна. Тухайлбал, Ханшийн алдагдал гарвал Эрдэнэс таван толгой хариуцна. Төсвийн тендерээр ажил гүйцэтгэж байгаа бүх иргэн, ААН-үүд ханшийн зөрүү, эрсдэлээ өөрөө хүлээж, үүрдэг. Хоёрдугаарт, юу ч хийгээгүй байхад урьдчилгаа мөнгө болгож 20-30 хувийг нь тус компанид өгсөн байна. Төрийн тендерт оролцсон компаниуд эхний санхүүжилтээ авахын тулд эхлээд өөрсдийн компанийн мөнгөөр ажлаа эхлүүлдэг. Мөнгө байхгүй бол банкнаас өндөр хүүтэй зээл аваад хийсэн ажлаа үзүүлж, харуулж, шалгуулж байж гүйцэтгэлээрээ санхүүжүүлдэг. Гэтэл тус компанид урьдчилгаа мөнгийг шууд өгсөн. Мөн гүйцэтгэлийн хяналт хийж гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх учиртай. Гэтэл гүйцэтгэлийн хяналт нэг ч хийгээгүй байж мөнгийг нь баруун, солгойгүй өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг тавих ёстой Зам тээврийн яаманд ч энэ талаар мэдээлэл байхгүй байна. Тэгтэл Эрдэнэс Таван толгой компани гүйцэтгэлийн хяналт тавихаар болсон. Өөрөөр хэлбэл, захиалагч нь Эрдэнэс таван толгой, гүйцэтгэгч нь Бодь интернэйшнл, санхүүжүүлэгч нь Эрдэнэс Таван толгой компани. Ингээд л улсын нууц. Өөр хэн ч мэддэггүй. Хамгийн хөгийн нь төлбөрийг нүүрсээр хийж байгаа. Хэрэв санхүүжилтийг нэг л удаа гацаавал, өмнө нь нийлүүлэгдсэн бүх нүүрсний төлбөрийн 20 хувийг торгууль, алдангид өг гэх заалт оруулсан. Аймшигтай байгаа биз дээ. Та нар төсөө л дөө. Захиалагч нь хяналтаа тавиад гүйцэтгэгч нь гүйцэтгэлээ хангалтгүй хийвэл торгууль алданги тооцдог. Гэтэл эсрэгээрээ гүйцэтгэгч нь захиалагчдаа шахалт үзүүлдэг ийм гэрээ дэлхийд байхгүй. Үнэхээр ийм гэрээ байгуулах чадвартай юм бол Бодь компанийн Д.Баясгаланг гадагшаа явуулж Монгол Улсын өмнөөс гэрээ байгуулуулмаар байна. Гуравхан компанийн төлөөлөл сууж байгаад улсын нууцад хамруулах гэрээ байгуулчихсан байхад төрийн өндөрлөгүүд нь мэдээгүй сууж.

-Улсын нууцад хамруулсан гэрээг төрийн гурван өндөрлөг мэдэхгүй байх нь боломжтой гэж үү?

-Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж дээр үндэслэсэн гэрээ. Тухайн үеийн ҮАБЗ-ийн даргын шахалтаар буюу Х.Баттулгын шахалтаар хийгдсэн. Гарын үсэг зурсан гишүүд гэвэл тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар байсан. Тийм учраас одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан “Таныг хулгай дээрэмд орооцолдсон гэж бодохгүй байна. Тиймээс оффтейк гэрээгээ ил болго” хэмээн шахалт үзүүлсэн. Хоёрдугаарт, Засгийн газрын бяр нь хүрэхгүй юм байна. Тиймээс “Хяналтын ерөнхий сонсгол хийлгэх талаар хэдэн гишүүний гарын үсэг цуглуулж, гадаа залуучууд босч байж оффтейк гэрээнүүд ил болсон. Монгол Улсын түүхэнд сүүлийн үед Ерөнхийлөгч нь ҮАБЗ-өө баздаг. Зөвлөл дээрээ аж ахуйн шинжтэй томоохон уул уурхайн орд, мөнгө, төслийг бүгдийг нь өөртөө авч, нууцад оруулаад явдаг жишиг тогтох биш төгөлдөршсөн байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Бидний мэдэж байгаачлан ЖДҮ, Концесс, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хулгай, луйврын асуудлаас ч хэд дахин их мөнгө ҮАБЗ-ийн зөвлөмж дээр үндэслэн улсын нууц гэх дардсын дор дарагдаж байна. Өнөөдрийг хүртэл манай улс парламентын засаглалтай биш, Ерөнхийлөгчийн засаглалтай байна. Хуулийн байгууллагуудын бүх эрх мэдэл Ерөнхийлөгч дээр байсаар ирсэн. Хөрөнгө мөнгөний эрх мэдэл ч хэнд байсан нь нууц гэрээнүүдийг ил болгосноор тодорхой болж байна. Хамгийн том бизнес эрхлэгчид нь Ерөнхийлөгч дээр хадаг барьж очдог. Сахал Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээр гүйж очоод бүгдийг нь нууцад оруулсан. Эрдэнэтийн асуудлыг ч нууцад хамруулсан шүү дээ. Цаашид ч хэн нэгэн нөлөө бүхий бизнес эрхлэгч төрийн тэргүүнүүдэд нөлөөлөх боломжтой гэсэн үг. Тиймээс бид тогтолцооны өөрчлөлт хийж сонгодог парламентын засаглал руу явахаас өөр аргагүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Төр оролцсон том дүнтэй хулгайг илрүүлэхэд зохион байгуулсан сонсгол нь жулдлаа DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-УИХ-аас нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн дунд нээлттэй сонсгол зохион байгууллаа. Нээлттэй сонсголын үйл явцыг та хэрхэн дүгнэж байна?

-Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол эхнээсээ бужигнаантай эхэлсэн. Тус сонсголд оролцохоор ирсэн иргэд бухимдаж “Сонсголд оролцогчдыг хэд хэдэн танхимд хуваасан”, “Дарга нар нэг өрөөнд цугларсан”, “Иргэдийн оролцоог огт хангасангүй” гэх зэргээр тус арга хэмжээний зохион байгуулалттай холбоотой шүүмжлэл гарсан тул хэсэг завсарлаад 13:00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлсэн.

Ийм сонсгол урьд өмнө ганц хоёр удаа хийсэн төдий болохоор одоохондоо хүссэн үр дүн авчирч чадсангүй. Хэвлэл мэдээллээр явж буй мэдээллийн хүрээнд л бужигнаад өнгөрлөө. Эрх баригчид нь иргэдээ сонссон дүр эсгэсэн, ямар ч ач холбогдолгүй шахам сонсгол болсон гэж дүгнэж байна. Учир нь УИХ-ын гишүүдээс цөөн хүн оролцсон. Монгол Улсын түүхэнд байгаагүй данхар төрөөс хэдхэн сайд, тэр бүү хэл, төрийн агентлагуудынх нь дарга нар үзэгдсэн болоод газар, хэлтсийн даргаа үлдээгээд явсан. Тиймээс сонсголд оролцсон хүмүүсийн асуулт хариултгүй үлдэж байна лээ. Эрх баригчдын зүгээс өгч буй хариулт ч бүрхэг, хоёрдмол утга санаатай, тэр бүү хэл басамжилсан, дорд үзсэн өнгө аяс нэвт ханхалж байсныг нуугаад яахав.

-Сонсголд талуудын оролцоог бүрэн хангаж чадав уу?

-Тус сонсголын зохион байгуулалтыг хариуцсан УИХ-ын тамгын газрын албан хаагчид бүх оролцоог хангахын төлөө ажилласан нь анзаарагдаж байсан. Гэвч жагсагчдын зүгээс тэс өөр байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Миний хувьд “Бодь-Интернэшнл” ХХК болон М-Си-Эс группийн удирдлагаас илтгэл тавихыг хүлээж байсан. Харамсалтай нь ийм илтгэл тавигдсангүй. Нөгөө л эрх баригчдын улиг болсон хэдэн тоо баримт ярьж, “нүүрсний хулгай” гэх асуудлаа тойрч “давхисан”, тодорхой ямар нэгэн шийдэлд хүрэх нь бүү хэл тус асуудлыг нийтэд ойлгомжтой тайлбарлаж ч чадсангүй.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Чинзориг, Т.Доржханд нар тус сонсголыг дуусан дуустал идэвхтэй оролцсон гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй байх.

-Ер нь иргэдийн дунд ийм нээлттэй сонсгол явуулсан нь ямар ач холбогдолтой юм бэ. Үнэхээр нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхэд энэ сонсгол дэмжлэг болж чадах уу?

-Уул нь ерөнхий хяналтын сонсгол бол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн нэг. Гэвч одоохондоо ач холбогдол багатай санагдсан. Миний хувьд, ийм том дүнтэй төр оролцсон хулгайг илрүүлэхэд УИХ-аас зохион байгуулж буй сонсгол жулдаж байсан.

-Нээлттэй сонсгол зохион байгуулснаар нүүрсний хулгайч нарыг шууд зарлах, илчлэх боломжийг бүрдүүлж чадсан болов уу?

-Огт үгүй гэж хэлье. Хууль хяналтынхан олон хүний асуултад “шалгаж байгаа хэргийн талаар ярих ёсгүй” гэдэг ганц үгээр ам таглаж байсан. Тиймээс би тэдэнд хоёр зөвлөгөө өгсөн. Нэгдүгээрт, “Эрх мэдэл, нууц хоёр сүлбэлдэж ард түмний өмч гэж энхрийлсэн төрийн өмч дээр сандайлсан учраас ийм хэрэг гарсан. Та нар хаа хамаагүй хоёр компанийн мөргөцгийн маргааныг шалгах шаардлагагүй, олон мянган жолооч нарыг шалгах шаардлагагүй. Тиймээс эрх мэдэл хэнд байсныг шалга, нууц гэрээ хэн үзэглэснийг шалга, төрийн өмч дээр хэн сандайлсныг шалга. Энэ хэргийн гол буруутныг сүүлийн зургаан жил хэт олонх болсон МАН-ын удирдлага дотроос хай” гэж хэлсэн.

Хоёрдугаарт, “Надад 2012 оноос хойш нүүрсний дэлхийн зах зээл дээрх ханшийн судалгаа байна. Эндээс харвал 2012-2016 онуудад 30 орчим ам.доллар болж унасан үед нууц гэрээ хийх битгий хэл нүүрс сонирхох бизнесмэн цөөрсөн. Харин 2021 оноос 300-400 ам.долларт хүрсэн үеийг онил. Энэ үед нууц гэрээнүүд хийгдсэн байх учиртай” гэж тодруулсан.

-Нүүрсний хулгайд холбогдолтой гэх 17 хүний нэрийг зарлаад байна.Эдгээрийг нэр хэр бодитой гэж харж байна?

-Би дээр хэлсэн, нүүрсний хулгайд холбогдолтой гэж зарласан 17 хүн дотор эрх мэдлээс хол хүн байна, нууц гэрээнд огт хамаагүй хүн байна, төрийн өмчит компаниудтай огт холбоогүй хүмүүс байна. МАН-ын үед гарч буй жигшүүрт хэрэг хил даваад одоо дэлхий нийтийн сонорт хүрчихлээ. Эх орноосоо хулгай хийх нь хамгийн шившигт явдал юм. Хэрэв МАН ЖДҮ хулгайч нартаа хариуцлага тооцож чадсан бол ийм хэрэг гарахгүй байв. Хэрэв МАН Хөгжлийн банкны хулгайч нартаа хариуцлага тооцож чадсан бол ийм хэрэг гарахгүй байлаа. Оффтейк гэрээнүүдийг бүгдийг нь ил болго. Оффтейк гэрээ гэдэг нь компанийн үйлдвэрлэж хараахан амжаагүй байгаа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээ юм. Үүний гол утга санаа нь хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацаанд найдвартай санхүүжилт татах замаар бизнесийн тогтвортой байдлыг хангахад л чиглэгддэг.

-Өмнө нь ийм төрлийн гэрээг хэн хэн, хэзээ хийж байсан талаар мэдээлэл бий юү?

-Бүр 2011 онд сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор Сү.Батболдын Засгийн газар, ЗГХЭГ-ын дарга Чимэдийн Хүрэлбаатар нар ажиллаж байх үед “Эрдэнэс Таван толгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гөөр 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөр авч байсан. Мөн энэ үед анх 600 сая ам.долларын Евро бондыг босгож байсан түүхтэй.Монгол Улсын Засгийн газар 2008 оны улстөрчдийн амлалт сонгогч бүрд 1.5 сая төгрөг бэлнээр тараахын тулд “Эрдэнэс-Таван толгой”-н нэрээр 350 сая ам.доллар, “Оюу толгой”-н нэрээр 250 сая ам.доллар, “Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гээд нийтдээ нэг тэрбум ам.долларыг зээлж бэлэн мөнгө хэлбэрээр тарааж өнөөгийн эдийн засгийн хямрал, өрийн эх үүсвэрийг Монгол Улсын эдийн засаг нэн таатай үед тавьж байжээ.

-Энэ гэрээ яагаад ил болов?

-2022 оны есдүгээр сард ОУВС-гийн гаргасан тайланд маш тодорхой зарласан юм. Тэрхүү тайланд, “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай” гэсэн байсан.

-Оффтейк гэрээ байгуулснаар эдийн засагт учруулсан бодит хохирол юу байна?

-Нэгдүгээрт, дэлхийн зах зээлийн нүүрсний ханшаас хэд дахин бага үнээр гэрээ хийж, хэт өндөр үнээр бүтээн байгуулалт хийсэн. Хоёрдугаарт, бизнест шударга бус өрсөлдөөнийг төрийн нууцад оруулах замаар бий болгосон. Гуравдугаарт, дэлхий нийтэд ил болсноор манайхыг зорих гадаадын хөрөнгө оруулагчид үгүй болно. Түүнчлэн валютын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ өсөж иргэдийн амьдралд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд туйлын сөргөөр нөлөөлөөд зогсохгүй гадаад өрийн дарамтыг улам их болгосон.Оффтейк гэрээний хохирол нэг хоёр биш арван жилээр яригдаж, ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд асар их сөрөг нөлөө үзүүлнэ.

-Ер нь цаашид нүүрсний болоод бусад төрлийн хулгай гаргахгүй байхын тулд юу хийх ёстой вэ?

-Эрх мэдлийг улс төрийн аль нэг нэг хүчинд хэт ихээр бүү өг, хяналтгүй болдог юм. Төрийн нууцыг аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгддэг гэрээнд бүү тавь, завхрал гардаг юм. Төрийн өмчийг цүнх баригчдаар бүү удирдуул, улсын чинь эдийн засаг дампуурдаг юм. Тиймээс төрийн өмчит компаниудаа хараа хяналттай болго. Нийтэд нээлттэй болго. Хувьчил гэж хэлмээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын эмэгтэй гишүүд ХСҮТ-д ойрын үед ажиллана гэв DNN.mn

Хавдрын эмнэлгийн нүд халтирч, сэтгэл зүсэгдмээр нөхцөл байдлыг манай сонин олон удаагийн нийтлэлээрээ хөндөж байсан. Хавдар туссан иргэнтэй ч, хавдраас сэргийлээрэй гэсэн эмчийн ярилцлагыг, нөхцөл байдлын талаарх сэтгэл өвдөм сурвалжилгуудыг ч, хууль тогтоох байгууллагын гишүүд энэ чиглэлд ямар ажил хийж байгаа талаар ч нийтэлж байлаа. УИХ-ын чуулган дээр ХСҮТ-ийн нөхцөл байдал хүндэрч, ачааллаа дийлэхгүй байгаа талаар хөндсөн. УИХ-ын эмэгтэй гишүүд ХСҮТ дээр очиж ажиллах уриалгыг гаргаад байсан юм. Тэгвэл “Speak Out” булангийнхаа энэ удаагийн дугаарт “ХСҮТ-ийн эмнэлэгт очиж ажиллаж болох уу” хэмээх асуултад УИХ-ын эмэгтэй гишүүдээс хариулт авлаа.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Хавдар Судлалын Үндэсний төвд ойрын хугацаанд очиж ажиллахаар төлөвлөөд байна. Би 2021 аравдугаар сарын 7-ны өдөр ХСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг болон төвийн нөхцөл байдалтай танилцсан. Үнэндээ 36 жилийн настай ХСҮТ-ийн сантехник, агааржуулалт, цахилгаан, цэвэрлэх байгууламж гээд асар их хөрөнгө шаардсан иж бүрэн засвар шаардлагатай байгаа. Би 2022 оны төсөвт ганц тэрбум төгрөг хөөцөлдсөөр байж суулган нэн шаардлагатай засварууд хийгдсэн. Ер нь би ХСҮТ-өөр олон удаа очиж байсан болохоор бодит байдлыг маш сайн мэднэ. Яагаад гэвэл С.Ламбаа гишүүнийг 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаанд зөвлөхөөр нь ажиллаж байсан. Тэр үед Хавдрын эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хөрөнгийг төсөвт суулгах, өргөтгөл шинээр барих, гадаадын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөөр хангах төсөл хэрэгжүүлэх, “Хавдрын эсрэг аян”-ыг орон даяар өрнүүлэх гээд маш их ажилд оролцож байсан.

Тэгээд 2012-2016 онд БГД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа ХСҮТ-ийн ачааллыг бага ч гэсэн бууруулах үүднээс БГД-т хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, “Хавдрын довтолгоон” цуврал товхимлуудыг гаргасан. Мөн хавдрын эрт илрүүлгийн үзлэг хийх “ЯВУУЛЫН АМБУЛАТОРИ АВТОБУС”-ыг иж бүрэн тоноглож дүүрэгтээ дөнгөж хүлээлгэн өглөө.

Ингэснээр Хавдрын эмнэлгийн ачаалал буурч, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, цаг, мөнгийг нь хэмнэж, болзошгүй эрсдэлээс хамгаалсан жишиг ажил болсон гэж бодож байна. Саяхан ХСҮТ-ээс холбогдон 2022 онд суулгасан нэг тэрбум төгрөгөөр шаардлагатай засваруудыг хийж дуусгасан талаарх баяртай мэдээг дуулгасан юм.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: -Дэмжилгүй яахав. Манай оронд хавдар гэх аймшигт өвчинд зовж шаналж, өнчрөл хагацал үзээгүй өрх гэр бүл ховорхон байх. Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө бизнес эрхэлж байсан учир нутаг орныхоо хавдраар өвчилсөн иргэдэд байнга дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн. Ер нь манай иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй учраас өвчнөө хүндрүүлж, эмчлэх аргагүй болгочихдог юм билээ. Тийм учраас 2020 онд сонгуульд нэр дэвших үеэрээ С.Одонтуяа гишүүнтэй хамтран “Хавдрын эсрэг довтолгоон” товхимлыг боловсруулж, олон зуун хувь хэвлэж, Баянхонгор аймгийн иргэдэд хүргэж, хавдрын эсрэг аян өрнүүлж байсан. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь нэн чухал гэдгийг ойлгосон учраас УИХ-ын гишүүнээр сонгогдоод Баянхонгор аймгийн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлж оношлоход нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмж, мобайл технологийн иж бүрдлээр нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хангах, автомашин, мотоцикл нийлүүлэх төслийг боловсруулж, 2021 оны төсөвт 802 сая төгрөг суулгаж, амжилттай хэрэгжүүлсэн. 2022 онд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаж дээрх төслөө үргэлжлүүлж байна. Цаашдаа Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын өвчлөлийг оношлох, эмчлэх, мэс засал хийх ажлыг өргөтгөх зорилгоор ХСҮТ-ийн эмч нартай хамтран төсөл боловсруулахаар зорьж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: -МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ, хавдар, зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний шинэ арга зүй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлнэ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж ард түмэндээ амласан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхээр зорин ажиллаж байна. 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд 707.776 иргэн хамрагдсан гэсэн судалгаа бий. Ер нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжууд нэлээд бий. Цаашид хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлуулах, Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээг Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн бий болгож үр дүнтэй, зөв зохион байгуулагдсан тогтвортой хяналтын тогтолцоог бий болгох, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Энэ тухайд хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: -Эмэгтэй гишүүд энэ асуудлаар ярилцаж байгаа, удахгүй уулзах байх аа. Хавдрын өвчлөлийн асуудал, эмнэлгийг өргөтгөх тухай, мөн оношилгоо болоод эмч нарыг чадавхжуулах талаар Байнгын хороон дээр байнга асуудал тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Яагаад ганц эмэгтэй гишүүд гэж. Эрчүүд нь нүүрсний хулгай гээд бид болохоор өвчин зовлон, хүчирхийлэлтэй нүүр тулна гэж үү.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг гишүүдийн хамт санаачилсан. I, II, III эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь үнэ төлбөргүй хавдрын оношилгоо, үйлчилгээ хийх боломжийг бүрдүүлж ажилласан. Миний хувьд ХСҮТ-д ойр ойрхон очиж ажилладаг. Ойрын хугацаанд очиж ажиллахаар ажлын төлөвлөгөөндөө оруулсан. Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт орж, 40-50 насныхан буюу ид хийж бүтээх насандаа хавдраар өвчилж байна. ХСҮТ өнөөдөр ачааллаа дийлэхгүй, үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь хүүхэд, залуучууд байгаа нь аюулын харанга дэлдсэний илрэл юм. Жилд 120-130 хүүхэд хорт хавдраар оношлогдож байгаад ээж хүн, эмэгтэй хүний хувьд сэтгэл эмзэглэж явдаг. Миний хувьд хорт хавдартай холбоотой асуудлыг дан ганц Эрүүл мэндийн яам бус салбар бүрт цогцоор нь авч үзэж, УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэдгийг хөндсөөр ирсэн. Хорт хавдрыг эмчлүүлэхэд иргэдэд санхүүгийн бэрхшээл тулгарч, өрхийн орлогод хүндээр тусдаг. Тиймээс иргэд хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөг зарцуулж байгаа энэ үед эрүүл мэндийн даатгалын санхүүжилт хамгийн гол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Х.Баттулгын үед хийснээс ч том хэмжээний оффтейк гэрээг МАН-ынхан байгуулсан DNN.mn

УИХын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-“Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн иргэд төв талбайд эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд арав гаруй хонож байна. Та өрнөөд байгаа үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Нүүрстэй холбоотой жагсаал, цуглаан яг л өрнөх ёстой цагтаа өрнөлөө гэж харж байна. Арай эрт эхлүүлэх ёстой байсан ч байж магадгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэс таван толгой компанид нүүрсний тээврийн хулгай, оффтейк гэрээний хулгай, нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой хулгай явагдаж байгаа талаар байнга ярьсаар ирсэн. Эрдэнэс таван толгой компанийн захирал Б.Ганхуяг Монголын төрийг худалдаад авчихсан. Монголын бүх том дарга нарт гэрээ маягаар авлига өгчихсөн байсан учраас намайг хоёр ч удаа цагдаад өгсөн. Тэрээр “Манай компани ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй. Ариухан, цэвэрхэн компани” хэмээн өөрсдийгөө өмгөөлж байсан. Өнгөрсөн хугацаанд ЭТТ компанийн хулгай луйвартай холбоотойгоор 10 гаруй удаа УИХ-ын чуулган дээр үг хэлж байсан. Тэр ч бүү хэл төв талбайд гарч жагсаал хийж иргэдэд энэ талаар сануулж байсан. Харамсалтай нь тухайн үед хүмүүс миний хэлээд байгаа асуудлыг төдийлөн сайн ойлгож, ийшээ анхаарал хандуулахгүй байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчдын хоорондын зодооноос үүдэн нүүрсний хулгайн асуудал олны анхаарлын төвд орлоо.

Хэрэв эрх баригчид хоорондоо эвтэй байсан бол ЭТТ-н асуудал ингэж иргэдийн анхаарлын төвд орохгүй байсан. Бүр асуудлыг намжааж, нам дарах байсан байх. Тиймээс өвлийн хүйтнийг үл ажран төв талбайд шударга ёсыг шаардаж байгаа иргэдийн жагсаалыг миний хувьд дэмжиж байгаа. Гэхдээ энэ жагсаал эрх баригчдын хоорондын зодоон намжмал байдалд шилжих үед алга болчихвий гэж санаа зовж байна. Битгий ийм зүйл болоосой гэж хүсч байна.

-Эрх баригчдын хоорондын зодоон гэдгийг тодруулж хэлбэл, хэн хэнтэй юунаас болж зөрчилдөж байна гэж ойлгох вэ. Ямар асуудлаас болж тэдний эрх ашиг хөндөгдөж байна вэ?

-Намын дотоод эрх мэдлийн хуваарилалтаас болоод энэ асуудал гарч ирсэн болов уу хэмээн таамаглаж байна. Нүүрстэй холбоотой гурван төрлийн хулгай бий. Нэгдүгээрт, тээврийн хулгай. Өөрөөр хэлбэл, нүүрсний уурхайн амаас нэг тонн нь 60-70 ам.доллараар зарагддаг. Гэтэл дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрсний ханш нэг тонн 600 ам.долларт хүрчихээд байдаг. Тиймээс энэ зөрүүг хэрхэн хулгайлж болох талаар албан тушаалтнууд бодож байгаад Цагаанхад- Ганцмодны хоорондох тээвэрт өндөр үнэ тогтоох замаар хулгайлахаар хоорондоо тохиролцсон.

Үүнийгээ ч хийсэн. Өмнө нь 29 километр газарт гурван сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол 120 сая төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, таныг “Төв талбайгаас Найрамдал хүрэх газарт 120 сая төгрөгөөр гэрээ нүүлгэ” гэвэл та зөвшөөрөх үү. Гэтэл ийм л юм болсон. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд шатахууны үнэ өссөн нь үнэн боловч тээврийн зардал 3-120 сая төгрөг болж өсөхөөр хэмжээнд очоогүй. Гэтэл яагаад ийм өндөр үнээр тээвэрлэх болов гэдэг нь сонирхолтой санагдах байх. Нүүрсийг худалдаж авах эрэлт хэрэгцээ их, үнэ нь өндөр болчихсон байхад уурхайн аман дээрээс тонныг нь 60-70 ам.доллараар авах гэрээ байгуулж, хилийн цаана хүрэх тээврийн мөнгөө шингээж ашгаа хилийн цаана хувааж авдаг болсон. Гашуунсухайт боомт дээр 9000 ширхэг тээврийн хэрэгсэл тээвэр хийдэг. Үүний 8200 орчим нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын автомашин байдаг. Тиймээс БНХАУ-ын компанийн захирлууд тээвэр хийж байгаа 120 сая төгрөгийнхөө талыг нь авдаг. Талыг нь Монголын албан тушаалтанууд, хил гаааль, хуулийн байгууллагуудад шилжүүлдэг. ЭТТ компани энэ жил 10 сая тонн нүүрс тээвэрлэсэн гэж тооцвол 5-7 их наяд төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Хэрэв нүүрсээ бид уурхайн аман дээрээс дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа шиг өндөр үнээр буюу тонныг нь 300 ам.доллараар зарсан бол ЭТТ компани ашигтай ажиллаж, улсын төсвийн орлого нэмэгдэж, иргэд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх байсан. Харамсалтай нь хэдхэн эрх мэдэлтэй албан тушаалтнууд ЭТТ буюу нүүрсний баялаг дээр эзэн сууж хулгайлсан.

-Ганцхан тээврийн үнийн зөрүүг хувааж баяжсан, хулгайлсан гэвэл өрөөсгөл болох байх л даа. Нүүрс хулгайлах арга замууд нь таны хэлснээр хэд хэдэн төрөл байх шиг байна?

-Тийм л дээ. Хулгай дээр хэлсэнчлэн олон янз. Хоёрдугаар төрлийн хулгай бол оффтейк гэрээтэй холбогдоно. ЭТТ компанитай холбоотой 10 гаруй оффтейк гэрээ байгуулагдсан. Үүнээс 7-8 нь 2022 онд байгуулагдсан гэрээ байгаа. Түүнчлэн төмөр замтай холбоотой дөрвөн оффтейк гэрээ байгаагийн хоёр нь өмнө нь байгуулагдсан бол, сүүлд хоёр гэрээ нууцаар байгуулсан байсныг Засгийн газраас зарласан. Эдгээр гэрээнүүд дандаа хоёр дахин үнэ нэмэх зарчмаар явсан гэрээнүүд байгаа.

Тухайлбал, “Таван толгой Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ТЭЗҮ-д дурдагдсанаар анх нэг тэрбум 68 сая ам.доллар шаардлагатай гэснийг 2020 онд оруулсан өөрчлөлтөөр ТЭЗҮ-ийн тодотголд заасны дагуу 213 сая ам.доллар нэмэх шаардлагатай хэмээн өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, нэг километр төмөр зам 4.5 сая ам.доллараар барих оффтейк гэрээ байгуулсан.

Нэг ёсондоо километрийг нь хоёр сая ам.доллараар барьсан замаа 4.5 сая ам.доллар болгож гэрээ байгуулсан. Үүгээр зогсохгүй уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 60 ам.доллараар авч хилийн цаана 300 орчим ам.доллараар зарах буюу хэд дахин өндөр үнээр зарах боломжтой гэрээ хийсэн. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй том луйвар. Ийм учраас ЭТТ компанитай оффтейк гэрээг байгуулах санаачилга гаргасан, түүнийг нь дэмжиж гарын үсэг зурсан хүмүүүсийн амаар нь гартал авлига өгсөн байх боломжтой хэмээн хардаж байгаа.

Эцэст нь нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой хулгайд УИХ-ын гишүүд, сайд дарга нар, хуулийнхан, өндөр албан тушаалтай хүмүүс холбогдоно. Тэд ЭТТ компанийн захирал Б.Ганхуяг дээр хадаг сүүтэй очиж “100-500 мянган тонн нүүрс худалдах гэрээнд гарын үсэг зураад өгөөч. Би тонн тутамд нь 2-5 ам. доллар авмаар байна” гэдэг асуудал тавьдаг. Тухайлбал, 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ойролцоогоор 100 орчим сая тонн нүүрс гаргачихсан гэж тооцвол хамгийн багадаа 300-400 сая ам.долларын авлигын асуудал энд хөндөгдөнө. Гэрээ байгуулж өгөөд БНХАУ-ын талаас мөнгө авдаг. Ийм гурван төрлийн хулгай, луйвар ЭТТ компанид үүсээд байгаа юм. Эцэст нь энэ бүх хулгай луйвар БНХАУ-тай холбогддог. БНХАУ-ын төрийн өмчийн компани Комминуст намынхаа дор байдаг учраас удирдлагууд нь гаргасан зардалтайгаа холбоотой бүх тайлангаа намдаа тайлагнадаг. Тэд Монголын албан тушаалтнуудад хэдэн төгрөг өгснөө тайлагнадаг. Тиймээс ЭТТ компанитай холбоотой хулгай луйвар хийсэн хүмүүсийн асуудал тун удахгүй ил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өчигдөр холбогдох байгууллагуудаас нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлалаа. Нэрсээс харахад Ардчилсан намаас ч нэлээд хүний нэр харагдаж байна.Зарласан нэрсийг хэр бодитой гэж бодож байна?

-Оффтейк гэрээний тухайд цэвэр Х.Баттулгатай холбоотой. Энэ асуудал дээр Х.Баттулгыг өмгөөлж хамгаалаад байх юм алга. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга оффтейк гэрээгээр дамжуулж хулгай хийж болдог гэдгийг МАН-ынханд зааж өгөөд явсан. Түүнийг суудлаасаа буусны дараа Х.Баттулгын үед байгуулснаас ч том хэмжээний оффтейк гэрээг МАН-ынхан байгуулсан. 2012-2016 онд Ардчилсан намыг засаг барьж байх үед С зөвшөөрлийг хэн ч тоодоггүй, хил гаргадаг зөвшөөрөл байсан. Гэтэл 2016 оноос хойш үүнийг авлигын хэрэгсэл болгосон. Өөрөөр хэлбэл, С зөвшөөрлийг хил дээр хүнд суртал үүсгэх хэрэгсэл болгож, уг зөвшөөрлийг авахын тулд хоёр сая төгрөгийн авлига өгдөг болгосон. Ингээд түүнийгээ өөрсдийнхөө хүмүүст өгдөг болгосон. Цагаан хад- Ганц мод боомтын хооронд 2012-1016 онд гурван сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Энэ үед нүүрсний бизнест оролцож авлигад оролцож ашиг хүртэх боломж байхгүй. Тэр үед нүүрсний үнэ тонн нь 27 ам.доллар байсан. Тийм учраас гэрээтэй холбоотой авлигын асуудал яригддаггүй, явдаггүй байж. Гэтэл 2016 оноос хойш МАН-ынхан өөрсдийн зодооны хэрэгсэл болсон нүүрсний хулгайг Ардчилсан нам руу түлхээд өөрсдөө цэвэрхэн хоцрох оролдлого хийж байна. Наанаа хэдхэн хүний нэр зарлаж жинхэнэ хулгайчид нь тэдний ард үлдэхээр санаархаж байгаа бол над мэтийн хүний амыг таглаж чадахгүй гэдгийг эрх баригчдад сануулъя. Та нар шударгаар нэрийг нь зарлаж чадахгүй байгаа бол сөрөг хүчнийхэнд зарлах боломж хангалттай бий.

-Гэхдээ оффтейк гэрээ байгуулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр байгуулах боломжтой гэсэн шүү дээ. Ингээд бодохоор одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар нүүрсний хулгайчдыг хэн гэдгийг хайгаад байх боломжтой юм уу?

-Оффтейк гэрээний асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдвэрлэсэн эсэх талаар материал, бичиг баримт алга. Эдгээр гэрээг хэний санаачилгаар төрийн нууцад хамруулахаар болсон, ямар албан тоотоор гэх мэт мэдээллүүд одоогоор ил болоогүй байна. Хэн үүнийг санаачилсан нь дараагийн асуудал. Хэрэв нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдсэн бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав гурвуулаа гарын үсэг зурж зөвшөөрсөн байж гэмээнэ албажиж, шийдвэр нь хүчинтэй болдог. Тийм учраас хулгай, луйврын асуудал явагдаж байхад дуугүй суугаад гарын үсэг зурсан бол ҮАБЗ-ийн гишүүд асуудалтай л гэсэн үг.

-Манай улс байгалийн баялгаар арвин. Нүүрс бол зөвхөн нэг төрөл нь. Тэгэхээр бусад төрлийн байгалийн баялаг дээр ийм төрлийн хулгай гараагүй гэх баталгаа байна уу. Цаашид гаргахгүйн тулд тогтолцооны ямар өөрчлөлт хийх нь зүйтэй вэ?

-Хулгай луйвар гарвал төрийн өмчит компаниудаас л хайх хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудад УИХ-ын гишүүний цүнх барьж байсан, сонгуулийн менежерээр нь ажиллаж байсан хүмүүс томилогддог. Тэд төрийн өмчийн компанид хоноцын сэтгэлээр хандаж хоосруулдаг, цөлөмдөг, дампууруулдаг, шамшигдуулдаг.Тиймээс төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, олон нийтийн хяналтад оруулах нь хамгийн чухал байна. Хоёрдугаарт, ийм хяналтыг бий болгоход тогтолцооны өөрчлөлтийг айхтар хийх шаардлага байхгүй. Ерөнхий сайдын хэлээд байгаа сонгуулийн системийг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудал нүүрсний хулгайд яг ямар хамаатай юм бэ. Ингэж өөрсдийн дотоод хэрүүл зодооноо бусад зүйлд нялзаадаг байж болохгүй. Харин тогтолцооны өөрчлөлт гэхээс илүүтэй иргэдийг төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх замаар УИХ-ын гишүүдийн тоог тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, тэр нь гурван оронтой тооноос ихгүй буюу 99 дотор байх, сонгогчдын санал гээгддэггүй холимог тогтолцоотой болох зэрэг асуудлууд байж болох юм. Гэхдээ нүүрсний хулгай одоогийн тогтолцооноос болж гарсан уу гэвэл үгүй л байхгүй юу.

-Шүүхийн шийдвэрээр нүүрсний хулгайчдыг эцэслэж, хариуцлага хүлээлгэж чадах болов уу. Эсвэл хэсэг хугацааны дуулиан болоод замхрах уу?

-Нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүс хууль шүүхийнхэнд авлига өгч байгаад хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлчихнэ хэмээн бодож байж магад. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Тийм амархан зүйл хаана ч байхгүй. Хоёрдугаарт, алдагдсан боломжийг тэднээс нэхэх хэрэгтэй. Нүүрсний хулгай анх 40 их наядаар яригдаж байсан, одоо 40 тэрбум төгрөгийн ч хохирол төлүүлэхгүй байх магадлалтай болчихлоо. Ийм байдалд хүрвэл жагсагчдын уур бухимдал дээд цэгтээ хүрнэ. Тиймээс хулгайчдаа нэрлэж, алдагдсан боломжийг тодорхой зөв тооцоолох тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй.

Монгол Улсын нийт иргэдийн өмнө алдагдсан боломжийг заавал нөхөн тооцож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Б.Саранчимэг: Ил тод байдлыг хуульчлан мөрдүүлж байж авлига, хулгайг бууруулна DNN.mn

Эрдэнэс Таван толгой ХК-ийг тойрсон “нүүрсний хулгай” хэмээн нэрлэгдэж буй асуудал улс төр, эдийн засгийн халуун сэдэв болоод байна. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэгийн байр суурийг тодрууллаа.


-Нүүрсний хулгайн асуудал ингэж ужгирсан гол шалтгаан таны бодлоор юу вэ?

-Том дүр зургаар нь харвал манай улсын эдийн засагт төрийн өмчит компаниудын эзлэх байр суурь маш өндөр байна. Томоохон уул уурхайн ордуудад суурилсан төрийн өмчит компаниудыг дагасан авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байгаа нь Монгол Улс төдийгүй байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнуудын нийтлэг асуудал буюу “Баялгийн хараал” гэдэг.

АНУ-ын Олон улс дамнасан авлигын хэргүүдийг мөрдөн шалгах байгууллагын мэдээллээс үзвэл дэлхий даяарх авлигын хэргийн дөрөвний нэг орчим хувь нь уул уурхай, газрын тосны салбарт, тэр дундаа дийлэнх нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна. хүмүүс

Үүний гол шалтгаан нь манайхтай адил хөгжиж буй улс орнуудад компаниудын засаглалын чадавх буюу ил тод нээлттэй, үр дүнтэй удирдлага, хяналтын тогтолцоо бэхжээгүй байдагтай холбоотой. Одоо шинэчлэгдсэн Улсын бүртгэлийн хуулийн дагуу нийт аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 50 хувь нь эцсийн өмчлөгчөө бүртгүүлсэн байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, тэр тусмаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэлгэрэнгүй тайлагнадаг болгож хуульчилбал уул уурхай дагасан албан тушаал, авлигын хэрэг буурна. Товчхондоо бизнесийн зарчмаар ажиллаж төрд аль болох өндөр ногдол ашиг төвлөрүүлэх зорилготой төрийн өмчит уул уурхайн компаниудыг улстөрчид нөлөөлөлдөө байлгаж, олон нийтэд ил тод бус далд хувийн зорилгодоо ашиглах боломжтой явж ирсэн нь өнөөдрийн иргэдийг бухимдуулах, жагсах хэмжээнд асуудал хүндрэх шалтгаан болжээ гэж үзэж байна.

-Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх арга зам нь юу байх вэ?

-Стратегийн том ордууд нэгэнт төрийн мэдэлд, эсвэл төрийн оролцоотой байх тохиолдолд тэдний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нь хамгийн чухал. Зөвхөн төрийн өмчит гэлтгүй ерөөсөө ард түмний өмч болох ашигт малтмал, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх компанийн үйл ажиллагааг нийтэд ил тод болгох нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах гол арга зам юм гэдэг нь олон улсад батлагдсан.

“Яагаад гэвэл хүнгүй, харанхуй газар хулгай дээрэм их гардагтай адил хаалттай, нууцлаг орчинд л авлигын хэрэг илүү гардаг. Өнөөдрийн яригдаж буй “нүүрсний хулгай” гэх асуудал ч гэсэн олон нийт, төрийн холбогдох байгууллагуудын мэдээлэл ил тод бус, нууц байснаас үүдсэн гэж хэлж болох юм.”

Тиймээс байгалийн баялгийг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагаанд ил тод байдлыг системтэйгээр хэвшүүлэхийн тулд яригдаад хэдэн жилийн нүүр үзсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг даруй батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мэдээж хэрэг ганц энэ хуулийг батлаад бүх зүйл сайхан болчихгүй ч маш олон зүйлийг энэ хуулиар өөрчлөх боломжтой.

-Ийм хууль байдаг хэрэг үү, эсвэл та шинээр санаачилж байгаа юм уу?

-Миний хувьд УИХ-д сонгогдсон цагаасаа Их хуралд байгаль орчны асуудалд илүүтэй анхаарч, ногоон хөгжлийн асуудлыг хөндөж ирсэн. Одоо Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд ч уул уурхайн салбарын ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлтийн асуудал хамаардаг. Өнгөрсөн сард “Олборлох үйлдвэлэлийн ил тод байдлын санаачилга” болон “Нээлттэй өмчлөл” ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчдийн хүлээж авч уулзаж энэ асуудлаар хамтарч ажиллахаар ярилцсан. Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон олон улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд ийм хууль байх ёстой юм байна гэдэг санал хэдэн жилийн өмнө анх гарч Уул уурхайн яаманд боловсруулж эхэлсэн байдаг юм. Уг ажлыг энэ онд ХЗДХЯ-нд шилжүүлсэн. Учир нь энэ бол зүгээр нэг олон улсын санаачилгатай холбоотой биш, зөвхөн ашигт малтмалын салбарын асуудал ч биш харин эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх замаар авлигыг бууруулж сайн засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хууль юм байна гэж үзсэн хэрэг. Сар орчмын өмнө ХЗДХЯ-наас авсан мэдээллээр бол бидний ярьж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан, энэ ондоо багтаан УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа юм билээ. УИХ-ын дарга ч энэ чиглэлээр шуурхай ажиллах үүрэг чиглэл өгсөн гэж ойлгосон.

Миний хувьд Засгийн газар хууль, журмын дагуу өргөн бариад оруулаад ирвэл УИХ дээр уг хуулийг чанартай хэлэлцэн батлуулахын төлөө ажиллах бодолтой байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөлтэй уулзаж санал солилцоход цөөнгүй олон улсын байгууллага ийм хууль гаргах нь зүйтэй гэж зөвлөдөг тухай ярьж байсан. Америк, Англи, Канад, Нигери, Либери гэх мэт улсуудад төстэй хуулиуд байдаг юм билээ.

-Энэ хуулиар яг юуг яаж зохицуулах вэ?

-Одоогоор зөвхөн хуулийг боловсруулах үеийн төслийн мэдээлэлтэй байна. Энэ хуулийн гол зорилго нь олборлох буюу уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбар нэмээд ургамал, амьтны нөөцийг эзэмшиж ашиглахтай холбоотой тусгай зөвшөөрөл, татвар, төлбөр, хураамж, олон нийт болон орон нутгийн оролцоо, байгаль орчны нөлөөлөл, гэрээ хэлцлүүд, борлуулалт, тээвэрлэлт гэх мэт бүх төрлийн мэдээллийг нийтэд ил тод болгох юм. Үүнийг дагаад мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн ил тод болгох эрх, үүрэгтэй байх вэ, зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ гэх мэт асуудлыг ч нарийвчлан зохицуулах шаардлага гарна.

“Онцлон дурдахад, олборлох салбарт зөвхөн хайгуул, ашиглалт төдийгүй туслан гүйцэтгэх, борлуулалт зуучлал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудын эцсийн өмчлөгчдийг тодорхойлж хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд ил тод мэдээлдэг болох асуудал уг хуульд тусах ёстой гэж бодож байна.”

-Эцсийн өмчлөгч гэдгийг бага зэрэг тодруулж өгнө үү?

Эцсийн өмчлөгч гэдэг нь компанийн бүртгэл, гэрчилгээн дээрх нэр төдий биш, магадгүй тэнд нэр бичигдсэн хүмүүсээр дамжуулан тухайн компанийн үйл ажиллагааг жинхнээсээ ард нь удирдан чиглүүлж, ашиг орлого хүртэж байгаа цаад эздийг хэлж байгаа юм. Хууль зүйн хувьд ихээхэн нарийн тодорхойлолтууд бий. Манай улсын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг цөөнгүй хуульд энэ ойлголт суусан байгаа.

Ер нь дэлхий даяарх эрдэс баялгийн салбартай холбоотой авлигын хэргүүдийг авч үзэхэд 70 гаруй хувь нь эцсийн өмчлөгч нь далд, нууцлаг компаниудаар дамждаг гэдэг судалгаа бий. Эдгээр нууцлаг өмчлөлийн цаана улстөрчид, эрх мэдэлтнүүд байх явдал түгээмэл учраас эцсийн өмчлөгдийг ил болгож байж авлигад хяналт тавих боломжтой болно гэж үздэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг нэн даруй УИХ-д өргөн барих ёстой DNN.mn

Хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Манай улс сонгуулийн тогтолцоогоо хэрхэн яаж өөрчлөх хэрэгтэй вэ?

-Монгол Улс шиг хоёр том гүрний дунд оршдог улсын хувьд парламентын засаглалаа бэхжүүлэх нь туйлын чухал. Парламентын засаглалаас хэзээ ч буцаж, ухарч болохгүй. Гэхдээ парламентын засаглал юун дээр тогтдог, тулгуурладгийг бодох ёстой. Парламентын засаглалын хамгийн гол тулгуур нь парламентад суудалтай улс төрийн намууд байдаг. Гэтэл манай Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль дампуурчихсан байгаагаас болоод асуудлууд бугширч парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд шалан дээр уначихсан. Үүнээс үүдэн парламентад итгэх иргэдийн итгэл үгүй болж, УИХ-ын 76 гишүүнээ 76 хулгайч, дээрэмчин гэж хардаг болсон. Нөгөө талдаа дарга шүтдэг сэтгэлгээ манайд олон жил явсаар ирсэн. УИХ-ын 76 гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл, мандат авсан иргэн. Жирийн иргэдээс ялгаатай нь тодорхой тооны иргэдийг төлөөлж, Монгол Улсын нийтлэг эрх ашгийн өмнөөс дуугардаг, байр сууриа илэрхийлдэг, хууль батлан гаргадаг л хүмүүс. Гэтэл өөрсдийгөө 76 дарга хэмээн ойлгочихсон. Үүний урхагаар Засгийн газрын сайд нартайгаа эрх мэдэл булаацалддаг болсон. Энэ нь парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Ийм учраас тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой хэмээн харж байна.

-Яагаад Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй гэж?

-Хүн хийж үзээгүй, хүрч, авч үзээгүй зүйлээ хүсдэг л дээ. Гэхдээ бидэнд өөрсдөө туулж үзээгүй ч хүн төрөлхтний туулчихсан гашуун туршлага байна. Ялангуяа том гүрнүүдийн дунд оршиж байгаа манайх шиг улс орнууд ихэвчлэн парламентын засаглалыг сонгодог. Үүгээрээ би Ерөнхийлөгчийн засаглалыг муу гэж хэлэх гээд байгаа юм биш. Хөрш орнууд нь нэг хүнд, нэг намд төвлөрсөн тогтолцоотой байгаа тохиолдолд ардчиллын дархлаагаа бий болгохын тулд үүнээс зөрсөн тогтолцоог сонгодог. Тухайлбал, хамгийн сүүлд Казахстан улс Ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглал руу шилжих нь зүйтэй гэдгийг ярьж байна. Манай улсын тухайд авторитар дэглэмтэй буюу нэг улс төрийн нам, нэг хүнээс хэт хамаардаг орнуудын дунд оршиж байгаа учраас олноороо асуудлаа ярилцаж шийдэж байх нь зүйтэй хэмээн үздэг. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрвөл тухайн хүн ямар нэгэн байдлаар гадны нөлөөнд автах, худалдагдах гэх мэт эрсдэл өндөр. Тийм учраас түүхэн туршлагаар нотлогдсон парламентын засаглалтай байх эсэх асуудалд эргэлзэх шаардлагагүй. Ерөнхийлөгчийн засаглал зохих орондоо зохидог. Гэхдээ Монголд хэзээ ч зохихгүй.

-Тэгвэл нэн тэргүүнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь зүйтэй гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Сонгуулийн тогтолцоог нэн яаралтай өөрчлөх ёстой. Үгүй бол өнөөдрийн мажоратор тогтолцоотой байснаас үүдэн Сангийн сайд хэн болно, тэр нь аль тойргоос сонгогдсоноос шалтгаалаад тойрогтоо л их мөнгө зарцуулдаг. Тухайлбал, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Сангийн сайд болвол Увс аймгийн, Хэнтий аймгаас сонгогдвол Хэнтий аймагт зарцуулах хөрөнгө оруулалт, төсвийн мөнгөний хэмжээ нэмэгдсээр байдаг. Тэнд байгаа 2000-5000 иргэний л асуудлыг шийддэг. Гэтэл гурван сая монголчуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын шийдэл бодлого нь гардаггүй. Ийм байж болохгүй шүү дээ. Мөн жижиг мажоратор тогтолцоогоор сонгууль явуулснаар сонгогчдын саналыг худалдаж авахын тулд иргэдийг бүлэглэж мөнгө, гурил будаа, элдэв бэлэг сэлт тараадаг. Энэ сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр 2023 онд ээлжит бус сонгууль зарлаад ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Одоогийн 76 гишүүний нэрийг өөрчилж болох ч тогтолцоо нь хэвээр л байна. Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт иргэд, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан дараагийн ээлжнийхэн гарч ирэх л болно. Өнөөдөр МАН-тай өрсөлдөх мөнгөтэй хэн ч байхгүй. МАНнайман жил дараалан олонх болж, засгийн эрхийг авсан. Дээр нь ЖДҮ, концесс, нүүрс, Хөгжлийн банк гэх мэт олон хулгай гарлаа. Үүнийг дагаад эрх баригч намыг дагасан хэсэг үндсэндээ хамгийн баян байна. МАН-д үйлчилсэн бизнес эрхлэгчдийн бизнес хамгийн их томорсон, цэцэглэсэн. Бусад нь хаалгаа барьсан. Тиймээс мөнгөнөөс хамаарсан сонгуулийн тогтолцоог халах хэрэгтэй. Яагаад урлаг соёлын бүх одууд МАН-ын улстөрчдийг уухайлан дэмжсэн юм. Мөнгөний хэмжээндээ л байгаа ш дээ. Бусад нэр дэвшигчид МАН-ынхны нэр дэвшигчдийн өгч байгаа мөнгийг өгч чадахгүйд л учир нь байгаа юм. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр 2024 онд болох ээлжит сонгуулийг наашлуулаад, УИХ, Засгийн газрыг тараагаад ямар ч өөрчлөлт гарахгүй.

-Мажоратор тогтолцоогоор сонгууль явуулах боломжгүй юм бол холимог болон пропорциональ тогтолцооны алийг нь ашиглах нь манайд илүү тохиромжтой гэж?

-Үндсэн хуулийн Цэцээс холимог системийг ашиглах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ холимог системийн листийг намууд эрэмбэлдэг байж болохгүй. Иргэд эрэмбэлдэг байж болно. Түүнчлэн тойргуудыг томосгох ёстой. Өөрөөр хэлбэл, 3-5 сумыг нийлүүлээд нэг тойрог болгож байгаа нь мөнгөөр сонгогдох боломжийг олгоод байна. Ингэж сонгогдсон гишүүдийг иргэд мэддэггүй, таньдаггүй. Бүр “Ийм гишүүн байдаг юм уу” гээд байдаг. Жалганаас сонгогдсон гишүүн байгаа учраас иргэд мэддэггүй. Тиймээс тойргоо томосгож аймгуудыг нэг тойрог болгочихвол мөнгөтэй хүн мөнгө цацаад ч бүх сонгогчдыг худалдаж авч чадахгүй. Тиймээс энэ ситем рүү л явах ёстой. Мөн парламентын гишүүдийг дарга гэдэг ойлголтоос нь гаргачихвал, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд болохгүй зүйлгүй. Харин данхар төрийг бий болгоод байгаа яамдуудынхаа тоог цөөлөх хэрэгтэй. Монголд 21 сайд байгаад яах юм бэ. Түгжрэлийг шийддэг сайдтай улс манайхаас өөр байхгүй. Монгол Улс шиг оны шилдэг яам шалгаруулдаг улс дэлхийд байхгүй. Ийм ичгэвтэр, онигоотой зүйлээ өөрчил. Ийм жүжиг тавьдгаа болих хэрэгтэй.

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр бол хэд болгох нь зохимжтой вэ?

-Дэлхий нийтэд байдаг сонгогчийн тооноос парламентын гишүүний тоог хувилаад үзэхээр манай улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-140 байх нь зохимжтой. Дахин хэлэхэд, УИХ-ын гишүүдийн дарга гэдэг ойлголтыг хаа хаанаа бүр алга болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намууд хоорондоо том том байраараа өрсөлддөгөө болих хэрэгтэй. Монгол шиг улс төрийн намууд нь дороо кофе шоп ажиллуулаад, түрээслээд, компани аятай бизнес хийж ашиг олдог намтай орон дэлхийд байхгүй. Харин парламентад байгаа суудлын тооноос нь хамаарч төрийн байранд байлгаж өрөөг нь хуваарилдаг. Түүнчлэн намууд шилэн байж бие биедээ хяналт тавих боломжийг нь олгочих. Мөн улс төрийн намууд бүгд өөр өөр дүрэмтэй байгаа. Үүнийг нэг дүрэмтэй болгоё. Харин үзэл баримтлалаараа ялгардаг, өрсөлддөг байж болно. Парламентад суудалтай намуудын нэр хүнд энэ байдлаараа унасаар байвал Монгол төрийн дархлаа байхгүй болох нь. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр буюу суурь өөрчлөлтүүдээ хийхгүйгээр 2023 онд ээлжилт бус сонгууль явуулж, МАНмөнгөөрөө далайлгаж ялалт байгуулбал иргэд итгэхгүй. Иргэдийн амьдралыг туйлд нь хүргэчихээд гурав дахь удаагаа ялалт байгуулбал иргэд сонгуулийн үр дүнд итгэхгүй. Дахин долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдах эрсдэлтэй. Энэ бол аюултай. Том зургаараа манайд ардчилал, парламентын засаглал, УИХ, Засгийн газар хэрэггүй юм байна гэх ойлголт руу орно. Төр үнэгүйднэ. Монгол төрийн бодлого, алсын хараа өвлөгдөөд явах учиртай. Даанч эрх баригчидын байж байгаа царайг харахад юу хийхээ мэдрэхгүй, ойлгохгүй байгаа нь харагдаж байна.

-Таны хэлж байгаа өөрчлөлтүүдийг хийхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй юм байна. Эдгээр хуулиуд хаана очоод гацчихсан байна вэ?

-Миний хувьд Үндсэн хуулиа ойрхон ойрхон өөрчлөхийг огтоос дэмждэггүй. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явуулж болно гэх шийдвэрийг гаргачихсан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Тиймээс Сонгуулийн хуулиа өөрчлөх эрх УИХ-д байгаа. Нөгөө талдаа Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлаад явж байгаа юм билээ. Үнэхээр улс төрийн намууд болохоо больчихлоо гэж бодож, санаа нь зовж байгаа бол Ерөнхийлөгч уг хуулийг УИХ-д нэн даруй өргөн барих ёстой. Уг хууль батлагдвал, ээдрээтэй асуудлын зангилааг тайлах том реформ болно. Манайхан Улс төрийн намын тухай хуулийг урагшлуулдаггүй. Яг хэлэлцээд ирэхээр улс төрийн намууд өөр өөрсдийн явцуу эрх ашигтаа хүлэгдээд, лобби хийгээд асуудлыг унагадаг. Яаж ийм итгэлтэйгээр хэлж байна гэхээр өмнө нь миний бие энэ хуулийг өргөн бариад дэмжигдээгүй. Дээрээс нь төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг хуультай болох ёстой. Тэнгэр оройноосоо цэлмэдэг гэдэг дээ. Монголд доод түвшиндээ хариуцлага хүлээлгэж байгаа боловч Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргад хариуцлага тооцдоггүй. Тэдэнд хариуцлага тооцдог хүнгүй болчихлоо. Тийм учраас энэ хуулийг нэн даруй батлуулах ёстой гэж харж байна.

-УИХ,Засгийн газрын гишүүд өөрөө өөрсдөдөө хариуцлага тооцуулдаг байх хууль өргөн барина гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна?

-Намаас түдгэлзсэн байдгийнхаа хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, өргөн барих ёстой. Ерөнхийлөгч МАН-ын ч дарга биш, АН-ын ч дарга биш. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон тэдний төлөөлөл. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга байсан үеэ бүр мартах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Монгол Улсын нийтлэг эрх ашгийн үүднээс Улс төрийн намын тухай хууль болон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн тухай хуулийг нэн даруй УИХ-д өргөн барих ёстой. Ингээд иргэдтэйгээ нийлж УИХ-д шахалт үзүүлж нэн даруй батлуулах учиртай. Үүнийг хийхгүйгээр Монголын ардчилал бэржихгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: Өнөөдрийн нийгмийг сайжруулахын тулд МАН-ын санхүү, сонгуулийн системийг эрүүлжүүлэх ёстой DNN.mn

ТҮРҮҮЧ НЬ 2022.12.09-НЫ ДУГААРТ...

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцооны өөрчлөлтийг хийх талаараа мэдэгдсэн. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой болов уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн УИХ хийж чадахгүй. Одоогийн парламентын гишүүдэд тийм ёс зүй, чадамж байхгүй. Учир нь 2019 оны арваннэгдүгээр сард бидний хэсэг нөхөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн саналыг авч долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй нөхдүүд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдээсээ хоёрхон жилийн дотор ухарлаа. Өнгөрсөн 30 жилд байгаагүй маш их хүчтэй Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэд байгуулж өгсөн. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ хэн нэгний утсан хүүхэлдэй биш бол Үндсэн хуулиар асар их эрх мэдэлтэй болсон. Ард түмнээ төлөөлнө хэмээн 2020 онд МАН-аас сонгогдсон гишүүд дотроос одоогийн Засгийн газарт орж ажиллаж байгаа гишүүд анхнаасаа өөр зорилготой байсан. Тэд сайд болох, нийтийн мөнгөнд хуваарилалт хийх, төсвийн зарцуулалтад эзэн болох зорилготой байсан. Хоёрхон жилийн өмнө ҮХНӨ-өөр баталсан үзэл баримтлалаас буцсан этгээдүүдэд дахин Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийх ёс зүй, мэдлэг байхгүй. Тийм учраас болдог бол ард түмний хурлаа хийж одоогийн парламентыг тарааж, дахин сонгууль явуулмаар байна. Ингэхдээ мөнгөний сонгууль явуулахгүйгээр мэдлэг, чадвартай хүмүүсийг төрд оруулж ирж, шунал нь дийлддэггүй хүмүүсийг намаас нь цэвэрлэх хэрэгтэй.Гэхдээ улс төрийн намууд доторх сонгууль, санхүүжилтийг ил болгоогүй тохиолдолд түүгээр дамжин улс төрийн эрх мэдэлд очиж байгаа хүмүүс ялзарсан тогтолцоо, гажуудсан системийнхээ хүүхэлдэй л болно. Тиймээс эрх барьж байгаа МАН-аасаа эхлэх хэрэгтэй. МАН доторх сонгуулийн системийг, санхүүгийн системтэй нь ил болгосны дараа цаашаа цэвэршинэ. Бүгд жижиг том хулгайтай их бага хэмжээгээр холбоотой. Манай намын 2012, 2016, 2020 оны сонгуульд зарцуусан тэр их мөнгө хаанаас гарсан талаар нэг ч удаа тайлагнахгүй байгаа. Асар их мөнгөн дүн яригдана. Гэхдээ энэ мөнгөний хэмжээ дахин хуваарилагдаж байгаа газрын баялагтай холбоотой үнийн дүнгийн хажууд өчүүхэн зүйл. Манай улсын нийт ДНБ-ийг дөрвөн жилээр тооцоход 40 тэрбум ам.долларын дахин зарцуулалт дээр суух эрхийг сонгуулиар олж авч Сонгуулийн үр дүнд зөвхөн нийтийн баялгийг дахин хуваарилалт, төсвийн дахин хуваарилалт дээр очихын тулд 400-500 сая ам.долларыг аль ч нам бүлэглэл хаядаг болчихсон. Байдал энэ чигээрээ байвал 2024 оны сонгуулиар ч энэхүү байдал үргэлжилнэ. Тиймээс Төр нийтийн хамааралтай өмчийг дахин гаргаж, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхой болгох хэрэгтэй.

-Нийгэмд дуулиан болсон олон хэргүүд ил болдог. Харамсалтай нь хууль, хяналтын холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа гэх нэрийн дор замхруулдаг. Үүний нэг жишээ нь С.Зоригийн хэрэг. Тэгвэл нүүрсний гэх тодотголтой хулгайн асуудал богино хугацаанд шийдэгдэх болов уу. Эсвэл жинхэнэ хулгайчийг зарлахгүйгээр жижиг загас жараахайгаар туг тахиад өнгөрөх болов уу?

-Л.Оюун-Эрдэнэ үнэхээр шударга ёс тогтоохыг хүсч байвал өөрийнхөө хажууд байгаа хулгайчдаа, нам доторх хулгайчдаа, хулгай хийж байсан хүмүүсийг зайлуулчихвал түүнийг үнэхээр дэмжинэ. Гэхдээ үүнд хөндлөнгийн хяналт тавих хүмүүсийг оролцуулах сонирхол байдаггүй. Тийм учраас өөрсдөө үүнд холбоотой юм болов уу гэж боддог.

Хамгийн наад зах нь МАН дотор эргэлдэж байгаа хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилтийг ил болгохгүй байгаа. Хоёрдугаарт, улс төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн санхүүгээс нэг төгрөг ч болов хумсалсан бол зайлуулдаг процессыг хуульд яаралтай суулгаж өгөх хэрэгтэй. Ингээд бодохоор ЖДҮХС-гаас зээл авсан Д.Амарбаясгалан, Хөгжлийн банкны зээлийг цөлмөсөн УИХ-ын гишүүд, газрын хэвлийн баялгийг зөөхөд оролцсон, тэднийг хамгаалж шоронд ороход бэлэн залуус Л.Оюун-Эрдэнийн хажууд, гол дүрд тоглоод явж байна. Ийм тохиолдолд эд нар шударга ёсыг тогтоож чадахгүй болов уу. Хэрэв үнэхээр системийн, тогтолцооны өөрчлөлтийг зоригтой хийе гэвэл би өөрийн чадах хэмжээгээр туслахад бэлэн байна.

-Манай улсад Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төсөл хөтөлбөр одоогоор алга. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урьж байгаа. Энэ хэр бодитой үр дүнтэй ажил болох бол?

-Яг үнэндээ Монголын улстөрчдөд итгэх хүн байхгүй болчихлоо. Ялангуяа нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор дэлхий дахинд бид хулгайч гэдгээ зарлачихлаа. Энэ жагсаал цуглаан эсэргүүцлийг хараад гадаадын хөрөнгө орхуулагчид “Таны оруулсан хөрөнгийг бид хулгайлна” гэсэн мессэж өгч байгаа учраас бүгд айдастай байна. Дээр нь шүүх тогтолцооны гажуудлаас айж байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, Япон улсын иргэний оруулсан газрыг сайд дарга нар, УИХ-ын гишүүд гэх мэт өндөр албан тушаалтнууд хуваагаад идчихсэн. Одоо болтол гэм буруутай этгээдийг нь олж илрүүлж чадаагүй. Японд очиход айлчлал бүрээр энэ талаар асуудаг. Одоог болтол бид энэ асуудлыг шийдэж чадаагүй л байгаа. Харин ч бүр тэр газар дээр нь манай эрх мэдэлтнүүд байшин барьж байгаа. Нөхцөл байдал ийм байхад яаж манайх руу гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх юм бэ. Түүнчлэн манайд төрийн бодлогын залгамж халаа гэж байдаггүй. Залгамж халаагаа бэлдэхээс илүү хулгайч нараа бэлдсэн учраас үүн дээр гадныхан хөрөнгө оруулагчид манайхаас болгоомжилж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад айдсын орон болчихсон байна. Энэ асуудлыг шийдэх ёстой. Өнөөдөр гадны хөрөнгө оруулагч бүү хэл дотоодын бизнес эрхлэгчид татвар, АТГ, МХЕГ гэх мэт төрийн институтийг ашиглаж өөрсдөд рүү нь дайрдаг байдлаас үнэхээр айж байгаа. Бид буцаад Монголын номер нэг даргаас том жижиггүй зөвшөөрөл авдаг тогтолцоо руу шилжлээ. Ийм байхад хүчтэй сөрөг хүчний байр суурь үнэхээр үгүйлэгдэж байна. Тийм учраас ирэд хэдэн арван мянгаараа талбай дээрээ гарч жагсаж байна.

-Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэгт эрдэмтэн судлаачдын төлөөллийг оруулах нь зүйтэй гэдэг байр суурйиг илэрхийлсээр байна. Харин хэрхэн зохион байгуулах нь зүйд нийцэх бол?

-Энэ асуудалд нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын байр суурийг нэгтгэж оруулах нь зүйтэй. Гэхдээ нөгөө талаар улс төрөөс ангид эрдмийн ажлаа хийж байгаа хүмүүсийг ядаж төрийн ордонд болдог элдэв хэлэлцүүлэгтээ оруулдаг баймаар байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Нээлттэй сонсгол нэртэй манай намыг дагасан эрдэмтэн, судлаач нэртэй нөхдийг суулгаад хэлэлцсэн дүр эсгэдэг. Үнэн хэрэгтээ салбараа мэддэг, ажлаа мэддэг хүмүүсийн орж ажиллах хэвийн үйл явцыг бүхэлд нь хааж боодог. Үүнийхээ хариуд эрх мэдэлтний 100 хувь буруу байсан ч “Таны зөв, дэмжиж байна” хэмээн магтан дуулдаг болсон нь нууц биш. Тиймээс хамгийн эхлээд Их сургуулиудыг автономит эрхтэй болгох ёстой. Шинжлэх ухааны байгууллагыг автономит эрхтэй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, ямар ч Засгийн газар байгуулагдсан түүнээс үл хамаарч бие даасан бүтэцтэй болгох тухай асуудал юм. Бусад орны Үндсэн хуульд уг асуудлыг албан ёсоор тусгаж өгсөн байдаг. Манай улсын их сургуулиуд автономит эрхээ эдлээд сургуулиасаа олон ургалч үзлийг сурч байх ёстой. Тэр дотор олон үзлийг заах ёстой. Ингээд оюун ухаан нь задгай хөгжиж байх ёстой. Гэтэл манай их, дээд сургуулийн удирдлагууд бүгд төрийн хараанд байгаа. Хамгийн наад зах нь МУИС автономит эрхгүй байхад хаанаасаа ямар бие даасан эрдэмтэн судлаачид гарч ирэх вэ дээ. Эрх барьж байгаа Засгийн газрын эсрэг асуудлыг шүүмжилмээр байвч зоригтойгоор, эрүүлээр шүүмжлэх хүнгүй болчихсон. Ийм арчаагүй эрдэмтдээр манайх дүүрчихсэн. Наад зах нь Шинжлэх ухааны академи бие даасан бодлого явуулж чадахгүй төсвөөс авдаг хэдэн төгрөгтөө барьцаалагдчихсан. Үүнийг дагаад 43 хүрээлэн бий. Цалин багатай, үхээнц эрдэмтдээр дүүрэн байгаа. Академич, эрдэмтэн, судлаачид, их сургуулиуд нь төрийн 100 хувийн санхүүгийн дарамтад байгаа тохиолдол хэн ч дуугарахгүй. Мэргэжилдээ үнэнчээр эрүүл шүүмжлэл, сэтггэгдэл хэлдэг мэргэжлийн хүмүүс улам цөөрсөөр байна.

-Өнөөдрийн нийгмийг эрүүлжүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ?

-Товчхондоо, өнөөдрийн нийгмийг эрүүлжүүлэхийн тулд МАН-ын санхүү, сонгуулийн системийг эрүүлжүүлэх ёстой. Хэрэв энэ системээр дамжиж орсон хүмүүс мафын систем үүсгэж, төрийг бузарладаг тогтолцоо байсаар байвал ямар ч өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй. Бид улс төрийн намаар дамжуулж, төрийн эрх мэдлийг авах ганцхан заалттай.Тийм учраас улс төрийн намын бүтцийг дахин харах шаардлагатай. Түүнээс хэдэн мянган хүн цуглуулахдаа гол биш. Гэхдээ бидний эвлэлдэн нэгдэх гэдэг бол хамгийн онцгой эрх. Өөрсдийн сайн дураар эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдлийг хүчээр тарааж болохгүй. Тиймээс институтээ эрүүл байлгах процессыг байнга хийж байх ёстой. Товчхондоо МАН-ын цагаан байшин болох Тусгаар тогтнолын ордоныг чөлөөл. Жинхнээсээ улс орны тусгаар тогтнолын багана болсон хүмүүсээ бүрдүүл. Нийтийн санхүүгээс жижиг томгүй хулгай хийсэн хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол төр засаг бузарлагдана. Эргээд Монгол Улс бузарлагдана. Өнөөдөр олон улсын нөхцөл байдлаас харахад нэг хүний дарангуйлал руу орох процесс хурдтай явагдаж байна. Тиймээс нэг нам, нэг хүний дарангуйлалд орох эрсдэл, гажигаа засахын тулд ойрын үед Шинэ Үндсэн хууль бичиж, парламентыг тарааж, дахин сонгууль явуулахаас өөр аргагүй. Гэхдээ нийтийн санхүү, өмчөөс хумсалсан этгээдүүдийг өршөөхгүйгээр, бүгдэд нь ял өгөх хэрэгтэй. Шинэ Үндсэн хуулийг баталж чадна. Манайд эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг мэргэжлийн талаас нь хараад шийдчих хүн алга. Наад зах нь шүүгчид дотор эдийн засгийн мэдлэгтэй хүн алга. Тайлан уншиж чаддаг хүн Захиргааны хэргийн шүүх дотор цөөхөн байна. Тэр ч бүү хэл цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн түвшинд эдийн засгаар мэргэшсэн хүн бүр ч алга. АТГ-т энэ чиглэлийн мэдлэгтэй хүн ховор байна. Ийм байхад бид зөвхөн эрх зүйч гэх хуулийн нэр томьёо цээжилсэн, 3-4 жил сурсан нөхдүүдээр эдийн засаг, санхүүгийн зөрчлүүдийг шийдүүлнэ гэдэг бол тогтолцооны алдаа. Тиймээс хууль шүүхийнхнийг шат шатанд нь эдийн засагжуулах хэрэгтэй байна. Тухайлбал, нүүрсний хулгайг жирийн нэг хүн хийчихгүй. Санхүү эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн л хийж чадна.

-БНХАУ-ын талаас нүүрсний хулгайн асуудлыг илрүүлэхэд туслахад бэлэн гэх мэдээлэл цацагдсан. Ер нь хулгайн асуудалд хоёр орон хамтарч ажиллах боломжтой болов уу?

-Монгол Улс БНХАУ-тай харьцахад Өмнөд Монголоос цааш хэтрэхээ больчихсон. Үүнийг би БНХАУ-ын төрийн бодлого гэж хэлэхгүй. Гэхдээ Ар Монголыг Өмнөд Монголд нь даатгачихсан байна. Бид Хөх хотын хойд талын 70 хар уулнаас хэтэрч чадахаа больсон. БНХАУ-ын бусад хотууд манайхаас уул уурхайн түүхий эд авах хүсэлтэй байсан ч эцсийн бүлэгтээ Өмнөд Монголоос цааш энэ эрх олгогддоггүй. Манай улсын газрын хэвлийн баялаг Өмнөд Монголын 70 хар уулын наана очоод шингэдэг. Өмнөд Монголд манай баялаг дээр тулгуурлаж тэрбумтнууд төрсөн. БНХАУ-аас цаазаар авахыг нь аваад, шоронд хийхийг нь хийсэн. Тэднийг манай улстөрчид тэтгэсэн. Ямар сайндаа БНХАУ-д Өмнөд Монголынхоо идээ бээр болсон улстөрчдөөс салахын тулд Ар Монгол ажиллаад өгөөч гээд байхав. Үнэндээ бид Өмнөд Монголын хилийн мужийн хэмжээнд оччихсон жижиг улс шүү дээ. Бидэнд нэг их томроод цээжээ дэлдээд байх хэрэг байхгүй. Хойшоо ОХУ-д ч ялгаагүй. Буриад, Улаан-Үдээс хэтрэхгүй. Гэтэл биднээс хоцорч барианаас гарсан Узбекистан, Киргизистан биднээс өмнө нь явж байна. Энэ намагнаасаа хурдан гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Дахин хэлэхэд, энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чадамжгүй. Тийм учраас болдог бол УИХ-аа тарааж, дараагийн УИХ-ыг дахин бүрдүүлмээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

П.Эрдэнэбулган: Ирэх онд шөнийн тарифын хөнгөлөлтөд 37.5 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгагдсан DNN.mn

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Ирэх оны төсөвт шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой төсвийг суулгахаар болсон. Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэзээнээс эхлэн тоооцох вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан дулааны тарифт өөрчлөлт оруулахаар санал тооцооллоо боловсруулаад явж байсан. Энэ удаагийн тарифын өөрчлөлтөөр аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулсан. Харин айл өрхийн цахилгаан, дулааны тарифт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Айл өрхийн цахилгаан, дулааны өртөг бодит өртгөөсөө харьцангуй доогуур байгаа гэдгийг тодотгон хэлье. Шөнийн тарифын хөнгөлөлт урьдын адил хэвийн үргэлжлэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийн хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гуравдугаар сар дуустал тооцох шийдвэр гарсан. Цагийн хуваарийн хувьд 21 цагаас 06 цаг хүртэл шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилнэ. Хамрах хүрээний тухайд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сумын төв хамрагдаж юм. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос шийдвэр гаргаж Цахилгаан түгээх компаниудад шөнийн тарифын хөнгөлөлтийг заасан хугацаанаас эхлэн тооцох чиглэл өгч ажиллаж байна.

-Арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөр бодогдож, хэрэглэгчдэд нэхэмжлэл оччихсон байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Цахилгаан түгээх компаниудын тухайд өнгөрсөн сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийг тооцон хэрэглэгчдэд хүргэчихсэн байгаа. Тийм учраас тус нэхэмжлэхийн тооцоонд залруулга хийгдэнэ. Залруулга хийгдсэн талаар бүртгэлтэй гар утсанд мессэж очих юм. Зарим хэрэглэгчид нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлчихсөн байгаа байх. Энэ тохиолдолд илүү төлөлттэй гэх мэдээлэл очно. Эдгээр хэрэглэгчдийн хувьд дараа сарын төлбөрөөс илүү төлөлт нь суутгагдаад явах юм.

-Хөнгөлөлтөд хамрагдахад ямар нэгэн хязгаар бий юү?

-Хөнгөлөлтөд хамрагдах сарын дээд хязгаарын тухайд 220 кВт хүчдэлийн түвшинтэй айл өрх 700 кВт, 380 кВт хүчдэлийн түвшинтэй айл өрх 1500 кВт байхаар тооцож байна. Заасан хэмжээнд хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувь хэрэглэх бол илүү гарсан хэрэглээг 50 хувиар хөнгөлөх зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд хэрэгжиж байсан нөхцөл хэвээр үргэлжилнэ гэсэн үг.

-Шөнийн тарифын хөнгөлөлт олгохтой холбоотойгоор Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Шөнийн тарифын хөнгөлөлтөд 2021 онд 156 мянган айл өрх хамрагдаж, 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байна. Харин 2023 онд 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр улсын төсөвт тусгагдаад явж байна.

-Өмнөх жилүүдийнхээс нэлээд өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Үүний шалтгаан юу вэ?

-Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг цагийн ялгаварт тоолууртай айл өрх уг хөнгөлөлтөд хамрагддаг. Жил ирэх тусам цагийн ялгаварт тоолууртай айл өрхийн тоо нэмэгдэж байна. Хоёрдугаарт, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурингийн тоо нэмэгдэж байна. Эдгээр үзүүлэлт өссөн нь үнийн дүн өсөхөд нөлөөлж байна.

-Өнөөдрийн байдлаар 1кВт цахилгаан эрчим хүчийг хэдэн төгрөгөөр үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хэдэн төгрөгөөр нийлүүлж байна?

-Нэг кВт цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 224 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлээд дамжуулаад, түгээгээд, эцсийн хэрэглэгч дээр очиж байгаа өртөг гэсэн үг. Уг өртөгт нүүрсний уурхай, төмөр замын тээврийн бодит өртөг, цахилгаан станц, дамжуулах түгээх компаниудын өртөг зардлууд орсон. Цахилгааны үнэ нэмэгдээгүй үед хэрэглэгчдэд дунджаар 175 төгрөгөөр борлуулж байгаа. Өөрөөр хэлбэл, 175 төгрөгийг дахин 28 хувиар нэмэгдүүлж байж 224 төгрөгт хүрэхээр байсан. Энэ удаагийн тарифын өөрчлөлтийн тухайд зөвхөн аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглээнээс хамаарч 14, 28, 38 хувиар үнийг нь нэмэгдүүлсэн. Айл өрхийн цахилгааны дундаж үнэ 142 төгрөг байна. Үүнээс шөнийн тарифыг хөнгөлөлтгүй үнээр тооцвол 113 төгрөгөөр тооцогддог.

-Айл өрхийн орлого, инфляцийн түвшинтэй холбоотойгоор шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг үргэлжлүүлж байх шиг байна. Цаашид эрчим хүчний салбарыг алдагдалтай биш, ашигтай ажилладаг болгох тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Шөнийн хөнгөлөлтийн тухайд манай эрчим хүчний салбарын бодлого гэхээс илүүтэй байгаль орчны бодлоготой уялдаж гарсан Засгийн газрын шийдвэр. Агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа. Эрчим хүчний салбар цаашдаа эхний ээлжинд тарифыг бодит өртөгт хүргэх зорилготой ажиллаж байна. Айл өрхийн хэрэглээний тариф бусад хэрэглэгчдийнхээс доогуур байгаа. Олон улсын түвшинд энэ асуудал эсрэгээрээ байдаг. Аж ахуйн нэгж цахилгаан, дулааныг бөөнөөр их хэмжээгээр хэрэглэдэг учраас хямд, айл өрх рүү очиж байгаа зардал өндөр учраас айл өрхийн хэрэглээний үнэ өндөр байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед айл өрхийн тарифыг нэмэгдүүлэх асуудал руу орж чадахгүй байна. Эдийн засаг өсөлттэй, таатай нөхцөл бүрдэх үед айл өрхийн тарифт зохих өөрчлөлт оруулна хэмээн бодож байна.